Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Амарбаяр 	М	 Өгүүллэг: М.Амарбаяр : Зүүд
Оруулсан admin on 2010-09-28 10:17:11 (6148 уншсан)

Тэр өдрийн өглөө сонины эрхлэгч маань намайг дуудаж, хотын захад орших нэгэн сургуулийн тухай сурвалжлага хийх үүрэг өглөө. Гадны нэгэн буяны байгууллагынханы хандив хөрөнгөөр боссон, гэр хорооллын ядуувтархан иргэдийн хүүхдүүд сурдаг тэр сургуулийг хүмүүс жирийн нэг сургууль биш, харийн шашны харгис сургаал номлодог газар гэлцдэг болохоор эрхлэгчийн даалгавар тийм ч таатай санагдсангүй. Гэнэтхэн таагүй даалгавар авснаас ч болсон уу зүрх уруу зүүгээр шивэх мэт ёгхийгээд явчихад өөрийн эрхгүй суун тусч дуу алдлаа. Гэвч “сонины маргаашийн дугаарт нийтлэнэ, яаралтай бичиж ир” гэсэн зарлиг өгчихөөд,” Яв.Гүйцээ. Өөр юмгүй” гэсэн мэт доош тонгойн нэгийг уншиж суусан эрхлэгч миний энэ байдлыг анзаарсангүй. Урьд өдөр нь албандаа яарч явсан төр нийгмийн томоохон зүтгэлтэний суусан автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, улс төрч газар дээрээ амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан юм. Намайг, тэрхүү золгүй явдлыг сурвалжлахаар  хэргийн газар дээр  очиход машины цонхоор улс төрчийн хагарсан тархи  цухуйж, цонхны шил хоолойг нь тас хэрчсэн эвгүй дүр зураг угтсан юм.  Түүнээс хойш зүрх хагарах гэж буй мэт цовхчин, унтах гээд нүднээ анихад нөгөө эвгүй дүр зураг үзэгдээд, яг л массажны аппаратан дээр хэвтсэн мэт бие салганан чичирсээр арайхийн шөнийг өнгөрөөж, өглөө эрхлэгчийг дуудахад  эмнэлэгт очих чөлөө гуйхаар орсон нь энэ. Уг нь хэдийнээс л иймэрхүү зовиур эхэлсэн ч эмнэлэгт үзүүлж амжихгүй явсаар өдийг хүрч, өчигдрийн тэр нэг явдлын дараа бие ихэд эвгүйцэн “за маргааш л ёстой эмнэлэгт очьё” хэмээн бодож байсан билээ. Гэвч чөлөө гуйж ч амжилгүй шинэ даалгавар авч, ”чөлөөний тухай ам ангайх ч хэрэггүй” гэсэн хүрэл царайтай таарсан болохоор зүрхний хатгалтаа дахин нэг мэдэрч аваад гарлаа.

Сургуулийн захирал эмэгтэй намайг санаснаас уриалгахан угтаж, сургуулийнхаа бараг л өнцөг булан бүрээр өөрөө дагуулан явах зуур үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж байв. Анги танхимууд нь өндөр уужим таазтай хэрнээ  цонх нь нэлээд жижиг нь сүмийн барилгыг санагдуулам, бас гадуураа өндөр хэрмэн хашаатай юм. Сургуулийг гадны нэг сайн санаат  шашны байгууллагын хандиваар барьсан болохоор тэдний ачийг бодоод иймэрхүү  загвар шингээсэн гэдгийг захирал дор нь надад ойлгуулав. Гэвч сургууль дотор явахад надад нэг л эвгүй хүйтэн сэтгэгдэл төрж, жихүүдэс хүрээд байв. Хүүхүүд нь хүртэл нэг л унж дорой, бүр амьгүй юм шиг хөдөлгөөнгүй сэтгэгдэл төрүүлэхэд би “Нүгэл байгаа даа. Амьтны нялх үрсийг үхсэн хатсан хүнтэй жиших гэж. Бие муу байгаагаас болоод эргэн тойрны юм бүхэн таагүй санагдах юм гээч” хэмээн өөрийгөө буруутган тайвшрах  гэж оролдлоо. Яагаад ч юм тэнд удаан байж чадамгүй санагдан, ажлаа хам хумхан дуусгаад гэр уруугаа яарлаа. Урьд шөнө нь унтаагүй болохоор ч тэр үү жигтэйхэн ядарч, ганц хоёр цаг дугхийгээд авмаар. Тэртээ тэргүй өнөөдөр өөр ажилгүй хойно харьж жаахан унтаад энэ сурвалжлагаа бичээд өгчихье хэмээн бодсоор гэртээ хүрч, дэрэн дээр толгой тавьсан ч сурвалжлагаа юунаас эхлэх, хэрхэн бичих тухай бодсоор л хэвтлээ. Ингээд сургуулийн тухай, захирал, багш нар, хүүхдүүдийн царайг хүртэл эргэн санаж эхлэв. Хамгийн эхлээд захирлыг олоход тэр  хурлын танхимд байсан юм.

...Яг л католик сүм шиг сонин өрөө вэ хэмээн би гайхан бодох зуур захирал над уруу дөхөн ирж мэндлээд, “одоо Ири багш бидэнд ном айлдана. Та сонирхохгүй юу” гэв. Ингэж хэлэхтэй зэрэгцэн гаднаас нөгөө л  зомби мэт дуугаа хураасан амьгүй хүмүүс цувран орж ирсээр, тэнхим тэр чигээрээ дүүрэх нь тэр. Хаа нэгтээгээс жингэнэсэн дуу гарч, үл мэдэх хэлээр ямар нэгэн дуулал, эсвэл сургаал айлдаж эхэллээ. Анзаарвал, танхимд байгаа хүүхдүүд, бас тэднийг харгалзан зогсох багш нар бүгд гартаа ямар нэгэн цаас барьчихаад тэрхүү үл мэдэх аялгууг даган дуулах аж. Ойр зогсох нэгнийх нь цаасыг авч үзвэл монгол хэлээр бичсэн хэр нь би ойлгосонгүй. Учрыг лавлахаар захирлын зүг эргээд итгэл бишрэлээсээ өөр юуг ч үл анзаарах, хөдөлгөөнгүй, хүйтэн, амьгүй царайтай таарчихав.  Би  гайхан мэгдэж, бас тэр хэрээр нэг л эвгүй мэдрэмж төрөхөд захирлын хөдөлгөөнгүй харцны зүг дагуулж харвал урт хар үсээ сэгсийлгэсэн, нүд ам хоёроос бусад нүүрэн хэсэг нь битүү үсээр хучигдсан, хөл нүцгэн эр завилж суучихаад  ямар нэгэн номлол айлдахыг үзээд.

-Хөөе энэ чинь миний явдаг бясалгалын шүтээн болсон Шри Шри багш л байна шүү дээ хэмээн   бараг дуу алдлаа. Гэвч захирал надад Шри гээгүй Ири багш гэсэн шүү дээ хэмээн гайхан бодоод захирлын зүг харвал бас л нөгөө амьгүй хүйтэн царай. Эргэн тойрон амьгүй хүйтэн царайнууд, гагцхүү ам нь  хөдлөн багшийн номлолыг даган баясах хэрнээ дуу нь  эс сонстоно. Багш жингэнэсэн хахир дуугаар, үл мэдэгдэх хэлээр ямар нэгэн зүйл аялгуулан уншиж, тэрхүү ая хэмнэлийг дагах шиг зүрх минь тасалданги хэрнээ түргэн түргэн цохилж эхлэхүйд  түрүүн төрсөн айдас түгшүүр улам  ихсэж, би чангаар хашгиран, багшийн зүг гараа даллан дуудав. Хачирхалтай нь айдас түгшүүр намайг бүр туйлдуулсан бололтой, хоолойноос минь дуу гарсангүй. Яг л нөгөө амьгүйчүүд шиг дэмий л ам минь хөдлөнө. Зүрхний цохилт бүр ч түргэсэн тасалдаж, амьсгал минь давдчдаж эхлэв. Байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг  хоёр  хормын дараа би мууран унах нь гарцаагүй. Гэтэл танхим дахь  хүмүүс бүгд амь орцгоон, шуугилдаж эхлэцгээлээ. Ири эсвэл Шри багш миний зүг гараараа заан
-Чи яах гээв хэмээн асуулаа. Нөгөөх жингэнэсэн хахир дуу нь алга болж эрдүү баргил хоолой сонстох аж.
-Багш аа, та чинь энэтхэг хүн биз дээ. Тэгээд яагаад Монголоор ярьж байгаа юм бэ. Бас сая дөнгөж та энэтхэгээр, тэгэхдээ жингэнэсэн нарийн дуугаар ном айлдаж байсан шүү дээ. Энд ер нь юу болоод байна аа. Яагаад энэ хүмүүс бүгд амьгүй байгаад амь оров, яагаад сая надаас дуу гарсангүй вэ хэмээн би түрүүний дуу сонстохгүй байснаа санан чангаар асуутал миний дуу танхим дүүрэн хашгиран сонстох нь тэр. Дуу минь дэндүү чанга байснаас ч болсон уу багш хилэгнэн уурлаж
-Тэр үймүүлээд байгаа нөхрийг шийтгэ хэмээн зарлигдаваас Шрек хэмээх хүүхэлдэйн киноны мангасаас хоёр дахин том нүүртэй гадаад эр хажуунаас ургах мэт бий болж, намайг хоёр сугаар хавчин авлаа. Амьсгал бүр ч их давчдан, хариугүй тасрах нь ээ. Дэмий л захирлын зүг тусламж гуйн харвал захирлын нүүр ч бас мангасынхархуу төрхтэй болж, нүд нь дооглох мэт хачин гялалзаснаа” Энэ бол манай сургууль. Үхэгсэдийн сургууль. Саяын ном бол үхэгсэдэд зориулсан ном. Чиний сурвалжлага үхэгсэдийн тухай сурвалжлага боллоо. Бас үхэж буй сэтгүүлчийнх шүү. Хи хи” гээд шулмын инээдээр тас тас хөхөрлөө.

Бие хүйт оргиж , амьсгал улам ихээр давчдах нь нөгөөх гайхал улам чанга хавчсаар байгаа хэрэг.   Би байдаг чадлаараа “Туслаарай. Амь авраарай” хэмээн хашгирлаа. Гэвч яг л ном уншиж байхад тохиолдсон шиг дуу минь гарсангүй. Хичнээн хашгираад ч нэмэргүй. Хөдлөе гэхнээ мангасын бахим том гар хааш нь ч эс хөдөлгөнө. Тэр намайг хавчиж байснаа гэнэт дээш шидлээ. Би харанхуйруу нисч эхлэв. Мангасын савраас салсан ч амьсгал минь сайжирсангүй, сургуулийн дээвэр тааз нэвтлэн харанхуй руу жингүйдэн нисэв. Нисч байгаад харвал гэрийн маань цонх онгорхой. Би орон дээрээ хоёр гараа элгэндээ зөрүүлж, арван хуруугаа алганд нь шигдтэл   тас атган унтаж байх юм. Дэргэдэх ширээн дээр, дээр нь үзэг тавиастай, юу ч бичээгүй цагаан цаас, уншиж байгаад орхисон, гадна нүүрэндээ битүү сахал, урт хар үстэй хүний зураг бүхий ном харагдах агаад гаднаас эхнэр маань хүүгээ дагуулан орж ирээд унтаж байгаа миний зүг гайхан харж зогсоно. Би “надад туслаарай,  амьсгал авч чадахгүй байна” хэмээн хичнээн хашгиравч дуу минь гарсангүй. Эхнэр минь гадуур хувцсаа тайлж өлгөөд унтаж буй миний зүг ирж явлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарбаяр М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 339 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 50x60
Нутгийн салхи
Хэмжээс: 600x489 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4875

Хүрэлтогоот
khureltogoot-10.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3776

Должин : Зам зуур
zam-066.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3843


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn