Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Оруулсан admin on 2010-10-01 22:49:02 (6511 уншсан)

Эдүгээгээс нэг зуун тавин жилийн өмнөх Шилийн хэдэн уулс хэв хэвээрээ намбайж, түүнээс яг долоон жилийн өмнө Хөх нуурын хөвөөн дээрх довцог толгойн энгэрт тогтож ахуй найман шаргыг гийгүүлж асан тэр мөхдөлгүй наран саа мяндсан туяагаа салхинд бөхөлзөх сахлаг өвсний шилбэнд тусгасан нь үй түмэн алтан саадаг мэт бөлгөө. Элгэн биедээ алтлаг ягаан туяа түрхүүлж аваад нуун өнгөрөхийг харахул ямар нэгэн таатай үйл хэргийн үүсэх сэжим гэлтэй.
Алсаас үзвэл усан дундуур туучиж яваа нэгэн морьтон бол оноосон нэр нь Нанзад хэмээх олноо алдаршсан Торой банди ажгуу. Алдар нэр нь арван хушууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хушуу, цаашлаад цахар найман хушуунд домог болон хэлцэгдэж идэр насны ааг омогтоо асаж шатаж яваа түүнийг зүйрлэн хэлэлцэх нь олонтаа ч зүсийг нь үзсэн хүн өдрийн од мэтээ. Олон хүний сэтгэлд ер бусын сүрлэг баатрын төрхийг санагдуулдаг тэрбээр бүсгүй хүнийх шиг урлаг цагаан царай, бүрдийн ус шиг мэлмэлзсэн тунгалаг хар нүдтэй, шогжхон биетэй нэгэн бөлгөө. Мөнөөх морьтон "сайран" хэмээх татсан нум шиг махир хээрийнхээ хойт дээгүүр газар шүргүүлэн азарган чонын арьс ганзгалжээ. Түрүүхэн адууны захаар өнгөрөх үед сүрэг рүү гэтэж асан тэр боохой Торойн нүдний буланд торсхийж, “чөх” хэмээн эзнээ хэлэхийн зуурдгүй сайран хээр нь хэдийн "зэгэл саарлыг" гүйцээд доогуур нь орж ирэх эгшинд суман ташуур гозосхийх шиг болоод ган хийх буун дуун гарч нам гүм болсон билээ. Нэгээхэн мөчид өмнөх эл явдал түүний сэтгэлд нэгэнтээ жирэлзэн үзэгдэх эгшнийг залган нүдний нь үзүүрт юу нэгэн гялсхийх шиг болоход цааш лавлан ажиглавал адууны захад ухаагч гүнээс ухаа шарга зүсмийн унага газарт босоогоороо хөллөн бууж харагдвай. Ижилгүй сайн хүлэг эхээсээ босоо буудаг гэлцдэг. Өөрийгөө гүйцэх ажнай төрөхийг талын "хөх боохой' зөн совингоороо тааж мэдээд түүнийг анан гэтэж байдаг хэмээн ярилцдаг. Энэ хоёрын аль аль нь энд болов. Торой банди шөнийн тэнгэрийн цээл шиг сайхан хар нүдэндээ баярын гэрэл цацруулан ганцаар инээмсэглээд тэнтэр тунтар алхан эхийнхээ хөхийг эрэн тэмүүлэх ухаа шарга унагыг өхөөрдөн харж зогслоо.
Ээрэм талдаа шандаст хүлэг босоо мэндлэх тэр агшинд эр хүний сэтгэлд бодлын гуурст хүлэг мэндлэхийн хувийг тохиожээ. Байгаль ертөнцийн зурхайн таатай нэгэн одонд төрсөн шарга унаганы зөв талын ташаан дээр тэр өдөр тэнгэрээс дарсан тамга шиг чандмань гурван толбо байхыг Торойн сэтгэл тогтоон зурж авчээ. Явъя, явъя гэх шиг жолоогоо дугтчих хээр мориныхоо аясыг даган дөрөө дээрээ өндийхэд нь дөрвөн туурайн доор талын зоо дэлсэн хэнгэрэг шиг дэржигнэн үлдэхүйд эхээс сая мэндэлсэн унага чихээ соосойлгон сониучирхсаар хоцрох нь юуг эс зөгнөсөн гэх вэ?
Ерөөс зөвхөн зураг тавилангаар болдог мэт заримдаа бух юмс санаандгүй, гэнэтийн тохиол аз эз хоёр дээр тогтдог юм шиг оньсогот хорвоод гагцхүү өдөр шөнө, наран саран хэмээх цаг мөнхийн хэмжүүр тоолон байх агаад ямарч эр хүн, ямарч шандаст хүлэг түүнээс сугарч үл үлдэнэ. Он жилүүд хүлэг морины эрчит дөрвөн туурайн тоосноо торойн торойн үлдсээр гэтсэн чонын улаан хөлийн урдуурхан мэндэлсэн шарга унага аварсан хийморьт эрийнхээ унаа болоод Шилийн Богдоос гарч шинийн сарыг хуучиртал, өргөн талд яргуй дэлбээлэхээс аваад өвсөн толгойд цан молцоглох хүртэл зуурам халуун цөлийг ч цайрам өндөр уулсыг ч шандсан доороо хэдэнтээ эвхжээ. Биеэр жаахан ч бэлчээрээр хосгүй шарга морь Торой бандийн унаа болсон нь басчуу сонин түүхтэй.
Шарга морь тэр намар адуун дундаа ёстой л нэг асгасан шагайн доторх ганц алтан шагай шиг өнгө зүс, ааг шандас ардаг тарга нь бүрэн тэнцсэн хүлэг идэшлэж явлаа. Таван уулын суга дахь бүрхэгдүү нэгэн шөнө үл таних таван хүн ирээд уургын хуйв тачигнуулан гурван шөнө, гурван өдөр ус бороо туучуулан туусаар 1 зүс буруу газарт аваачсан билээ. Уугаагүй ус, дасаагүй газар суран хуйвны аранга цахилгаан шиг ааг омогон доор үргэж хуйлран үймж бужигнасаар дахиад гурван хоногийг өнгөрөөж байтал шөнө дундаас хойхно хоёр хүн бас л нэг тийш нь элдэв. Хөөж яөаа хоёрын нэг нь лавтайяа эзний нь дуу болохыг адуун сүрэг таниад хөөсөн зүг рүү дуртайяа хандах бөгөөд ус нутгийн тийш чиглэснийг мэдээд бүүр таатай хатируулна. Дахиад гурав дахь хоногийн өглөө дассан газрынхаа өвсийг үмхэлж, уугуул нутгийнхаа усыг шимж зогсох, адуун сүргийн захад хоёр эр ийн ярилцаж суув:
- За хө, Торой минь! Чи байгаагүй бол Дарьгангын удамт хурднуудын эх сүрэг манжийн тогоог тослох байлаа. Эцгээс өв болгосон сурвалжит сүрэг минь энэ уснаасаа ууж, энэ өвсийг идэж, энэ шороон дээр гишгэж явах дээдсийн захиастай юм гэнэлээ. Эр хүнд хүлэг мориноос илүү юу хэрэгтэй гэхэв, удмын сүргээс минь дуртай нэг ажнайгаа барьж уна. Алтан овооны сүлдэн хийморьтой адуу юм шүү гэж Дамбийбалжир хэмээх махлаг шар эр адуугаа бахдалтайяа хараад тамхиа нэрж суулаа. Торой банди мэлмэн хар нүдээр анд нөхрөө хайрлан ширтхийлээд:
- Арван хошууг алс гэлгүй, хорин хошууг хол гэлгүй, агтын манлай адууны сайхныг хөөхдөө амин хувийн ашиг, алд биеийн хонжоо харсан минь нэгээхэн ч үгүй. Хөх монголын адуу өөр өөрийнхөө хөндийд багтах учиртай. Монголын эрдэнэ, морьтны хишгийг торгондоо торлогдсон хэдхэн хүн ямба зугааны яль шальгүй юмхнаар панзалж, ядуусынхаа зовлог дээр алт жингэнүүлж суухад унтах нойр сэрвэлзэж уух идэх хоолойд тээглэж, дөрвөн цагийг дөрөөн дээр элээх нь тэнгэрээс надад оноосон тавилан биз ээ. Ядуу хүнийг бол явгалахгүй ээ, яахав чи хэдэн азарга адуутай хүн, унаагаа юүлээд мордъё хэмээн адууны захад сэртэлзэж байгаа шарга морийг заав.
- За хө, наадах чинь хоёр хөлтийг нуруу дээрээ гаргаагүй амьтан даа, түүнээс биш чиг олон үеийн шаргуудын удам байгаа юм сан даа гэж хэлэхийн зуурдгүй бугуйлын үзүүр эрчлэн шүнгэнэж адуун дундуур бүмбэ шиг сүлбэх бага насны шарга морины алхан эрдэнийн толгойд эргэлдэн буувай. Торой банди:
- Сайн нөхөр болсон сайран хээрээ чинийхээ адуунд тавья даа. Удам угшил нь ч энэ дотор бий л байх. Эзнээ явгалаагүй хүлэг минь эрдэнийн нуруу алтан туурайгаа амрааг даа хэмээн ямар өнгөтэй байсан нь үл мэдэгдэх гандсан нударгаараа хондлойгий нь илээд мориныхоо хазаарыг мултлав.
Сайран хээр эээндээ эргэж нэгэнтээ үүрсэж гурвант хөрвөөгөөд их сүрэгт ижилдэн нийлж байна. Эрийн сэтгэл уярчээ.
Тээр жил арван тавны цагдаад туугдаад Алтан-Овооны зүүн урд руу хээр морьтойгоо хэрхэн бууснаа Торой банди бодож зогсов. Дээр нь мордсноос хойш бүдэрч нэг ч үзээгүй хээр мориныхоо шандсанд тэгтлээ найдаж хийсэхээс өөрөө бууж боломгүй тэр эгц рүү яваад орчихож болмоор юм шиг санагдаад "Алтан- Овоо минь өршөө" хэмээн амандаа хэлээд морио гуядаад ертөнцийн ангал руу аз шоодон ниссэн билээ. Хээр морь хэд алхаад хөл алдаж шогнойн суусан чигээрээ хүрмэн ягаан чулуу дундуур тэртээ доош хурдлан гулссан билээ.
Эмээлийн хойт дээр мордож, хүлгийнхээ хондлой даган хойш налж хэвтээд мэнэрсэн хөх тэнгэрийг мэлмэн хар нүдээр ширтэн, азын тэнгэртээ бүхнийг даатган бууж явахдаа амин сүлдий нь дааж яваа мэт дээр нь нисэх бүргэд шувуунд бэлэгшээн нэг баярлаж хөөрхий молор эрдэнэ морь минь, хайран сайхан хүлэг минь хэмээн харуусан нэг бодож байтал бэл рүү хүрч ирэхэд дав ч үгүй цааш давхин одсон сон. Алтан Овоо өршөөсөн биз, тэгтэл харанхуй манан татаж билээ. Хээр морины хойт хөлийн хөрс улаан нялга болтлоо зулгарч, түүнээсхойш үс ургаагүй агаад олон түмнээ Торой бандийн сайран хээр хэмээн алдарших болсон нь тийн бөлгөө. Торой банди шарга морийг эмээллэн мордоход адууны эзэн "За ёстой од тоолон булгилдаг байх даа" хэмээн бодож зогстол, товолзтол алхсаар одлоо. Мань хүн эр хүний цайлган эангаар "хачин юм даа, хүлэг заяаны эзнээ олохоороо булгидаггүй юм биш байгаа даа" гэх шүү бодоод мориндоо мордов.
Өнгөрсөн намар нойтон шамарга хаялсан нэг өдөр шилийн ууланд явгарсан Торой шарга морийг барьж хөл залган номхроогоод гурав хоногийн дараа адуунд буцааж тавьсныг тэр цайлган сайхан эр яахин мэдэх билээ. Ард олондоо тусыг бодож амь насаа дэнчинд тавьсан сайхан сэтгэлт эрийн аз хийморийг алтан шарга морь минь түшиж явах болтугай хэмээн дотроо залбирч явлаа.
Ер хүн чинь санаанаасаа сүжиглэн бодож чадваас тэр нь хүрэх ёстой эзэндээ ач гучийг үзүүлдэг нь хорвоогийн нууцат нэгэн зүйл агаад түмний ерөөл энэ эрийг хайзайх газар нь түшиж, хальтрах газар нь ивж өгсөөр тоостой хорвоод торойсоор яваа бөлгөө. Гурван хөтөл давахын алдтай сайхан дууны аялгуу хээрийн салхитай хамт сэвэлзэнхэн айсуй нь Торой бандийн дуу ажгуу. Морьтон эр хүлгийнхээ амыг татаж чагнавай.

ТОРОЙ БАНДИЙНДУУ
Элэгдэхийн өмнө элэгддэг
Энгэр тохой хайрангүй
Дээж баялаг нь элэгдэх
Дээдсийн нутаг хайран!
Зовохын цагтаа зовдог
Зовлого бие хайрангүй,
Өвгөдийн өрсөж хамгаалсан
Өрлөг түүх минь хайран!
Төрсний эцэст төгсдөг
Төөхөн бие хайрангүй
Эрх ямбанд эвдүүлсэн
Эртний ёс хайран!
Уул даваа нь хэрэмгүй ч
Хууль цаазан хэрэмтэй
Олныхоо сэтгэлийг огоорсон
Одоогийн ёсыг сэтлэнэ...
Хээр хөдөө нь хэмжээгүй ч
Хэлэх үг нь хэмжээтэй
Түмнийхээ эрхийг боогдуулсан
Төрийн цаазыг сэтлэнэ...
Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангараг няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана!
Дууны аялгуу улам алслан бүдгэрсээр тэнгэр газрын савслаганд уусан замхарвай.

ХОЁР
Ерөөл талбисан тэр өдрөөс хойш хоног хугацаа ус руу цувсан адуу шиг хушууран өнгөрвэй.
Торой жаахан шаргын нуруунд мордсоноос хойш арав шахам жилийг ардаа орхиж, дөчин нас нэгэнт дөвийжээ.Энэ хооронд жаахан шаргын гавьяаг хэмживч баршгүй. Хорин өртөө хол орших
Мэргэн вангийн хушууг нэвт туулж овооны наадам дээр болзсон хүнтэйгээ уулзаад эгэх замдаа хэвтээ зээр хараад Чөх! гэхэд босч амжаагүй байхад нь нөмрөөд буучихаж асан нь хэдхэн хоногийн өмнө билээ. Энэ удаа Торой банди гэр лүүгээ харьж явлаа. Мориныхоо таавыг дагаж, энэ хол ойрыг бодмоглон галигуулж явтал төдийлөн холгүй болтой нэгэн хүн тэнгэр цэнхэрлүүлэн, салхи сэрчигнуүлэн дуулах агаад дууны нь аялгуу ганцаардаж гансарсан байдалтай, нугалаа ширхэг нь Онгон элсний их манхны бидэр шиг үелэн хээтэх бөлгөө. Өмнө нь бараан морь унасан залуу гарч ирэв. Хэт нутаг хаана, хэрэг зориг юунд буйгаа ярилцан танилцах зуур мөнөөх залуу эр өөрийг нь таньж байгаа аятай нэгэн зүйл аминчлан ярих бололтой халираад буйг Торой ажиглаадахаж. - Залуу хүн чи их л чухал юманд яарч явах шиг байна. Ахдаа үнэнээ өчсүгэй гэсэнд Цэрэнноров хэмээх залуу эр удам судраа өчиж;
- Их булгийн хийдэд унзад байгаад хар болсон. Суух гэж байсан хүүхнээ Жааяа ноёнд булаалгачихаад буцааж авчрах санаатай явж байгаа минь энэ хэмээн аврал гуйсан харцаар Торойг ажив. Торой энэ залуугийн дууг нэг бус сонссон билээ. Уржнан өвөр сүржийн хүр лүү бууж явтал өртөө хирийн зайтай их булгийн хийдээс дуурсах дууг сонсоод ямар хүн ингэтэл бүхний зүрхэнд шингэцтэй сайхан татнав хэмээн сэтгэл баясаж, ноднин айлын найран дээр Магнай түргэнийг дуулж суухад нь Дарьгангыг алдаршуулах даанч сайхан дууч хүү төрсөн юм байна хэмээн бахархаж суусан зэргээ зурвасхан санах залуу эрд яасхийж тус хүргэе дээ хэмээн бодлоо.
- Тэднийх чинь Наранбулгийн урд дээр биз дээ гэж асуунгаа морийг нь нэг, өөрийг нь нэг харав. Чухал хэрэгт хөтөлгөө морь гэдэг чухамхүү ямар хэрэгтэйг сайн мэдэх Торой банди өчүүхэн ч үл түдгэлзэн мориноосоо бууж жаахан шаргынхаа цулбуурыг Цэрэнноровт бариулаад;
- Ах нь өвчтэй эхээ сахиж байгаа болохоор биеэр тус хүргэж чадахгүй минь харамсалтай байна. Харин хүнээс дутуугүй ачтай хүлэг сайн морио Дарьгангынхаа хүү чиний дуу сэтгэл хоёрт өргөн барья. Санасан бүхэн чинь бүтнэ хэмээн түс тас эргэхэд нь залуу эр дэмий л мэлмэрэн гайхаж зогслоо. Торой:
- Манайх энүүхэн хонхорт байгаа хэмээн элэгдэж хуучирсан жанчхүү наамлынхаа улаар элс бужигнуулан тэв тэв алхалсаар яваад өглөө. Залуу эр жаахан шаргын нуруунд эмээлээ тохож байхдаа ч салхи сэвэлзүүлэн алхуулж байхдаа ч, сайр чулуу үсчүүлэн нисэх мэт хурдлуулан давхиж байхдаа ч энэ бүхнээ зүүд биш байгаа гэж итгэж ядан явлаа.
Орчлон хорвоо нэн уужим агаад тал зэрэглээтэн намилзаж дууны аялгуунд уусан живээд тэр өдөр тэнгэрээс морь хүлэглэсэн дуу юмуу, аль эсвэл дуу хүлэглэсэн хүн юмуу ер гайхамшигт нэгэн чавхдас хээр хөдөөгийн энгэр дүүлэн байвай.
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо муухай тасарлаа
Жаахан түний аашинд нь
Сэтгэл баахан гунилаа...
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг давлаа даа
Хоносонгүйгий нь бодохоос
Хоёр нүдэндээ нулимстай...
Намрын Ганга нуурын мандлаас сүрэг сүрэг хун шувуу тасран тасран нисэх шиг дуучин эрийн сэтгэлээс цаглашгүй сайхан дууны аялгуу өдлөн өдлөн хээр талын дээгүүр жигүүр дэлэн ахуйд тэнгэр газар энгээ улам тэлсээр тэрхүү сайхан аялгуу эрчилж нийтгэсэн мяндас шиг хөврөн тэнгэрийн хаяаг давж хором ч сааталгүй явсаар найман ханатай цагаан өргөөнөө хөлчүүрсэн олон найрчдын дунд дөчин хоёр дахь бадган дээрээ үргэлжилж байсан гэдэг шүү.
"... Наран булгийн эхэнд Наран шингэтэл хүлээнэ Анхны сэтгэл янзаараа бол Амжаад ирэхээ мэдээрэй"
Зөвхөн нэгэн үе нь мөчийн хиртэй солонгорох энэ дуу үгийнхээ утгыг аялгуун чанадаа нууцалж, ганцхан хүнд гансруулан хэлсэн нь өдтэй бичгийг орлоод наран шингэхийн үесэд Наран булгийн эхэнд хайртай хүнээ "Жаахан шаргын" нуруунд мордуулсан гэнэм.
Мөнөөх дуу тэндээсээ хөтөл хөтлийг давж, хөндий хөндийг гэтэлсээр бор гэрийнхээ босгыг алхсан гэнэм. Мөнөөх дуу бор гэрээсээ босон суун жиргэж, нутаг нугаараа жигүүрлэн нисч, түмэн олны сэтгэлд хоногшин шингэж хожим нь Инжээнноров гэх болсон Цэрэнноров сайхан хүүхэн Чимидлхам хоёр дуутай, хүлэгтэй хорвоод дутуу юмгүй амар сайхан аж төрөн жаргасан үнэн түүхийн нэгэн зурвас ийн ажгуу. Ийнхүү "Жаахан шарга" хэмээх хүлэг морин монголын хоёр суу билигт хүмүүнийг нуруундаа унуулан, зуун зууныг давах уртыг аялгуут эмээл дээрээсээ монголын тэнгэрт нисгэсэн агаад энэ дуу цааш хаа эс хүрэхийг хэн хэлж чаднам билээ?

ГУРАВ
Жаахан шарга морины түүх үгээр шувтарсангүй. Дуу мэндэлсэн тэр талын дээгүүр нисэн давхилдах хүлгийн хоёр ч үеийн туурайн мөр цувран өнгөрч Дарьганга нутагт дахиад өөр төрийн буухиаг морин төвөргөөн авчирвай.
Хойморын авдран дээр нь модон гүнгэрваанд тос ис болсон хөх чулууг залж наана нь мөнгөн цөгцтэй зүл сүүмэлзүүлсэн нүүрэндээ гүн үрчлээт нэгэн өвгөний өвөр дээр алд хирийн мод бүүвэйлүүлэх мэт уртлаг шөрмөст гарын нь нааш цааш хөдлөхөд модны зоргодос цасан ширхэг лугаа цайран бууж дөрвөн тотгот тулгын зүмбэр улаан галын туяанд эрдэнийн шинж төгссөн хүлэг морины тэргүүн янцгаах шахан амилсаар байваа. Өвгөн сэтгэлдээ "Жаахан шарга" дууг тасралтгүй аялах бөгөөд гүн алсад бодлын нь харгуйд тэрхүү ижилгүй сайхан хүлэг үзэгдсээр нар унийн углуургаас, ханын толгойд, ханын толгойноос хоймор голлон найлайхы г ч эс анзааран, төдөлгүй нар огшиж тоонын дунгал дээгүүр туяагаа эвхэхийг ч тэргүүн өргөн харахын сэхээгүй.
Эрчит дөрвөн туурай нь мянган хигээст алтан хүрдний эргэлт юуныг орчуулсан мэт аад, самбай хадган дэл нь салхинаа намилзаж, нарны цацраг лугаа найрссан нь мяндас сэмэлсэн мэт үзэгдээд, хаяагүй хөх талын дундуур сүмбэ шиг зүсэн өнгөрөх тэнгэр бурхны хүлэглэсэн эрдэнийн ногоон ажнай өвгөний сэтгэлд хэдэн өдөр үзэгдэж, хээр талаар тэрхүү бодлын сүнс мэт хүлэг морьд сүлжилдэн давхилдана.
Холын холд тэмүүлэн үүрсэж бүхий тэр сайхан амьтан голын ус шиг мэлтэлзэх дууны толион дундаас урган урган улмаар өвгөний өвөр дээрээс ханхар цээжийг нь түшин босож ирлээ. Тэгэж босохдоо зүгээр нэг боссонгүй. Матар хэмээх амьтны амаар нэвт сүлбэж, ар дагзаар нь өөдөө цойлон гарч ирсэн нь эртний нэгэн домгийн тайлал ажээ. Манжууд монголын хуурын толгойд матарыг гаргаж ирээд айл хотлоор тараажээ. Үүний далд санааг мэдсэн монгол урчууд морин эрдэнийн тэргүүнийг матараас дээгүүр залсан учиртай билээ. Чухамхүү жаахан шарга бол манжийн талхин доороос ойлон дүүлсэн түүхэн хүлгийн нэгэн болой.

Эх сурвалж Г. Мэнд-Ооёо. Дарьгангын хөх шастир



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 230 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-271.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4858

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3757

Хөвсгөл
kho-006.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3843


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn