Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хаймчиг
Оруулсан admin on 2010-10-06 10:32:55 (4060 уншсан)

Намайг бага байхад манайх Хаймчиг нэртэй том хар нохойтой байлаа. Их том оо яг л бяруу шиг ....Түүний сэгсийж ноолорсон хар үс, галын цог шиг улаан нүд , арслан барсын гэмээр араа соёог нь харахаар дүү бид хоёрт нөгөө үлгэрт гардаг мангас нь л ийм амьтан байдаг байх гэж бодогддог байв.
Анх Хаймчигийг аав гэрт авчирсан юм.Манайх тэр үед Баянхошууны хөтөлд нүүж ирээд удаагүй байлаа. Би зургаатай ,харин дүү дөнгөж дөрвөн нас л хүрч байсан байх. Гэрээс нилээн зайдуу их зах дээр аав ээж хоёр наймаа хийж шөнө л ирдэг .Дүү бид хоёрыг гэрт харах хүн байхгүй болохоор өдөржингөө хоёулахнаа тоглож өнжинө.Тэгээд л аав хүн амьтан хашаандаа ойртуулахгүй гэж танилынхаа тэжээдэг Хаймчиг нэртэй банхар нохойг нь авсан юм билээ.Банхар эзэндээ их үнэнч нохой.Өөрийг нь нас биед нь хүртэл тэжээсэн эзнээсээ салаад танихгүй айл мэдэхгүй хүмүүс дээр ирээд эхэндээ дасаж өгөхгүй нилээд зовоосон гэсэн. Гэхдээ л ээж аав хоёр маань Хаймчигт их сайн хандаж ,хоол унд өгч өөрийг нь их хайрлаж байсан болохоор удалгүй тэр хоёрт маань дасаж манай гэр бүлийн нэг гишүүн болсон доо. Хаймчиг хашаанаасаа ер гарахгүй гэрийн үүдэнд хаалга таглаад хэвтчихдэг нохой байлаа. Хэвтчихсэн байхад нь аав ээж хоёр л хаалга онгойлгож дийлнэ үү гэхээс дүү бид хоёр хүч хавсраад ч түлхэж дийлэхгүй.Манайхнаас аавд илүү дотно.Заримдаа тээр холоос алхаж байхад нь аль хэдийн олоод харчихсан өөдөөс нь тосож эрхлээд сүйд болно. Аав харин үүнд нь их баярлаж “манайд Хаймчиг шиг сайн нохой дахиж заяахгүй дээ” гээд л толгойг нь илнэ.Харин би намайг тоож ноолуулдаггүй энэ муу хар нохойнд үнэн голоосоо дургүй байлаа.Оронд нь жижигхэн хөөрхөн гөлөгтэй болохын мөрөөсөл. Ямар сайндаа л хажуу айлын нусгай Баадайтай шар жингэрийнх нь эр гөлгийг авахаар аавын эрээнээс авчирсан 12 өнгийн будгийн харандаагаар тохирсон байхав. Тэгээд яг авахын даваан дээр л Хаймчиг манайд ирж , ээж аав хоёр гөлөг тэжээх зөвшөөрлөө буцааснаар миний нөгөө гөлөгтэй болох маань өнгөрсөн дөө.Тэрнээс хойш би өглөө болгон бурханд залбирч ,намайг гөлөгтэй болгож өгөөч гэж гуйдаг болсон юм.
Удалгүй намар болж би сургуульд орлоо.Манайхаас сургууль хүртэл нэг буудлын зайтай.Эхний хэдэн өдөр сургуульдаа явах гээд гэрээс гарангуут Хаймчиг намайг “энэ хаачихнав” гэсэн янзтай нүд салгалгүй ширтэж байснаа яг хашааны хаалга татангуут араас давхиж ирээд цүнхнээс зуун хойш нь татаад унагачихдаг байлаа. Намайг гадуур тэнэх гэж байна гэж бодоод учрыг нь ойлгохгүй тэгж чирч унагадаг байсан хэрэг. Тэгээд л би гэдэг хүн хамаг хувцас нь шороотой холилдсон халтайсан амьтан өдөр бүр сургууль дээрээ очно.Заримдаа ангийнхан шоолж инээлдэхэд нь тэсэлгүй уйлж, дотроо Хаймчигт гомдон түүнийг үнэн голоосоо үзэн ядаж “манайхаас яваад өгөөсэй” гэж улам их хүсдэг болсон юм.Харин удаа ч үгүй энэ хүсэл минь биелсэн юм даа...
Шинэ жилийн өмнөхөн байлаа.Хичээлээ тараад ангийнхаа хоёр хүүхэдтэй уулан дээр чаргаар гулгаж тоглоод цаг холдсоныг анзаарсангүй .Нэг мэдэхнээ л гадаа тас харанхуй болж бид харихаар доош буув.Уулнаас уруудах тусам хүйтний эрч улам чангарч, хацар нүүр лүү жавар үлээн хорсгоод чарга чирчихсэн байгааг хэлэх үү хоёр гар хайрч байлаа.Тэгээд арай л осгочилгүй нэг бөвийсөн амьтан гэртээ ортол ээжийн санаа нь зовоод уйлчихсан , аав намайг гадуур хайхаар гарсан байв.Нилээн орой аав гэрт ирж миний нуруун дээр ганц сайн нударч аваад ,тэр шөнө их урт өнгөрч билээ. Өглөө нь хавдсан нүдээ арай чүү нээж гэрээс гартал Хаймчиг хашаанд байсангүй .Орой ээж аав хоёрыг ирэхэд бас харагдаагүй гэнэ.Хашаанаасаа гардаггүй нохой хааччихдаг байнаа гээд ээж аав хоёр дахиад л санаагаа зовоолоо.Харин Хаймчиг байхгүй байгааг мэдээд миний хавдсан хоёр нүд бүлтрэх нь холгүй том болоод ирлээ. “Ашгүй Хаймчиг манайхаас явчихаж. Одоо сургууль руугаа шороотой хувцастай явахгүй , оронд нь хөөрхөн гөлөгтэй болоод гадаа дураараа тоглоно “ гэсэн ухааны юм бодож байв.Тэгээд бөөн баяр сургууль руугаа алхаж ,Хаймчигийн оронд авах гөлгөндөө ямар нэр өгөх талаар бодож байх зуур сургуулийн ар талын машин зам дээр нээх том хар нохой хэвтэж байхыг олж харав .Холоос харахад хаймчиг шиг харагдсан ч , “Гэрээсээ гардаггүй нохой энд юугаа ч хийж явах вэ дээ, хаймчиг биш байх” гэж бодоод хажуугаар нь өнгөртөл өнөөх хар нохой гийнах шиг болов . Дотор пал гээд явчихлаа.Дөхөөд харвал манай Хаймчиг мөн байв...
Нүдэндээ ч итгэсэнгүй .Бөгсөн бие нь цус болчихсон арай чүү амьсгаа авч амь тэмцэн хэвтэж байгаа хөөрхий нохойгоо хараад хажууд нь харж зогсохоос өөр хийж чадах юм надад байсангүй . Хаймчигийн нөгөө шөнөөр ч гэрэлтэм гал шиг улаан нүд нь дөл ч үгүй сүүмийж , өглөө бүр хором салгалгүй цоо ширтдэг харц нь урьд нь тийм байгаагүй мэт уян зөөлхөнөөр намайг гунигтай ширтэж байснаа хэсэг хормын дараа гийнах дуу нь тасарлаа ... Удалгүй замын цаанаас сургуулийн манаач өвөө нэг ахтай хамт ирснээ хоорондоо “Энэ бас нээрээ лут амьтан байгаа шүү өчигдөр сургуулиар шөнөжин эргэлдсэн. Хүүхэд шуухад бариад идчихвий гэж айгаад хөөх гээд дийлээгүй. Зайлуул түрүүн нэг 69нд дайруулчихсан .Үхлээ эрж л явж дээ хөөрхий минь” гээд хаймчигийг шуудайн дээр тавиад дамжлан хойд жалга руу явсан юм.... Миний хоолой зангираад нүднээс нулимс асгараад л гараад ирсэн .Хаймчиг намайг өчигдөр сургуулиасаа ирэлгүй оройтож байгааг мэдээд хашаанаасаа ч гардаггүй хирнээ энэ хүртэл хайж ирсэн байхад нь би Хаймчигийг алга болоход нь “манайхаас явчихлаа” гэж баярлаж байснаа бодохоор өөртөө гомдож , тэр өдрөөс хойш Хаймчиг шиг нохойтой дахиад болох юмсан гэж бурхнаас чин зүрхнээсээ хүсдэг болж билээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 50 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-10.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2410

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-172.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2354

Хавар 2007
IMG_1064.jpg
Хэмжээс: 600x490 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2582


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn