Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2010-10-19 15:48:12 (3622 уншсан)

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!! Социализмын үед бий болсон ардын хэлц үг

Энэ л богинохон хирнээ нилээн гүн гүнзгий логик агуулгатай афоризмыг чухамхүү яг хэдийд гарсаныг, хэн гээч бэлэн цэцэн үгтэн анхлан айлдсаныг эдүгээ цагт хэн ч бүү мэд агаад, ямар боловч цэргийн дарга, жолооч хэмээх тухайн үеийн шинэ цагийн монголдоо л шинэхэн хоёр мэргэжлийн эрчүүлийг охид, бүсгүйчүүл ихэд шохоорхон, тэдний харцанд өртөж, хайр ивээлд нь орчихвол нэгэн насны хэрэг бүтэж, ёстой л нэг тэнгэрийн умдагийг атгачихсан мэт санадаг байсан тэр л социализмын үед гарсан үг байх нь гарцаагүй. Харин яагаад гялгар товч, өлзий хээт мөрдэс, дамран малгай болсон жавхаалаг цэргийн даргыг бус одоогийн хэллэгээр жирийн л нэг тостой хар жолоочийг сонго гэсэн нь бас л учиртай л байсан байж таарах бөгөөд өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны үед оросын коментерний удирдан чиглүүлсэн харгис тулгалтаар геноцед үйлдэн, монголын боловсролтой гэгдсэн болгоныг болон өсөх ирээдүйтэй гэсэн цэргийн дарга нар, офицеруудыг худалч хүнд толгой дараалан хоморголон, үй олноор нь хэлмэгдүүлснээс үүдэлтэй байж хэдийвээр болох ч, хожмын хойно дал, наяад оны үед арми дагасан офицеруудын охидуудын амьдрал бас ч гэж ихэд хэцүүрхэлтэй.

Xэд хэдэн жа*- гийн, хэнийх нь бүү мэд эцэггүй хүүхэд ”эцэггүй” юу байх вэ дээ, эцгийг нь тодорхойлж чадахгүй, хэнийх нь бүү мэд хүүхэд цувуулан, амьдрал нь ямар ч утга учиргүй болдог байснаас ч үүдэлтэй байж болох юм даа. Хүний амьдралаа гэж, өөрөө л ухаантайхан, овсгоо самбаа, алсын хараатай байж чадвал ямар орчинд амьдрахаас үл шалтгаалан амьдралаа зөв аваад явж болдог агаад, миний байгаа орчин л ийм шүү дээ гээд өөрийгөө гаргуунд нь хаявал амьдрал гээч хичнээн утгагүй байж болдогыг энэхүү бяцхан зохиолдоо үзүүлэхийг зорилоо. За ингээд болсон бодит явдлаас сэдэвлэн бичсэн арми дагасан амьдралын тухай өгүүлэх энэхүү бэсрэг туужаа уншигч авхай нарт өргөн толилсуу!

БОЛД, ТӨМӨР ХОЁР

Ахмад Болд, ахмад Төмөр хоёр тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу, барилгын цэргийн дугаар хороонд гучаад жил мөр зэрэгцэн алба хаацгааж буй офицерууд бөгөөд ах Болд нь ротын захирагч буюу цэргийн дарга, ах Төмөр нь барилгын инженер, барилгын даамал бөгөөд нэг нь цэргээ хариуцаж, нөгөө нь барилгын ажлаа хариуцан мөр зэрэгцэн алба хашиж, амьдралаа залгуулж яваа, хэн хэн нь дээрээ татлаа түлхээгүй, бор зүрхээрээ яваагын учир ахмадын гацаанд гацсан азгүй хоёр эр билээ. Болд, Төмөр хоёрт ижил төстэй талууд ч бий, эрс тэс, шал ондоо талууд ч бас бий юмсанжээ. Хоёулаа энэ л хорооноос ажил, амьдралын гараагаа эхэлсэн, хоёулаа энэ л хорооноос анхны эхнэрүүдээ олон амьдралаа холбоцгоосон, хоёулаа хоёр хүү, ганц ганц охинтой, хоёулангынх нь эхнэрүүд мань хоёрыг пялж орхиод өсөх ирээдүйтэй, томрох магадлалтай “гялгар офицер” дагаад талийцгаасан гэх мэтчилэнгийн адил төстэй зүйлс байхад ах Болд нь ердөө л арван гуравтайгаасаа энэ ангид анх хөгжмийн салаанд “сурагч” болж ороод, арван найм хүрэнгүүтээ эр цэргийн тангарга өргөж, улмаар улиран курсээр офицер болж, чухамдаа бол өсөх балчир наснаасаа арми даган эр хүн болж, байлдагчын халаасанд генералын мөрдэс байдаг гээд зүтгэсэн ч сурагчын халаасанд байсан мөрдэс нь ердөө л ахмадын мөрдэс байсан азгүй нэгэн бол ах Төмөр түүнээс даруй арван жилийн дараа полийн дээдийг барилгын инженер мэргэжлээр төгсөөд л ангийн захиалгаар яамнаас шууд барилгын цэрэгт хувиарлагдан бага дэслэгчийн мөрдэстэйгээр анх удаа ангийн шалган нэвтрүүлэхээр орж ирж байсан ажгуу. Төмөрийг анх удаа ангийн шалган нэвтрүүлэхээр орж ирж байх тэр үед Болд ч курс төгсөөд бага дэслэгч цолтой, салаан захирагчын албан тушаалтай, алба хашиж байсан агаад яг тэр өдөр хорооны жижүүрт гарч байж таарсан бөгөөд тэр л үеэс үеийн хоёр залуус насаараа найзлах үеийн найзуудаа олж, эдүгээ гучин хаврыг өнгрөөгөөд байгаа ажгуу. Ах Болд бол ер нь нилээд няхуур, баргийн бол хөнгөн хуумгай хөдлөөд байдаггүй, бас маш их ажигч, гярхай нэгэн бөгөөд нэг харсан хүнээ болон, нэг сонссон нэрийг мартана гэж байдаггүй нь хорооны эргүүлд гаран оройн тооноор хороо цэргийг урдуураа гуравхан удаа дуулуулж алхуулаад л “Тэр ротын тэр тэр, энэ ротын төддүгээр салааны тэр, тэр хаана байна?” хэмээн байхгүй байгаа, оройн тооноос зэсэрсэн болгоныг нэг бүрчлэн овог нэрээр нь дуудан асуух бөгөөд ротын жа нар нь “Тэр невалтай... манаатай... барилгын сахиултай...” хэмээн элдэв шалтаг тоочин хаацайлах гэхэд өөдөөс нь мань жа-г:

-Нөхөр Тэрний Тэр ээ! Хэмээн овог нэрээр нь дуудаад “Танай ротын тэддүгээр салааны Тэрний Тэр невалтай, Тэрний Тэр Ю-3-ын сахиултай байгаа, харин би төддүгээр салааны чинь Тэрний Тэрийг хаачсан бэ гэж асууж байна. Хэрэв хотруу шоолийчохоогүй энүүхнээрээ байгаа бол, офицеруудын байраар охид, хүүхнүүд эргүүлж яваа бол одоохон цэрэг гүйлгээд дуудуулж ир! Хэрвээ хотруу зэсэрсэн бол та маргааш өөрөө хамтдаа “штабын шоронд” Ангийн сахилгын хорих байрыг хэлж байна залрах болно шүү! Хэмээн зөөлхөн бөгөөд нухацтай хэлэхэд хэн ч өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй байлаа**. Анхлан ингэж мань хүнийг аргалах гэж элдвээр оролдоод, цэргээ өмөөрснөөсөө болоод өөрөө хуйвалдсан хэрэгт орооцолдон, сахилгад ганц нэг ороод ирэхээрээ бүгд мэддэг болж, ах Болдыг эргүүл, жижүүртэй үед барагтай л бол цэргүүд зэсрээд байх нь гайгүй ч мэр сэр цэргүүд зэсрэхдээ зэсэрч л орхидог байлаа. Болд бүр хүүхэд байхаасаа л армитай, чухамхүү энэ хороотой амьдралаа холбосон учир арми дагасан амьдралын сайн, муугын ялгааг дэндүү мэдэхийн хувьд эхнэр авсан тэр л цагаасаа хойш эхнэр, хүүхдүүдээ аль болохоор ангиас хол, тусад нь байхыг эрмэлздэг байсан бөгөөд тийм дээ ч анги нь, ажил нь Амгаланд байхад, хаа байсан Таван зуун айлаас хоёр ч автобус дамжин ажилдаа ирж очдог байлаа.

Харин ах Төмөр хожим нь сургууль дүүргээд л шууд энэ хороонд хувиарлагдан ирсэн хөдөөгийн залуугын хувьд ангийн хажууд залгаа хашаанд байх офицеруудын байранд орж суухдаа элдвийг бодоогүй л юмдаг. Нэгэнтээ үеийн хоёр залуу найзлаж эхэлсэнийх “нэгээр илүү бол мянгаар илүү” гэгчээр армиар арваад жил явчихсан Болд нь Төмөртөө “Найзаа, чи одоохондоо ганцаараа байгаа болохоор энд амьдрах нь чамд амар л санагдаж байгаа байх. Гэхдээ миний найз насаараа гон бие, гозон толгой явахгүй чинь үнэн л бол эхнэр авбал эндээс холдсон чинь л дээр шүү! Арми дагасан амьдралаар найз нь арван жил амьдарсны хувьд чамд тэгж л зөвлөх байна” хэмээн илэн далангүй зөвлөлгөө өгсөн боловч Төмөр ерөнхийдөө жаахан салан палан зантай, хэнэггүй тал нь дийлсэн нэгэн байсных тэр үгийг нь ердөө л чихнийхээ хажуугаар хийсгэн өнгөрүүлсэн нь хожим нь ганц охиных нь амьдралыг баллаж орхисонсон. Тэр тухай хожим тодорхой өгүүлэхийг учир энэ удаа алгассуу.

За тэгээд тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу, зэрэгцүүлвэл цол ижил үеийн хоёр андыг харьцуулаад харахад л Болд нь яв, цав хийсэн цэрэгжилтэй, өмссөн хувцас формныхоо донжыг нь тааруулж, маягыг үзүүлээгүй ч гял, цал хувцасласан жавхаалаг, золбоолог залуухан нэгэн харагдах бөгөөд харин Төмөр нь хөдөлгөөн удаан болхи, хувцас формоо хайш, яаш эгэлдэргэлсэн, магад ч үгүй армийн ахмад цолтой офицер хүн мөртлөө дотоодын үйлдвэрийн цэрэг бахиалан гутал чирчихсэн жагсаалын үзлэгт зогсон, ангийн захирагч, штабын дарга нарт зад загнуулан, үүрэгдүүлээд ч зогсож байх нь цаанаа л нэг настай өвгөжөөр хүнийг санагдуулах бөгөөд мань эр ч өөрийн энэ байдалтайгаа аль хэдийнээ эвлэрчихсэн, “За, за тэгж л байдаг юм” гэсэн янзтай ер гуниж, гудийдаггүй нэгэн ажгуу.

Үргэлжлэл бий...



*жа- жагсаалын дарга гэсэн үгний товчлол

**Шар Болд- гэж миний алба хаасан барилгын хоёрдугаар хорооны жагсаал ангийн орлогч буюу энгийн, ард албан тушаалаар бол “Боловсон хүчний эрхлэгч” хошууч цолтой нэгэн байсан бөгөөд хорооны мянга хоёр зуу гаран цэрэг, зуу гаран офицерууд болон гурван зуугаад улирсан ахлагч, мөн энгийн зуугаад ажилчдыг толгой дараалан овог, нэрээр нь дууддаг нэгэн байсан юм. Хүнийг нэг хараад л, ганц асуугаад л овог нэр, дээр нь нэмж асуусан нутаг ус гэх мэтийн жижиг сажиг асуултын хариутайгаа ой тойнд нь шууд хадгалагдчихдаг лут ой санамжтай хүн байсансан. Дээрхи өгүүлж буй оройн тоо бол яг бодит, үнэн түүх юм. Оройн тоонд цэргүүдийг зугаалуулаад өөрөө индэр гарч зогсож байгаад л хоёр, гуравхан тойруулаад л хүнд ажилтай үйлдвэрлэлийн цэргүүдийг удаан зовоохгүй гэсэндээ жа нараар оройн тоо хийлгэхгүй шууд өөр дээрээ дуудаж ирээд л цэрэг дутуугүй бол “Цэргүүдээ амар аа!” гэсэн тушаал өгдөг, хэн нэгэн цэрэг зэсэрчихсэн тохиолдолд яг л дээр өгүүлсэн шиг “Тэр ротын төдийн төдийн Тэрний Тэр хаана байна?” гээд зогсож байхыг мөн ч олон орой энэ хоёр алгаараа харж үнэхээр ой тойг нь бишрэн зогссон минь тун олонсон. Би жагсаал ангийн бичээч гэгдэн дэргэдийн шадар цэрэг нь байсны хувьд Хар, Шар хоёр Болд хошуучынхаа тухай дэндүү мэдэх бөгөөд гадаад өнгө үзэмж, хувцаслалтын хувьд Хар Болд нь яг ах Болд шиг, харин Шар Болд нь бол уг туужид гарч буй ах Төмөр шиг байсан агаад үеийн хоёр мөртлөө Шар Болд нь нэг л их хөгшин жавхаагүй харагддаг байсансан. Наяад оны дунд үед тавь нилээн гаран насны хүн байсан одоо байдаг эсэхийг үнэхээр даанч мэдэхгүй юм даа.





( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-063.JPG
Хэмжээс: 600x450 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2515


B3-024.JPG
Хэмжээс: 412x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2693

Хавар 2007
IMG_1020.jpg
Хэмжээс: 600x800 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2739


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn