|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2010-10-24 20:24:39 (5899 уншсан)
ТӨМӨРИЙНХ
Төмөр уг нь хангайн нэгэн аймгын уугуул бөгөөд хотод полийн дээд төгсөөд л дөчин таван хоног тусгай карентинд дөнгөж сая их, дээд сургууль төгссөн үеийн баахан оюутан залуустай карентилагдан цэрэг армийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод шууд бага тушаалын офицер, бага дэслэгч болон АА-ын дугаар ангид хувиарлагдан ирж байсан нь аргын тооллын нэгэн мянга есөн зуун жаран гурван оны зун цаг ажгуу.
Анх ангид хувиарлагдан ирээд ангийн зэргэлдээ орших офицеруудын байрны хойшоо, урагшаа харсан хоёр хоёр хаалгатай, дөрвөн айлын сууц, галладаг дан шавар байрны нэгэнд орж амьдрахдаа хөдөөнөөс сургуульд ирэхдээ анхлан чирч ирсэн дөрвөн буланг нь нимгэн гөлмөн төмрөөр тоноглож, цүү цуурга болон бяцхан монгол цоожоор цоожлосон модон хайрцаг, бас ч гэж нэгэн үеэ бодвол хотод дөрвөн жил амьдарсан оюутан хүнийхээ хувьд сургуулиа төгсөөд нутагтаа очихдоо барьж харихаар степендний цөөн хэдэн төгрөгнөөсөө илүүчлэн авч хадгалсан цоо шинэхэн орос чамедон нэгийн зэрэгтэй, баахан ажил мэргэжлийн болон цөөн хэдэн уран зохиолын ном хийсэн алимны цаасан хайрцагтай л орж, ангийн агуулахаас цэрэг ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэл цохуулан авсанаар армийн амьдрал, ажил амьралынхаа гарааг эхэлж байж билээ.
Нутаг явж хоёр хөгшин дээрээ очиж ирмээр байвч барилгын ажил ид л хавар, зун, намрын урин дулаан үед амжуулах цаг наргүй ажлын хувьд, тэгээд ч тушаал биелүүлэх ёстой цэрэг армийн газарт хувиарлагдан ирсэний учир зуны цагт бол ангийн захирагчын тушаалаар барилга үйлдвэрлэлээ даган байрлаж ажиллахын учир амжихгүй байсаар өдийг хүргэсэн билээ. Тэгээд ч тун удалгүй амьдрал зохион авгай хүүхдэд дарагдан өөрөө амжиж хөдөлж чадахаа байсан учир хоёр хөгшин нь зундаа ирж хэд хоноод, намар оройхон идэшний үеэр өвлийн идэшийг нь дөхүүлж өгөхдөө гэртээ бараг орох цаг, завгүй ажил гэж гүйх хүүгээ өөрийн эрхгүй өрөвдөвч нэгэнтээ л улсын зардлаар сураад улс эх орныхоо хэрэгцээт газар нь ажиллаж байгаа хүүгээ байг боль гэх арга байсангүй тэгсхийгээд л нутаг буцдаг байснаа эдүгээгээс хоёр жилийн өмнө ойрхон зайтай цагийн эрхээр буцаж ирэхгүй аяндаа мордсон тэр л үед Төмөр ажил явдалд нь оролцохоор нутагтаа хоёрхон удаа очих завшаан олдсон юм. Төгсөж ирсэнээсээ хойш тун ч удалгүй ангийн арын албаны дарга нэгэн ахмадын охинтой учир ургуулж эхлэхэд найз Болд нь нилээн дургүйцэж, хоргилсон боловч үгэнд нь орсонгүй нэгэн гэртээ орж амьдрал гэдэг чухамхүү аз жаргалаар бялхаад л явчих шиг болсон нь үнэн хэрэг дээрээ тэрхэн үедээ л байсан ажгуу. Нийлээд тун ч удаагүй байхдаа эхнэрийнх нь хэвлий өдрөөс өдөрт томорсоор байгаад арай л биш хугацаанд амаржин Төмөр гэдэг залуухан бага дэслэгч нэг л өдөр аав болж орхих нь тэрээ. Уг нь бол үеийн найз Болд нь цаад, наад нарийн учрыг нь бүгдийг нь мэдэж байсан бөгөөд, анхандаа битүү, хатуу үгээр мянга хэлж яриад, яаж ч ятгаад Төмөр “Хөгшин нь өөрөө амьдралаа мэдье” гээд өөрийнхөөрөө зүтгээд байсан болохоор сүүлдээ “За даа, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн үгтэй юм, өөрөө мэдэг” гээд орхисон юмсанж. Уг нь эхнэр Хажид нь хөл хүндтэй болчихоод л мань Төмөрийг уургалсан бөгөөд Хажидын анхных нь хүүг эцэг нь буюу Болдтой нилээн зузаан найз байсан нэгэн халагдсан цэрэг, Жа “Анхны хүүгээ чам шиг садар эмд өгөхгүй” гээд аваад явчихсан байсан нь ч тун ч азтай хэрэг болсон ажээ. Энэ бүхнийг Болд хэдийвээр мэдэж байсан ч битүү үгээр хэлээд ойлгохгүй, өөрийнхөөрөө муйхарлан зүтгэсэн Төмөр найзыгаа өрөвдөвч за өөрөө мэдэг гээд орхисоноос хойш арван жил өнгөрчээ. Төмөр энэ хугацаанд ахлах дэслэгч цолтой, талбайн ахлах инженер албан тушаал хашиж, удаан жилийн нэмэгдэл, цолны нэмэгдэл гээд цалин мөнгө гайгүй ч эх нь хаяад явчихсан өөртөө нь огт төсгүй жил дараалан төрсөн хоёр хүү, тэднээс хоёр дүү өөрийг нь өвчсөн юм шиг дуурайсан, “Үгүй энэ чинь Төмөр ахлах дэслэгчийн багасгасан хэмжээтэй макет уу...” хэмээн дуу алдмаар ганц хөөрхөн охинтой хоцорсон байлаа.
Барилга үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэмээн дарга, захирагч нарт шахамдуулан бангадуулан, барилга барилга... ажил ажил... гэж гүйсээр нэг л мэдэхэд хорин жил харвасан сум шиг өнгрөн одохуйд ах Төмөр нэг л өдөр өвөө болж орхих нь тэрээ. Саяхан л өөдөсхөн жаахан сөөсгөр юм гүйж явсан охин Хажидмаа нь нэг л өдөр эцэггүй хүүхэд тэврээд хоцорчих нь тэр. Ингээд эцэг Төмөр өвөө Төмөр болоод охиноосоо хүүхдийнх нь эцгийг хэлүүлэх, олж ирэх гэж бөөн дайн дажин үүссэн ч энэ намар халагдсан далан оны нэгэн Жа, увсын хал цэрэг байгаад аль хэдийнээ харьж одсон байваа.
Ингээд ад Төмөр гэрийн эзэн эцэг хүнийхээ хувьд зээ охиноо ой хүрч, нэг үеэ бодвол гараас гараад ирсэн тэрхэн үед ганц охиныхоо Хоёр томыгоо өөрийнх биш гэдэг хоржоонтой хувь тавилантайгаа нэгэнт эвлэрч орхисон үе ажгуу хувь тавилан, ирээдүйг бодолцон ажил төрөлд оруулахаар хөөцөлдсөн ч, хэдийвээр охин нь арван найм хүрсэн ч иргэний пасспортоо аваагүй, тэгээд ч эзэмшсэн мэргэжилгүй болон арын хаалгадъя гэхэд ангиасаа өөр газарт таних мэдэх, танил талгүй Төмөрт өөр газраас ажил олдсонгүйд ангийн ар талын орлогчтой ярьж тохироод ангийн цэрэг гал тогоонд тогоочоор оруулчихсан нь харин ч нэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр ганц охиныхоо морийг нь бүр эмээллэж өгөн, араас нь эцэггүй хүүхдүүд цувуулах бүр ч сайхан алтан боломжыг нь нээж өгсөнөө манай хэнэггүй Төмөр тэрхэн үедээ огт мэдсэнгүй ээ.
Нөгөө муу хоёр том нь ч яах вэ, нэг нь цэргийн ерөнхийд сурч, нөгөө нь ангид нь алба хааж байгаад улирч ахлагч болоод, одоо өөрийнх нь талбайд, өөрийнх нь удирдлаганд ажиллаж байгаа ажгуу. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд дахиад долоон жил өнгрөхөд ганц охин нь гэр дүүрэн эцэггүй хүүхэд цувуулан хоёр хүү, хоёр охинтой* болсон байлаа. Тэр л үед ах Төмөрт найз Болдынх нь тэртээ хорин хэдэн жилийн өмнө хэлж байсан ...“Найзаа, чи одоохондоо ганцаараа байгаа болохоор энд амьдрах нь чамд амар л санагдаж байгаа байх. Гэхдээ миний найз насаараа гон бие, гозон толгой явахгүй чинь үнэн л бол эхнэр авбал эндээс холдсон чинь л дээр шүү! Арми дагасан амьдралаар найз нь арван жил амьдарсны хувьд чамд тэгж л зөвлөх байна!...” хэмээн сануулан зөвлөж байсан нь санаанд буухуйд, “Хм, миний энэ байж байгаа, энэ хормойгоо чирч, Жа-гийн хүүхэд цуглуулсан унхиагүй хогийн байж байгааг хараарай. Ай яа, Төмөр минь! Анхнаасаа би найз чинийхээ үгэнд орохгүй яав даа, тэр Хажидтай хүртэл чамайг хорьсоор байхад чинь зөрүүдэлж зүтгэсээр байгаад суусан, хм...” хэмээн харамсан бодсон нь харин ч нэг оройтсон харамсал л байсан ажгуу.
За тэгтэл цагийн салхи эргэн, өнөө байгуулж байсан гэрэлт социализм будаа болон нэгэн цагт алгасч харайсан капиталист нийгмийг заавал байгуулах нь тодорхой болсон тэр цаг үеэс арми цомхотгогдон, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэгдэн барилга үйлдвэрлэлийн анги хэмээн хүний олноор хүчиндэж, сунчиндуулж амжуулдаг байсан нөгөөх л нүсэр бүрэлдэхүүнтэй барилгын цэргийн ангиуд татан буугдахад овсгоотой, зоригтой, самбаатай, хөдөлгөөнтэй дунд болон дээд тушаалын офицерууд, чухамдаа бол манай туужын хоёр гол баатрын нэг ахмад Төмөр шиг барилга үйлдвэрлэл хариуцаж байсан ангийн захирагч, барилгын инженер, даамлууд мэтийн барилга үйлдвэрлэл хариуцаж, өмч захиран зарцуулж байсан офицерууд, ангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг сэргэлэн гэгч бултуулан өөрийн болгож авснаар шинэ монгол баячуудын цоо шинэхэн түүхийг бичилцэж ахуйд цэрэг хариуцсан штабын дарга гэх мэтчилэн офицерууд л ангийнхаа хоосон буурийг сахин хоцорч, ах Төмөр мэтийн амьдралдаа унхиагүй, арчаагүйчүүд нь гудамжинд хаягдан, хөсөр орхигдсон тэр хатуу цаг үе бол аргын тооллын нэгэн мянга есөн зуун ерөн гурав дугаар он байлаа. Харин ах Болд энэ хугацаанд амьдралаа хэрхэн яаж авч явсан талаар дараагийн бүлэгт өгүүлсүү.
Үргэлжлэл бий.
... гэр дүүрэн эцэггүй хүүхэд цувуулан хоёр хүү, хоёр охинтой*- Энэ бол ердөө л арми дагасан амьдралд байдаг л энгийн бодит амьдрал байлаа. Энгийн жишээ татахад л заавал офицеруудын байр гээд байх юмгүй, цэргийн ангийн ойролцоох гэр хорооллын дэл сул охид хүүхнүүдийг сэргэлэн нь дэндсэн хал, асман гэлтгүй овсгоотой шинэ цэргүүд ч эргүүлэн гүйцгээж, тэд нь ч нэг их дургүйлэхдэггүй л байсан нь бодит түүх. Манай хөгжмийн жа- гийн очдог байсан хүүхэн гэхэд л тэр үед 22-23 орчим насны яг дээрхи шиг хоёр охин, хоёр хүүтэй хүүхэн байх жишээтэй. Ийм хүүхнүүд зөвхөн манай барилгын хоёр дугаар хороог тойроод миний мэдэхийн л тоог нь дарж, хасаж хэлэхэд л арав гаран байсан агаад, миний мэдэхгүй хэд байсныг хэн ч тоолж чадахгүй ээ. Ганц манай анги ч биш армийн өдий, төдий олон ангиуд байх, тэднийг тойрсон ийм харанхуй амьдралаар амьдарсан охид, бүсгүйчүүдийг тоолно гэвэл та бидний бяд дутах байхаа хө. Арми баяны учир харин тэднийг цэргүүд хоолны мах гурил, талх, масло, элсэн чихрээр, түлээ нүүрс болон хөнжил дэвсгэр, ор хөнжлийн даавуу гээд амжиргааны наад захын зүйлсээр таслахгүй байх вассаль маягын буюу бичигдээгүй хууль үйлчилдэг байсан нь ч үнэн түүх. Нэгэн бодлын хэн, хэндээ ашигтай харилцан туслалцаж буй мэт боловч нөгөө утгаараа бол яах аргагүй биеэ үнэлж л байсан хэрэг шүү дээ.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Лхагва, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Бидний намар |
· | А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар |
· | Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР |
· | Д.Бямбажав : НАМАР |
Ням, 2015.10.25 | · | Зундуйн Дорж |
Бямба, 2023.10.14 | · | Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч |
· | Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар |
Мягмар, 2023.09.12 | · | Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ |
· | Ц.Бавуудорж : ИТГЭЛ |
· | Ц.Бавуудорж : ТОМЪЁО |
· | Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД |
· | Ю.БАЯН-ОЧИР : МАШИН |
· | Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ |
· | Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР |
· | Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР |
· | Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц |
· | Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ |
· | Ю.Баян-очир : Мод |
Мягмар, 2023.08.22 | · | Б.Болормаа : Намайг явсны маргааш |
Даваа, 2023.05.15 | · | П.Бадарч : Нулимст борхон болжмор |
Ням, 2023.02.19 | · | Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд: |
Даваа, 2023.02.20 | · | Цагаан сарын мэндчилгээний үгс |
· | Цагаан сарын мэндчилгээний үгс |
Мягмар, 2023.01.24 | · | Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг |
Лхагва, 2023.01.04 | · | Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР |
· | Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР |
· | Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ” |
· | Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ |
· | Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ |
· | Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС |
· | Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө! |
· | Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ |
· | А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ |
· | Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД |
Даваа, 2022.11.28 | · | Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ |
Баасан, 2022.11.25 | · | Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д |
· | М.Амархүү: УРГИЙН МОД |
Пүрэв, 2022.11.24 | · | До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи) |
· | Чингис хааны алтан сургаалиас |
Мягмар, 2022.11.22 | · | ЗАЛУУ НАСНЫ АЛДАА |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|