Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2010-10-26 10:21:19 (4074 уншсан)

АХМАД БОЛД
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөвдүгээр оны хаврын нэгэн амралтын өдөр, ням гариг, жиндүүхэн өдөр. Уг нь бол тав дугаар сар аль хэдийнээ гарсан хирнээ, нэг л олигтой дулаарч өгөхгүй, зэвэргүүндүү өдрүүд үргэлжилж байсан тийм нэг өдөр, энэ хавар цэргийн баяраар ахлах дэслэгч цол авсан Болд хорооны жижүүрт гаран цээж нүцгэлэн, гутлаа тайлан жижүүрийн модон орон дээр доошоо харан тухлан хэвтээд нэгэн цэргээр нуруундаа массаж хийлгэн таатай нь аргагүй тухлан байтал гэв гэнэт гаднаас пижигнэтэл гүйн ирэх хөлийн чимээ гаран зарлага цэрэг хар гүйхээрээ амьсгаадан орж ирээд илтгэж, ёсолж ёсорхсон ч үгүй шууд л:

-Ангийн захирагч ирж байна! Гэх чимээнээр бүгд ухасхийн босоцгоож, ад Болд ч ухасхийн гутлаа угалж аваад, кавртай макаров буу болон хувцсаа базаж бариад хар ирчээрээ штабын хонгилын мухарт байх бие засах газар луу эгээ л нэг шинэхэн цэрэг мэтээр хар хурдаараа чавхадлаа.

Өнөөдөр амралтын өдөр учир ангийн захирагч ирэх учиргүй, хорооны эргүүл нь хүнс албаны дарга ах Балжир учир үдээс хойш, ерөнхийдөө бол оройн тооноос өмнөхөн ирээд, оройн хоолонд орсны дараа шууд оройн тоо залгуулж хийлгээд, цэргийн байруудаар ганц хамтдаа тойрчихоод харихаар яван оддогыг мэдэхийн хувьд ийнхүү налайж байсан юмсанжээ. Болд бие засах газарт хувцас хунар, буу зэвсгээ яаралтай агсан бэлэн болоод гарч ирэхэд штабын хаалгаар ангийн захирагч орж ирж таарч мань хүн гүйсээр очин:

-Нөхөр хошуучид илтгье! Хороонд гарсан... гэтэл ангийн захирагч өөдөөс нь дууг нь таслан:

-Нөхөөррр! Хороог бэлэн жагсаа! хэмээн ууртай нь аргагүй үүрэгдээд өрөө рүүгээ явахад ад Болд “Мэдлээ, гүйцэтгье!” гээд эргэн:

-Дохиочин! Анги нэгтгэ! Хэмээн товчхон бөгөөд тодорхой тушааснаас хагас цагийн дараа ангид байсан бүх цэргүүд жагсаалын талбай дээр аль хэдийнээ ангийн захирагчын “Тайчаад!” командаар тайччихсан, эхээс төрсөн биеэрээ хаврын жиндүүн салхинд жиндэн, дагжин чичрэн хаяа нэг ангийн захирагчын үүрэгдэж байгаад асуусан асуултад нийтээрээ “Тийм!”, “Үгүй!” гэсэн хоёрхон үгээр нирхийлгэн хариулан зогслоо. Ангийн захирагч жагсаалын талбайн өмнөх шавар индэр дээр нааш, цааш холхин, нарийхан жонгиносон ч гэмээр юм шиг, аль эсвэл нэг тийм гэхийн аргагүй хахиргандуу, заналхийлсэн ч юм шиг эвгүй хоолойгоор үүрэгдэх нь:

-Та нар муусайн дуракуудыг, энэ Амгалан хавийн гоноротой гонорей буюу заг хүйтэн хэмээх өнгөний өвчин гонороогүй, тэмбүүтэй тэмбүүгүй алцайсан болгоныг гишгүүлж уг нь ч шууд утгаар нь палхийлгэж орхисон л, гэвч сайн ч муу ч утга- уран зохиолын учир жаал зөөллөж бичлээ байх гэж армийн албанд татаагүй байх шүү! Та нарыг эх орон чинь, эр цэргийн алба, эх орны алба хаалгах гэж армид татсанаас биш хавийн эмс хүүхнүүдийг эцэггүй хүүхдүүдээр сэлбээд өг гэж армийн албанд татаагүй байхаа*... хэмээн үүрэгдэх үед ангийн хаалгаар малгай ч үгүй, бүс ч үгүй нөмгөн, арав гаран цэрэг хар гүйхээр нь урдаа хөөн туусаар “Газ-69” маркын машин орж ирсэн нь ангийн штабын дарга хотын комендатад журмалагдсан цэргүүдийг авчирч байгаа бөгөөд чөлөөгүй зэсэрч яваад баригдсан нөхөр хэдээс болон ийнхүү хорооны бүх цэрэг ганц амрах өдрөөрөө зэвэргэн салхинд жиндэнхэн нүцгэн чичирч, дагжин зогссон ажгуу. Ангийн хаалгаар хөөгдөн гүйн орж ирж буй тэдгээр цэргүүдийг хараад ад Болд цагаа хяламхийн харсанаа “Хм, хоолноос хойш л гараад гүйж дээ, яадаг муусайн дуракууд вэ” хэмээн бодсон тэр өдрөө хорооны эргүүлтэй байсан ах Балжиртай хоёул ангийн захирагч, штабын дарга хоёроос гайгүй сайн жавтий хүртэж, хоёулаа эргүүл, манаатай үедээ бүрэн бүтнээр нь манаж байх ёстой цэргүүдээс арван хэдээр нь чөлөөгүй явуулж журамлуулан, гарнизоны мэдээнд хорооны нэрийг хараар бичүүлсэн хэрэгтэй хосоо гайгүй уртхан шувтруулж, цалингынхаа тодорхой хувиар торгуулаад өнгөрч билээ.

* * *

Болд өөрийн эцгийг сайн мэдэхгүй бөгөөд хойд эцгийн хатуу гар дээр өсч, сүүлийн жил гаран гэрээсээ дайжин сургууль завсардан, болох болохгүй нөхдүүдтэй нийлэн гудамжаар сэлгүүцэх болсон бөгөөд аль хэдийнээ районы “Цагдан сэргийлэх хэлтэс”- ийн хүүхдийн байцаагчын хараанд орчихсон байсхийгээд л баригдаж ирээд гэртээ хүргүүлдэг ч эргээд ганц ч хонолгүй гараад явчихдаг болсон тэр үед хүүхдийн байцаагч нь солигдож нэгэн настайвтар сэргийлэхийн ахмад ирснээр манай хүний амьдрал шал өөрөөр эргэсэн ажгуу. Үүнийг өгүүлвээс: Болд нийлдэг хэдэн нөхдийн хамтаар бараан захын баруун урд хаалгаар** гаран “Гучин гурав” юм уу, эс бөгөөс “Шар дэлгүүр” хоёрын аль нэгнээс шуучихаж болмоор зүйл тааралдвал шуугаад эргүүлж зах оруулан дамчдад хямд үнээр өгчих санаатай гараад санаандгүй энгийн хувцастай сэргийлэхийн албан хаагчдад баригдан районы цагдан сэргийлэхийн хүүхдийн байцаагчид хүргэгдвээс өмнө нь байсан дэслэгч хүүхэн байсангүй өөр нэгэн ахмад сууж байлаа. Нүдний шилнийхээ дээгүүр нэг нухацтай гэгч нь харсанаа “Тийшээ суу” гэсэн ганцхан үг хэлчихээд өмнөх хавтастай зүйлсээ уншихдаа уншин, бичиж тэмдэглэхдээ тэмдэглэн суух ахуйд Болд ер зүгээр сууж чадахгүй байсхийгээд л исгэрчих гээд, эсвэл амандаа тэрүүхэн тэндээ ямар нэгэн дуу бүгтхэн аялан суусан бөгөөд нөгөө ахмад хийж буй ажилдаа автсан янзтай мөн л амандаа нэгэн марш гиншсэнээ болин ажлаа хийн суулаа. Манай ахмад Болдын байгаа байдлыг ажаад “Тийм ч зашрашгүй товариш биш бололтой юм даа. Хойд эцэг, хойд эцэг...” хэмээн бодлогшрон сууснаа “Аяны 19-р марш”- ыг санаандгүй мэтээр амандаа нэг аялаад урдах ажилдаа шахамдах мэт хэсэг суухуй нөгөө Болд чинь уг маршыг мөн л амандаа аялж байхыг сэтгэл баясан сонсон суусан нь манай Болдыг л сонжиж байсан ажгуу. “Яах аргагүй сонсгол сайтай юм. Нөгөө хэнд аваачиж өгъе дөө” гэснээр Болд гээч хүүгийн амьдралын зам нь заагдаж арван гуравхан настайдаа ийнхүү армийн хөгжмийн салаанд “сурагч” болон орсон тэр цаг үе бол СССР-ын агуа их удирдагч Иосиф Виссианорович Сталин хорвоог орхисон тавин гурван оны хавар цаг байлаа.

Түүний дараа жил сч Болд ердөө л арван дөрөвхөн насандаа санамсаргүй “эр хүн” болж орхисондоо цочирдон***, нилээд байдалд орсон бөгөөд нэг хэсэгтээ л эгчмэд хүүхнүүдээс айн зайгаа барьж явах болсон билээ. Насаараа арми дагасан ханаж, цадахаа мэдэхээ байсан дур хүсэл ихтэй, балай авгайчуулын нэгэнд нь цэвэрхэн хэлбэл “таалуулчихсан”, түс тас хэлбэл “хүчиндүүлчихсэн” хэрэг шүү дээ. Тухайн үед дэлхийн дайн дуусаад арваад жил болж байсан үе боловч дэлхий дахин капиталист, социалист гэсэн хоёр лагерьт хуваагдсан нь “Хүйтэн дайны аюул” гэж гарт баригдаж, биед мэдрэгдэхгүй, нүдэнд харагдахгүй нэг л тийм биегүй хоосон хий айдаст бүх нийтээрээ автаж байсан тийм сонин цаг үе агаад тиймийн учир хугацаат цэргийн алба таван жил байлаа. Тавын таван жил тэр олон цэрэг эрсийг зүгээр тэжээгээд байж таараагүй нь ойлгомжтойн учир үйлдвэрлэлд, тэр дундаа шинээр иргэншиж, хотжиж суурьшиж буй шинэ хөгжлийн замаар яваа улс орны хувьд барилга, байгууламж зайлшгүйн учир хуучны моторжуулсан болон морин бригадуудыг түшиглэн барилгын цэргийн ангиудыг үүсгэн бий болгож**** улс, ардын аж ахуйн барилга байгууламж дээр тэдгээрийн хүчийг ашиглаж эхэлсэн нь эдүгээ түүх болон үлджээ.

* * *



Болд арми дагасан тэр л цагаас цэргийн газраас эхнэр авахгүй гэж өөртөө тангаргалсан боловч хүслээр болдоггүй хорвоо гэж Армиас л гэрлэж таарсан юм. Гэхдээ тэр цэргийн хүнтэй гэрлээгүй ч ангийн цөөн хэдэн энгийн ажилчид болох барилгын техникч, ня-бо, нарядчин гээд хүүхнүүдээс эргүүлсээр Цэндмаа гээч нэгэн хүүхэнтэй дэр нийлүүлсэн бөгөөд өөрийнхөөрөө зүтгэсээр байж, бүр болохгүй бол салж сарнисан ч яадаг юм бэ гэж нэгэнтээ хөл хүндтэй болсон Цэндмаагаа хаях, гээхээр айлган байж хаа байсан хотын баруун хаяанд Таван зуун айлд гэрээ шийрлэж билээ. Тэр нь ч ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ амьдралыг бодсон алсын хараатай алхам байсан юм. Хоёр хүүгээ толгойгоороо хоолоо олж иднэ үү, хоёр гарынхаа хүчээр хоолоо олж иднэ үү өөрсдөө мэдэцгээ. Толгойтой байгаад сургууль соёлын мөр хөөвөл өөрсдөд чинь л хэрэгтэй. Чадахгүй бол яая гэх вэ, хаах ёстой албаа хаагаад, хар ажлын мал болно биз гэдэг бол ганц охиноо хүний дайтай хүн болгоноо гэж зүтгэсэн нь ч талаар болоогүй юм. Хар бор, хатуу хүтүү амьдрал үзсэн эцэг хүний ухаан гэж, хөвгүүд бол яах вэ, эр хүн юм чинь амьдрал нь өөрийнх нь гарт бий, харин бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэж зүгээр ч нэг хэлчихсэн үг биш л байж таарна гэсэн бодлоор ганц охиноо ямар ч байсан бусдын гар харахааргүй мэдлэгтэй, боловсролтой хүн болгочих юмсан гэж багаас нь ухуулан сэнхрүүлсэний учир ч гарч ганц охин Болдмаа нь ч хичээнгүйлэн, шамдан суралцсаар дөрөвдүгээр ангид ордог жил эхнэр Цэндмаа нь гэнэтхэн Армийн ... дугаар газрын нэгэн залуухан хошуучыг дагаад алга болж өгч билээ. Салж одсоны араас гуниж гундан амьдралаа, чухамдаа бол өөрийнхөө үр удмыг залгуулах үр хүүхдүүдийнхээ амьдралыг баллаад хаялтай биш, Болд ч ер бусын сэтгэлийн тэнхээтэй, хар багаасаа хатуу, хүтүү амьдрал үзсэний учир нэг их гуниж, гутарсан ч үгүй. Бас дахиж гэрлэж бараалсан ч үгүй, гурван хүүхдийнхээ төлөө зүтгэж, армийн албаа хашсаар том хүү нь аавынхаа шийрийг хатааж цэргийн хүн болноо гэхэд нь:

-Миний хүү, өөрөө сайн л бодоорой доо. Аав шигээ байдаг л нэг шинелийн гол, ахмадын гацаа болчихгүй, овсгоотой самбаатай байж цаашаа өндөрлөгт хүрч чадна л гэж баттай бодож байвал арми дагаарай. Түүнээс биш аав шигээ хоёрын хооронд, гурвын дунд албан тушаалын боол болж, насаараа нэг байрандаа хий эргэх бол хэрэггүй дээ... гэснээс өөрийг хэлээгүй билээ. Харин бага хүү, охин хоёр нь эрдэм номын мөр хөөн, сургууль соёл гэж явсан тэр үед нийгэм солигдон, цаг үеэ дагаад урьдны нүсэр бүтэц, бүрэлдэхүүнтэй арми задран, ихэнхдээ кадрын буюу мэргэжлийн цэргээс бие бүрэлдэхүүн нь бүтэж эхэлсэн тэр цаг үед ахмад Болд маань тавин гурван насандаа гавъяаныхаа амралтанд гарч аль, аль нь амьдрал нь жигдэрч, боломжын амьдралтай яваа хоёр хүү болон итгэл даахуйц сайн хүргэнийхээ ач, зээ нийлсэн долоон жаахан үрийг энхрийлэхдээн энхрийлэн, эрсэлж зэмлэхдээ зэмлэн, өвөөгийн хайраар хайрлан суух болсон билээ.

Чөлөөнд гарсан ахмад Болдын том хүү хэлсэнээрээ цэргийн хүн болж хилийн цэрэгт алба хашин хязгаарын нэгэн заставын даргаар очсон бөгөөд өөрийнх нь аавдаа ярисанаар бол “Хүү нь цаашаа явнаа ааваа, яав ч тан шиг ахмадын гацаанд гацахгүй ээ” гэсэн бол дунд хүү нь МУИС-ыг хууль эрх зүйн чиглэлээр төгсөн хуульч хийж, харин амин ганц охин нь анагаах төгсөн хүний их эмч болон, чухамдаа бол ах Болдын гурван хүүхэд нь гурвуулаа, том хүү нь эх орныхоо хилийн манаанд, дунд хүү нь ард, иргэдийнхээ энх амгалангын манаанд, отгон охин нь эрүүл энхийн манаанд гээд гурвуулаа аав шигээ л эх орны алба, энхийн манаанд зогсож буй бөлгөө.



ТӨГСГӨЛ БУЮУ ЗОХИОГЧЫН ҮГ

За ингээд бэсрэг тууж маань төгсөж байна. Эндээс харвал ахмад Төмөрийн хүүхдүүд ч бүгд армиар хүмүүжиж, армидаа ажиллаж амьдран амьдралаа залгуулж байна. Мөн ахмад Болдын гурав ч гурвуулаа яг армиар дамжаагүй ч гурвуулаа л эх орны алба хааж байнаа гэсэн нэгэн логикийг энд төгсгөлд нь гаргах гэсэн санаа минь байлаа. Гагцхүү насаараа армиа дагасан ч, армийн амьдралыг өөрөө биеэрээ туулж, бие сэтгэлээрээ мэдэрч хатуужсан, зөв бодолтой аавын, зөрүү хараагүй алсын хараатайгаар үр хүүхдүүдээ армийн амьдралаас хол, хөндий байлгаж чадсан нь ахмад Болдын гавъяа бол, ажил гэр ойрхон гэж залхууран гэр бүлээ, үр хүүхдүүдээ арми дагуулсан нь ахмад Төмөрийн хамгийн том алдаа байсан ажгуу. Энэхүү бэсрэг туужид хальт нэр нь гарах Төмөрийн Хажидмаа, Болдын Болдмаа гэх нэртэй хоёр бүсгүй буюу ахмадын хоёр охин бол амьдрал дээр бодитоор байгаагүй,миний өөрийн санаанаасаа ургуулан бичсэн хоёр нэр боловч иймэрхүү амьдралаар амьдарсан бүсгүйчүүл харин тухайн үеийн буюу миний армийн алба хаасан өнгөрсөн зууны наяад онд нэг биш, нэг хэсгээрээ бодитоор амьдарч байсан нь үнэн түүх юм. Эдүгээ арми гээч нь чухам ямар болсоныг, арми дагасан амьдрал чухамдаа ямархуу болж өөрчлөгдсөнийг армийн амьдралаас хөндийрөөд өчнөөн жил болсон миний бие вээр үнэхээр мэдэх юм алга даа. Тэгэхдээ тэгж айхтар өөрчлөгдсөн нь юу л бол доо, мэдээжийн хэрэг цагийн аясаа дагаад арай өөрчлөгдөх нь өөрчлөгдсөн л болов уу. Энэхүү бэсрэг туужыг бичих болсон минь ч бас учиртай. Ердөө л өнгө мөнгөний хорвоогын үнэн дүр төрх буюу өнгө хуурамч гэдгийг л харуулж үзүүлэх гэсэн билээ. Үе тэнгийн үй олон залуус, цэрэг эрсээс арай жавхаалаг, бусдыгаа барьж байж дөнгөх тийм эрчүүдээр жа буюу жагсаалын дарга, салаа орлогч гээд бага дарга нарыг тавьдаг нь тухайн үеийн үнэн түүх юм. Харин тэд нар нь бусад цэргүүдээсээ эрс ялгарч, үнэхээр өнгөлөг, бас мөнгөлөг Жинхэнэ утгаараа тэд мөнгөтэй байдаг байлаа. Мөнгөтэй байх их ч олон арга бий. Цэргийнхээ цалинг хуу журамлана, цэрэг зэсрүүлж чөлөөгүй явуулаад мөнгө олуулж ирнэ, бас болоогүй ээ хоол хүнс, хөнжил гудас, гэрийн бүрээс гээд юу л бол юу зарж болох бүхнийг зарна, барилгын цэргүүд бол барилгын материалыг машинаар нь ачаад хүртэл ардуудад аваачаад зарчихна, тэгэхээр тэр үеийн сэргэлэн бага дарга нар яалт ч үгүй мөнгөлөг л байж таарнаа даа? байдаг байсан юм. Охид, хүүхнүүд гэдэг өнгөлөг, жавхаалаг бага дарга нарын нэгэнд нь сэтгэл алдарсанаар анхны хайрын түүх нь эхлэвч, харин нөгөө залуус нь арми дагасан тийм охид хүүхнүүдийг зөвхөн тухайн үед л, алба хаах хугацаандаа л ашиглаад орхичихдог байсан нь ч гашуун үнэн түүх. Мэдээж тэр дунд цөөн боловч амьдрал болдог учрал байсан л юм. Тэгэхдээ тун ч цөөн дөө.

Өнөө цагт бол гадаадын эрчүүд л өнгөтэй, мөнгөтэй гэсэн нэгэн харанхуй мунхаг бодлоор “Солонгос хүнтэй гэрлэнэ” гэсэн зар явахыг нетээр нилээд харлаа. Мөн “Солонгос хүнтэй танилцаж, гэрлэхэд зуучилна” гэсэн хариу зарууд ч зөндөө. Харж үзээгүй, харийн таниж мэдэхгүй хүнтэй хэн нэгний зуучлалаар гэрлээд аз жаргалтай амьдрана гэж юу л бол, ай даа мэдэхгүй юм даа. Дээх нь нэгэн сайтаас иймэрхүү зуучлалаар харийн бэр болсон бүсгүйчүүдийн “ханилсан нөхрүүд”- ийн тухай барин тавин баримт түшиглэн бичсэн нэгэн нийтлэлийг сэтгэл эмзэглэн, эмзэглэн уншиж байсан санагдана. Эцсийн эцэст хэлэхэд өнгө бол хуурамч юм, сайхан өнгөний цаана ямархан дүр төрх, араатан араншин нуугдаж байхыг хэн ч тааж мэдэшгүй ээ, охид бүсгүйчүүл минь! Өнгө мөнгө хөөж, хөнгөн амьдрал, хямдхан жаргал хайгаад хэрэггүй дээ, гагцхүү сэтгэл зүрхээ л дага гэх байна. Тостой хар жолооч боловч тоост хорвоод чамайг жаргаагаад эр хүний хайр энэрэл, халамжаар дутааж, гундаахгүйгээр амьдралаа аваад явчих сайхан монгол эрчүүд чинь халхаар нэг бий шүү гээд энэхүү бэсрэг туужынхаа эцсийн цэгийг тавьсуу.

За ингээд охид бүсгүйчүүд минь, цэрэг дагах уу, тэрэг дагах уу гэдгийг та бүхний минь гэгээн ухаан л мэдэх нь байна шүү дээ гэж...

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-09-02

*- 1985 оны хавар болсон бодит явдал. Цэргүүд ийнхүү үүрэгдүүлэн зогсоход үүнийг бичигч би вээр ангийн захирагчын ард бичиг баримт бүхий хавтас бариад зогсож байсан бөгөөд ангийн захирагчын хэлсэн тэр л хатуу үгнүүд Энд бас ч гэж маш их зөөллөж бичлээ хө яг одоо сонсч буй мэт сэтгэлд нэгэнтээ хадагдан үлджээ.

**-Тухайн үед бараан зах одоогын ХИД-1 Яг одоо ямар нэртэй болсоныг үнэндээ мэдэх юм алга даа. Далаад оны сүүлчээр баригдаж анх ашиглалтад орсон анхны Хүнсний Их Дэлгүүр -ийн буурин дээр байсан юм. ХИД-1-ийн орох гарах хаалганы хавьцаа захын төв хаалга буюу захын зүүн хойд буланд хойшоо харсан том цэнхэр дааман хаалга байдаг байсан ба баруун урд талдаа баруун тийш харсан хаалгатай, тэр хаалгаар гарахад шууд хүнсний 33-р дэлгүүрийн үүдэнд шахуу гарч ирдэг байсан юм.

***-Мөн л болсон бодит явдал. Энэ хүү Болдын хөгжмийн сурагч хүүхэд болсон намтар нь миний армийн танил нэгэн хөгжмийн салаан даргын багын амьдралаас нь сэдэвлэж авсан түүх болно.

****- Жишээлбэл миний алба хаасан барилгын хоёрдугаар хороо бол 46-р нэгтгэл буюу олноо “Алаг морьт баатар” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар хурандаа Дандарын хороо байсан юм. 1984 оны намар карентинаас анги руу ороод ердөө л гурав дахь хоног дээрээ шалганы Шалган Нэвтрүүлэх Байр “зарлага” хийж байтал нэг өндөр биерхүү ширвээ сахалтай, ногоон нүдтэй, монхордуу хамартай, буурал толгойтой, нилээн түрэмгийдүү, онгироо байрын өвгөн шууд дайран орох гэхээр нь өмнүүр нь тэс хөндөлдөн, бичиг баримт нэхэн, оруулчихгүй санаатай ноцолдож байтал азаар дотроос нэгэн хал цэрэг гарч ирэн “Орхьё!” команд өгөн орхиулаад манай өвгөнийг дагуулаад орох зууртаа “Хорооныхоо ганц баатрыг танидаггүй, чамайг даа!” хэмээн занаад орсон нь алдарт баатар хурандаа Дандар байсныг шинэхэн цэрэг, ёстой шинэхэн гоожуур би вээр танилгүй зад факталж байсан нь тэр ажгуу. Харин азаар араас нь ямар нэгэн жавтий хүртэлгүй өнгөрч байж билээ.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 66 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-237.JPG
Хэмжээс: 600x450 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3343

Г. Ариунболд	65х90, зотон тос
Их нүүдэл
Хэмжээс: 600x429 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3504

Ө. Одхүү 1986	40х40х20, холимог техник
Их талын хэнгэрэг
Хэмжээс: 600x800 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3177


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn