Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Гаадамба : Хорины улаан булан
Оруулсан admin on 2010-11-16 22:56:15 (3130 уншсан)

Хорины улаан булан манай догол гудамжны мухарт зүүн тийшээ харсан том жижиг хоёр хаалгатай хашаанд байсан юм.

Улаан булан гээд цагаан байшин байдаг нь сонин шүү. Яагаад цагаан байшин байтал улаан гэж нэрлэж байгаа юм? гэж санагддаг сан.

Улаан булан бол том хүмүүсийн хуралддаг, төдий л сонирхолтой биш газар гэж би багадаа боддог байлаа.Тэр үед томцуулын хуралдах гэдэг их гайхмаар ажил шиг санагддаг сан. Манай хорины өвгөн эмгэн голдуу настай улс нэг их сонин хачин юм үзэх гэж байгаа юм шиг тал талаасаа цуглаад ирдэг юм. Тэгээд л нам чимээгүй сууцгаадаг юм. Нэг юм уу заримдаа хэдэн хүн урд нь гараад суучихна. Тэгснээ тэдний нэг нь босож ирээд нөгөө улсыг чинь загнаад байх шиг санагддаг сан. Мөн ч балчир байж дээ. Гэвч улаан булан заримдаа хүүхэд бидний сэтгэлийг хамгийн их татсан сонин сайхан газар болж хувирдаг юм. Яагаад гэвэл тэнд хааяа кино гардаг юм. Кинонд хүүхдүүд хичнээн дуртай байдгийг та нар мэднэ. Харин улаан булангийн эрхлэгч Лхам гуай үүнийг тун ойлгодоггүй хачин хүн сэн. Бүтэн сайн өдөр өдрийн цагаар кино гарвал биднийг оруулдаг юм. Харин бусад өдөр оройн цагаар кино гарвал биднийг яасан ч оруулдаггүй билээ. Yдэш кино гарах бүрд л тэр бүдүүн авгай улаан булангийн хаалган дээр баймгай хад шиг зогсчоод л богинохон бэлцгэр хуруутай гараараа биднийг зад түлхэж

-Та нар яасан задарсан дэггүй хүүхдүүд вэ. Шөнө болсон хойно кино үзэх гэж томцуултай цг дайраад байхдаа ичихгүй юу? Шөнийн кинонд хүүхэд оруулахгүй гээд байна шүү! Явцгаа, харьж унтацгаа гээд хангинадаг сан.

Тэр авгай ер нь биднийг согтуу хүн шиг л их нойртой улс гэж боддог шиг байдаг юм. Кино гарч хөгжим хангинан буу пижигнэж байсан ч сэрэхгүй л хурхираад байх улс гэж боддог байх.

Томчуул кино үзэхдээ өврөө уудалж мөнгө гаргаад билет гэж нарийхан цаас худалдаж аваад ордог юм. Тэгсэн байтлаа кино гаргаад өнгөрөхөөр өнөөхийгөө шал хэрэггүй хог новш шиг хаа ч хамаагүй базаад хумхиад хаячихыг нь яана? Аав ээж маань тийм хэрэггүй цаас худалдаж авах мөнгө бидэнд тэр бүр өгөхгүй нь хясаатай. Өгсөн ч бидэнд өнөөх билетээ бас худалдахгүй. Бидний жигтэйхэн сонирхож байгаа юманд маань оруулахгүй болохоор бид бүр гайхаш барагддаг сан. Кинонд хамаагүй оруулах том хүн бушуухан болох сон гэж мөн ч их хүсдэг сэн.

Түрүүчийн сайн өдөр кино гарахад манай гудамжны хүүхдүүд кинонд орох маш сонин арга олсон байлаа. Yүнийг манай хамар хашааны өнөөх зэвүүн жаал Гонгор санаачилсан юм. Бодвол тэр том хүүхдүүдээс сэмхэн олж мэдсэн бололтой.

Бид гурав дөрвөн хүүхэд аанай л Лхам гуайн дэргэд тулж очоод хад мөргөсөн юм шиг зогсож байлаа. Тэгтэл сэмхэн Гонгор намайг араас угзчин дуудаж, хаалганаас холдуулан, цонхны дэргэд аваачив. Тэр жаал:

-Би кино үзэх ийм сонин билет хийсэн юм. Чи хараач! гэж нэг юм алган дээрээ тавьж цонхны гэрэлд харуулж байна. Харсан чинь сүлбээр зүүний үзүүрийг матаж хийсэн төмөр дэгээ байх бөгөөд түүний битүү гогцоотой талаас урт утас уяж, хэд нугалан зангидсан байна. Би ийм хачин билетээр яаж кинонд ордгийг бодож олж чадахгүй байтал Гонгор онигор нүдээ зальтайгаар инээмсэглэж дундаа зайтай үүдэн шүдээ гаргаж ярзайлгаад чихэнд шивнэж учрыг тайлбарлав.

-Найзаа тэгээд өнөөдөр чи энэ дэгээг бариад миний хэлснээр биднийг кинонд оруулчих. Дараагийн кино гарахад өвгөн чинь дэгээ бариад чамайг кинонд оруулна гэж намайг гуйж байна.

Би түүний энэ аргыг сонирхож туршиж үзэх сэн гэхээс гар хуруу загатнаж байсан тул түүний гайгаар *арьсаа хуулуулснаа* ч мартаж орхиод *Тэгье* гэж гар барин тохиролцлоо.

Би Гонгорын заасан ёсоор өнөөх дэгээг барьж утсыг тайлж сунгаад улаан булангийн гадагшаа нээгддэг хаалганы ард орж нуугдлаа. Гонгор нөхдийнхөө хамт Лхам гуайн урд хоригдож байна. Би хаалган доогуур сэмхэн гараа явуулж Лхам гуайн дээлийн хормойноос дэгээгээр гогодож аваад утсыг сунган байшингийн ёроолоор гүйж нилээд холдоод угзчиж гарлаа.

-Хүүе хэн бэ? Болиоч гэм! Хүний хормой хотноос угзчаад яаж байгаа юм гэж Лхам гуай гайхан хаалганы ар руу өнгийж харж байгаа нь харагдлаа. Би татахаа бользноод, эргэх гэхлээр нь дахиад татлаа.

-Yгүй энэ чинь одоо юу вэ? Та минь! гээд их гайхсан Лхам гуай хаалганы араар тойрч үзэж байгаа харагдав.

Yүдэнд тулаад Лхам гуайд хоригдож түлхүүлж байсан хүүхдүүд олон хүний дундуур сүлжээд хэдийн кинонд орчихсон байна. Би утсаа хаячаад сэмхэн очиж Лхам гуайн хормойноос дэгээгээ салгаж авлаа. Тэгээд намайг хаалганд хүрч очиход хүн бараг орж гүйцсэн байлаа.

Намайг Лхам гуай оруулсангүй.

-Өө зөндөө хүүхэд орсон шүү дээ. Намайг оруулчих л даа гэсэнд

-Юу гэнээ чи? Байтлаа том хүнтэй хэрэлдэх нь үү? Яв, харьж унт гээд намайг хаалганы гадна гаргаж, үүдээ хаав.

Би урамгүй байлаа. Нөхөд маань өдийд кино үзэж байгаа даа гэхээс

-Хэрэггүй ч би дэгээ барилаа даа гэж харамсан бодлоо.

Тэр удаа би нөхдийнхөө төлөө осолтой ажил хийж киноноос өөрөө хасагдсан болохоор дахиад кино гарахыг тэсгэлгүй хүлээж байлаа. Хясаантай нь, дараачийн хагас бүтэн сайн өдөр нь кино гарсангүй. Октябрийн баяраар бидэнд өдрийн кино үзүүлж *Александр Невскийг* үзсэн боловч үүнд бүх хүүхдийг хориг саадгүй оруулсан болохоор өнөөх сэмхэн Гонгорын *Уран аргаар* кинонд орж үзээгүй надад нэг л хангалтгүй байлаа.

Түүнээс хойш бас хагас сар болоод ашгүй нэг томцуулын кино гарах болсонд би Гонгорт гүйж очоод:

-Чи намайг өнөөдөр кинонд оруулж өгнө биз дээ? гэв.

-За яах вэ, би дэгээ барих нь баръя. Харин сүүлд нь намайг оруулахгүй бол яах вэ? гэж Гонгор дурамжхан хэлж байна.

-Яах вэ, тэгвэл чи над шиг л хариад унтаж орхиорой. Чиний ээлж юм чинь.

-Яршиг, би дэгээ ч барина. Кинонд ч орно. Эртээр бол чи өөрөө бүтэлгүй болоод орж чадаагүй болохоос... гэж хэлээд яваад өглөө.

Тэгээд бид хэдэн хүүхэд хаалганы дэргэд очиж Лхам гуайд тулаад загнуулж байтал Гонгор хэлсэн үгэндээ хүрч мөн л эрхлэгчийн хормойноос дэгээдэж аваад тул загас барьсан юм шиг угзчсанд

-Та нар юунд хормойноос угзчаад байгаа юм, болиоч! Яасан маягтай юм гэж тэр авгай гараа савчин хаалганы ар руу өнгийж байна.

Бид ч тэр хооронд нь амжаад орчлоо. Ингээд хамаг юм сайн сайхан бүтэж, *Мужийн намын хороон дарга* гэдэг онц сайхан кино гарч байлаа.

Тэгтэл гэнэт гэрэл унтарч асаж хэд анивчсанаа бүгд унтарчив. Томцуул багацуулгүй л цөм дуу алдаж *хясаантай юм* гэж харанхуйд шуугилдан хүлээв. Дахиад гэрэл асахгүй гэдэг нь тодорхой болсон хойно билетээ хадгалж байгаад дараа үзэхээр болж хүмүүс тарж эхлэв. Би хадгалж байгаад дахин орж үзэх билетгүй тул энэ хясаантай гэрлээс болоод сайхан кино үзэж чадсангүйгээ бүр урам хугаран харамсаж байлаа.
Тэгээд хүний сүүлд гадагшаа гарахаар тэмтрэн түгдэрч явтал *Энэ ер нь тагнуул хорлон сүйтгэсэн байх* гэж санагдав. Энэ бол *тагнуул* Гонгор кинонд орж чадаагүйдээ атаархаад биднийг бас кино үзүүлэхгүй гэж *хорлосноос* гарцаагүй гэж бодлоо. Өмхий санаатай өөдгүй хүүхэд юм даа! гэж түүнд уур хүрлээ. Гонгор гэрэл унтраах арга гэж элдэв бусын юм ярьж билээ. Тэгээд би улаан булангийн байшин хашаа хоёрын зүүн хойд цонжинд урт нарийхан хэдэн савх мод байсныг саналаа. Түүнийг байшин шавардахад хананд нь хадаж хэрэглэдэг юм. Энэ бүхнийг би сэргэлэн саналаа.

Тийшээ сэмхэн гүйж очоод нэг урт мод авч хашаа түшүүлэн тавимагц, хурдан шалмаг авирч хашаан дээр гарлаа. Дараа нь бөхийж өнөөх урт модоо авч хөндлөн бариад, хойд айлын цонхны гэрэлд бүдэгхэн гэрэлтсэн хашааны толгой дээгүүр дамжин явахад одоо би харин нарийхан тэнжээн дээгүүр дамжиж тоглож байгаа циркчин болсон юм шиг санагдав.


Ингэж дамжин явж, улаан булангийн хашааны бага хаалганд хүрч, түүний нуруу модыг зайдлан унаж саваад урт модоороо байшин руу орсон гэрлийн зэрэгцээ хоёр утсыг таширт нь дагуулан ширвэтэл улаан булангийн гэрэл мэлс гээд асчихлаа. Ингэхэд би өөрийгөө фронт дээр тасарсан утасны хоёр үзүүрүүдийг амандаа зууж залгасан баатар холбоочин болчихсон юм шиг саналаа.


Тэгээд *ура* хашгирах шахаж байтал, миний өрөөсөн хэл дээрээс нэг баравгар гар шүүрээд авлаа. Тэр гар намайг гуд татаж буулгахад нь харвал миний *дайсан* болсон Дондог өвгөн гуай мөн байв.

-Аа чи ингэж байдаг босоо ороолон бий! гэж тэр өвгөн занаад муу чихэн дээрээс минь атгаж аваад улаан булан тийш чирч аваачлаа.

Улаан булангийн мухрын жижиг өрөөнд эрхлэгч Лхам, хорины дарга Даш гуай хоёр их л ажилтай бололтой бичиг бичиж сууна. Гэрэл ассан байхад лаагаа унтраахаа ч мартчихсан байна.

-Та минь харав уу? Янжингийн энэ босоо ороолонг харж байна уу? Ийм төмөр утас шидээд гэрлийг чинь унтраагаад байдаг байна. Хашаан дээр суучихсан шидэж байхад нь би барьж авлаа! гэж Дондог гуай намайг муулж өрөөсөн талыг тахийлгасан зэс утас ширээн дээр тавьж байна.

Намайг урт модоор ширвэхэд гэрлийн утсанд Гонгорын шидсэн энэ зэс утас мултраад Дондог гуайн толгой дээр унасан бололтой. Ганцхан үзүүрийг нь тахийлгасан болоод тийм амархан унажээ. Дондог гуай хаанаас шидэв гэж өөдөө хараад намайг хашааны толгой дээр байхыг үзэж бариад авсан юм байжээ.

Би очиж очиж намайг нэг нүдээр үздэггүй Дондог гуайд баригдсан болохоор дайсанд баригдсан зоригт цэрэг шиг нэг ч үг дуугарахгүй байя гэж шийдлээ. Тийм болохоор хэдийгээр дотроо *Энэ утсыг нь танай Гонгор шидсэн юм мэдэв үү!* гэж энэ зэвүүн өвгөнтэй хэрэлдэх байсан боловч түүнээ гаргаж хэлсэнгүй. Дуугүй л урвайгаад зогсоод байлаа. Лхам гуай:

-Нээрэн энэ хүүхдүүд бүр хэтэрч байна. Одоо байчихаад бүх намайг үүдэнд билет шалгаж байхад хормой хотыг минь загасны дэгээ шиг юмаар сэнжилж аваад угзчиж дооглодог болж. Энийг хараа- гээд бидний кинонд ордог билет болсон дэгээг урт утсаар ороочихсон ширээнээсээ гаргаад ирлээ. Бүтэлгүй хог чинь дэгээгээ авалгүй чиргүүлээд тавьчихаж! гэж би Гонгорыг зэмлэн бодлоо.

Хорины дарга Даш гуай намайг харж, дэгээг сонирхсоноо ширүүн барзгар улаан царайд нь инээмсэглэл тодроод:

-Юун ч сүрхий дэгээ билээ дээ. Хүүхдийн юм биш байлгүй дээ. Нэг хар хүн л томхон шиг тул барьж гэж бодож дээ. Ха-ха! гэж инээсэнд

-За яршиг даа. Дарга зүгээр дандаа хүн дооглож байх юм! Энэ хүүхдүүд ер нь даанч дэндүү дэггүй юм аа! гэж эрхлэгчийн хэлэхэд

-Тэр дундаа энэ бүр гаргуундаа хүүхэд байгаа юмаа. Гэрт нь орсон хүний дээлийн хормойг ширдэгтэй оёно. Энүүнд болохгүй зан бүхэн бий! гэхчлэн Дондог гуай намайг муулж гарлаа. Энэ өвгөний нүд нэг л зэвүүн сармагчингийн нүд шиг ёлтгонож харагдана.

Даш гуай гэнэт царайгаа хүрлийлгэж аймаар сүртэй болоод

-Хүүхээ яагаад албан газрын чийдэн унтрааж байдаг билээ? гэж аядуухан асуулаа. Би дуугүй л байлаа.

Даш гуай намайг загнаж зодоогүй боловч улаан булангийн чийдэн унтрааж өдий төдий хүний боловсорч гэгээрэхэд садаа болдог чинь бараг л хорлон сүйтгэх ажил гэж сүрхий учирлаад, үүнээс хойш ингэж зүггүйтдэгээ боль гэж хатуу сануулав.

Тэгээд би Гонгорын хийсэн хэргийн төлөөнөөс хатуу шийтгэл хүлээлээ. Юу гэвэл тэд намайг ээжийг ажлаас бууж иртэл дэргэдээ суулгасан юм. Сүүлдээ миний улны гижиг хүрч, гутал дотор минь арав хорин жаран хөлт орчихсон юм шиг арзганаж байлаа. Тэгтэл эрхлэгч, дарга хоёр мэдээ ч үгүй, юмаа хийгээд суугаад л байсан юм.


Ээжийг ирэхээд дуудуулж авчраад Даш гуай


-Янжин минь наад хүүхдээ олигтойхон сургаж бай! Зүггүйтээд тун болдоггүй хүүхэд гэж Дондог гуай ч хэлж байна. Лхам ч хэлж байна. Ер нь их ширүүн *эр* гэнэ! Харин зодож жанчаад хэрэггүй шүү! гэж намайг ээжид хүлээлгэж өгөв. Ээж гэртээ ормогц л:


-Ийм үр хүүхэдтэй хүн амьд явсны хэрэг алга! Айл амьтны нүүрийг ч харах аргагүй боллоо. Нэр нүүрий минь баасдаж гүйцлээ! гээд уйлахад нь би гайхаж, бас өрөвдлөө. Зодуулсан би уйлаагүй байхад ээж өөрөө ингэж уйлж бухимдаж байхыг үзэхэд би тун ч буруу хэрэг хийсэн шиг санагдлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 40x90
Түрлэг
Хэмжээс: 600x261 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2498


B3-032.JPG
Хэмжээс: 600x600 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4109

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-049.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2664


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn