Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Оруулсан admin on 2010-11-22 10:48:29 (3459 уншсан)

Мэнгэт гэхээр л нөгөө Жагаагийн дуулдаг
“Гуниг хэлхэсэн алаг нүдний чинь доор
Нулимс дуссан нэг л мэнгэ байдаг...
...Инээд нуусан ягаан уруул дээр чинь
Энхрийн дотнохон нэгэн мэнгэ байдаг...
...Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь
Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг... гээд дуунд гардаг шиг нүүр дүүрэн мэнгэтэй хүний тухай өгүүлэх нь гэж бодвоо, үгүй шүү, үгүй. Зүгээр л насан багын нэгэн хөгжилтэй түүх санаанд ороод, түүнийгээ л эвлүүлэхээр оролдон сууна. Харин эрхэмсэг уншигч авхай таны сэтгэлд хүргэхийн тулд хэрхэн юу гэж, яасхийж бичвэл сонирхолтой байх бол доо гэснээс сануулаад хэлчихэд байнаа, бага гэлтгүй түүх сонирхон унших дуртай нь наашаа сууж, өөрийн гэсэн өгүүлэн хүүрнэх үүх түүхгүй, зөвхөн өнөөдрөөрөө, зөвхөн “би”- гээрээ сэтгэдэгүүд нь цаашаа холхон суусан чинь дээр биз ээ гээд бяцхан хэдрэлчихье, яадаг юм бэ гэж. Хэдийвээр өөрийн үзсэн харсан, анд найзууд, ах эгч нартаа, хожим нь хөвгүүдийнхээ багад тохиолдсон явдлуудыг л өгүүлээд байгаа мэт боловч яалт ч үгүй нэгэн үеийн бодит түүх, социалист нийгмийн үеийн болон хоёр нийгэм солигдох, шилжилтийн үеийн эгэл жирийн борчуулын амьдралыг л голдуу өгүүлж буй бөгөөд ер нь бол “Түүхээ мэдэхгүй хүмүүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж зүгээр ч нэг хэлчихсэн үг биш агаад хэдийвээр бүүр алс холын хэдэн зууны өмнөх түүх биш ердөө л хоёрхон арван жилийн өмнөх түүх боловч өдөр шөнө шиг ялгаатай хоёр тэс өөр нийгэмд амьдарч үзсэнийхээ хувьд одоогын хүүхэд залуустаа өмнөх соц- нийгмийн үеийн бодит амьдралын талаар бага боловч түүхийг бичиж үлдээхийг зорьж байгаа билээ.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүйн учир, уржигдрын уржигдрын түүхийг өвөө, эмээгийнхээ шашдирлан, түүхчилэн бичиж үлдээснийг уншиж, уржигдрын түүхийг аав ээжийнхээ өнгөтөөр ярьж хөөрч, хуучлахыг сонсож хүн болсон би өчигдрийн түүхийг өнөөдрийн та нартаа бичиж үлдээх хэн нэгэн эрх мэдэлтний албадан тушааж, тулгаагүй эрхэм бөгөөд хүндтэй үүргийг цагийн эрхээр харийн нутагт хараар ажиллаж амьдран, ажилаа л хийчэхвэл, ажилаа хийж байсан ч бодох, бодохибас дахин бодох, бодолдоон мансууран дурсан санах сайхан завтай тэнэг, бодол- эргэн дурсах гээч цорын ганц ханьтай өдөр хоногыг өртөөлөн өнгөрүүлэгч нэгэн би вээр өөрийн хүслээр, сайн дураараа хүлээсний хувьд өнөөдрийн капиталист нийгэмд амьдарч буй та бүхэнд өчигдрийн социалист нийгмийн амьдралыг өөрийн биеэр туулж, нүдээр үзсэнийхээ хувьд бага гэлтгүйгээр өөрийн чадлын хирээр түүхчлэн, шашдирлан цадиг түүхийн хуудаснаа өчүүхэн дусаал төдийг нэмэрлэн бичиж суугаадаа өөрөө, өөртөө урам өгнөм.



Хоёр дугаар ангид ороод тийм ч их удаагүй, хичээлийн шинэхэн долоо хоног дөнгөж эхлэж байлаа. Өглөө болгон давдаг олон даваануудын эхнийхийг амжилттай даваад, хоёрын болон гурвын даваануудыг ч ядах юмгүй даван ангидаа орж хичээлдээ сууваа. Өглөө болгон давдаг даваанууд гэдэг маань нэгийн даваа нь сургуулийн гадаа хорин минутын өмнө бүрэн цуглаад бүх нийтээрээ биеийн тамирын гимнастик хийцгээж ирээдүйд “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн!” тэмдэгийн норм хамгаалахад эртнээс бэлтгэн “бие бялдараа чийрэгжүүлэх” их үйлсэд хувь нэмрээ оруулаад, хоёрын даваа нь анги ангиараа ангийн багш нартаа нусны алчуур түүнийг заавал хөлсний алчуур хэмээн нэрийдэх ёстой, үзэгний алчуур хэмээгдэх өнгө, өнгийн цэмбэн даавууны өөдөс заасан хэмжээгээр буюу гутлын тосны “Люкс” тосны савны хирийн хэмжээтэйгээр дугуйлан хайчилж, дөрвөөс тав давхарлан голд нь оёж хийсэн үзэгний алчуур болон гутлын алчуур, гутлын гадуур углах улавч зэргийг нэг бүрчлэн шалгуулаад, эцэст нь гурвын даваа буюу сургуулийн босго алхахдаа бүгд баруун гарын алгаа доош харуулан зүүн гарын алган дээр тавин өмнөө бариад, хөвгүүд нь нахилзан наран хүмүүс шиг сайтар гэгч нь тонгойн мэхийж, охидууд нь өвдөгөөрөө нахисхийн намалзтал хагас суун ёслон, мэндлэх хүндлэх ёслолыг гүйцэтгээд орох байлаа. Эхний болон сүүлийн хоёр даваа нь ч яах вэ, биеэр үйлдэх даваанууд учир учиртай, харин хоёрын даваа нь биетээр бодитоор үзүүлж шалгуулах ёстой биет зүйлс учир аль нэгийг нь мартаж орхисон байвал баларч байгаа нь тэр дээ. За тэгээд тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг гэгчээр тэр өдрийн жижүүр багш хэн байхаас шалтгаалаад мэндлэх, хүндлэх ёслолыг зарим нэгэн сул багшыг бол элэг барьсан шиг гурилдан өнгөрүүлж, чанга хатуу, ширүүхэн багш нар байвал үегүй юм шиг үелзэн, нугастай юм шиг нахилзан хичээнгүйлэн үйлдээд нэгэн өдрийн гэрэлт эрдэм сурах эрхээ олж авдаг нь өглөө бүрийн тавигддаг үнэгүй бяцхан ший бөгөөд гол дүрүүдэд хичээлийн эрхлэгч, жижүүр багш нар тоглож, туслах дүрүүдэд ангийн болон бүлгүүдийн дарга нар, ангийн ариун цэврийн дарга хэмээгдэх сонгуульт ажилт “дарга хүүхдүүд” тоглон олны хэсэгт эгэл жирийн сурагчид бид тоглодог байлаа.

Хичээлийн дундуур гэв гэнэт “САЦК” Сургуулийн ариун цэврийн комисс гэсэн цагаан үсэгтэй улаан даавуу зүүн гарын шуундаа уясан эгээ л нөгөө да- даантай кинон дээр гардаг Зөвлөлт засгаас урваж Хайл Гийтлаарын талд орсон харгис цагдаа нар шиг нөхдүүд заримдаа хоёул, гурвуулаа магад ч үгүй тав, зургуулаа пижгэнэтэл орж ирээд нэг сайхан хичээл үймүүлж, “эрдэм номдоо шамдан суусан” биднийг нээг сайхан айлгаж, ичээж аваад гараад явах нь байдаг л нэг жүжгийн үзэгдэл буюу алдарт “Соёлын довтолгоо”- ны нэгэн үзэгдэл бүрэн төрхөөрөөн байлаа. Заримдаа тэд азаар хэн нэгэн “Ариун цэвэргүй” этгээд илрүүлсэн бол бусдыг жигшүүлэхээр “амьд үзүүлэн” болгон дагуулсаар оруулж ирэн ангийн дөчин хоёр хүүхдийн наян дөрвөн нүдний ай яа яа, би алдаагүй биз? Уг нь ганц гайгүй тогтоосон хүрд маань хоёрын хүрд юм шүү дээ гэж... өмнө баахан бүлтгэнүүлж аваад дараа, дараагын ангийн төдөн хүүхдийн төдийчинээ нэг дахин их нүдийг бүлтэлзүүлэхээр хэнэггүй, хээ шаагүй тэнэгдүү нэгнийх нь бахархалыг баран, арай өөр унж дорой нэгнийх нус, нулимсыг нь залгиулсаар бахархалтай нь аргагүй явж одно доо, хөөрхий гэж. Тэнгэр нь хаясан тийм нэг гайт өдөр манай ангийн “Банди Сараа” бид хоёр анги хэсэж амьд үзүүлэн болох хэцүүрхэлтэй хувь тавилантай тохиолдоход Банди Сараа охин хүүхэд байж хэнэггүйтэн мушийн инээмсэглэн ялсан баатар шиг таахалзаж явахад, уг нь бол тэгж явмаар эр хүнэнцэр би гээч амьтан учиргүй усан нүдэлчихгүй ч үе, үе хоолой зангиран, нулимс цийлгэнэн гарч ирэвч, арай ч унагаачихгүйхэн шиг арай хийн цаашлуулан далд оруулж овоо хэдэн ангиар хэсч билээ.

Улаан даавуу ханцуйдаа уясан харгис цагдаануудыг орж ирэхэд хувийн ариун цэврийг айхтар сайн сахисанаа санагалзан “Усанд орсон- ОНЦ, үсээ засуулсан- ОНЦ, хумсаа авсан- ОНЦ, захны даавуу- ОНЦ, формоо индүүдэж, гутлаа тосолсон- ОНЦ, гутлын алчуураа мартаагүй- ОНЦ, нусны алчуураа угааж толийтол нь индүүдээд халаасалсан- ОНЦ, гар сайргүй- ОНЦ, тохой хиргүй шүү, овоо доо- ОНЦ...” хэмээн нэг бүрчлэн өөртөө үнэлгээ, дүгнэлт өгөн дотроон бол догь гээч нь додигорхон, пээдгэрхэн суутал ахалж явсан “Харгис цагдаа” нь:

-Хоёрдугаар салааны хөвгүүд урагшаа гараад өмдөө тайлцгаа! Гэснээр гэнэт хорвоо буруугаар эргээд явчих нь тэр дээ. Юу вэ, өчигдөр өдөржөнгөө наймын халуун ус*-анд хөл гарынхаа сул арьсыг хөөж, пэмбийтэл нь өнжиж, бүтэн өдөржин шахуу үеийн банди нартай усаар байлдаж тоглоод, үйлчлэгч авгай нарт хөөгдөж гарсан хүн чинь байдаггүй шүү, хоёр ч газраа эрхий дарам хар сайртай тууж явах нь тэр ээ! Уг нь бол ч усанд ороогүй биш орсон, биеэ угаагүй биш угаасан ч тэрүүхэн тэр хоёр хэсэг газарт хэн нэгнээр усанд оруулж биеэ угаалгадагаа больж, өөрөө бие даан усанд ордог болсон цагаасаа хойш ер гар хүрээгүй юмдаг уу даа, тийнхүү хоёрын зэрэг хар мэнгэтэй тууж явсан хэрэг шүү дээ. Тэр хоёр хэсэгхэн газар нь хаана гээч? Ердөө хоёр тахим буюу өвдөгний арын хоёр хонхор байсан ажгуу. Харин Банди Сараа маань бол захны даавуугаа угаалгүй эргүүлээд хадчихсан байсан нь баригдан баларч, эр нь ичэнгүйрэн уйлганаж, эм нь жаахан тэнэгдүү ч гэмээр баатарлагаар нүүр бардам тууж явсан бөгөөд түүнээс хойш эцэг, эхийн маань өгсөн жинхэнэ нэр маань таг мартагдан “Мэнгэт” хэмээх ганцхан нэртэй болсон бөлгөө хэмээн энэхүү бяцхан хөгжилтэй түүхийг бичин суугаа миний бие болбоос уг нь бол өөрөө тэрхүү “Харгис цагдаа” нарын нэг нь байсан нь үнэн түүх бөгөөд урьд өдөр нь наймын халуун усанд тэрхүү мэнгэттэй усаар байлдаж өнжихдөө биеэр том, бяралхуу нөхөрт хоёр, гурвын ч зэрэг чадагдан халуун усны чулуун шалан дээр хальтарч нэг, түлхүүлж нэг унасанаа санан, санан хорхой идсэн араандаа зуун, тахиманд нь тодрох хоёрын зэрэг хар мэнгийг төрөлхийнх бус олдмол гэдгийг ажиглаадахсанаа нь маргааш нь албан тушаалаа урвуулан ашиглан, эрх мэдлээ хэтрүүлэн хэтийдүүлж гэмгүй бяцхан хүний үрийг увайгүй царайлан хариугаа мундаг сайн авсан боловч эргээд мань эрд хэд, хэдэн удаа гайгүй сайн нүдүүлэх шалтаг болж билээ. Нэг ёсондоо муурын сахлаар гайгүй сайн оролдсон хулгана л би байсан ажгуу. Харин хожим нь долоод орсон намраа хоёр цаг цонхолсон өдөр сургуулийн гадаа ангиараа охид, хөвгүүдгүй хоёр талцан сул шороон талбай дээр хөл бөмбөг тоглосоны дараа санаандгүй байхад өнөөх л “харгис цагдаа”- нууд гэнэт орж ирэхэд ангиараа зад фактлан баларч, арай ч төдий насны охидуудыг анги хэсүүлэлгүй ангид үлдээгээд ангийн бүх хөвгүүдийг бүх долоо дугаар ангиудыг хэсүүлэхэд миний биевээр анх удаа бөгөөд эцсийн удаа “ариун цэвэргүй” этгээд болон “амьд үзүүлэн” болохдоо ангиараа учир тэгтлээ нэг ихээр ичиж улайн, ичингүйрэн балайралгүй баатарлагаар өмдөө шувтлан үеийн андууддаа шороо гүйн халтартсан нүцгэн гуяа үзүүлэн болгон харуулж зогссон минь саяхан мэт боловч аль хэдийнээ тэртээх алсын түүх болон үлджээ.

Тэр үеийг одоо энэ үед эргэн санаваас тухайн үеийн ахуйн соёл ч бас ч гэж хэцүүрхэлтэй л байсан санагддаг юм. Хороо хориноос айл өрх болгоноор явж хувийн ариун цэвэр шалгаж, хүний тоогоор шүдний сойз, гар нүүрийн алчууртай эсэх, гэртээ ариун цэврийн булантай эсэх гэх зэргээр шалгаад явж байдаг байсныг хамгийн анхлан үзсэнээ санадаг маань миний хоёр дүү төрөөгүй байсан гэхээр ямар боловч 1970 оноос өмнийн явдал байх агаад ер нь л наяад он гартал тиймэрхүү шалгалт үе, үехэн явдаг л байсан юм. Халуун ам бүлээрээ бүгдээрээ гэртээ байхад л голдуу ирдэг байсан гээд бодохоор бодвол ням гаригт, амралтын өдрөөр л явдаг байсан юм болов уу даа.

Тэгээд гэрт байсан бүх хүний гэдсийг гарган цагаан хөвөнгөөр шударч усанд орсон үгүйг нь шалгаж байсан нь балчирхан насанд минь тохиолдсон олон сонирхолтой үзүүлбэрийн нэг агаад одоо хир нь санаанаас гарахгүй, үе үехэн нүдэнд маань харагдсаар л байдаг билээ. Ор хөнжлийн даавуу гэхэд л тэр үед одоотой адил алаг, эрээн даавуунууд байсангүй, цагаан хэрэглэл нэртэй ч нидэр дээрээ угаасаар байгаад өнгө алдаж саарал болсон саарал даавуунууд л байдаг байж дээ. Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян оны явдал юм даа, би наймдугаар ангид орчихсон МХЗЭ-ийн гишүүн болчихоод хорооны даргын даалгавараар хэсгийн эмч болон сувилагч нь болох өөрөөсөө ариа эгчмэд нэгэн бүсгүйн хамтаар гурвуулаа айл хэсэн, ариун цэвэр шалгах ядаргаатай бөгөөд солиотой ажилд хоёр ч удаа явсан минь санаанд тодхон үлджээ. Миний үүрэг бол үдэш орой харанхуй болохоор мань хоёрыг хамгаалах эр хүний үүрэг бөгөөд зарим нэг байгаа хирнээ хаалга үүдээ онгойлгож өгөөгүй айлын хашааг даван орж хаалгыг нь онгойлгон, нэг ёсондоо айлд хүч түрэмгийлэн орох ёс бус үйлдэл л байсан юмдаг. Харин одоо, өнөө цаг үед хэн нэгэн хэнхэгтэй этгээдүүд гэрт чинь дайрч орж ирээд ахуйн соёл, ариун цэврийг чинь үзнэ гээд солиороод дайрдаг юмаа гэхэд тэгж гэдэс гүзээгээ гаргаж хөвөнгөөр арчуулан, ор хөнжилөө онгичуулах тэнэг хүмүүн байх болов уу даа. За аль вэ, эрхэмсэг уншигч авхай нар минь, ахуйн соёлыг чинь үзье, гэдсээ гарга даа...



Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-11-15



*наймын халуун ус- гэж Хуучин циркийн баруун талд, хүнсний барааны дөрөвдүгээр дэлгүүрийн зүүн хойд талд байсан нийтийн халуун усны 8-р газар.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-209.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2298


khuv5-039.JPG
Хэмжээс: 600x800 206k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2717

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2796


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn