Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Оруулсан admin on 2010-11-24 13:29:00 (6624 уншсан)


Анужингийн сэтгэл нэг л тогтворгүй байж суух газраа олж ядан байлаа.
Үнэхээр шалихгүй зүйлээс болж хадам эхдээ хэвтэрт ортлоо зодуулсан өдрөөс хойш сая л нэг юм гарч орж ойр зуурын ажил хийхтэйгээ болоод байгаа нь энэ.
Түүний нөхөр нь Фак Мин өглөөхөн тариа ногооны ажилтай зэрэгцэн кимчи дарах цаг ойртсоныг хэлээд мухрын жижиг өрөөг цэвэрлэхийг тушаажээ. Тэгээд удалгүй бага сага юм цуглуулж ирэхээр эхтэйгээ цуг яваад арайхан ирээгүй байв. Тэднийх хөдөөх тосгонд амьдардаг тул долоо хоног бүр хот орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулна.
Тэр бүрийд нөхөр хадам ээж хоёр нь л голцуу явж. Анужин охинтойгоо гэрт үлдэнэ. Кимчи дарна гэдэг Анужингийн хамгийн дургүй ажлын нэг. Гэвч тэр хичнээн дургүй байлаа гээд ч яах билээ дээ.
Хэрэв тэрээр энэ байдлаа ил гаргах юм бол хадам ээж нь түүн рүү түмпэн сав чулуудан Солонгосоор хараал урсгаж дахиад л бөөн хэрэг мандах нь гарцаагүй. Иймэрхүү явдал түүнийг энэхүү хүний нутагт бэр болж ирсэн тэр нэгэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд даанч олон тохиолдсон доо?.
Адаг сүүлд нь хадам эхдээ хэвтэрт ортлоо зодуулж билээ. Тэр бүрийд түүнийг нөхөр нь өмгөөлж хамгаалсан удаа нэгээхэн ч үгүй санагдана. Харин ч дөрвөн жилийн өмнө охиныгоо төрсний дараахан нялх шахуу биетэй байхад хүү төрүүлсэнгүй хэмээн өөрт нь анх гар хүрсэн цагаас хойш олон ч удаа түүний гарын шүүсийг амссан даа?
Тэрбээр охиноо эвтэйхэн унтуулаад байшингийн мухрын хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй хог новш хадгалдаг өрөөг цэвэрлэхээр орлоо.
Тэнд овоолоостой юмсаас чийг хөгзний үнэр үнэртэнэ. Хадам ээжийнх нь бололтой өмд гутал чихсэн хайрцагийг зайлуултал цаахан талд нэг л танил чемодан харагдлаа. Ахиулан харвал анх эх орноосоо өөрийн гэсэн зүйлсээ хийж ирсэн чемодан нь байлаа. Хэн хэзээ түүнийг энэ хог новшин дотор оруулж хаясан юм бүү мэд, Анужин тэр чемоданыг мартсан байснаа одоо харахад нэг л нүдэнд дулаахан санагдаж тоос шороог нь арчиж цэвэрлээд онгойлголоо.
Ээжийнх нь наашаа явахад түүнд оёж өгсөн цэнхэр торгон дээл, дээлийн өнгө ус чийгэнд бүрзийн шарласан байлаа. Тэрээр ганцаараа хэсэг уйлан дээлийг тэвэрч сууснаа, гадаа салхинд гаргаж сэврээхээр авч бослоо.
Гэтэл нэгэн зүйл дотроос нь торхийн унаж шалаар бутрах чимээнээр гайхан харвал өгөршиж өнгөө алдан бага зэрэг мөлийсөн дөрвөн цагаан шагай газар хэвтэж байв. Анужин салгалж чичирсэн гараар тэр дөрвөн шагайг түүж аван хамартаа дөхүүлэн үнэрлэлээ. Энэ дөрвөн шагайнаас нутгийнх нь салхи үнэртэх шиг болоход эх орон аав ээж, ах дүү, анд нөхдөө дурсан санаж, тэднийгээ ямар ихээр үгүйлэн, ганцаардаж байгаагаа улам ч ихээр мэдэрлээ.
Өвөг эцэг нь төлгө тавихдаа энэхүү шагайгаар мэргэлдэг байж билээ. Тэрээр өөд болохынхоо өмнө түүнийг дуудаж, дэргэдээ суулгаад тамир тэнхэл нь барагдсан турь муутай гараараа толгойг нь илж духыг нь үнэрлээд “Миний охин энэ дөрвөн шагайг ямарч үед биеэсээ салгалгүй хадгалж яваарай” гэж хэлээд түүнд өгсөн юм.
Анужин тэр үед нэгэн дээд сургуулийн Солонгос хэлний ангид суралцаж байжээ. Тэгээд ч удалгүй сургуулиа төгсөж мэргэжлийнхээ дагуу ажил хайж байх үедээ Монголд ирээд байсан Фак Минд хэд хоног хөтөч орчуулагч хийснээр Анужин түүнтэй дотно танилцаж улмаар харь нутгийн бэр болсон билээ.
Тухайн үедээ гадаад хүнтэй л суучих юм бол түүгээр тэтгүүлж ёстой л нөгөө найз нөхдийнхөө ярьдагаар тансаг сайхан амьдрахаас гадна ар гэр, ахан дүүс, аав ээждээ байнга мөнгө явуулж бие амар жаргана гэж мөрөөдөж явжээ. Тийм ч болохоор аав ээжийнхээ үг, ёс заншлаа ч үл ойшоон, гагцхүү Факын хүссэн бүгдийг гүйцээн урд хойно нь гүйсээр нэг л өдөр түүнтэй гэрлэлтээ батлуулсан юм.

* * *
Анужин шагайг үнэрлэх тусам эх орон аав, ээжээ улам ихээр үгүйлэн санаж, чухам ганцаардал гэгч юу болохыг яс махандаа шингэтэл ухаарч байлаа. Тэрээр eрөөсөө ямар аргаар ч хамаагүй Монгол уруугаа буцъя. Аав ээж дээрээ очъё гэж хатуу шийдлээ. Гэвч түүний хүсэл биелэх үгүйг тэр мэдэхгүй байв. Нөхөр болон хадам ээждээ энэ талаар мэдэгдэх л юм бол дахин тэр талаар санахын ч хэрэггүй болох нь мэдээж.
Учир нь Анужин аав ээж болон нутаг усныхаа тухай ямар нэгэн үг цухуйлгамагц тэд дургүйцэж бөөн хэрэг манддаг болохоор түүнд оргохоос өөр арга байхгүй байлаа.
Дөрвөн шагайгаа биеэсээ ер салгасангүй. Хааяа хүн амьтангүй үед аль эсвэл шөнө орой хадам эхийгээ унтсан хойно охиноо тэврэн, ногооны хашааны дэргэд дээлээ дэвсээд шагайгаа орхиж үзнэ. Гэвч тэр шагайгаар мэргэлдэг гэж мэдэхээс бус мэргээ яаж тайлдгийг нь мэдэхгүй байв. Харин өвөг эцгийнх нь дөрвөн бэрх буух юм бол хамгийн дээд төлөг тэр гэж хэлж байсан нь санаанд орж, хичнээн орхивч нэг ч удаа азын бэрх бууж байсангүй.
Ийнхүү од түгсэн тэнгэрийн дор алтан гадас одоор зүг чигээ баримжаалан миний эх орон тэр зүгт л байгаа даа хэмээн ширтэж суухад түүнд хэнч үл саад болно. Нөхөр нь ойрдоо түүнийг хүн байна чинээ тоосон шинжгүй үдэш болгон хаа нэг тийшээ яваад өглөө үүрээр ирдэг болоод удаж байгаа билээ.
Анужин нөхөр, хадам ээж хоёрынхоо хот орох өдрийг тааруулан юуны өмнө бичиг баримтаа тэдний нуусан газраас олж авчээ. Мөн аав ээждээ явуулах гэж таван жилийн хугацаанд нөхөр болон хадам ээжээсээ нуун байж хоол ундны мөнгөнөөс илүүчилж хураасан хэдэн воноо авч гэрээсээ гарав. Тэдний хажууханд нь байх цаасны үйлдвэрт ажиллаж буй нутаг нэгт эхнэр нөхөр хоёроос тусламж гуйхаар шийдэн тэдэн дээр охиноо хөтөлсөөр очлоо.
Тэд Анужингийн яриаг нулимс дуслуулан байж сонсоод, өөрсдөө мөн олон жил Монголдоо очоогүй ар гэр ах дүү нутаг усаа ямар их санадаг тухайгаа ярьж, энэ харь хол хүний нутагт бид л бие биедээ туслахгүй бол хэн бидэнд туслах юм бэ хэмээн зөвшөөрч, Монгол явах онгоцны билет бичүүлж өгөхөөр боллоо.

* * *
Өдөр хоног өнгөрсөөр, хүсэн хүлээсэн өглөө болоход нөхөр хадам ээж хоёр нь хот уруу явсангүй. Гэр зуур эргэлдэн өнөөдөр кимчигээ дарна хэмээн бөөн хөл болж эхэллээ. Цонхоор гадагш харахад түүнд туслаж буй эхнэр нөхөр хоёр үйлдвэрийнхээ гадна машинаа нэг асааж,нэг унтрааж, тэднийх уруу байн байн харах нь Анужингийн адил сэтгэл түгшин байж ядан байгаа бололтой.
Цаг явсаар л Анужин байж ядан дэмий л арга ядахдаа дөрвөн шагайгаа гарган нулимстай нүдээр ширтэж “ингээд монгол уруугаа буцах маань өнгөрдөг байжээ” хэмээн шивэгнэж шагай атгасан хоёр гараа нүүрэндээ наалаа. Гэтэл гадаа угааж цэвэрлэж тавьсан кимчи дардаг том шавар ваар нүдэнд нь харагдах шиг болж хэрвээ тэр ваарыг нь хагалчих юм бол нөхөр хадам ээж хоёр нь зайлшгүй шинэ ваар авч ирэхээр хот уруу явах болно гэж ухаарч, энэхүү бодолдоо догдолж басхүү айж түгшсээр гадагш гарлаа.
Нөхөр, хадам эх хоёр байцааны хальс цэвэрлэж харагдана. Анужин тэднийг цааш харах зуур газраас жоотуу авч байдаг чадлаараа ваарыг хага цохилоо. Ваар хагарах чимээнээр хадам ээж нь муухай орилон түүнийг галзуурчихаж хэмээн хараал тавьж, харин нөхөр нь түүний нүүр лүү газар унатал нь дэлсэв. Тэд харааж зүхсээр бэлдсэн зүйлсээ муудахаас өмнө хотоос шинэ ваар авч ирэхээр машинаа асаан хөдөллөө.
Урьд нь иймэрхүү явдал болоход Анужин хувь заяандаа гомдон цурхиртал уйлдаг байсан бол харин энэ удаад хүүхэд адил баярлан гэрт гүйн орж хамаг хувцсаа тайлж хаяад Монголоос өмсөж ирсэн дээл хувцасаа яаран өмсөж шагайгаа өвөртлөн охиноо тэвэрч, үйлвэрийнхээ гадна түүнийг хүлээж буй эхнэр нөхөр хоёр руу яаран алхлаа. Түүний бараанаар тэд ч машинаа асаан өөдөөс нь тосон ирж, нисэх онгоцны буудлын зүг яаран давхилаа. Тэднийг онгоцны буудал дээр ирж машинаа зогсоолд тавиад дотогш гүйлдэн ороход хүмүүс бүгд билетээ шалгуулаад дотогш орж байлаа.
Тусч сайхан сэтгэлт эхнэр нөхөр хоёр Анужингын хацар дээр үнсэж, удахгүй эх орондоо уулзахын ерөөл тавьсаар үлдлээ. Анужинд хойноос нь хэн нэгэн хөөгөөд ирэх юм шиг санагдаж байн, байн эргэж харан охиноо тэвэрсээр онгоцонд орж суулаа. Онгоц газраар хэсэг гүйсэнээ өндөр аван хөөрөхөд сая л нэг цээж дүүрэн амьсгаа авч ядарсандаа суудлаа налан зүүрмэглэлээ.

* * *
Охин нь бөх гэгч нь унтсаар. Анужин сэрээх гэж оролдсон ч үгүй, Энд түүнийг ирнэ гэж хэн ч тосож хүлээгээгүй ч хамгаас түрүүнд эх орных нь сэрүүн тунгалаг агаар өлгийдөн авлаа.
Анужин нутгийнхаа агаараар цээж дүүрэн амьсгалж онгоцны шатаар уруудсаар газар гишгэлээ, чухам энэ үед тэрээр эх орон гэгч юугаар ч орлуулшгүй ямар их үнэтэй зүйл болохыг сая ухаарч өөрийн эрхгүй газар сөхрөн суулаа.
Онгоцонд орсон цагаасаа л баруун гарынхаа алганд чанга гэгч нь атгасаар явсан дөрвөн шагай нь түүний гараас мултран газар торхийн унаж, тэрүүхэн урд нь хэд өнхрөөд тогтлоо. Түүний нүдэнд нөгөө харь хүний нутагт буулгах гэж хичнээн ч оролдоод буулгаж чадаагүй азын дөрвөн бэрх газар буусан үзэгдэж, тэрхүү дөрвөн шагай өнгө орон гялалзаж байлаа. Анужинд энэ дөрвөн шагай л түүнийг нутагт нь аваад ирсэн юм шиг санагдаж байв …
Аргагүй дээ, шагай нь хүртэл нутгаа санадаг ажээ.

2009 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 45/9 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-175.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2505

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-021.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2589

Зураач : Б.Хонгорзул
khongor046.jpg
Хэмжээс: 600x845 208k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3642


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn