Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга : Ижий зул
Оруулсан admin on 2010-11-30 10:14:52 (6150 уншсан)

Өглөө үүр хаяарах үед эмгэн эртлэн босч, цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа. Хүү минь одоо ч ирэх дөхсөн дөө? хэмээн уужран бодоод тэнгэрийн хаяаг саравчлан харахад. Алсад уулс бууралтаж харагдана.
Эмгэн бөгтөгнөн алхсаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулуун дээрээ ирэхэд өчигдөр үдшийн өргөсөн зул ёроолыг нь тайрч хийсэн шилэн хоргоны бөөрийг харлуулан бөхсөн байлаа.
Авч ирсэн жижигхэн мөнгөн аягандаа цайныхаа дээжийг хийж улаан чулуун дээрээ тавиад наран ургах зүг хандаж “Бурхан минь, муу хүүг минь ээжид нь ирүүлж хайрла” хэмээн шивэгнэн хэлээд хормойгоо дэвсэн мөргөлөө. Өглөө эртийн хүйтэн жавар хацрыг нь чим чим хайрна,
Түүний нүднээс ганц дусал нулимс урсан гарч хамрынх нь уг ч хүрэлгүй уусан алга болно. Уйлъя гэсэн ч нэгэнт нулимс нь гарахаа больж, хатаж ширгэсэн бололтой. Тэрээр босч наран ургах зүг рүү ямар нэгэн зүйлийг олж харахыг хүсэх мэт ширтээд, санаа алдсанаа зулын хоосон цөгцөө авч бор гэрийнхээ зүг эргэлээ. Гэтэл тэртээд машины дуу…

* * *

Эмгэн өдөр бүхэн энэ улаан чулуунд шөнө нь зул, өдөр нь цай идээнийхээ дээжийг өргөсөөр гурав дахь жилийнхээ хавартайгаа золгож буй нь энэ. Учир нь хот руу сургуульд явсан хүү нь арван хэдэн жил үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураг алдарчээ. Харин хөөрхий гурван жилийн өмнө олонд увдистай гэгддэг нэгэн алдартай мэргэн хүн байдаг гэж дуулаад зорьж очин хүүгийнхээ сураг, ажигыг асуусанд: Тэр хүн:
-Хүү чинь олны газар оюун ухаан нь төөрөлдсөн явж байна. Өөрийг чинь ч мартсан бололтой. Хэрвээ хүүтэйгээ уулзъя гэж хүсэж байгаа бол хүй дарсан газрынх нь чулуунд гурван жил тасралтгүй үдэш бүр зул, өглөө бүр үүр тэмдэгрэх цагаар цайны дээжээ өргөж бай. Нэг ч өдөр таслалгүй сүсэглэж, чадах юм бол хүү чинь ирэх болно гэж хэлсэн ажээ. Хүүгээ өөрийг нь мартсан гэж бодоход эмгэнд хичнээн хэцүү байсан ч төрүүлсэн ганц үрээ буруутган бодож чадсангүй.
Түүнээс хойш эмгэн хүүгийнхээ хүй дарсан энэхүү улаан чулууны дэргэд өвөл зунгүй нутаглах болж.
Хэд гурван ямаа, саалийн ганц үнээ нь хүүдээ зориулж өргөх зулын тос, цайны сүүгээр ер тасалсангүй. Нутгийн олон ч эмгэнийг өрөвдөхдөө зулын шар тос, ааруул, өрөм ганзаглаад ирнэ.

* * *

Өдөр хоног сар улирал ээлжилсээр нэг мэдэхэд гурван жил болж, чухамхүү өнөөдөр хоног тоолон хүлээсэн сүүлчийн өглөөний үүр хаяарчээ. Алсад дуугарах машины дууг сонсоод эмгэний бие түмэн зүүгээр нэгэн зэрэг шивэх мэт янгинан өвдөж, өөрийн эрхгүй өвдөг сөхрөн суулаа. Босох ямар ч тэнхэлгүй байсан хэдий ч хүүгээ гэсэн сэтгэл нь түүнийг хөл дээр нь дахин босголоо. Энэ лав миний хүү, миний хүү ирж байна гэж бодлоо.
Эхийн зөн совин андуурсангүй. Энэ л үед хүү нь ганган “Ланд крузер” жипнийхээ урд суудлыг налан зүүрмэглэж явснаа, ээжийгээ “Том хар шувуу болоод нисчихлээ” гэж зүүдлэн сэрж, “муу ёр байгаа даа? гэж бодоод хажуугийнхаа цонхыг буулгаад “түй, түй” хэмээн нулиман, “ингэхэд муу ээж маань одоо хаагуур хаваржиж байгаа бол доо? Намайг олон жилийн өмнө сургуульд явахад аав ээж хоёр минь үдэж өгснөөс хойш би ер ирээгүй. Хэдэн жилийн өмнө аав маань өнгөрсөн гэж дуулдсан, бас л ажил алба гэсээр ирж чадаагүй. Яг ирье гэж бодохоор л нэг ажил гараад ирж чаддаггүйсэн. Харин ойрноос нутаг ус, муу ижийгээ зүүдлээд унтаж амарч чадахаа ч байсан. Ямар сайндаа л эхнэртэйгээ муудалцаж байж, хөөгдөх шахуу амьтан наашаа гарах билээ дээ гэх зэрэг эмзэгхэн бодолд хөглөгдөж явснаа, алсад бүртийж харагдах ганц бор гэрийг хараад жолоочдоо хандаж:
- Тэр айлаас очиж сураглая гэж хэллээ
-
* * *

Эмгэн горьдлого дүүрэн харцаар наран ургах зүг бүдгэрч элэгдсэн зам руу саравчлан харахад үүрийн цагаан гэгээн дундуур нэгэн машин айсуй нь үзэгдэж яв явсаар гэрийнхэн гадна ирснээ эмгэний зүг эргэлээ.
Хүү навтгар бор гэрийн баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулууны дэргэд зогсож буй эмгэний хажууд ирж машинаас буухдаа сая л ээжийгээ танилаа.
Ингэтлээ хүлээсэн эхийн нүдэнд хүү нь дөнгөж хөлд орж буй нялх багынхаа дүрээр харагдаж, хүүгээ тэврэхээр ухасхийх гэсэн боловч чадсангүй.
Түүний хамаг тэнхэл нь нэгэнт барагджээ. Тэрээр улаан чулуугаа түшин уналаа.
Хүү “Ээжээ” хэмээн ухасхийж тэвэрч авахад Ижийнх нь нүдэнд үгээр илэрхийлэхийн ч аргагүй тийм ер бусын жаргалтай инээмсэглэл тодорч , “миний хүү, миний хүү ирлээ” гэж шивэгнэн, сүүлчийн хүчээ шавхаж хүүгынхээ баруун хацрыг омголтож хатсан уруулаараа үнсээд нүдээ анив.
Түүнийг диваажинд хүргэх сүүн зам тэнгэрт зурайн харагдаж, мянга мянган зул тэрхүү замыг гэрэлтүүлэн байлаа.
Хөөрхий эмгэн энхжин амгалан болов. Түүнийг зул өргөдөг байсан улаан чулуун дор нь оршоожээ. Нутаглуулсан өдрөөс нь хойш шөнө бүр тэнд зул бадамлаж хонодог болов.
Нутгийнхан хэн тэнд зул өргөөд байдгийг мэдсэнгүй. Хүү нь лав биш. Учир нь тэр яараад л хотын зүг одсон.
Улаан чулуу тэр жилээс хойш хааяа гэрэлтэж харагддаг болжээ.
Тэр лавтай “ижий зул”…
2008 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 38 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor050.jpg
Хэмжээс: 600x416 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2718

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-018.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2361

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-189.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2299


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn