Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: НЭГ Л УДАА
Оруулсан admin on 2010-12-20 20:31:57 (4207 уншсан)

Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт мандсан арван тавны бидэрт цоохор саран бид хоёрын яриаг сэмээрхэн сонсох гэсэн мэт дээр мэлтийх бөгөөд бидний толгойн тус газарт нутгынхны “хувилгаан хад” гэж нэрлэдэг хүн чулуу сүүхийнэ.
Энэхүү хувилгаан хадны тухай домогт эрт цагт бидний адил эгэл жирийн усан нүдтэй, цусан зүрхтэй нэгэн байсан ч багадаа Энэтхэг, Төвдөд очиж их эрдэм ном сурсанаар хувилгаан шидийг олсон гэдэг. Тэгж яваад хичнээн удсан юм бүү мэд олон жилийн дараа нутагтаа ирэхэд эцэг эх нь тэнгэрт хальж, түүнийг гэх элгэн садан нутагт нь үгүй болсон байсанд гутрахдаа хээр талд хүн чулуу болъё гэж шийдээд энэ довцог толгойн орой дээр хүн чулуу болж хувилсан гэлцдэг. Тэр цагаас хойш нутгийн олон хувилгаан хад хэмээн сүсэглэж, хүсэл бүхнээ хэлж даатгах болсон билээ.
Мөнхөө бид хоёр өнгөрснийг эргэцүүлэн хэсэг зуур чимээгүй хэвтлээ. Өчигдөр үдэш Мөнхөө надад хоёулаа багынхаа дурсамжийг сэргээж адуу манаж хонох уу? гэснээр бид хоёр адууны манаанд гарсан нь энэ. Чоно нохой ч ховордсон болохоор манай нутгийнхан адуугаа манахаа больсон ажээ.
Холгүйхэн адуу тургилан өвс шир шир зулгааж, хааяа унага даага янцгаах сонсогдоно… Одоогоос яг хорин жилийн тэртээ бид хоёр энд хувь тавилангаа сольж билээ. Наадам өнгөрөөд хэдхэн хонож байсан болохоор уяа морьд тамир тэнхээ сэлбэж хуучин янзандаа ортол адуунд нь тавиад чононоос хамгаалан манаж хондог байсан юм. Тэр үед бид хоёр одоо байгаа шиг эмээлээ дэрлэж, тохомоо дэвсээд, өмссөн дээлээ тайлж нөмрөөд хэвтдэг байж билээ. Мөнхөө уяач болохын бөөн хүслэн дандаа л морь ярьж явна. Даанч тэднийд давхичихмаар, хурдан гээд хэлчихмээр олигтой адуу үгүй. Гэвч хурдны моринд хүнддэх болсон цагаасаа эхлэн намайг шахаж шаардаж, ятгах болсноор бид хоёр зуныхаа амралтаар өөр өөрийнхөө адуунаас аль дөмөгхөн гэсэн даага, шүдлэнгээ уяж сойх болсон юм.
Яагаад ч юм бэ? жил жилийн наадмаар миний уясан бүхэн айрагдаж торгон жолоогоо өргүүлэхэд түүний хэд барианд орох нь бүү хэл уралдааны замд гээгдэж хоцроод баян ходоод болно. Гэвч тэр түүндээ гутран гэж ердөө ч үгүй, намайг дагаж давхин өөрийнх нь морьд айрагдчихсан юм шиг хөөрцөглөнө.
Анхандаа би түүний өмнө гэм хийчихсэн мэт санагддаг байсан ч сүүлдээ дасчихаж билээ. Тэрээр сумын наадамд даага нь цагаасаа тасралтгүй түрүүлчихээд байгаа Буган халиун нэртэй хязааланг минь амь шигээ хайрлана. Буган халиуныг өвөө унага байхад нь надад зүсэлж өгсөн юм. Хүнээс зугтаахгүй, хазаар ногт бариад очиход толгойгоо өгөөд оосорлуулчихдаг буруу зөвгүй номхон түүнийг гэрийн сүүдэрт үүрэглээд зогсож байгааг нь харсан танихгүй хүн бол тийм хурдан хүлэг байна гэж даанч ойшоохгүй.
Тэр үдэш Мөнхөө өнөө л зангаараа хол ойрын зартай хурдан хүлгүүдийн тухай сонсож дуулснаа энд тэнд нь оруулан хамж шимж ярьсаар, би түүнийг нь сонсон дүр үзүүлэн хэвтэж байхдаа зүрх сэтгэлдээ зөвхөн Самдан ажаагийнд хотоос ирсэн зээ охин Амирланг нь бодож хэвтлээ.
Танилцаад удаагүй ч би түүний тухай нэг хором ч бодохгүй байж чаддаггүйсэн. Магадгүй тэр миний анхны хайр байсан байх. Бид орой үдшийн цагаар Самдан ажаагийнд шөнө дөл болтол шагай нясалж тоглоно. Амирлан намайг хүн гэж тоохгүй мөртлөө Мөнхөөд бол хачин дотно.
Бүр заримдаа түүнийг санамсаргүй мэт мөрөөрөө түшихэд миний цээжинд гал шатах мэт болж дотор давчидна…

* * *
Надад гэнэт этгээд сонин бодол төрөхөд ухасхийн өндийж:
- Мөнхөө, хоёулаа хувь тавилангаа солъё тэгэх үү? гэж намайг чичирч догдолсон хоолойгоор огцом асуухад, гайхсан янзтай нүдээ том болгон харснаа,
- Юу гэнээ, тэгж болдог юм уу, чи надтай хувь тавилангаа сольж яах гэж байгаа юм бэ? хэмээн асуухдаа, дууных нь өнгөнд айсан, гайхсан шинж тодорход миний инээд хүрсэн ч
- Чи бод л доо, би Амирланд хайртай гэтэл тэр надад биш зөвхөн чамд сайн шүү дээ? Хоёулаа хувь тавилангаа сольчих юм бол Амирлан минийх болно. Харин чи миний хувь тавиланг авснаар аймаг сумандаа алдартай сайн уяач болно. Хэрэв чи надад итгэхгүй байгаа бол би хувь тавилан дээрээ нэмж Буган халиуныг өгье гэхэд:
- Нээрээ тэгж болдог бол ч… гээд Мөнхөө сэмхэн санаа алдлаа. Тэгснээ:
- Тэгээд яаж хувь тавилангаа солих юм бэ? гэж асуухад би дэрэлсэн эмээлээ түшин тохой дээрээ өндийж хэвтээд:
- Манай нутгийнхан энэ хувилгаан хадыг хүний хүсэл бүхнийг биелүүлдэг шидтэй гэж ярилцдаг шүү дээ? Хоёулаа бидний хувь тавиланг хооронд нь сольж өгөөч гэж гуйя гэж хэллээ
Хэдхэн хормын дараа бид хоёр хувилгаан хадны өмнө сөхөрч суугаад хувь тавилангаа солиулах тухайгаа шивэгнэн хэлж зэрэг зэрэг гуйлаа. Гэвч хувь тавилан солигдсон гэдэгт хэн маань ч итгэхгүй байсан тул Амирлан надад яаж хандахаас л бүх зүйл шалгаална гэж ярилцлаа.
Үүр цайсан хойно бид хоёр адуугаа орхиод гэр гэрийн зүг давхив. Айлууд үнээгээ сааж байгаа бололтой харагдахад, Амирлан одоо босчихсон байгаа байх даа гэж бодоод Самдан ажаагийнх уруу харлаа. Намайг уяан дээр буухад аав гэрээс гарч ирснээ:
- Өө, миний хүү адуу мал тайван хонов уу? Гэрт орж цай унд уугаад унтаж амар гэж хэллээ.
Би гэрт орж ээжийн чанасан борцтой цайнаас уугаад гэрийн баруун талаар дэвссэн гудсан дээр хэвтлээ. Дээш нь сөхсөн хаяагаар нутгийн толгод цэл ногоон өнгөөр дунайртаж үзэгдэнэ. Нэг мэдэхэд нам унтчихаж…

… Хажуу талд хөөш сэр л дээ, гэх дуунаар нойрмоглон нүдээ нээхэд Мөнхөөгийн наранд гандсан хөх даавуун дээл харагдавв.Гайхан дээш харвал тэрээр хөөрч догдолсон байртай
- Босоод ир ээ, их сонинтой би гэртээ харьсан хойноо нойр хүрэхгүй болохоор нь тэсэлгүй Самдан ажаагийнхаар буусан юм. Тэгтэл харин Амирлан :
- Чи яагаад ганцаараа явж байгаа юм бэ, Төгөлдөр та хоёр уг нь салдаггүй найзууд биш билүү? гээд л чиний талаар надаас зөндөө юм асуусан, би гайхсандаа болоод юу гэж хариулснаа ч санахгүй байна. Одоо хоёулаа тэднийд очъё хэмээн шавдууллаа.
Үүнийг сонсоод миний нойр хаа нэгтээ хулжиж одлоо. Аль хэдийн үдийн нар
хоймор голложээ. Гэрт бид хоёроос өөр хэн ч алга…

* * *
Бодох тусам хорин жилийн өмнөх тэр нэгэн гэнэн томоогүй явдал сэтгэлд гэрэл гэгээ татуулан байх шиг санагдана. Эмэгтэй хүний сэтгэл амархан эргэдэг юм билээ. Амирлан намайг үерхэе хэмээн гуйхад нэг их зовоолгүй зөвшөөрч бид хоёр хиргүй цагаахан сэтгэлээр дотносож билээ. Тэр намар Амирланг буцахад би сургуульд сурна гэж хэлээд гэрийнхэнтэйгээ зөрсөөр цугтаа хот орсонсон. Харин Мөнхөө уяач болохоор нутагтаа үлдсэн юм. Би хот явахынхаа урд үдэш аавдаа Буган халиуныг Мөнхөөд бэлэглэчихсэн нэг ирэхэд нь өгчихөөрөй гэж хэлэхэд :
- Юу гэнээ чи? гэж огцом дуугаран хөмсгөө атируулан надруу сүртэй харсан ч өөр үг дуугараагүй. Арга ч үгүй дээ, өвөө маань надад унаган цагт нь зүсэлж өгсөн нутаг усандаа алдаршиж яваа хурдан хүлэг болохоор аавийн маань уурладаг ч аргагүй.
Намайг хот явсны дараахан Мөнхөө хажуугийн айлд буугаад мордоход аав маань түүнийг дуудаж:
- Төгөлдөр чамд Буган халиуныг бэлгэлчихсэн тухайгаа надад хэлсэн чи түүнийг хөтлөөд харь гэж хэлээд түүнийг дагуулан мордож адуунаас Буган халиуныг барьж өгхөд Мөнхөө яахаа мэдэхгүй сандрахдаа “Сав хоосон буцаадаггүй” ёсийг бодож хариуд нь өөрийнхөө унаж явсан байдасаа адуунд тавиад Буган халиуныг хөтөлж буцсан гэдэг.
Тэр жилээс хойш Мөнхөөд хурдны удам тасраагүй, Буган халиун ч түүнийг олон удаа баярлуулсан билээ. Амирлан бид хоёр хүүхдүүдээ авч жилийн жилд нутагтаа ирж амраад буцна. Тэр бүрийд Мөнхөөгийн хурдан буянуудыг харж хийморио сэргээдэгсэн. Харин одоо Буган халиун маань өтөлж хөгшрөөд ижлийнхээ сүүлд явдаг болжээ. Адууны хувь бол энэ нь хамгийн урт нас.
Аав маань надад Мөнхөө малд нүдтэй сайн хүү гэхдээ аав нь Буган халиуныг гар дээрээ авахсан гэж санах юм. Буган халиун өвөөгөөс чинь энэ нутаг усанд үлдсэн ганц хурданыхан удам шүү дээ гэж надад учирлаж билээ.
…Мөнхөө дороо хөрвөөснөө над уруу харж
- Бага залуу байхад мөн ч томоогүй байж дээ?
- Харин тийм ээ, эргээд бодоход гэнэхэн ч гэлээ чи бид хоёрын хувь тавилан солигдчихсон л юм даа.
- Тийм шүү, тэгээгүй бол найз нь яаж уяач болох билээ. Миний уясан морьд давхидаг ч үгүй байсан. Харин би чамтай хувь тавилангаа солиогүй бол том зохиолч болох байж дээ, гээд дахин чимээгүй боллоо. Арван тавдын дүгрэг саран баруунаа тонгойж одод шуугдан удахгүй үүр тэмдгэрэх гэж буй бололтой. Би хоолойгоо засаад:
- Мөнхөө, найз нь чамаас нэг зүйл гуйх гэсэн юм? Чи найздаа Буган халиуныг буцаагаад өгчих. Аавд нэг бодол байх шиг байна лээ. Буган халиун өвөөгийн адууны угшилтай хүлэг шүү дээ, гэхэд Мөнхөө
- Тэр бололгүй яахав. Энэ сайхан хүлгийн буяныг мөн ч олон удаа хүртсэн дээ? далавчтай юм шиг л аргамаг байж билээ, гэснээ
- Сая найз нь чамайг хоёулаа дахиад хувь тавилангаа буцааж сольё гэх бий? гэж айлаа шүү гээд хүд хүд инээхэд нь:
- Чамайг хүсээд байвал энэ хувилгаан хаднаас гуйгаад буцаагаад сольж болно шүү? гээд намайг инээмсэглэхэд
- Юу гэнэ ээ? Үгүй шүү хө. Энэ хувь тавилан гэдгийг чинь нэг л удаа солихоос бус хүүхдийн тоглоом шиг дахин дахин сольж болдоггүй байх аа? гэж үнэн сэтгэлээсээ хэллээ. Бодоод байхад нээрээ ч тийм дээ. Би тэр тухайд огт харамсдаггүй. Харин ч би тэр шөнө Амирлангаа өөрийнх болгосон гэж боддог юм. Надад дахиж түүнийг цаашлуулах, тоглох хүсэл төрсөнгүй.
Өнөөдөр хот буцах гэж байгаа болохоор би үүр хаяармагц багийн андтайгаа салах ёс хийгээд гэрийн зүг давхилаа. Намайг ирэхэд эхнэр аль хэдийн босчихсон том охинтойгоо хамт үнээ сааж суулаа. Би унтаж амарсан ч үгүй авч явах юмаа бэлтгэсээр байтал бага үд боллоо.
Гадаа морь үүрсэх чимээнээр гарвал Мөнхөөгийн хүү Буган халиуныг хөтөлж ирээд уяан дээр бууж байлаа. Аав маань ч бөөн баяр хөөр болж Буган халиуны магнайд сүү дусааж харагдана. Тэгснээ Буган халиуныг эмээллэж мордоод хотоо нар зөв тойрлоо. Том охин маань өвөөгөөсөө “Би унаж үзье тэгэх үү” хэмээн гуйж байгаа бололтой. Өвөө нь түүнийг сугадаж мордуулаад Мөнхөөгийн хүүд хөтлүүллээ.
Би гэрт орж хэсэг саатаад буцаж гарахад тэр хоёр тэртээ алсад харагдах хувилгаан хадтай довцог өөд өгсөж яваа харагдана. Энэ үеэр эхнэр маань гэрээс гарч хөөрүүлсэн сүүнийхээ дээжийг хувилгаан хадны зүгт өргөөд гэрт эргэж орлоо.
Миний сэтгэлд… арай энэ хоёр хүүхэд гэсэн бодол зурсхийхэд, “ за, даа насанд хүрч яваа юм байна. Өөрсдөө л мэдэг дээ гэж бодхын зуур, тэд хувилгаан хадны дэргэд мориноосоо бууж харагдлаа.

2009 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-194.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2371

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-204.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3069

Л. Саранхөхөө	зотон тос
Тал
Хэмжээс: 600x296 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3495


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn