Эрсийн жишгээр гоёж сэтгэлээн хөдлөгдөггүй болохоор Эмнэг хүрэн зүрхний цохилт нь ганцхан минийх байх Эсгий гэр аргалын утаанаас өндийсөн болохоор Эцэс төгсгөлгүй амьдралын хүрд нь ганцхан минийх байх Зулай нимгэн саранд алхдаг нь би болохоор Зуун зуун үдшийн болзоо нь ганцхан минийх байх Сайн муугийн алинд ч эв эеэ ололцдог Садан төрлийн хэлхээний тавилан ганцхан минийх байх Нүнжигт удмаан дээдэлж гарьд манадаг болохоор Нүүдэлчин овгийн минь соёл тэр аяараа минийх байх Морин төвөргөөнд сүндэрлэсэн Чингисийн эх орны Монгол угсаанд багтах заяа нь ганцхан минийх байх Эртний домогтой хошоо уулсынхаа оройг холбож Ижийтэйгээн дээс томон хууч ярьдаг Цогшисон галанд гараа дулаацуулж нүүр тахлах нь Цорын ганц миний сэтгэлийн жигүүр байх Уулсаа дамжих янгирын цувааг тооноор харж Уралдан наадах хулангийн сүргийг үүдээр хардаг Уйдахын аргагүй надад өвлүүлсэн амьдралын талбар Уулга алдам миний дээдсийн Монгол ёс Эмгийн минь томсон хошлон одоо хүртэл эдлүүлээтэй Эр хонгор хөхөө өглөө алгасалгүй донгодоотой Ээдрээтэй ч гэсэн амьдрал өдрөөс өдөрт үргэлжлээтэй Эхнэртэй голдуу залуус хэл мэдэхгүй дагаатай Тэнгэр гоёсон уулс миний бодлыг чимээтэй Тэрлэг гандуулам нар нь зуны сараас дүүжлээтэй Түмэн ардын соёл түүхийн хойморь эзэгнээтэй Түшиг болдог өвгөд дээд тэнгэрт халиатай өвөг дээдсийнхээ сургаалийг зуун зуундаа дурсаатай өнөөх хөлийн чимээ зүрхэн дунд минь хадаатай өнө мөнхийн дурлал жилээс жилд нялхраатай өлөгчин голдуу чонос нойрон дунд минь улиатай Хаврын бүдэг эхэн сард зулай юу минь дэвтээтэй Халуун зуны адаг сард наран тэнгэртэй хоргодоотой Сэрүүн намрын адаг сард могойн чуулган хураатай Сэтгэл булаам өвлийн сард цаг тоолол нь солигдоотой Аавын минь элдсэн сур морины тавганд архлаатай Ар шилийн ууланд монгол өвс найгаатай Аргасан хоолойгоо норгон хөмсөг зангидан суугаатай Аль эртний болжмор манай л хашаанд жиргээтэй Монгол гэрийнхээ хойморт пэрсээр шаглаж нүүгээтэй Монос цэцэгтэй ууланд янгирын дуу хадаатай Мичид шүргэм Алтайд будан хүртэл хоргодоотой Миний нутгийн аялгууг цуурай хүртэл давтаатай Ээлтэй ээлгүй өнгийг голон шилэн үзээтэй Эвтэй эвгүй үгийг уурлан барин сонсоотой Сэвтэй сэвгүй сэтгэлээ барин тавин нэрээтэй Сэргэлэн бага насаа байн байн дурсаатай үлгэрийн юм шиг сайшаал хүртэж алдар олдогч үүлгүй тэнгэрээс бурханчлан бодож ганцыг хүсдэг үүдээр жороолох болжморыг харан гэртээн суух шиг үнэний хорвоод түүнээс илүү жаргал үгүй Тэнгэрээр оролддог уулс минь ургаж л байвал энэ минийх Тэвчээрт сэтгэлийн тэнхээгээ алдахгүй л байвал энэ минийх Түмэн ардынхаа түүхийг зузаалж байвал энэ минийх Түүнийхээ төлөө шаналж үнэнч байвал энэ минийх Мөнгөтэй ч мөнгөгүй ч энэ тендерт би ялсан Мөрийн хөтөлбөр минь бүрэн байсан учраас Хөгшин ч залуу ч энэ удаа би авсан Хөх тэнгэр дуудаж газар үүрээгүй учраас
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос
Галзад овогт Баттулгын Ариун-Эрдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-011.JPG Хэмжээс: 600x450 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4964
khongor025.jpg Хэмжээс: 600x476 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5483
zam-057.JPG Хэмжээс: 600x450 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5265
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: