Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2011-08-05 21:32:00 (5857 уншсан)

Морьдын хөлөөр цэцэгсийн дэлбээнд тогтсон шүүдэр бутарч, өглөө эртийн чийглэг агаар агь гангийн үнэр тээн анхилах нь сэтгэлд нэг л таатай. Цэцэгдарийн минь царай үл мэдэгхэн шаргалтаж, тугал хархан нүд нь гуниглангуй бодлогоширсноо над руу харж:
-Манай сумаас чамтай цуг хэдэн залуу цэрэгт явж байгаа юм бэ?
-За байз, хорин гурав гэсэн байхаа
Дахиад л бид хоёр хэсэг чимээгүй явсаар нэгэн шар хөтлөөр давахад сумын төвийн бараа харагдлаа. Би Цэцэгдарьд хандаж:
-Энд морьдынхоо амьсгааг нэг дараад мордох уу даа? Одоо эндээс юу байхав гэхэд, тэр над руу гайхсан янзтай харснаа:
-Та нар чинь удахгүй хөдөлнө биз дээ? Хоцорчихвол яана аа.
-Гайгүй биз дээ, чамтайгаа жаахан сууж байгаад мордоё, гэхэд Цэцэгдарь дуугүй толгой дохилоо.
Бид хоёр хэсэг сахлаг өвстэй газрыг сонгон бууж, морьдоо чөдөрлөөд, зайдуухан очиж суув. Тэр минь миний өвдгийг түшин толгойгоо цээжинд наахад түүнээс салахын аргагүй сайхан үнэр үнэртэж байлаа.
-Чи намайг санах уу?
-Мэдээж, чамайгаа саналгүй, өөр хэнийгээ санах билээ.
-Чиний алба хаах газарт чинь зөндөө гоё хүүхэн байвал чи намайг мартах уу?
-Яалаа гэж дээ? Өчигдөрхөн сүй тавьсан амрагаа бушуухан ирж гэргийгээ болгохыг л хүснэ шүү дээ. Ганцхан жил юу байхав дээ?
-Эртээд аав чинь та хоёрыг манайд ирж хадаг сүй болоод явчихаар ямар их ичиж сандарав аа. Гараад зугтчихмаар л санагдаж байсан шүү.
-Хэрвээ чамайг тэгсэн бол би өнөөдөр цэрэгт яваад дахиж хэзээ ч ирэхгүй байх байсаан. Бид хоёрын хэн маань ч дахин өөр зүйл ярьсангүй. Зайдуухан чөдөртэй морьдын дөрөө хавирч өвс зулгаахаас ондоо анир чимээгүй. Ойр хавьд хэн ч үгүй.
Бид хоёрыг тэндээс мордож сумын захиргааны үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдан, дарга нар цэргийн залуусын нэрийг дуудан машинд суулгаж байлаа.
Би Цэцэгдарьд мориныхоо цулбуурыг өгөөд, түүнийхээ духан дээр үнсэж
-Чи минь сайн сууж байгаарай, захидал бичээрэй гэж хэлэхэд, Цэцэгдарь:
-За, албаа сайн хаагаад, хурдан ирээрэй гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнэн хоолой нь зангирлаа.
Биднийг ачсан машин хөдлөхөд үдэгсэд ард хоцорч тэдний дунд Цэцэгдарь минь ганзагалж ирсэн сүүгээрээ араас минь цацал өргөсөөр үлдэж билээ.
* * *

Цагаан сарын өмнөхөн нэг шөнө хилийн манаанд гараад өглөө үүрээр манаа солигдож, заставын байрандаа ирэхэд цэргийн шууданч авчирч орхисон бололтой. Орон дээр хоёр захидал байлаа.
Яаран хаягийг нь харвал Цэцэгдарь гэсэн нэр харагдахад зүрх минь цээжин дотроо тогтож ядан булиглаж, түүний минь царай нүдэнд үзэгдэх шиг болход сар өдрийг нь харж түрүүлж бичсэн захидлыг нь яаран задаллаа.
Сайн байна уу? Алс холын албанд суугаа амраг хайрт чинийхээ түмэн амрыг эрье… хэмээн эхэлсэн үгс нүдэнд дурайхад, зүрхэн тусаа энхрийлэн тэвэрч хэсэг зуур тайвшраад цааш уншлаа.
Тэр минь нутаг орны сонин хачнаас гадна, хоёр гэрийнхэн маань хурим найранд битүүхэн бэлтгэж буй тухай дурьдаад төгсгөлд нь бичсэн хэдэн өгүүлбэр намайг ёстой л ухаан алдтал минь баярлууллаа.
“Доржоо хайрт минь чи бид хоёр үртэй болсон юм шиг байна. Хайр нь чамайгаа цэргээс халагдаад ирэхэд ганцаараа биш хоёулаа болоод угтах нь байна шүү дээ, чи минь баярлаж байна уу?”
Хайр нь чамдаа сар бүр захидал бичиж байя за, Чи минь албаа сайн хаагаарай.
Чиний хайрт Цэцэгдарь гэсэн байлаа.
Миний сэтгэл хөөрч догдлон сарын зайтай бичсэн дараачийн захидлыг яаран задалж уншлаа. Түүнд хэвлийдээ өдөр ирэх бүр томорч буй үрийн минь тухай, нойр нь их хүрч амархан ядардаг болсон талаар бичсэн байлаа. Би тэр дор нь л хариу бичлээ. Тэр өдрөөс хойш цаг хугацаа өнгөрсөөр л, би сар алгасалгүй захидал бичсээр, түүнээс минь хариу захидал байсхийгээд л ирнэ.
Хавар болж, цас хайлан цэцэг ногоо дэлгэрч айлууд хаваржаа зусландаа нүүж эхлэх үед би цэргийн агт малладаг боллоо. Өмнийн цэнхэр говь зэрэглээн дунд дайвалзан толгод нь нэг өндөрсөж, нэг намсаж харагдах нь яг л миний төрж өссөн Бөөрөг дэлийн говь мэт санагддаг байв. Агт маллах нь над мэтийн хөдөө нутагт төрж өссөн хүнд чухам л жаргал гээч байлаа. Цэргийн унаа морьдыг солихоор долоо хоноод л заставаас нэг ахлагч, хоёр цэргийн хамт ирээд буцна. Тэр бүрийд бидний хоол унд, нутаг орноос ирсэн захидал зэргийг авчирч өгнө.
Тэгтэл улсын баяр наадмын дараахан нэг өдөр цэргийн унаа солихоор ирсэн нэг цэрэг чамд хайртаас чинь захидал ирсэн гээд богцноосоо дугтуйтай захидал гаргаж өглөө.
Дугтуйны дээрх он, сар, өдрийг нь харвал арваад хоногийн өмнө явуулсан бололтой. Бичгийнхэн хэв арай өөр болсон мэт, одоо тэр минь үрээ төрүүлсэн байх: “хүү болов, уу, охин болов,уу” хэмээн яаран догдолж дугтуйг задалж захидлыг уншвал:
Сайн байна уу?
Алгын чинээхэн цаасаар бие хийж
Алтан номын үсгээр хэл хийж
Уул давааг давуулж
Ус мөрнийг гатлуулан хайрт чамдаа захидал болгон илгээв.
Чиний бие тэнхлүүн албаа сайн хааж байгаа биз дээ. Би саяхан сумын эмнэлэгт амаржиж гурван кг таван зуун грам хүүтэй болсон. Үүнээс олон зүйлийг бичиж амжихгүй нь. Албаа сайн хаагаад ирээрэй.
Хүндэтгэн ёсолсон: Цэцэгдарь гэсэн дэндүү товчхон үгтэй захидал байлаа.
Миний удаан хүлээсэн баяр хөөр цээжиндээ багтаж ядан хөөрцөглөж, агтны муу бор гэрээ буулгах нь холгүй баярлаж байлаа.
Тэр үдшээс хойш түүнээс минь хааяа захидал ирж, би ч захидал бичсээр нэг л мэдэхэд тоотой хэдхэн сар тогоруун цуваа шиг зэллэж, тогоотой сүүний өрөм дарайж шаргалтсан намраар халагдах тушаал уншуулан нутгийн зүг хөдөллөө.
Хэд хоног машин дээр сэгсчүүлсээр нутгийн зах руу орж ирэхэд яарах сэтгэл улам бүр төрж аав ээж, ах дүүгээсээ гадна Цэцэгдарь хүү хоёрынхоо барааг бушуухан харахын хүслэн болж явлаа.
Өглөө үүрээр сумын төв дээр ирэхэд цэрэг халагдаж ирж байгаа сургаар баахан хүн цугларчээ. Тэр дунд аав маань босоо хээрийг минь шинэхэн тааруулсан битүү ястай эмээл, мөнгөн хазаартай хөтөлж ирсэн байлаа. Аав нүдэндээ цийлгэнэсэн баярын нулимсаа надаас нууж зөрүү харж арчин, яагаад ч юм бэ тэнд байгаа хүмүүс надаас нэг л дөлөөд байх шиг санагдаж байв. Бид хоёр сумын төвөөс мордож, энэ тэрийг ярилцан хатируулсаар гэртээ ирэхэд муу ээж минь уян дээр тосон ирж зүүн хацрыг минь үнсээд:
-Миний бор хүү яасан том болоо вэ? гээд нулимсаа ханцуйгаараа шудран арчаад гэрт орцгоолоо. Цай аягалан чанасан мах, чихэр үзэм таваглан сархад сөгнөж тэрүүхэндээ хөл болцгоолоо. Уг нь манай нутагт цэргийн залуусыг халагдаж ирэхэд гол усаар нэг найр хийдэгсэн. Харин намайг халагдаж ирэхэд аав ээж маань тэгсэн ч үгүй.
-Би аавтай энэ тэрийг хөөрөлдөж суух зуураа Сэдэд гуайнхыг хаагуур намаржиж байгааг асуухад:
-Овоотын шилийн ард намаржиж байгаа. Би уг нь чамайг өнөөдөр халагдаж ирнэ гэж хэл дуулгасан юмсан. Одоо ирэх байх гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Би удаан сууж чадсангүй морио услах нэрийдлээр гэрээс гарлаа, эс тэгвэл аав ээж хоёр маань өнөөдөр намайг дэргэдээсээ холдуулахгүй гэдгийг мэдэж байсан юм. Би гол уруудаж морио услаад Овоотын шилийг өгсөн давхилаа.
Цэцэгдарьтайгаа уулзаж хүүгээ харна гэж бодохоос улам бүр яарч байв. Намайг Овоотын шил дээр гарч ирэхэд нэг бор дээлтэй өвгөн морио хөтлөн овоонд чулуу нэмж тойрч харагдана. Хэдий яарч яваа ч гэсэн Монгол хүн байна даа нутгийнхаа овоонд чулуу нэмээд мордоё гэж бодон ойртож очиход, тэр хүн өөдөөс эргэж гараараа саравчилж харах нь Цэцэгдарийн аав Сэдэд гуай байлаа.
Би мориноосоо буун гар зөрүүлж амар мэндийн мэдэн золгоход Сэдэд гуай өврөө уудлан хөөргөө гаргаж үнэртээд надад тамхиллаа. Тэгснээ наран сөрөг харж нүдээ нухлан, энэ муу нүд үү, юм л бол усан нүдэлчих гээд байх юм.
-За тэгээд миний хүү албаа сайн хаагаад ирэв үү?
-Тэглээ, таны бие тэнхээ сайн биз дээ
-Сайнаа ч хат даа салгалж л байна. Аав чинь өчигдөр орой чамайг халагдаж ирж байгаа, маргааш сумын төв дээр ирнэ гэж сумын зарлага хэллээ гэж хөгшин бид хоёрт ирж дуулгасан юм. Тэгээд л муу хүүгийнхээ барааг харъяа гээд танайх руу явж байгаа царай нь энэ.
-Өө тийм,үү би уг нь танайд очих гээд…гэж хэлээд хөөргийг нь буцааж барихад Сэдэд гуай авч өвөртлөөд тэртээд харагдах гэр өөдөө харснаа.
-За, тэгвэл хоёулаа манайд очъё гэж хэлээд мориндоо мордлоо. Бид хоёрыг хотны захад ирэхэд тэдний хоточ халтар сүүлээ сагсагнуулан боргож ирснээ, намайг таньж морь өөд үсэрч цоройлон сүйд болоход босоо хээрийн маань хамар нь сарталзаж толгойгоо өргөж үүрсэнэ. Гэрээс Сэдэд гуайн хөгшин Чанцал гуай гарч ирж харснаа буцаад орчихлоо. Уяан дээр морьдоо уяад гэр лүү алхахад зүрх минь тэр гэхийн тэмдэггүй булиглаж, зэрэгцэн алхах Сэдэд гуай дэндүү удаан явах мэт санагдан гэрийн хаалгыг түрүүлэн татаж орлоо. Сэдэд гуайн хөгшин галаа хутгаж сууснаа, намайг хараад галын хайчаа унаган “бурхан минь” хэмээн уулга алдаж намайг тэврэн “хүү минь хүрээд ирээ юу?” хэмээн шүлс, нулимс хоёроороо хацрыг минь норгож үнсээд гэрийн баруун талд гудас дэвсэн суулгаж цай аягаллаа. Зүүн орон дээр өлгийтэй нялх хүүхэд унтаж харагдана.
Харин Цэцэгдарь гэрт алга, малд явсан юм болов уу? гэж таамаглан цайлах зуураа хүүгээ бушуухан харахын хүсэлд автаж суув. Сэдэд гуай миний бодлыг таамаглав бололтой хүүг зөөлхөн тэвэрч, надад авч ирж өгөхөд би хоёр гардан тосч авлаа. Атгын чинээхэн нүүртэй жаахан амьтан унтаж байснаа намайг духан дээр нь зөөлхөн үнэрлэхэд уруулаа өмөлзүүлэн үнэгчлэнэ. Сэдэд гуай тамхи нэрж сууснаа хоолойгоо засч:
-За хүү минь үхэх төрөх хоёр адилхан байдаг гэдэг дээ. Миний хүү ухаантай байдаг юм шүү. Ямар үхсний араас үхэж болдог биш муу охин маань бидэнд ийм л нэгэн амьд эрдэнэ үлдээгээд, төрхийн хүндрэлээр бурхан болсон доо хөөрхий.
Бидний хэн маань ч чамд хэлэх зүрх зориг хүрээгүй юм. Дэмий л төрийнхөө албыг хүндэлж, чиний сэтгэлийг үймүүлэхгүй юмсан гэсэндээ, талийгаачийнхаа нэрээр захидал бичдэг байсан даа гэж хэлэхэд:
Ийм үг сонсоно чинээ даан чиг бодоогүй явсан би сая л бурхантай зэрэгцүүлэн түүний минь зургийг хадгаар бүтээж өмнө нь зул асаасаныг олж харлаа. Бие минь өөрийн эрхгүй салганан чичирч, “худлаа арай ч дээ” гэж хашгирмаар санагдаж, цээжин дотор багтаж ядсан их хайр минь харууслын нулимс болон асгарахад өвөр дээрх өлгийтэй үрээ яасан аа ч мэдсэнгүй нэг л мэдэхэд гадаа гэрийн бүслүүрээс хоёр гараараа зуурчихсан уйлж суулаа.
Тэр минь өчигдөрхөн л надад захидал бичиж байсан шүү дээ, гэж бодоход, өр өмөрч, гол урагдах шиг болж амьд явах нь ямар ч утга учиргүй мэт санагдаж байлаа.
Миний дэргэд Сэдэд гуай үрийг минь тэврэн бүүвэйлэх аядавч, хүү минь байдгаараа чарлан уйлж байв.
Тэрхэн үед Сэдэд гуайн “ямар үхсний араас үхэж болдог биш дээ, муу охин маань бидэнд ийм нэгэн амьд эрдэнэ үлдээгээд явлаа” гэж хэлсэн үгс бүүр түүрхэн санагдаж, хүүгээ салгалсан гараар авч тэвэрлээ. Нүднээс асгарсан нулимс хүүгийн минь уруул дээр дусахад тэрээр уйлахаа больж уруулаа бувагнуулан эхийнхээ мөөмийг хөхөх мэт амталж үзээд танил биш амтанд гоморхон уруулаа өмөлзүүлэн дахин уйллаа.

* * *
Би хүүгээ тэврэн гэрт орж түүнийхээ зургийн өмнө очиж хэсэг суув. Сэдэд гуай дэргэд ирж:
- Хүү минь мунхаг хэдэн хөгшдийгөө уучилаарай. Бид л чамд эртхэн дуулгахгүй, талийгаачийнхаа нэрээр захидал бичдэг байсан л буруутах шиг боллоо гэж хэлэхэд, сая л бүх зүйлийг ойлгож, төр ёсоо юунаас ч эрхэмлэдэг өвгөдийнхөө ухааныг бишрэх сэтгэл төрөв. Үнэхээр өвгөдийн минь ухаан “тэнгэрт” л байдаг юм байна гэдгийг ухаарлаа. Тэгээд хоёр хөгшинд хандаж:
-Би хүүгээ аваад явъя даа гэж хэлэхэд Сэдэд гуай хэсэг дуугүй сууснаа,
-За тэг дээ миний хүү, ямар хол аваад явах гэж байгаа биш, хэдий охин үрээс минь үлдсэн мах цусны тасархай ч гэлээ төрсөн эцэг дээрээ л өссөн нь дээр дээ гэж хэлэхэд Чанцал гуай нулимсаа арчиж
-Ёстой, ёстой болж бүтэхгүй бол миний хүү хэлээрэй, та хоёр л одоо элгийг маань дэвтээх үрс минь шүү гэж хэлээд хоолой нь сааралтахад, би чимээгүйхэн толгой дохилоо. Сэдэд гуай эмгэндээ хандаж:
-Хөгшөөн, энэ муухай амьтныг хуурайлж, даавууг нь баадагнаад хүүд өгчих, маргааш хоёулаа хүүгийндээ очно оо гэж хэллээ.
Тэдний гэрийн гаднаас хүүгээ өвөртлөн мордоход, хоёр хөгшин араас сүү өргөсөөр үлдлээ.
Энэ мөчид би үрийнхээ төлөө, бас энэ ухаантай хөгшдийнхээ төлөө сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ухаарч, өөрийн эрхгүй хайр дүүрэн сэтгэлээр хүүгээ зөөлхөн үнслээ. Энэ үед Цэцэгдарь минь хаа нэгтэйгээс бид хоёрыгоо харж, хайрлаж байгаа гэж эргэлзэлгүй бодов.
Намрын хонгор салхи зөөлөн сэвэлзэж, хос алтан хараацай хүү бид хоёрын урдуур хойгуур нисэлдэн байлаа.
2008 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 48 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хавар 2007
IMG_1064.jpg
Хэмжээс: 600x490 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2565

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-009.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2449


Хурдлаарай
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3114


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn