Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Шүлэг: Ч.Энхмаа : Бодох сэдэв
Оруулсан admin on 2011-02-15 12:07:59 (3158 уншсан)

Одоо түүнд уйлах утгагүй санагдаад явчихав. Хэдхэн мөчийн өмнө цурхиран уйлж цээжин доторхи бүхнийг урсган гаргачихмаар байсан.
Дуусчихлаа, сэдэв дуусчихлаа гэж хэнд ч юм өгүүлээд өмнөхөөсөө бүр ч халуухан нулимсыг урсгаж гарав.
- Юу дуусчихсан юм.
- Сэдэв. Бодох сэдэв.
- Бодоход бас сэдэв хэрэгтэй гэж үү ?
- Хэрэгтэй л байдаг юм байлгүй. Ямар ч гэсэн одоо сэдэв дуусчихлаа л гэмээр байна.
- Утгагүй юм. Бодол чинь өөрөө ямар ч сэдэвгүй, гарчиггүй бүр магадгүй ямар ч утгагүй зүгээр л интернэтэд бичдэг сэтгэгдэл шиг байхгүй юу? Харин нэг гэм нь тэр сэтгэгдлийг хэний ч юм үл үзэгдэх гар бичээд байдаг юм.
- Дуугай бай, амаа тат. Бүүр ч хорсолтой нь аргагүй уйлж гарлаа.
- Чи ер нь өөрөө бодох сэдэв гээч утгагүй зүйл бодож олчихоод юундаа уйлаад байгаа юм.
- Уйлмаар байна, уйлмаар байна. Цаана чинь цаг хугацаа намайг орхиод нисч байна.
- Чамайг орхиод оо, тэр хэнийг ч орхиогүй. Чи түүнээс зүүгдээд л нисч явна. Утгагүй гэдэг нь уйлмаар байна. Уйлмаар байна. Би ч бас уйлмаар болчихлоо.
Нэг хэсэг нам гүмхэн болчихлоо. Тэр хоёр, үнэндээ бол тэр тэмцэлдэхээ болиод нулимсаа ч бас арчжээ. Юу болж байна аа, арчаагүй нь аргагүй ялагдаж байна гэж үү. Нүүрээ угаахаар угаалгын өрөө рүү алхав. Олно доо, заавал олно. Бодох сэдэв олж л таарна. Шөнө дунд угз татан сэрээчихэв.
- Би унтмаар байна шүү дээ.
- Унтмаар байна гэж үү. Нүдээ чинь анихгүй байгаа биз дээ. Чи унтмаар байсан бол би сэрээхгүй л байх байсан.
- Унтмааргүй байна. Би яаж унтах юм. Одоо болтол олоогүй.
- Юуг?
- Бодох сэдэв.
- Бод л доо, сэдэв байгаа шүү дээ. Яагаав, тэр өдөр чи самар аваад амтархан идэж явсан яг тэр үед. Гэхдээ тийм ч бүрэн болоогүй түүхий самар . . .
- Аааааааааааааааааааааа. Чимээгүй бай. Бодохоо боль. Үүний оронд сэдэв олоогүй нь дээр. Бодмооргүй байна. Энэ сэдвийг мартмаар байна.
- Тэр самар, хачин амар амгалан, харанхуй, эмч, харин дараа нь . . .
- Үгүй, гуйж байна. Битгий үүнийг бодооч. Чихээ дарав. Нүдээ анив. Үнэндээ ямар ч ялгаа алга. Энэ “бодох сэдэв” үнэхээр тарчлаан байлаа.
- Ерөөсөө цэцэгний тухай бодъё.
- Мэдэхгүй, цэцэг сайхан. Гэхдээ бодох гэхээр мэдэхгүй. Бас л мухардаж орхилоо. Гэтэл тэр аяархан шивнэж эхэллээ.
- Үзэн ядахаа, өширхөн гомдохоо л больчих. Тэр хоёрыг “Бодох сэдэв”-ийнхээ жагсаалтаас хасчих. Бүүр ор тас мартчих. Тэгээд л гэрэл гэгээ цацраасан нартай бороо шиг “бодох сэдэв”-үүд бидэн рүү хөврөөд л ирнэ. Тэр чинь үнэндээ мөрөөдөл юм шүү дээ.
- Чадахгүй, үгүй. Тэр хоёр миний хичнээн мөрөөдөл, хичнээн цаг хугацаа, хичнээн олон амьд эсийг минь хөл доороо гишгэлсэнийг чи мэдэх үү?
- Тоогоо алдсан. Би ч тэднийг үзэн ядмаар л байна. Би ч, би ч, би ч бас .......зөндөө олон аялдан дагах чимээ. Тэглээ гээд яах билээ. Чи тэдэн дээр нэмээд хичнээнийг устгах болно. Гарцаагүй чиний аварч чадах, түшин босгож ирж чадах аварга том барилгын гол нуруу одоо чиний гарт байна. Эцэс төгсгөлгүй гомдол цөхрөлөөр хучих, инээд амар амгалангаар шавардах алин болохыг чи өөрөө сонго.
- Мартах, мартах. Мартахааргүй сорви надад байгаа. Маргааш би амьд байвал мартахгүй түүнийг тэмтрэх л болно шүү дээ.
- Үгүй ээ, уучлан өршөөх гээч. Мартахгүй. Чи хэзээ ч мартахгүй. Түүнийг уучлан өршөөж л чи чадна. Тэгснээр чи тэднийг чөлөөлж, өөрөө амар амгалан үлдэх болно. Харин сорвиндоо лент наачих, хэсэг ч гэсэн чи түүнийг харахгүй.
- Үгүй , тэгэж өөрийгөө хуурч чадахгүй. Лентийг хараад л сорвийг санана. Сорвийг бодохоор тэдэнд гомдож эхэлнэ.
- Тэгвэл кремдчих,
- Ялгаа байхгүй. Кремний илбүүрийг хараад л би сорвио кермдсэнээ бодно. Сорвийг санахаар тэдэнд гомдож эхэлнэ. Ерөөсөө сорвийг ч өршөөчихье. Тэр хангалттай их тарчилсан сорви.
- Яг зөв, чи одоо л зөв ярьж байх шиг байна. Гэхдээ би зөв ямар байдгийг мэдэхгүй л дээ. Хүмүүсийн ярьдаг зөвтэй би уулзаж байснаа огт санадаггүй юм. Учир нь зөв дандаа хувьсдаг юм гэнэ билээ. Гэхдээ чи уучлан өршөөж чадвал тайван унтаж чадна гэдгийг л би тааварлаж байна.
- Би чадах болов уу. Одоо уучлах шалтгааны эрэлд гарах болох нь. Шалтгаантай үг сольж байж л би өршөөх байх.
- Бод л доо, тэр самрыг бэлэглэсэн шүү дээ чамд, чи тэгэхэд баярлалаа гэж хэлсэн. Энэ аравхан хоромын л өмнөх явдал шүү дээ, нөгөөхөөс.
- Тийм шүү, уучлах шалтгаан гомдох шалтгааны хажууханд байжээ. Бас тэр намайг өвдсөн байхад цай өгөөд хоол авчруулсан шүү дээ.
- Тэгэхээр өршөөчих, үнэндээ чи өөрийгөө л өршөөж байгаа хэрэг. Энэ өршөөл, уучлал гэдэг чинь их хүчтэй. Очирваань бурхан шиг л. Тэр агуу том барилгын гол нурууг дор нь бат нягт гээч нь сүндэрлүүлэн босгочихно.
- Нүд анилдаад байна. Уучлан өршөөх гэдэг чинь ийм амар амгалан юм уу. Тэр хүн ч бас зовсон шүү дээ. Гэхдээ л гомдож байна. Энэ өөдгүй гомдлыг ч бас хурдхан өршөөхгүй бол гайхамшигт уран барилгыг минь сүйтгэчихэж мэднэ. “Бодох сэдэв” ингэж үргэлжилсээр амтат зүүдэнд умбаж гарлаа. Бүүр хоёулаа гээч. Сэрсэн, сэрээсэн хоёулаа. Мэдээж хоёулаа байлгүй яахав. Гурвуулаа , дөрвүүлээ ер нь хэдүүлээ ч байж мэднэ, Бурхан багш бол 84 мянга гэсэн. Ямар ч гэсэн нэгэн охины сэтгэл дэх хэд хэдэн бодлууд, эсвэл нэгэн охины сэтгэлийн хэд хэдэн төлөвүүд уучлал өршөөлөөр бүүвэйлэгдэн нэгдэж бөх гэгч нь нойрсжээ. Түүнээс хойш охины нойр хулжсангүй.
Бодлууд үнэхээр сэдэвтэй юм уу, сэдэвгүй юу. Тэд хоорондоо хүүрнэдэг болов уу. Магадгүй тэд заримдаа огтлолцож, зэрэгцэж хааяа зөрөлдөж эсвэл ээдрэн мушгиралдах 4н хэмжээст гэрлэн утас ч байж мэдэх юм.

2010.01.26



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-031.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2551

Должин : Зам зуур
zam-107.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2650


khuv5-021.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3029


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn