Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монгол Улсаа хөгжүүлье 		 Өгүүллэг: М.Цэемаа : Нусан жур
Оруулсан admin on 2011-08-06 00:07:07 (6878 уншсан)

Нар ороод ялаа шумуулын ид бужигнаантай зэрэгцэн... үүнийг уя, тэрийг хөлсөл , чи хаачив би яав гэх их шуугиан дундуур ирсэн "портер" нэртэй намхан цагаан ачааны тэрэгний тэвшнээс хоёр жаахан хүүхэд бууж манайхны хотонд бүл нэмэв.
Манайхны хот гэдэг нь манлай уяач Охиндойгийн "олон уяа"-ны бүл.Ирсэн дороо л биеэр багавтар нь Охиндойгийн адайр хүрний нуруунаа туслах уяач Номхоноор мордуулуулж харагдана."Адайр хүрэн" гэж унаач,уяач,яваачгүй нэрлэх эрлийздүү сэрвээ өндөр сайхан хүрэн морь.Сайхан нь ч сайхан л амьтан даанч адайр,ойролцоо гарсан хэнийг ч хазаж хайрч,зөрж өшиглөхийг нь яана.Ёстой л нөгөө сэлэм гялс, толгой бөндгөс гэгчээр.Харин эрхэм манлай адайр хүрнээ муу хэлэх нь байтугай муухай ч харахгүй.Аргагүй шүү дээ жилдээ хэд хэдэн мотоцикль,хоёр ч том бандгар жиип машин эзэндээ авчирсан гэцгээх.Тэр жиипнүүд нь хотод тансаг харшийнхаа гражид залардаг байх гэж бодоцгооно.

Охиндой гуай мярааж буй муужгай шиг инээж ч байгаа юмуу эвшээж ч байгаа юмуу хааяа нэг хярлайхаас өөр нүүрний хувиралгүй их л үс сахал болсон хүн.Уяач усанд ордоггүй гээд хумсаа ч хүртэл авахгүй.Гэсэн хирнээ бор дарсыг лонх лонхоор нь тонилгож өгнө дөө.Хотоос байсхийгээд л эрхмүүд заларч ирж "бяцхан ажил хэргийн уулзалт" болох.Тэдэн дотор зурагтаар гардаг өнөө их хэл ам хэрүүл шуугианы эзэд "сайд" дарга нар ч цөөнгүй.
"Олон хэрэглээний яам"-ны сайд гэх намхан цагаан залуу "адайр хүрэн"-ий цулбуур дээрээс огцом шүүрснээс болж өнөөх нь харьтан дээрээс нь үмхээд авав.Ээ...халаг яанаа та минь эвий...сайдыг хазчихлаа ш дээ...ээ тавьж үзээсэй ...гэсээр эгээтэй л Охиндой гуай адайр хүрнээ чихдсэнгүй.Хэсэг унаач багачууд гэнэн цайлганаар инээлдэж байгаад Охиндой гуайн уур омгийг бадрааж орхив."Муусайн гуйрамчингууд үхсэнээ хараав,юундаа инээсийм бэ.Нусан жур чи тэрхүрний цаад шанаан дээрээс олигтойхон барьж байхгүй яасийм бэ...хүн хазуулчихлаа .
Нусан жур гэж арав орчим насны шавилхан жаахан хүү өнөө портер дээрээс буусан хоёрын бага нь.Охиндой гуай сайдыг хамгаалсангүй гэж "Нусан жур"-д уураа гаргаж,оройн хоол өгсөнгүй.Оройн хоол ч гэж дээ усанд чанасан цагаан будаа.Унаач нарыг жин нэмж таргалчихна гээд өглөө гурван боорцог нэг аяга хар цай,өдөр хярамтай будаа,орой чанасан будаа.Унаач багачуудад хоол идээд суугаад байх зав ч олдохгүй.Хоёр,гурван зуугаад морь уяад хөлс авч туршсаар байтал тэдэнд хоол өгснөөсөө илүүтэй зүдрээнэ.За тэгээд хөлслөх гэж хажууд нь байгаа бидний нурууны хөлс гарахаар юм болно.Унаад давхиад,давхиад л байна.Нар салхи,бороо огт падгүй.Яв,яв,тат,тат заяагүй гуйрамч чадахгүй нь гээд дан даавуун өмд цамцтай хүүхдүүдийг хайр найргүй давхар суран ташуураар ороолгоно.Морь нь бүдрээд ойчвол хүүхэд л буруутан болно.Эрхэм манлайн өөрийнх нь "согтуу" ухаанаар уяж оёг суулгаж хөлгүй болгосон морьд бүдэрсэн ч унаач буруудаж хоолгүй хононо.Нэг ёсондоо мань манлайн сайн дурын хөдөлмөрийн "колони" гэлтэй.Амьдрал нь ядмаг аав ээжүүд хэнд хүүхдээ өгөөд явуулсан,юу болоод байгааг мэдэх ч үгүй.Манлайн өгсөн хэдэн бор төгрөг нь хоол болоод ходоодонд нь орсон л бол яс махны нь тасархай нь яаж шуу явааг бодох сөхөө ч үгүй тэртээ уулнаас цааш явахгүй,тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй хэмээн сэтгэх шинэ цагийн "хуучин хүү"-үүд
Наадам дөхөөд сунгаан ойртож морьд цөөрөөд,морь, унаач, уяач гурав хоорондоо овоо эвцэж,уур уцаар,хэрүүл шуугиан арай багасах,манлайн "шингэн зоог" ч татруу дуу.
Сайхан тогтуун орой "манлай" хуучин хөвөнтэй хүрэн даавуун дээлээ өмсчихсөн нударгаа савчин уяан дээрээ хүрч ирснээ "адайр хүрэн"-ийхээ зөв талын хүзүүнд наалдаад л байх.Морьтойгоо ярьдаг өвгөн гэсэн шүү юм бодоод эргэтэл хүрэн морь цовхчиж гарав.Угаас хүрэн адайр ааштай тул тэрхэн зуур хүүе...хаая...гэчихээд л аядахаар нь мартчихна л даа.
Наадмын өглөө эртээ морь ачдаг том машины шат буулгаж байгаад хориод морьд ачлаа.Хамгийн нандин байр "адайр хүрний"-х
Наадмын талбай өнгө алгалсан цэцэгс дэвссэн лугаа.Ямар ч сайхан наран тунгалаг өглөө вэ дээ. Морьдоо ачсан машинаас нь буулгаж наадмын талбайн ойролцоо бэлдэж зоосон уяандаа уяж дуусахын багцаанд мань манлай хуучин цагийн хүрэн тэрмэн дээл дээр мөнгөн тоноглолтой бүс бүслэж,шовгор оройтой малгайныхаа олон одонт бүчээ намируулсаар намбалаг алхан ирж явах нь аргагүй л "манлай"-даа.Удаж төдөлгүй "морь мордуулах" болтол өнөө "нусан жур" алга болж хэрэг мандаах нь тэр."Саяхан л энд байсан даа гээд туслах уяач Номхон гүйж одов.Хамгийн баруун талын майханд Нусан жур "яваач" ах дээрээ очсон байсныг Номхон барьж ирлээ.Ах нь "манлай"-н "босс"-уудын нэгэнд зарагдаж уяачдын хэлээр "морь тавиач,яваач" зэрэг ажлыг хийдэг аж.Морь тавиач,яваач хийдэг хүүхдүүд моринд хүндэдсэн учраас морь тэжээх,гараанаас морьдыг эргүүлж өгөх морь тавих хөлслөх зэрэг туслах ажлыг хийдэг боловч боссынхоо заавраар бусдын анхаарал татаад байгаа гадны морьдыг гараанаас шахах,хүүхдүүдийг нь "найраан"-д нь орохгүй бол зодож ороолгох энүүхэнд гэнэ.Хоёр алд орчим гурваар сүлжиж хийсэн сураар морьдыг биш унаач багачуудыг хашраадаг аж.Сургууль завсардсан архаг хэдэн банди нар олны наадам цэнгэлийг будлиулахад гар бие оролцож мөн ч олон наадамчдын урмыг хугалахад урхи болсон доо гэж олонхи ам муутай.
Адайр хүрнээ унаад гарааны зүг Нусан жур ганцаар гунигтай,толгой гудгар хэн нь ч юм нэг боссын хамгаалагч юмуу,туслах нь ч юмуу залуу "Ланд-105" машинаар туугаад шахам явахыг харсан миний өр өвдсөн сөн.
Өр өвдөх шалтгаан нь хэд хоногийн өмнө өмднөөс үүдсэн яриа билээ.Нусан журын өмсөж ирсэн хуучин муу жинсэн өмд нь морины хөлсөнд түлэгдээд өмөрч унаад өмдгүй болохыг харсан "манлай" нинжин сэтгэл гаргав уу,нэр нүүрээ бодов уу.Маргааш "Хархорин" зах орж "Нусан жур,Жижгээ хоёрт нэг нэг өмд авч өг хэмээн аж ахуйн даамалдаа даалгасан сан.Даамал залуу надтай хамт мотоциклоор хот явах болоод Жижгээ,Нусан жур хоёрыг төөлөх юм болов .Хэмжээг нь авч байгаа нь тэр."Нусан жур" гэнэт ахаа надад нимгэн даавуун өмд аваарай жинсэн өмд морины нуруу авчих гээд байдаг юм гээд арьс нь морины хөлсөнд хужир урган улайсан хонгоо урагдсан өмднийхөө салбархайгаар даран даран морио давираад цаашаа яваад өгч билээ.
Гэнэн хонгорхон "Нусан жур" минь дээ нэрийг нь гүйцэд мэдэлгүй нэг зуныг хамт өнгөрөөсөн дүүдий минь ээ.
Амьдралын хайргүйг мартаж
Адгуусыг хайрлах сэтгэлтэй үр минь дээ

Түмний цэнгэлийн баяр наадмаа гэж...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монгол Улсаа хөгжүүлье )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6088

Должин : Зам зуур
zam-051.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3958

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-159.JPG
Хэмжээс: 600x450 32k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3805


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn