Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Найраглал: Ж.Раднаадаргиа : Элдүүрчин
Оруулсан admin on 2011-11-04 08:55:56 (2821 уншсан)

Найраглал
Хөх толгодын саравчны дэргэдэх
Хөөрхөн бор гэрийг
Хүн бүхэн мэднэ
Эмээл уулынхан тэр аяараа
Эцэг гэж хүндэлдэг
Эдлүүрчин Аюуш гуайнх
Холоос харахад
Хонь хотлоотой юм шиг 
Хашаа нь цайрч харагдана
дөхөөд очиход 
дөч тавиар гандсан нэхий
дэлгээд тавьчихсан байна 
Хаалгыг татахад
Хавтгай цагаан нэхий хөглөрч 
Хар модон торхнуудаас ган сэнхийнэ
Өдөр шөнөгүй 
Өвөл зунгүй 
Үргэлж ийм байдаг айл 
Мөнгөн товчтой 
Мөр ханзархай ямбуу цамцтай өвгөн 
Модон орныхоо хөндийгөөс нэхий гаргана
Эдлүүрчин Аюуш гуайг харахад
Эр хонины нэхийг 
Ээ дээ сунгаж дөнгөх болов уу Гэмээр
Суугаад босоход өвдгөөр нь 
Суун тусгал хатгаж
дуу алдуулна
Шууных нь арьс сул унжиж
Судас бүхэн нь ил харагдана
Шувуун цээжний хэнхдэг хүрэнтэж
Нүдний шилнийхээ дээгүүр харсхийн 
Нүцгэн хөлөөрөө год хийж 
Нэхийгээ өрөөлдөн хэд хэд татлаа Мойног чигчийтэй салга гарынхаа алгыг үлээн
Модон хэдэргээ авуут салхи татуулах нь 
Мөн ч сайхан эрдэм санагдлаа
Газрын хаанаас гараад ирэв гэмээр 
Ганц үхэр тэрэг хөтөлсөн хүн 
Гэрийн зүг ирж яваа харагдана
Үе үе өрх дэрвээд л 
Үхэр тэрэг хяхтнаад л 
Өнөөх дайны хэцүү өдрүүд ээлжлээд л
Эмгэнээ унахад ганц хүүгийнхээ
Энгэрийг түшиж Аюуш гуай
Эрээн хорвоо дээр тэнцсэн юм 
Тэгтэл эх орны хил түгшиж
Түргэн жагсаалын бүрээ хангинан
Түм түмэн хүлгийн тоос боссон
далай жаргалаа өмгөөлөх
дайчны эгнээнд хүү нь жагсаж
дархан хилээ зорьсон 
Гавъяа гамшиг хосолсон 1939 оны 
Газар тэнгэр шархалсан өдрүүдийн 
Галын фронтоос буцах хаяаггүй захиа ч ирнэ
Бие биеэсээ нутгийн хүмүүс 
Битүүхэн халгаж
Бишүүрхүү мэндлэх удаа ч гарна
Галын шугамнаас ирдэг
Ганц үгийг нь ч даамгүй захиаг
Гардана гэж Аюуш гуай зүүдлээ ч үгүй
Урд энгэрээ нулимсаараа нэвтэлж Аюуш гуайг
Ухаан солиотой шахам болоход 
Уулзсан бүхний сэтгэл өмөрнө
Хагцалын хар нулимсыг
Халуун цээжиндээ эгшээж
Хатингарлан хатаж эхэлсэн юм
Аяга цайгаа ч барьж чадахгүй 
Асгачихдаг салга 
Амьтнаас тойромтгой зожиг болчихсон юм
Гадуур бүр гарахаа байснаа
Гэнэт нэг өдөр бор гэрээ ачаалаад
Хүүгийнхээ төрсөн буурин дээр буучихсэн юм
Ирэх буцах цагийн эргэлтэнд
Эндээс нүүхээ больчихсоныг
Хүмүүс зүрхэлж асуугаа ч үгүй юм
Аюуш гуай уг нь
Алиа гэдэг нь дэндсэн
Аргагүй марзан шар хүн билээ
Дэндүү гэмээр дэлдэн чихтэй 
Дэгсхэн гэмээр бэлэн үгтэй
Дэгжиндүүхэн өвгөн билээ
Амаа чихэндээ тултал инээнэ
Айргийг хаанаа багтаана гэмээр ууна
Архинд уруул л хүргэнэ
Нариа Аюушийн элдсэн нэхийгээр дээл хийхэд
Насаараа даарахгүй ээ гэж
Настангууд магтана
Аман найрагч хүн гэж
Аюушийг хүн гэж
Аюушийг л хэлнэ дээ хө гэж
Аюур гуай халамцах тоолонгоо ярина
Үе тэнгийнхэнтэй хатуухан тоглоомтой 
Үзээгүй хүнд бол тохьгүй байдалтай 
Үнэн нь тэр гэж чрих дуртай
Аюуш гуайн буусан
Айл андашгүй 
Гэнэдлээ дээ гэсэн өвгөд гэр рүүгээ цувна
Сайн гэсэн хүүхдээ 
Саахраар шагначихдаг 
Сахилгагүй гэснийгээ сахлаараа үрчихдэг
Аюуш гуайн гэртээ бйах андашгүй
Хавийн хүүхэд орж гарч 
Хаалга үүдийг нь тувт онголзуулна
Хөлийнхөө хуруугаар хүүхэд хавчиж
Хөгшиндөө зэмлүүлсэн шиг 
Хүг хүг инээж сууна
Ийм сайхан өвгөнийг 
Дайсны сум дам оноод
Инээд яриаг нь цөөлчихсөн юм
Хөх толгодийн өвөр дээрх
Хөөрхөн бор гэрийн хаалгыг 
Дэлхийн дайн бас чихрууллаа
Хөгшнөөсөө хойш будилуу
Хүүгээ хойш уруу болчихсон
Хөөрхий Аюуш гуайнд дайн яваад орлоо
Өргөстэй зүрхнийхээ битүү шархан дээр
Өлзий бус дайны сүүдэр
Өр авалгаа бодож хөмхийгөө зуулаа
Аюулт дайны арын фронтод 
Аюуш гуай сэтгэлээ цэгнэж 
Алд биеийнхээ хүчийг хэмжлээ
Ассан гал шиг сэтгэлдээ
Аз эзийн 
Амин бодлоо орхилоо
Дээл бээлий хөнжил
Дэгтий дахны арьс элдэж
Дэлхийн заяаг үүрэлцье гэж бодов 
Алаг үрийнхээ амийг 
Атигар биеийнхээ эрдмээр
Атаатнаас нэхэж авъя гэж санав
Арын фронтод хэрэв
Амрах л юм бол
Аюул улам ойртно гэж ухаарав
Хэлтгий сүх хангинуулан байж 
Хэдрэг моднууд 
Хийж авлаа 
Хугархай хар шимээсэг цуглуулж 
Хэд хэдээр хайргадан
Хянгар бас зэхэж тавилаа
Немцүүдийн үхлийн төлөө 
Нэгдүгээр багийн бүх нэхийг
Нэг гар сэтгэлээр элдэж фронтод нийлүүлнэ
Багийн хурал дээр ингэж 
Бардам ч юм шиг бахтай ч юм шиг
Баяр хүргэм амлалт авлаа 
Саахалт хотын арван ээж 
Санаа учгаа нэгсгэн 
Сайн дурын оёдлын нөхөрлөл байгууллаа
Хөх толгодын өвөр дээрх
Хөөрхөн бор гэрт 
Хэд хоноод л үхэр тэрэгтэй хүн очих боллоо
Хоёр ч юм уу нэг ч юм уу тэргээр
Хорчийтлоо хатсан урагдсан ч хамаагүй 
Хонь ямааны арьс ачиж очно
Умбарсан цагаан нэхийг 
Униндаа тултал хураачихсан
Угтдаг юм Аюуш гуай
Оёдлынхноор сонин юутай вэ 
Одоо хэдэн дээл бээлийтэй болж байна гэж
Очсон хүнээс заавал асууна
Харах нүднээс бусад 
Хамаг юмыг нэхийний
Хавтгай цагаан хогтруу дарсан харагдана
Алгын чинээхэн арьс ч гэлээ 
Аюуш гуайн гараар оруутаа
Алдаар хэмжиж сунана
Имрэхэд чяхарч байсан нэхий
Ихээ зэлгээссэн хэдэн аяга цай уух зуур 
Эгшээд энгэрт туяа цацна
Миний л хүүтэй адилхан 
Хүний нялх үр өмсөх юм шүү гэж
Мөнх өөртөө шивнэнэ
Эхийн алтан хэвлийг орлох 
Илч нэхийндээ суухад
Элдүүр ханалаа гэнэ
дэнгийнхээ голыг сэргээнгээ
дүнснийхээ шавхруунаас нэрж
Нурууныхаа чилээг гаргана
дэргэдэх нэхийгээ түшин сууж 
дэлхийн түгшүүрээр хар дарангаа 
Нүднийхээ хорыг гаргана
Буусан хүмүүсээс ганцхан
СССР ийн арми хаа хүрч явна гэж асуун
Сэтгэлийнхээ зовиурыг хөнгөлнө
Ширмэн цөгцтэй дэнгийн тос дундарч
Шөнө дунд өнгөрч байлаа
Сүүдэртэйгээ аюуш гуай нэхий элдсээр л сууна
Хууч нь байн байн хөдөлж 
Хөл гар нь үе үе татахад 
Хөөрхий Аюуш гуай шүд зууна 
Хөлс ус шиг дуссаар 
Хүч тамир барагдахад
Хүүгээ санан бяр нэмлээ
Салга баруун гарынх нь хуруу 
Саврын шүд шиг сарвайхад
Хэдэргээ хэд хэд алдлаа 
Хацрынх нь арьс татганаж
Хатсан уруул хөхрөн 
Харшинг царай цонхийлоо 
Хүний бараанаас цаашгүй
Хүн юм даа гэж өөрийгөө голоход
Хүрд шиг эргэлээ гэрийн тооно
Цэргийн хүүхдүүд сайн явбал
Цэхэр нүдэн би яасан ч яахав гэж
Цээжин дотроо шулуудлаа
Маргааш өглөөний ачуулах нэхийнээс
Нэг дутах дэг ээ гэж гүвтнээд 
Нүдээ анин хэдэргээ түшлээ
Ура хашгирч давхиж яваа
Орос цэргийн өмсөх дээлний
Урд элгэнд орох нэхий юмсан гэж халаглалаа
Алгуурхан нүдээ нээтэл 
Асаатай дэн арав болон солонгорлоо
Ахиад л нүдээ анилаа
Баруун хөл нь тасартал янгинаж 
Байн байн дотор муухай оргино
Байтлаа үхэх нь үү дээ гэж бодлоо
Саргүй тэнгэрийн элгэнээс 
Салхи гэнэт сэрхийн хөдөлж
Сархинаган тооноор цацан дэн унтраалаа
Хөх толгодын өвөр дээрх 
Хөөрхөн бор гэрийн хоймор 
Хүмүүс Аюуш гуайг түшин сууна 
дэлхийн дайн дууссаан гэхэд
Өрөөл татуу болчихсон 
Өвгөн өндийгөөд ирлээ
Төрсөн нутгын хүрэн уулс 
Түүтийсэн шар өвгөнөө
Түшээд цуг өндийх шиг санагдлаа
Өндөр насанд минь
Үр ч үгүй бие ч үгүй болгосон
Өнөөх хар дайн дуусаа юу
Үхэл харж инээдэг 
Үхээр шингэсэн яргачид
Үнсэн товорго болоо юу 
Энэ л өдрийг авчрах гэж 
Эргэх орчлон дээр би
Эр хүн болсон юм байх даа гэлээ
Хатуухан хорвоод 
Хал үзэж
Хат суусан эр хүн
Халх голын байлдаан
дэлхийн хоёрдугаар дайны
Хамаг хүндийг үүрэлцсэн өвгөн 
Галынхаа шугамтай 
Ганцхан тангарагтай арын фронтыг 
Авч явалцсан ахмад дайчин 
Аюуш гуай
Амсхийснээ үгээ зөөн
Аяархан ингэж хэллээ 
дайн дууссан ч 
даахын аргагүй хүнд хагацал 
дандаа зүрхэнд үлдсэнг бод гэлээ
Улаан армийн ялалтын төлөө хянгараа
Улайсгаж суусан 
Элдүүрчин 
Харгис дайныг ялахын төлөө хэдэргээ
Хавирган сар шиг нарийсгасан
Эцэг
Аюуш гуай
Аягатай цайгаа оочиж чадахгүй 
Асгалан суулаа
Үндэст дэлхий тэнхлэгээ эргэсээр
Өвгөн элдүүрчнийхээ өвөр дээр
Үдийн нараа голлуулж байлаа

1984он 12 сар, 1985он 1 сар
Мааньт Улаанбаатар

Ж Раднаадаргиа


( Сэтгэгдэл бичих? | Найраглал | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 30 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-195.JPG
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2309

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-071.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2905

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-098.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2832


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn