Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
Оруулсан Баттуяа on 2011-11-12 13:24:20 (2490 уншсан)

Амина уг нь үүнийг нэгмөсөн хаяхаар шийджээ. Хогийн сав руу шидчихээд цааш эргэхээр юу ч юм, хөлийг нь тушчихаад урагш гишгүүлэхгүй. Таван жилийн турш түүнийг дагаж, гуниг гутрал, баяр цэнгэл бүрийг нь хамтдаа мэдэрсэн, навсайж урагдаад, олны дунд авч явахаас ч ичмээр болсон тэр улаан цүнх. Бас загвар нь моодноос аль эрт гарсан. Дэлгүүрт түүнээс хамаагүй гоё, дэгжин цүнх зөндөө бий. Амина тэдгээрээс нэгийг нь өчигдөр нүдээрээ олзолж, өнөөдөр худалдаж авахаар шийдээд, хадгаламжаасаа хүртэл мөнгө авчихсан.

Шинэ цүнхний талаар хэсэг зуур бодохтой зэрэг хөл нь арайхийж урагшаа гишгэхтэйгээ болов. Амина энэ чигээрээ урагшаа зүтгэлээ. Гадагш гарахаар бэлтгэв.

Яг хаалгаа цоожлоод, гардагийн даваан дээр ямар нэгэн чухал хэрэгтэй зүйлээ мартчихсан мэт санагдаад, гэртээ эргэж орлоо. Бүгдийг нарийвчлан шалгав. Мөнгө, гар утас, түлхүүр, уруул өнгөлөгч, толь гээд бүгд бүрэн. Уруулаа эсвэл нүдээ будахаа мартчихсан юм болов уу гэж бодоод толинд харлаа. Тэр өнөөдөр нүүрээ маш төгс буджээ.

Хаалгаа гаднаас нь сайн дарж, цоожлоод гадагш зүглэв. Гэхдээ сэтгэл нь нэг л тавгүй. Урьдын л адил ямар нэгэн юмаа мартчихсан юм шиг санагдаад болдоггүй...

Хамгийн түрүүнд өнөөх хараа булаасан цүнхээ авахаар дэлгүүр рүү явав. Жижигхэн, хэлбэрлэг, яг одоо моодонд орж байгаа ягаан өнгөтэй, алдартай брэндээс гаралтай, хамгийн гол нь маш дэгжин. Амина огтхон ч эргэлзэлгүй өнөөх цүнхийг худалдаж авлаа. Тэгээд гялгар торонд хийн барьж ирсэн зүйлсээ цүнхэндээ хийв. Өнөөх цүнхээ үүрээд, гудамжаар алхсан чинь хажуугаар нь өнгөрөх бүсгүй бүрийн нүд түүн дээр тусаад ч байгаа юм шиг... Эрчүүд ч бас өөрийн эрхгүй эргэж хараад, тэгснээ яг юунаас болж эргэж харснаа мэдэлгүй, тэрүүхэндээ гайхан толгой сэгсэрээд ч байх шиг...

Гайхалтай.

“Одоо хаачих вэ? Аан, тийм. Хамгийн түрүүнд Алимаад цүнхээ үзүүлэх хэрэгтэй”.

Нэг л мэдэх нээ, Алимаагийн ажлын газрын гадаа ирчихсэн байв.

-Тог тог.

-Өө, миний найз орооч дээ гэж Алимаа хэлээд, түүнд кофе аягалж өгөв. Тэгснээ:

-Хөөх, чи минь шинэ цүнх аваа юу. Яамай даа гэх нь тэр. Алимаа түүний цүнхийг эргүүлж тойруулан харж, харах бүртээ шагшин уулга алдаж байлаа. Амина ч сэтгэл хангалуун байв. Тэд нэлээд удаан хугацааны турш ганцхан цүнхний тухай л ярилцлаа. Амина цагаа харснаа:

-Найз нь явахгүй бол болохгүй нь. 19 цагаас Төгсөөтэй уулзахаар болзчихсон гэвэл Алимаа гайхсны илэрхийлэл болгон том алаг нүдээ хий хэд эргэлдүүлснээ:

-Аан, мэдсэн шүү. Амрагаа сольчихсон учраас цүнхээ солих хэрэгтэй болжээ дээ. Зөв хэрэг. Төгсөө ч бие хаа, царай зүс, мэдлэг чадвар, ухаан санаа гээд бүх юмаараа төгс залуу шүү. Тийм сайхан залууг алдаж яавч болохгүй гэж зөвлөлөө. Аминаг гарахаар завдтал Алимаа гэнэт араас нь гүйж ирэн тэврээд чихэнд нь:

-Гэхдээ наад дэгжин цүнхнээс чинь илүү нөгөө муу улаан цүнх чинь чамд зохиж байсан юм шиг ээ. Иймэрхүү дэгжин цүнх надад л илүү зохих байх даа гэж хэлээд тас тас хөхрөв. Аминаг хэсэг тээнэгэлзэн зогсохыг анзаарсан Алимаа:

-за за, тоглосон юм даа. Юунд нь бодлогошроод зогсчихов. Миний найзад наад цүнх чинь ёстой гоё зохиж байна. Төгсөө ч наад цүнхтэй чинь ёстой гоё хосолно доо гэх нь тэр.

Амина тэндээс гарч явахдаа хөнгөхөөн дэрвэлзэж байсан сэтгэл нь нэг л хүнд болчихсоныг анзаарлаа. Гэхдээ шинэхэн цүнхээ хараад энэ бүхнийг дорхоноо мартав.

Төгсөө түүнийг болзсон газраа хүлээж байлаа. Тэрээр Аминаг хармагцаа:

-Хөөх, хайрт минь чи цүнхээ сольчихоо юу даа хэмээн дуу алдах нь тэр.

-Тийм ээ.

Гэхдээ бүсгүй яагаад ч юм, энэ үгийг нэг л итгэл муутай хэллээ. Төгсөө ч бас энэ оройн турш түүнтэй ганцхан цүнхний талаар удаан гэгч нь ярилцав. Бүсгүй ч сонголтондоо сэтгэл хангалуун байлаа. Хос хоёр хоол идэж, дарс шимж, цүнхний талаар ярилцсаар суутал нэг мэдэх нээ, үдшийн 23 цаг болчихож. Төгсөөгийн утас дуугарч, тэрээр утсаар ярихаар ариун цэврийн өрөө рүү явлаа. Тэр хооронд Амина өнөөх цүнхээ бишрэн харж суув. Төгсөө эргэж ирээд,

-Яаралтай ажил гарчихлаа. Уучлаарай. Хүргэж өгч чадахгүй нь. Миний хайр такси бариад харьчихна биз дээ гэж хэлээд, хэтэвчнээсээ мөнгө гаргаж, ширээн дээр тавиад, хацар дээр нь ганц үнсээд гарч одов. Ширээн дээр үлдээсэн мөнгөөр зоогийн газрын тооцоог хийгээд, цаана нь таксины мөнгө хангалттай үлджээ. Гэвч Амина такси барихыг хүссэнгүй. Яагаад ч юм, зам дагаад алхахаар шийдлээ. Сэтгэл нь нэг л хоосон, эзгүй мөртлөө сүрхий хүнд. Салгаж болдогсон бол яг энд нь хаячихаад, гэр рүүгээ гүйчихмээр.

Бүсгүй зам даган хэсэг алхсанаа гэнэт эргэн тойрноо сүрхий ажиглав. Нэлээд удаан алхсан бололтой. Гэтэл зоогийн газраас энэ хүртэлх урт замын турш юу бодсноо Амина санадаггүй. Хажуу тийш харвал моддын дунд хэдэн жижигхэн модон сандал байна. Бүсгүй нэг л мэдэх нээ, өөрөө ч мэдэлгүй тэр сандлуудын нэгэн дээр очоод суучихсан байв. Өөдөөс нь харсан бас нэг сандал дээр нэгэн залуу суугаад, бас л өөрийнх нь адил ямар нэгэн юм бодож байгаа бололтой. Эсвэл огт хоосон хэрнээ хачин их хүндэрчихсэн сэтгэл зүрхээ тээршааж ч суугаа юм уу. Амина залууг ширтэж удаан суув. Хараад байсан чинь, тэр хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг санагдав.

Таван жилийн өмнөх нэгэн явдал Аминагийн сэтгэлд гэнэт орж ирэв. Тэр өдөр Амина, өөрийг нь хоёр жилийн турш эргүүлээд салахгүй зовоогоод байсан Түмэнхүслэн гэдэг залуутай болзохыг анх удаа зөвшөөрсөн юм. Гэвч болзооныхоо өмнө хэдэн найзтайгаа уулзаж, буу халж цагийг нөгцөөхөөр шийджээ. Найз хүүхнүүдтэйгээ хорвоогийн элдэв хэргийг хамж шимэн ярьж, сүүлдээ яриандаа халж, пиво шимж суусаар үдэш болгож, уусан юмандаа манараад, найзындаа дугхийчихсэн байж билээ. Өглөө сэрээд, гар утасаа асаавал Түмэнхүслэн түүнд “Найз нь чамайг ирнэ ээ гэсэн болохоор чинь хүлээгээд л байлаа. Чи ирэхгүй байсан юм бол надад хэлчихгүй дээ. Найз нь харилаа. Шөнөжин чамайг хүлээгээд унтаж чадаагүй. Гадаа их хүйтэн байна. Харьж амарлаа. Баяртай” гэсэн мэссэж үлдээжээ. Тэр мэссэж өглөөний 7 цагт ирсэн байлаа. Түмэнхүслэн болзсон газартаа түүнийг бүтэн 12 цаг хүлээсэн аж. Мэссэжийг аваад, уучлалт гуйхаар Түмэнхүслэнгийн утас руу залгатал холбогдсонгүй. Тэр өдрөөс хойш тэр Түмэнхүслэнг дахиж хэзээ ч олж хараагүй. Бас холбоо барьж чадаагүй. Түүнийг ор сураггүй болсноос сарын дараа Амина Түмэнхүслэнгийн түүнд жилийн өмнө бэлэглэсэн улаан цүнхийг авдар дотроосоо олсон юм. Загвар муутай гэж голоод огт зүүдэггүй байсан цүнхээ тэр явдлаас хойш таван жилийн турш биеэсээ салгалгүй авч явсан сан.

Ингэж бодоод эсрэг талын сандал руугаа харвал өнөөх залуу суусаар л байлаа. Магадгүй, тэр залуу үүр цайж, гэгээ ортол хүлээх бололтой. Үүнийг ухаарахтайгаа зэрэгцээд, Амина гар утасаа авч Төгсөө рүү залгалаа. Төгсөөгийн утас дуудаж байсан ч утасаа авсангүй. Амина “Ямар ажил гарсан юм бол оо? Төгсөө зүгээр байгаа даа. Би таван жилийн өмнө хэнэггүй загнаж алдсан. Одоо Төгсөөг алдаж болохгүй. Түүнтэй ярьж юу болсныг заавал асуух хэрэгтэй. Туслаж чадах зүйл байвал туслах ёстой” гэж өөртөө хэлээд, ахиад залгалаа.

-Байна уу? Хэнтэй ярих вэ?

Утасны цаанаас эмэгтэй хүний шингэхэн хоолой Аминагийн дуудлаганд ийнхүү хариуллаа. Амина:

-Төгсөө... Төгсөө байна уу?

-Аан, Төгсөө угаалгын өрөөнд орчихсон байна. Та хэн бэ? Гарч ирэхээр нь хэн ярьсан гэх үү? гэснээ цааш нь:

-Хайрт минь, чи наанаасаа гарах болж байна уу? Чамтай хүн яръя гээд байна гэх нь тэр.

-Байна уу? Байна уу? ... тэр утасаа тавьчихсан юм шиг байна гээд утас тасарлаа.

Аминагийн сэтгэл, бүр бие нь хүртэл даахын аргагүй хүнд болчихсон юм шиг... Уйлах гэтэл нулимс гардаггүй.  Дотор нь давчдаад, хашгирах гэтэл дуу гарч, ам нь ангайж өгдөггүй.

Тэгснээ гэнэт суудлаасаа босоод, өнөөх залуугийн өмнө очиж зогсов. Залуу түүн рүү гайхан харлаа.

-Тэр өнөөдөр ирэхгүй байж мэднэ. Гэхдээ чи маргааш өглөө түүн дээр очоод, чухам яагаад ирээгүйг нь заавал асуугаарай. Сураггүй алга болж болохгүй шүү. Тэр бүсгүй араас чинь их удаан шаналах болно гэж хэлчихээд, гэрийн зүг гүйлээ.

Гэртээ орж ирмэгцээ хогийн саваа онгичиж, цахилгааныг нь хэчнээн ч удаа сольж, хэдэн ч удаа оёдол тавьсан юм бүү мэд, анх үйлдвэрээс гарснаасаа хойш Аминагийн нөхөн сэргээлтээр зөндөө дамжсан өнөө муу улаан цүнхээ олж аваад хачин их баярлалаа. Энгэртээ тэвэрч, үнсэх нь холгүй баярлалаа. Тэгээд шинэ цүнхтэйгээ зэрэгцүүлэн тавьж үзлээ. Хуучин муу цүнх нь шинэ цүнхнийх нь дэргэд хамгийн дэгжин, хамгийн гол нь үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ шөнө Амина ойрын таван жил амраагүйгээрээ сайхан амарч, үд болтол унтлаа. Үд дунд босмогцоо Алимаа руу утасдаж, амралтын өдөр юм чинь, найзындаа хүрээд ирээч гэж гуйлаа. Алимаа ч хүрээд ирэв. Амина түүнд өчигдөрхөн авсан шинэ цүнхээ өгч “Энэ цүнх чамд илүү зохино” гэж хэлээд инээмсэглэлээ. Алимааг итгэн ядан зогстол Аминагийн утас дуугарав. Аминаг очиж утасаа автал Төгсөөгөөс дуудлага ирж байна. Амина утасаа унтрааж, семийг нь гаргаж, хогийн сав руу шидээд,

-Алимаа, найз нь нутаг руугаа явлаа гээд, өнөөх хуучин муу улаан цүнхээ тэврээд, инээмсэглэж зогслоо. 

2010-08-19



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 176 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Эрдэнэцэцэг 1959	90х70, зотон тос
Оюутан охины хөрөг
Хэмжээс: 600x785 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2931

Должин : Зам зуур
zam-038.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2299


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2207


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
· Ш.Гүрбазар : Ижий танаа
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.03.01
· Н.Тайванжаргал : Эх
· Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn