Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
Оруулсан Баттуяа on 2011-11-13 12:57:24 (2611 уншсан)

Хамгаас хайрт найз Н.Алтанхуягийн гэгээн дурсгалд зориулав.

Өвгөн өнгө нь гандсан буйдан дээр суугаад цонхоор ширтэнэ. Хачин ядруу царай, гал нь буурсан нүд, арьс, яснаас өөр юу ч үгүй мэт туранхай бие... Тэрбээр хөлдөө урагдаж элэгдээд өнөө маргаашгүй салж унахаа шахсан саарал таавчиг углажээ. Анх ямар өнгөтэй байсныг нь таахын аргагүй болтол хирэнд баригдсан, индүүлгэгүй өмд, зах нь сэмэрч, тохой нь цоорсон ноосон цамц өмсчээ. Үнэндээ түүний эдэлж хэрэглэж байгаа бүх юм өөр шиг нь хуучин.

Өвгөн цонхны гадаах орчинг нэг өнцгөөс нь ээлж дараатайгаар, хачин тайван ажиглана. Баруун талын орчинг түүний харцнаас тусгаарлах есөн давхар орон сууцны бараг л цонх бүрийг сайтар ажиглаад, нүдээ доош шилжүүлэв. Өөрөөс нь ч өндөр насыг зооглосон хэрнээ өчигдөрхөн мэндэлсэн мэт шив шинэхэн харагдах өндөр ногоон нарсыг харж санаа алдлаа. Нүдээ ахиад л доош шилжүүлэв. Нарсны сүүдэр дор жижигхэн модон сандал. Түүн дээр нэгэн залуу сууж байв. Өвгөний нүд түүн дээр удаан тогтлоо. Тэгээд "Сайхан залуу... Чамайг мөн ч сайхан ирээдүй хүлээж байгаа даа. Миний хүү, өвөөгийнхөө насыг аваарай" хэмээн амандаа шивнэлээ.

Залуу сандал дээр суугаад, орчиноо анхааралтай ажиглана. Тас хар өтгөн хөмсөг, давхараатай алаг нүд, зурсан юм шиг уруул, шонхор хамар. Тэгш өндөр нуруу, тарган ч биш. Хэтэрхий туранхай ч биш. Цайвар цагаан царай... Харсан бүхэн "сайхан" гэж уулга алдмаар залуу... Толь шиг болтол тосолсон хар гутал, цэвэрхэн индүүдсэн, нэг ч толбо суугаагүй цагаан даавуун өмд. Цайвар ногоон цамцныхаа захыг босгож, дээд талын гурван ч товчыг сул тавьсан нь түүнийг улам дэгжин харагдуулах аж. Цамцных нь цаанаас булчинлаг цээж цухуйна... Эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь яг өөр шиг нь залуухан бас цэвэрхэн. Залуу хойд талдаа орших орон сууцны орц руу удаан ширтэв. Тэгээд харцаа дээшлүүлж цонх бүрийг удаан, анхааралтай ажиглалаа. Орон сууцны хоёр давхрын нэгэн цонхноос дараагийнх руу харцаа шилжүүлэв. Тэгснээ эргэлзэв бололтой, эргээд өнөөх цонхон дээрээ хараагаа тогтоолоо. Харц булаах юу ч үгүй өвгөн түүний анхаарлыг сүрхий татжээ. Цонхоор ямар нэгэн зүйлийг анхааралтай ширтэх тэр өвгөн өөрийг нь шохоорхон ажиглаж буйг залуу яаж мэдэх билээ. Тэгээд "Сайхан буурал... Ямар сайхан залуу байсан бол? Буянтай хүн урт насалдаг юм гэнэ лээ. Мөн ч сайхан насандаа явна даа. Даанч би таны энэ сайхан насыг үзэхгүй..." хэмээн бодоод, газар ширтлээ.

Гунигт автсан залуу гараас нь нэгэн цаас мултарч, салхинд туугдан одохыг ч анзаарсангүй. Тэр цаасыг зүггүй салхи өөрийгөө хором ч болов зугаацуулах гэсэндээ эргүүлж, тойруулан сонжсоор холоо авч одлоо. Тэрхүү цаасан дээр "Шинжилгээний хариу" гэж томоор бичжээ...

2009 оны 5 дугаар сар.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 45 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor009.jpg
Хэмжээс: 600x465 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4076

Должин : Зам зуур
zam-046.JPG
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3127


IMG_1783.jpg
Хэмжээс: 596x600 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2671


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn