Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Түмэншагай : Зүүд
Оруулсан admin on 2011-11-15 14:03:37 (4724 уншсан)

Би хаана байнаа??? нэг хачин хүйтэн газар даарч байгаагаа мэдэн сэрсэн ,хараад байхнээ  яаж энд ирсэнээ санахгүй юун газар вэ хэмээн Хүслэн бодлоо. Тэнгэр улаанаар эргэлдэж хотод яг л дайн болсон уу гэлтэй балгас болон хувирч гудамжинд амьд хүн үл үзэгдэнэ. Босон  ойр тойрныг шинжвэл нурж унах шахсан “Эх нялхас” харагдана. Толгойд нь би яаж яваад энд ирчихвээ, юу болчихвоо, яах вэ гэсэн бодлуудаас өөр бодогдох зүйл алга. Харин хаанаас ч юм хэн нэгэн өөрийг нь холоос ажиглаад байгаа юм шиг санагдаж айдас төрж,  балмагдахад вирустсэн пс шиг толгойд нь БИ ТАМД байна ... Айж  байгаа ч Хүслэн бүүр хүүхэд байхын шазруун юунд ч бууж өгдөггүй зантай тэрээр  юу ч болоогүй  шиг айгаагүй ч  шиг  гэрлүүгээ алхлаа. 

Гэр нь хөндлөн замын цаана  харагдах хуучин соц нийгмийн угсармал байр . Гэр ойртох тусам нөгөө дагаад байгаа нууцлаг юмс  улам ойртоод байх  шиг мэдрэмж төрөөд л.  Ардхан талд  чимээ гарахад  эргэн харвал нэгэн охин  ер бусын харцаар  ширтэнэ.Тэр охины хувцас нэлдээ цусаар будагдсан нүүр нь энд тэндээ огло татагдан амьдын шинжгүй харагдахад нүд хальтрав.  Хүслэнд энэ аймшигтай царай танил мэт санагдах чинь... Танил санагдсан ер бусын тэр охины хойноос гүйлээ.Гуравдугаар давхарт нисэх мэт гарсан  охины бараа ч алга гэнэт гэрийнх нь хаалга нээгдэж ямар нэг далдын хүч Хүслэнг түлхэж оруулаад хаалга чанга гэгч хаагдахыг  бүдэг бадаг санана. Гар хөл нь ямар ч захиргаагүй мэт далдын хүчээр арай чамай хөдөлнө. Өөрийнхөө өрөө лүүгээ явлаа. Хүслэн  орон дээрээ  тайван нойрсож байна. Хүслэн   унтаж байгаагаа харахдаа өчигдөр шөнө  унтаад сэрсэн үү.Муу  ёрын ... зүүд үү... чимхэлж үзлээ.БИ ХААНА  БАЙНАА... алхаа гишгээ нь сонсогдохгүй ниссэн мэт алга болсон өнөө охин аймшигтай царайгаа харуулахгүй хар гивлүүр зүүсэн мэт нүдэнд бүрэлзэж харагдснаа чихэнд эгээ л төмөр хаалга хяхтнах шигээр исгэрэн ийн өгүүллээ. ... ТЭД ИРЖ БАЙНА, ТЭД ИРЖ БАЙНА ... хий хоосон агаар цалгиан исгэрэн хэлнэ.Хэн ирж юу болох гэж буйгаа үл мэдэвч бүхэл биеэр айдас могой мэт гулсан яахаа мэдэхгүй.Сэрээчээ... сэрээч хүүе Хүслээн... өөрийнхөө дуу хоолойг таньсангүй.Татаад сэрээчихье гэж хичнээн бодовч хий хоосон орон зайг самардаад юунд ч хүрсэнгүй. Дуу хоолой оюун ухаан хүрэлцэх мэдрэмжийг ...ямар ч боломж олдож өгөхгүй тарчилна. Чухам юу гээч болоод байгааг мэдэрмээр...  Яавч сайн зүйл огт бишийг л санаад байх шиг.Юу наашаа дөхөж байгааг мэдэхгүй  ямартай ч ... заавал сэрээх ёстой хэмээн бодож сандрахдаа... Сэрээчээ новш минь... сэрээчдээ гуйя...  хичнээн орилоод  энэ  хооронд нь зай үүсгээд байгаа үл үзэгдэгчийг  цохиод бүр нударгаа зангидан цохиод ч нэмэргүй нь. Ширээний тавцан дээрх шилэн  тоглоомуудыг авч газарт хананд шидэж байхдаа нэгнийх нь сэртгэр үзүүрт гараа зүсчихлээ. Хүслэнгийн бие өвдөлт мэдэрсэн бололтой нүүрэнд нь зовиур илэрэхийг ажиглаад харвал гарнаас цус гарч байна.Гэрийнх нь хаалгыг ямар нэг хүчтэй зүйлээр дэлсэхийг сонссон Хүслэн сэрлээ. Гар нь зүсэгдэж,тавиур дээрх тоглоомууд газраар нэл таран унаж,бүх бие нь хөлрөн хөнжил дэвсгэр даавуу нь нэлдээ норсон байхыг хараад айн цочирдож хичнээн хугацаа өнгөрснийг мэдсэнгүй. Зүүдлээд хар дараад тарчлаад... эргээд ер унтаж чадсангүй зүүд нь үнэн ч шиг, аймаар... Шөнийн 3 цаг болж байна. Босон гэрлээ асааж ,зүүдний тухай бодохоос үстэй толгой нь арзайж, хагарсан тоглоомуудыг түүж хогийн саванд хийхээр өрөөнөөсөө гарвал хувцасны шүүгээн дээр байсан утас дуугарав.Шөнөөр хэн ярих вэ дээ гэж бодовч өөрийн мэдэлгүй харилцуурыг авбал өнөөх зүүдний эрэмдэг охины дуу  гарахыг чихээрээ биш зүрхээрээ сонслоо. Хүслэн  өөрийгөө солиорч байна уу хэмээн айж сэжиглэв.Утас шажигнан чийхарч байснаа тасарчихав.Дахин утасны дуудлага хангинаж хангинаж...Хүслэн амиа аварч чадлаа...энэ бол эхлэл...утас тасран дийд дийд...Сэтгэл нь тэр гэхийн тэмдэггүй болсон Хүслэн хөлөрч норсон цамцаа чанга гээч атгаад үүд рүү зүтгэлнэ... Хүслэн одоо 20 той.Аав ээжийнхээ хамт амьдардаг айлын бага хүү.Аав нь томилолтоор гадаадад 6 жил амьдарч байгаа хэдий ч ээж нь  өдөр бүр утсаар ярьж бараг л утсаар хоол цайгаа идэж уусныг,юу идэж юу өмсөж байгааг ч  асууна.  Арайхийн  гарч машинаа асаагаад хөдөллөө.Зуслан руугаа ганцаараа явах замдаа шөнийн дэлгүүрээр орж цэвэр ус бохь мэтхэнийг аваад тооцоо хийхээр түрүүвчээ гаргаж дэлгэхэд түрүүчинд нь байсан зураг саяын зүүдний эрэмдэг охинтой адилхан болохыг хараад цочив.Хүслэнгийн хайртай охин Хулангийн зураг нүүрээ эрэмдэглүүлээгүй л болохоос яг мөн.ЭНэ дэлгүүрийн байр ч гэсэн зүүдэнд орсон газар мөн шиг.Цочсондоо түрийвчээ унагаад авахдаа нулимс нь хацар даган урсч байгаагаа анзаарав.Нойрмог нүдтэй худалдагч “эрхэмээ та яаваа зүгээр үү гэж дахин дахин бувтнахыг ч анзаарсангүй тортой зүйлсээ барин машин руугаа гүйлээ.Муу совин татаад байх чинь...  Яахаа мэдэхгүй машиндаа хэсэг зуур суухдаа 5 жилийн өмнөх явдлыг нэхэн санав.Хүслэнг бүтэн жил сэтгэцийн эмнэлэгт хэвтээд гарахад  гэрийхэн нь  нэг л хөндий болсон шиг өөрөөс нь сэжиглээд бас айгаад ч байх шиг санагдсан нь түүний эмчийн хэлснээр бол “өөрийгөө нийгмээс тусгаарлах синдром маягийн хэлбэртэй  өвчлөл” бүрэн эдгэрээгүй гэсэнтэй адил сонсогдож  билээ.Хүслэн хүүхэд байхын л байнга  ямар нэгэн айдастай байсан.Одоо бол бүр  “Шар хаданд” яваад очмоор ч шиг..  Ганц шил пиво уучихаад баахан сууж цаг нөхцөөгөөд өглөөний  8 цаг гэхэд цагдаагийн даргаар олон жил ажилласан нагац ахындаа орж очив.Өглөө цайлж дуусаад хувцсаа өмсөн толины өмнө зогсоо нагац ах Баттөмөр нь Хүслэнг гайхан харж “ өө миний дүү юу яасан эрт явах юм бэ?Ажил төрөл нь сайн уу? Аав ээж хоёроос нь сурагтай юу цаадуул чинь энэ жил ирэх гэнэ үү ?Эгчтэй эртүүд нэг ярьсан чамд л санаа нь зовоод байна гэнэлэй.Намайг чиний эмчтэй уулзаадахаач гээд л байсан ашгүй чи хүрээд ирлээ гэв.Хүслэн нойргүй хоносон улайсан нүдээр нагацыгаа хараад  танаас дүү нь аминчлан нэг зүйлийг гуйх гэж ирлээ.Та манай байранд байсан Хулан гэдэг охиныг мэднэ дээ түүний хэргийг ер яасан бол хороосон эзэн нь олдсон болов уу гэж дээр дээрээс нь давхарлуулан ярихыг сонсож суусан Баттөмөр “сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан зээ дүүгээсээ айх шиг ... За миний дүү ээ чиний яриад байгааг ойлголоо  гэснээ “Сүрэн эгчийн яриад байсан үнэн юм байна.Энэ Хулангийн тухай яаж мэдээ юм бол  эгч нуугаад гадаад явчихсан гээд байсан гэсэн ...хаанаас мэдчих вээ одоо яанаа өнөө өвчин нь сэдэрчихгүй байгаа... бодол болон зогсож байснаа хөмсөг өргөж ...миний дүү чи тайвшир наашаа суу хоёулаа эр улс шиг яръяа.Ах нь энэ тухай сайн мэднэ.Уг нь их л ноцтой юм болсон юм билээ.Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эзэнгүй хэрэгт хавсаргаж хаагаад орхисон юм билээ.Эзэн нь олдох байхаа... хүний амины хэрэг чинь арван жил болсон ч илэрдэг юм шүү дээ гэнэ.Нагац ах нь ямар ч юманд өө сэвгүй ханддаг яг л цагдаагийн хүн гэхдээ сайхан сэтгэлтэй нөмөр нөөлөгтэй  “ах шиг л ах даа”.Эгчтэйгээ хоёулаа их холын аймгаас асрахад ирж өссөн ч зөв хүн болж өссөн сайхан хүмүүс .Хүслэн нагац ахыгаа хараад ээжийгээ туйлын ихээр санаж билээ.Ээж нь гадаад харилцааны ажилдаа дуртай нөхөртөө жигтэйхэн хайртай ажилсаг шуугиур үнэнч эмэгтэй.Харин аав нь яагаад ч юм ээжид нь дээрэнгүй хандаж дандаа л загнаж аашилдаг,халамцуу үедээ гар хүрэхээс ч сийхгүй танхайрна.Гэвч  “хойно боловсрол эзэмшиж ирсэн шаг чүгүй танил тал бэл бэнчинтэй нэгэн болохоор түүгээрээ түрээ барьж  дураараа авирлаж хөөрхий эхнэрээ хэдэн хүүхдээ гүүргийлж ,харцаараа хөдөлгөдөг нэгэн. Зовлонтой амьдардагаа дүүдээ хэлэх байтугай мэдэгдэх ч үгүй.Нэг удаа  Америкт амьдардаг том ах нь ээжийгээ өрөвдөн  “та нарын ээж аавд хараал хүрсэн байхаа тэгээд л та ингэж хүнд цаг наргүй дээрэлхүүлж зодуулж загнуулж явдаг байх, би таны дэргэд тэвчиж амьдарч чадахгүй” гэхэд ээж нь нулимсаа унаган энэ миний амьдрал та нар өөрсдийнхөө амьдралаар амьдар аав чинь миний хувьд сахиусан тэнгэр л гэсэн үг .Ямар амьдралаас намайг авч гарсан бэ? Миний хүүхдүүд ойлго ээж нь хэзээ ч энэ хүнд буруу өгөхгүй миний заяа л тэр юм байгаа биз гэж билээ. Хүслэн их л эмзэг сэтгэлтэй аймхай,зүүдлэнэ гэж жигтэйхэн.Ээж нь Хүслэндээ  их  хайртай цаг үргэлж л яав йив гэх авч нөхрөө дагаад гадаад яваад өгсөн.Аав нь одоо хөгширөөд сэтгэл нь зөөлрөөд надад урьдынх шигээ хатуурхахаа больсон зайлуул хөгшин болоод  миний гарын хоол цайгүй л бол болохгүй гээд хаа явсан газар нь дагаад л явна.Эрэгтэй хүн насаа ахих дусмаа л ааш муутай болдгийг ээж нь мэддэг хирнээ л бөөцийлж аргадаад л байх.

     Хүслэн нагац ахындаа удсан ч үгүй машин руугаа уруу царайлан алхална.Орой болно нөгөө зүүдээ зүүдлэх вий гэхээс айгаад ...архи уудаг ч юм билүү гэж бодоод нэг ангид хамт төгссөн Болдынх руу явахаар зэхэв.Болд гэж Хүслэнтэй үй зайгүй үерхэж өссөн нэг байрны нэг орцны хүүхэд. Аав нь хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн болохоор хүү нь бас тэр чигт яваад гайгүй сайн уяач гэгдэж яваа сайхан залуу.Уулзангуутаа л морь ярьж гарна даа.Хүслэнгийн хувьд морь гэх байтугай нохой ч үгүй хүн.Амьтны ертөнцөөс тасархай.Хулангийн үхлийн тухай зүүдээ цохилдуулаад ээжээсээ асуучихсан чинь хамаг үнэнийг хэлж айхавтар хэрэг гарсныг яриад тэднийх байраа зараад нүүгээд явчихсан гадагшаа л явсан байх гэхдээ тэдний байраар их олон айл дамжсан одоо хөлсний байр л болсон гэнэлэй.Юм үзэгдэж харагдаад байдаг гээд хүн амьтан ярих юм билээ.Ээж нь чамайг их эмзэг сэтгэлтэй болохоор нуучихсан юмаа миний хүү... гэж халган халган яриад...талийгаачийн өвөг дээхэн үед цагдаагийн эрх мэдэл бүхий хүн байсан гэнэ лэй гэж яриан завсраа хавчууллаа.

     Болдынх  уяачдын  нэртэй хотхонд амьдарна. Хүслэнг гэнэт яваад ороод очиход чөдөр зангидаж суусан тэрээр дуу алдан ...овоо ш дээ чи ингэж нэг хотоос гарч үздэг чинь яамай даа.Танайхан сайн гэнэ үү орой болгон л ээж чинь ярьж ноосон цамцаа өмсөөрэй л гээд байгаа биз дээ гэснээ хэ хэ гэж инээнэ.Гүдэсхэн гэнэн ч юм шиг сайхан монгол эр хүн Хүслэнг машин гэвэл Болд морь л ярина.Пиво,сархадын тухай ярихаар ...аяа яа... уруул чимчгэнэсэн хөхүүрийн айраг ч “муусайн үсчсэн шар устай яаж адил байх вэ” гэнэ.Хоёр өөр юмны тухай нэг хүн болтлоо нөхөрлөсөн хоёр найзын яриа ийм.

     Хүслэн  эгэл нэгэн  амьдрал дунд ороод ирэхээр сэтгэлийн чанад байгаа нуугдмал айдаснаасаа салаад бараг мартмаар ч шиг.Найз нь орой байтугай өдөр ч өнөө хэдэн адууныхаа өвс тэжээл,ус гээд завгүй ч “Хүслэн гараад ир энийг барьж бай.Манай энэ шүдлэн үрээ энэ жил их өнгөтэй байгаа наадмын түрүү биш юмаа гэхэд баталгаатай “айраг” гээд... бахдаж ярина.

     Зүрхэнд нь оршсоор байх Хулангийн тухай найздаа яримаар санагдаад ...өнөө манай байрны гээд эхэлснээ...ээж нь морь малын уяан дээр билэггүй юм ярьдаггүй юм хүн сэжиглэнэ гэдгийг санаад... дуугаа хураав.Болд хийж буй ажилдаа дадсан болохоор морины чөдөр авахаар доош суухдаа ярианы эхлэл тавигдснаас...манай байрны хэн гэж...гэхэд Хүслэн ...аа манай байрныхан хэвээрээ хообийгоо хөөгөөд зарим нь хөдөө гадаа явцгааж,зарим нь гадаадад гарцгааж,хэдэн хөгшчүүл,баахан жаахан хүүхдүүд л байдаг болсон гээд яриагаа зөв тийш нь залж өөдрөг ч гэмээр ердийн амьдралын тухай ярилцлаа.

     Хүслэн,Хулан хоёр сургуулиасаа харьж явна.Хулан охин хүүхэд гэхэд дандаа л аймшгийн ч гэмээр юмуу ...нэг тийм юм болсон гэж манай өвөө яриад гээд гараараа нүд рүүгээ орж ирсэн туг үсийг хойш илэнгээ ...аймаар байгаа биз гэнэ.Хулангийн ярьсан ганц нэг зүйлийг ээждээ яривал...хэн чамд ийм дэмий юм ярьдаг байнаа. Орой болтол зурагтаар аймшгийн кино үзээд байгаа юм уу ?Хөөе Тэмүүлэн чи дүүгээ юу үзэж харж байгааг анзаарч байна уу? Та нар нийлээд элдэв балай алаан хядаантай юм үзээд байна уу? Би орой шалгана шүү гэж аашилжээ.ЭНэ үеэс хойш ээжээсээ,ахаасаа айгаад Хүслэн нэг ч удаа тийм зүйлс ярьсангүй.Чухам яагаад тийм юм яримаар,үзмээр санагдаад байгаагаа өөрөө мэддэггүй байв.Хоёулаа нуугдаж тоглоё гээд Хулан түрүүлэн гүйж одсноо ...олоочээ,олоочээ гээд байрны хойно байх цэцэрлэгийн дэргэдэх хөгшин улиас модны цаанаас хашгираад байгааг мэдлээ.Удалгүй Хулан зузаан гэгчийн хуучин хавтастай ном барьсаар ирснээ “үүнийг хараа доторхи зурагнууд нь аймаар мангастай...” хоёулаа цэцэрлэгийн сандал дээр гарч суугаад бүр эхнээс нь үзэж эхэлснээ Хүслэн айсандаа цааш нь түлхэж орхив.Тэр хоёрын хэн нь ч энэ тухайгаа гэрийнхэндээ хэлээгүй билээ.Овоо том болсон хойноо Хулан өнөөх номоо хөгшин улиасны тэр хавьд нуудаг болохыг Хүслэнд хэлээд хоёулаа очиж аваад дэлгэн харж ямар үсгээр бичсэнийг тааж олж мэдсэнгүй нэг харахад солонгос үсэг ч шиг нэг харахад араб үсэг ч шиг.Тэр номын зурагнуудыг дуурайж нүүр амаа муруй хазгай болгон тоглоцгоож байтал Хулан алга болчихов.Хүслэн нуугдах дуртай юм чинь гээд тоосон ч үгүй  хүлээж байснаа ээж нь дуудаад байхаар орц руугаа оржээ.Маргааш нь хичээл дээр Хулангийн чихний дээд омог цус болсон байхыг хараад ...Хулаан чи өчигдөр яасан бэ чихээ модонд урчихаа юу гэвэл айсан нүдээр харснаа хуруугаа гозойлгож уруулаа дараад ....чш гэлээ.Ухаан сууж юмны учир олохтойгоо болох дусмаа Хулан улам дуугүй тийм үгүйгээс өөр үг бараг ярихгүй Хүслэнгээс өөр хэнтэй ч нийлэхгүй зожигдуу охин болж өслөө.Өсөж том болох дусмаа нүд хөмсөг нуруу туруу нь тэгшхэн хэн ч харсан сайхан охин болон өсөж байгааг Хүслэн бага жаахан найзын нүдээр бус өөр нүдээр харах болсон билээ.Хүслэнгийн ээж “охин хүүхэд багадаа хичнээн царай муутай байсан ч томрох тусмаа хөөрхөн болоод засраад байдаг юм” гэж Хуланг хараад хэлж байв.Хулан,Хүслэнтэй нэг зун Тэрэлжийн ойролцоо зусланд хамт амарч билээ.Зуслангийнхан ойролцоо модтой ууланд зугаалгаар явцгааж уулын оргил булаалдах тэмцээн зохиож Хүслэн тэр тэмцээнд ороод арай л түрүүлж чадсангүй.Боксын идэрчүүдийн хотын аварга гээд булиа хүү түрүүлж ирээд шагнал авч байхдаа ч тэр Хулангаас нүд салгалгүй ширтэж байснаа хүрч ирээд Хүслэнгийн мөрөн дээр даран тонгойж “ танилцъяа охин” гээд илтэд Хуланд тал засан хажууд нь байгаа хэнийг ч анзаарахгүй нэг л дээрэнгүй хандахад,Хулан  дуугарсангүй.Орой нь “галын наадам” болж хүүхдүүд дуулж бүжиглээд хөгжилдөцгөөнө.Хулан Хүслэнгээс зууран барьж хөдлөх ч үгүй суугаад байснаа босоод “явъяа Хүслээн тасагтаа очиж унтъяа, намайг хүргээд өг” гэхэд Хүслэн хүүхдүүдийн цэнгээнд хоргодон” байж байгаад явъяа хүлээ” гэв.Инээж шуугих хүүхдүүдийн хөгжилтэй царайг галын гэрэлд харан сууж байснаа эргээд хартал Хулан алга.Өө уурлаад яваад өгчээ за за жаахан байж байгаад тасагт нь очихоос доо өдийд оччихоо биз.Хүслэн орой тасагт нь очихоор явтал гэрэл нь унтраастай байхыг хараад ...унтчихсан байх маргааш өглөө  л болъёо хэмээн бодсоор эргэв.Өглөө булгийн хажууд тааралдвал Хулан үг ч дуугарахгүй, янзгүй нь зуслангийн дэлгүүрээс шоколад аваад үдийн цайны өмнө очвол инээд алдан гарч ирснээ “Хүслэн би урьд шөнө зүүдлээд...аймаар.... Аймаар юм бол юундаа инээсэн юм гээд Хүслэн гайхангаа бас л чихний нь омог цустай байхыг хараад шөнө айж гүйж яваад модонд чихээ урчихаа юу хүн хүргээд өгий гээд байхад хаячихаад зугатаад явчихдаг гэвэл Хулан нэг том харснаа...чиш...чиш гэлээ.Энэ үеэс Хулангийн учир битүүлэг тоглоомонд оролцож эхлэв.Эхлээд зүрх нь түг түг цохилон айдаг байснаа...Эр хүн юм байж надаас долоон дор ...гэхээр нэрэлхээд л.Сүүлдээ Хулангаас удаан хугацаагаар ...харанхуй газар...хаяа нэг гялс гялсхийн од харваж байгааг хараад...юу ч дуугарахгүй...гүн харанхуйд байгаад л баймаар үелзсэн бараан сүүдрүүдийн салж нийлэн эгээл борооны үүл шиг байгааг харах нь сонин шиг...Сэргээд буцаад ирэхэд чихнээс нь цус гарчихсан байдгийг мэдээгүй.Нэг удаа тэгж тоглоод гэртээ харьтал ээж нь Хүслэнг харснаа нүдээ том болгон орилж... хүүе миний хүүг хүн зодчихоо юу яасан чихнээс нь цус гарч байна гээд гал тогооныхоо өрөөнд орж алчуур авчран арчаад толгой чинь өвдөж барих вий хаана ингэчих вээ ямар хүүхдүүд вэ,хувцас хунарыг чинь дээрэмдэх гээ юу миний муу туранхай хүүг...хэмээн үглэв.

    Хулан гадаадад сурахаар явах болсоноо Хүслэнд хэлээд тэр хоёр тоглодог модныхоо тэнд сандал дээр сууж байснаа уртаар санаа алдаад намайг явчихаар чи битгий нөгөө тоглоомоороо тоглоорой... гэснээс өөр юу ч хэлсэнгүй билээ.Хуланг явах тэр үеэр Хүслэнг ээж нь аваад Бээжин явчихсан болоод дахин уулзаж чадаагүй юм.Хойтон жил нь аймшигтай юм болсныг ээжээсээ сонсоод яах ч ухаанаа олохгүй байлаа.Уй гунигаа дийлэлгүй ухаан санаа нь орж гараад байна хэмээн гэрийнхэн нь эмчлүүлэхээр хэд хэд гадаад явсан ч зүүдлээд зүүдэндээ яг л сэрүүн хүн шиг Хулангийн тухай,харанхуй газарт очиж тоглодог байснаа ярьсаар ...Бөө,лам яваагүй газар үгүй хөөрхий ээж нь аргаа барж сүүлд нь унтахаа больсон түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтүүлж  билээ.Хүслэн тэр тоглоом хаанаас эхэлснийг бодлоо.

     Хүслэнгийн нойр хүрч хоёр нүд нь анилдана.Холоос исгэрэх шиг болсноо чихэн лээр нь Хулангийн дуу гарч... чи бид хоёрын тоглодог байсан тоглоомыг санаж байна уу би чамайг харсан шүү... Модны дор ном байгаа...дахиад битгий тоглоорой...салхи зэвүүн улих шиг болоод сэвхийн хөнгөхөн зүйл нүүрийг нь ирвэгнүүлэх шиг салхивч салхинд саван онгойлоо.Өглөө болтол нам унтжээ.Сэрээд цонхоор хартал өвгөн улиас модыг хэдэн хүн буулгаж байгааг олж хараад гэрийн шаахайгаа дутуу хагас углаад цамцаа эгэлдрэглээд гарч гүйлээ.Шар торгон баринтагаар боосон нэлээд зузаан урт номыг мод буулгаж байсан хүмүүсийн нэг нь авч үзснээ “толь бичиг” байх юм казак юмуу ямар хэлнийх юм бэ дээ .Та наад номоо надад өгчих дөө ... бараг нүцгэн шахам зогсоо залууг харсан өнөө хүмүүс гайхан алмайрч чиний ном юм уу гэлээ.Тиймээ миний ном...Хүслэн  нөгөө номоо хогийн савны ард нууж орхиод гэртээ орж сайн зузаалж хувцаслаад хотын зүүн хойно байдаг “эгч нарын сүм” нэртэй түрэг шүтлэгтнүүдийн сүмд очихоор  явлаа.Сүмд очсны маргааш шөнө Хуланг Хүслэн  зүүдэлж,яг л үлгэрийн ногоон торгон ордонд том том сүглэгэр царс моддын дунд инээд алдан гүйж явааг нь хараад жаргалтай байгаа юм байна.Сүүдрүүдийг дарах шид нь тэр тарнийн номд байсан байжээ.Надтай эс ч хайртай Хулан минь үлгэрийн орноо жаргалтай л байгаа юм байна даа гэж бодоход сэтгэл нь тэнийнэ.Хүслэн хүссэнээрээ жаргалтай амьдарлаа.Хулан ч гэсэн тоглоомондоо гацчихаад үүрд үлгэрийн зүүдний орноо оршсоор...

Н.Түмэншагай 2011



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 122 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-049.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2800


B3-044.JPG
Хэмжээс: 450x600 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2922

Должин : Зам зуур
Замдаа гарнаа
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2785


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn