http://salkhi-met.blog.banjig.net→
Цасан өмсгөлтэй танхил бүсгүйн
Цэв цэнхэр нүдэн дотор
Дугираг хөх тэнгэрийн
Шигтгээ болсон
Дусал цагаан оддоос
Ижий сүү асгарнам
Тэртээ алсад, замын нөгөө үзүүрт
Жаргаж буй наран мэт
Час улаан нөмрөгтэй
Дурлалын ханхүү
Цааш харан зогсоод
Бүхий ертөнцийг мартнам...
Бүсгүйн зөөлөн уруулыг
Зүггүй салхин хэдэнтээ таалаад
Хоолой даваагүй үгсийг нь
Залуугийн чихнээ өртөөлөн шивнэнэ
Урван одогч залуугийн
Час халуун зүрхнээс
Хүрэн улаан шүүрс ялгарч
Үдэн бясалгагч бүсгүйн зүг
Эрчлэн хийснэм...
2011-11-24
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-065.JPG Хэмжээс: 600x450 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3777
mongolia2007year-066.JPG Хэмжээс: 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2657
mongolia2007year-068.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2487
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: