Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Наран Нүдэн
Оруулсан admin on 2011-12-26 23:33:40 (4764 уншсан)

Сөөсгөр шаргал үстэй жаахан охин, хүүхдийн цэцэрлэгийн гаднах цементэн талбай дээр  ...нэг,хоёр,гурав...хэмээн тоолон дэвхэрч “черта” тоглоно.Нэг,хоёр,гураваа яг онолоо шүү.Мэргэн шил байна даа.Нэг,хоёр,гураваа...өө ээж ирэхгүй юм байх даа.Бяцхан хамар дээгүүр нь хөлс бурзайж түүхий шохойгоор зурсан черта дээгүүр шилний хагархайг гулсуулан дараалласан нүхнүүдэд шидэж оруулан урамшин тоглоно.Ааш муутай авга эгчийгээ ойролцоох дэлгүүрээр ороход нь л Туяамандал салхины үнэр авч, наранд гарна.Нүдээ бүлтэртэл цонхоороо хардаг хүүхдийн тоглоомын талбай дээр хааяа нэг ингэж гарч ирэх нь өдрийн од шиг л... Ээжийгээ тэрээр 3 жилийн өмнөөс л хараагүй байгаа билээ.Зүүдэндээ яг ээждээ үнсүүлэх гэж байхад авга эгч нь татаж сэрээгээд сэтгэл гонсгор байгаа.Авга эгч Хандаа  аавыг нь байхаар сайхан зантай.”миний муу сөөвгөр  шар дүү...хөөрхөн ш дээ...гэж ирээд л наалинхайтана.

Ногооноо,ногооноо,чи яг шар шувуу шиг...сонгино шигтгэсэн юм шиг нов ногоон нүдэлчихээд...чи ер нь охин хүүхэд гэхэд  хүндэдсэн амьтан шүү...па яанаа энийг хараачээ яанаа ямар хүн болох болоо...ногооноо,ногоомоо...чамд яг таарсан нэр олчихлоо хэмээн тачигнатал инээх нь өхөөрдсөн өнгө лав биш.Аав нь завгүй гээд бүр бүтэн хагас сайн өдөр ч ирэхээ больсон.Хааяа нэг ирэхдээ Хандаад хүнсний мөнгө авчирч өгчихөөд...Туяамандалыг харж ,ганц нэг хошуу хүргэн үнэрлэх болохоос энхрийлж,эрхлүүлээд нялхамсаж суух ч үгүй.Уг нь гэртээ л ирж баймаар юм гэтэл айлд ирсэн хүн шиг малгай,гутлаа ч тайлахгүй,гал зуухныхаа өрөөний түшлэгтэй сандал дээр сууж байгаад,Хандаатай хэдэн үг сольчихоод гараад явчихна.

     Сэргэлэн,Төгөлдөр хоёр нэг техниккумд хамт орж суралцсан хүүхдүүд.Сэргэлэн Сэлэнгийнх,Төгөлдөр Төв аймгийнх.Оюутны байранд танилцаж хайр сэтгэлтэй болоод төгсөх ангидаа Туяамандал хэмээх хөөрхөн шар охинтой болсон.Туяаран гэрэлтсэн хайр сэтгэл,ирээдүйгээ бэлэгдэж Туяа,оюутны намрын ажлаар Мандал өртөөн дээр хайр сэтгэлээ бие биедээ илчилсэн болохоор Мандалыг нэмж утга уянгын сайхан нэр хайрласан даа.Төгсөөд Сэргэлэн нэг дүүргийн татварын байцаагчаар арай хийж орсон,Төгөлдөр гахай ганзагалж наймаанд явах болов.Дөнгөж л сургуулийн ширээнээс боссон хоёрын хэрэглээ,хэрэгцээнд “төсөв”-ийн цалин арай л хүртэлцэж амжихгүй байсан сан.Төгөлдөр урагшаа хойшоо явсаар гэрийн бараа бага харна.Хааяа гэрийн бараа харахлаараа үг өдөж, хатгаж гүтгээд хардлага, сэрдлэгэ болж Сэргэлэнг зовооно.Сэргэлэн Төгөлдөрийн энэ занг хүлцэн тэвчиж чадахгүй,хэл амаар байлдан өөрийгөө хамгаална.Амьдрал ийн хөндлөн гулд ойлгомжгүй  болоод байтал Төгөлдөрийн дүү ирж гэрт нь амьдрах болсон нь гал дээр тос нэмжээ.

     Шинэ жил дөхөөд хүмүүс дор бүрнээ завгүй , санхүүгийнхэн ч бүр толгой өөд татах завгүй үеэр Төгөлдөр Эрээнээс иржээ.Оройтож орж ирсэн Сэргэлэнгээс үг өдөж хэрүүл гуйж эхлэхэд өлгүүрээс гадуур хувцасаа авч углах зуураа уйлан Сэргэлэн “би тэгвэл зайлаад өгье л дөө” хэмээхэд уур нь бадарсан Төгөлдөр ...муу банзал гичий минь...гээд үсдэн авч нүүр нүдгүй занчив.Ингэнэ гэж санаагүй Сэргэлэн балмагдсанаа, архи уучихсан юм биш байгаа хэмээн  айлаа.Уг нь Төгөлдөр архи уух нь байтугай пиво ч амсдаггүй сэн.Ямар гээчийн “хар муур” гүйгээд байгааг Сэргэлэн бодоод олсонгүй.Хөдөө уулын мухар сахиад модны хулгайч нартай өдөр шөнөгүй хэрэлдэж, хэлцэж суудаг хөгшин эцгийгээ дуудалтай нь биш.Төгөлдөрийн ээжид хэлье гэхээр Хандаа гэж “хадны цуурай” байхад сонсоол доо.Ээж нь Төгөлдөрийг өмөөрнө гэдгийг Сэргэлэн нэлээд “гүн бат” ойлгосон болохоор санаад ч хэрэггүй.Өөрийнхөө лайг өөрөө л үүрэхээс яалтай вэ.

     Тайланг нь гаргадаг байгууллага Солонгост ажилчин зуучилдагийг мэдээд Сэргэлэнгийн толгойд “нэгэн бодол” орж ирэв.Ажил амархан бүтлээ.Зуучлагчаас өөрөөс нь мөнгө зээлэх болж,визээ гаргуулаад явахад бэлэн боллоо.Сэргэлэн гагцхүү охиноо л орхиж явна гэхээс өр нь нимгэрнэ.Сэргэлэн өдөр өдрөөр өсч өндийж байгаа “сэргэлэн шар охин”-оосоо яаж холдоноо.Сэргэлэн охиноо “миний наран нүдэн” хэмээн өхөөрдөнө.Охиноо харах бүр хайр хүрч гэрэлтэн гялалзаж байдаг нүдийг яаж оноод “наран нүдэн” гээд нэрлэчихвээ  хэмээн баярлана.Нисэх рүү явах өглөө эртээ босч гэрээ цэвэрлээд,охиндоо урд өдөр нь авсан шинэ хувцасаа өмсүүлж зөндөө морожин,чихэр авч өгөөд үнсэж үнсэж,Төгөлдөрт охиноо захиж зурвас бичээд ,зурагтын тавиур дээрх номын завсар хавчуулаад орхив.

     Хүний нутгийн өндөр босгоор цаг хагасын дараа алхан орлоо.Сөүлээс холгүйхэн уулын мухарт байх гар утасны үйлдвэр дээр 2 эрэгтэй,1 эмэгтэй хүний хамт хүрч очлоо.Үнэндээ энэ завсар “сайн уу “ гээд уулзчих нэг ч монгол хүнтэй тааралдсангүй.Эцгийн гараас гарч их хотыг зорьсоор Сэргэлэнгийн  “шунан дурласан амьдрал,хайр гээч” чухам л ид шидээ үзүүлж байна даа.Уулын мухарт мухар хар буу,тэрэгний хөгшин морь хоёроос өөр ханьгүй суугаа хөгшин аавыгаа,юмны учир арайхан мэдэх болоогүй охин үрээ санахад” хүний нутаг гүний хошуун”-аас цээжний мах барагдана.

     Цаг хугацаа нисэх мэт өнгөрч нэг мэдэхэд Сэргэлэн Солонгост ирээд 9 жил болсон байв.Туяамандал 13 нас хүрч байгаа.Сэргэлэнг Улаанбаатарт очиход охиных нь төрсөн өдөр яг таарна.Яарч сэтгэл нь тогтохгүй байгаа Сэргэлэн энэ жилүүдэд өөрийгөө мартсаан,бүр эмэгтэй хүн гэдгээ ч мартсан шиг.

     Өглөөний наран доогуур утаа униараар бүүдийн манарч харагдах Улаанбаатар минь хорвоод хамгийн дотно сайхан юм даа.Будан дундуур шурган таксигаар 3-р хороололд ирлээ.Хонх дарвал жижигхэн хүүхэд тэвэрсэн Хандаа хаалга онгойлгож өгснөө гайхан харж...Сэргээ эгч,орооч дээ.. хоолойны нь өнгө нэг л хүйтэн.Цаад талын өрөөний үүдэнд Туяамандал зогсоно.Сэргэлэн  “миний наран нүдэн”өөрийн эрхгүй бүрхэн гарч ирэх нулимсаа урсгахад Туяамандал гүйн ирж тэврэн авлаа.Ээж нь турж жижигхэн болчихсон мэлмэгэр нүдэнд нь гуниг суусан шиг санагдана.Сэргэлэн охиноо дагуулаад гарлаа.Энэ жилүүдэд их зүйл өөрчлөгджээ.”...Манай хот чинь яасан өндөр өндөр гоё гоё байшингуудтай болоо вэ? Гудамж дүүрэн машинууд” хэмээн Сэргэлэн охиндоо өөр ярих юм олдохгүй тулгамдаад байв.Туяамандал ээжийгээ их санадаг сан.Том болоод ангийнхантайгаа ярилцаад дасалцаад ирэхээр ганцхан Туяамандал ч биш олон хүүхэд “амьдын хагацал” үзэж санаж бэтгэрч байдгийг мэдснээс хойш “би чинь ганцаараа биш олон хүүхдүүдийн аав ээж амьдралын амьдрахуйн мананд төөрчихсөн юм байна лээ шүү дээ “ хэмээн бяцхан ухаандаа бодох ч амьдралын адармаатай аягийг ухаартал өдий биз ээ.Цайвар шаргал цэвэрхэн царай,гялалзсан “наран нүдтэй” хөөрхөн охиныхоо цэцэглэж ,дэлбээлж байгааг өдий олон жил харж хамт байгаагүй дээ Сэргэлэн өөртөө гомдоно.Төгөлдөрийн аашийг нь олж аргадан,цагдан,тэвчээртэй амьдарсан бол өнөөдөр энэ айл элэг бүтэн, бүлээн байж, хар багын амраг хань нь хальтирч хазайхгүй байх  байсан даа.

     Хүүхдийн цэцэрлэгийн өмнөх талбай дээр түүхий шохойгоор зурсан “черта”-гаар ягаан даашинз, шар шаахайтай бяцхан охин тоглоно. ...нэг,хоёр,гурваа...аав минь өнөөдөр ирэх болов уу хэмээн шивнэн гар дахь цэцгэн зангиагаа шидвэл хоёрын тоо томоос том зурсан нүдэн дээр шархийн унахад үүдэн шүдгүй амаа ангайн  баяртайгаар инээмсэглээд...еэ гялай,еэ гялай аав ирэх нь ээ...Миний “наран нүдэн,аавын охион “гэх дуун орцны өөдөөс харсан машины зогсоол дээрээс сонсогдлоо.

                                                2011 он 12 сар                                  М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 209 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3996


B2-009.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4020


orkh-005.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5064


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn