Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.ЦЭЕМАА : Содон
Оруулсан admin on 2012-01-06 01:51:31 (5042 уншсан)

      Ов товхон сорвитой туранхай зууван зэвхий царай,ухархайдаа шигдсэн хөх хүрээтэй жижигхэн саарал нүдтэй,бэртэнги тахир дутуу түүнийг Зэгстийн хонхорт “хувилгаан” гэхээсээ “гөлөөг” ч гэх амьтан олдохгүй.Эцэнхий хатингар гарынхаа ядам хуруунд цэнгийн алтан бөгж зүүсэн нь нүүрэн дээрээ шавах ялааг үргээхээр ханцуйгаа хөдөлгөхөд  л гялсхийн “адын” өнгөөр харагдаад өнгөрнө.Дал мөрөө давж  гандаад өнгө нь мэдэгдэхээ байсан хуучин муу тэрлэг дээл нь “нялх баривчны” бүчтэй.Саяхан түүнийг авга ах нь хотоос олж ирсээр, тэдний охин Нямтай саахны хурга зөрүүлэхээр үдийн наранд хот айлын бараа харуулдан хөгшин хүрэн морины омруун дор сүүдэрлэх аядаад сууж байгаа нь энэ.

     Ноднин өвлийн сүүлээр Дадь 14-ний ерөөлөөр Ганданд ирээд, “тэр мууг надаас өөр хэн наашаа гэх билээ” хэмээн чих тавьж “нуурын багш”-аас сураглаад авчээ.Гандан хүрээгээр хэд хоног эргэлдэж Жанлавыг хайж явтал голын цогчин дуганы үүдэнд нутгийн ламтай таарч арай л хормойлдолгүй даган явж олон дааман хаалга татсны хүчээр “Зүүн чээ Хэнтий рүү Жамц зурхайчид шавь орохоор яваад хагас жил илүү боллоо.Өдийд ирвэл ирэх болсон догоо” хэмээх сургийг арайхийн гаргаад сэтгэл амарч “хөсрий мам чинь орох оронгүй,гэрээ мартсан гэсэр гэгчээр явах юм хуна...Уг нь ч хоосонгүй нь хоосонгүй л толгой доо...Дадь өөртэйгөө ярьсаар буусан айл руугаа сэтгэл амраад ууцаа үүрэн алхлав.Дадь Жанлавцогзолын авга ах.Түүнийг нутгийнхан нь бүтэн нэрээр нь хэлэхээс “жанлав “ л гэнэ .Зарим ойворгон нэг нь “ээрүү хувилгаан, хувилгаан ч байх даа яах вэ дээ.Энэ бид хоёрын хувилгаан гэж дээ...” хэмээн шоолох,басахын завсар үг шиднэ.

    Жанлав эхээс олуул түүний эцэг эх нь садангийнхаа хүүхэдгүй хоёр хөгшинд өргүүлж орхижээ.Бүдүүн бойдоо хоёр хөгшин туниа муутай түүнээр хүн хийх гэж “дээлтэйгээ дэрийж” хэдэн өвөл хаврыг үджээ.Арайхийн ялаа шувуу үргээхтэйгээ болж “өөрийнхөө унаанд” залгаж \хөлд орох\ байтал тэднийхний хотыг “хээрийн амьтан “эргэж нэлээд хонь ямаад шоглоодохжээ.Хуучны хүмүүс хээ шаагүй эрээлж цээрлээд сүйдгүй.Боохой сэглэсэн царигтай заримыг нь “муулж” айл хотоороо гуяа хаагаар нь салган авч “ямар өвчин эмгэгээр үхсэн биш дээ.Халуун намраар яалтай вэ? Хангайн хишиг гээд л бодчихъё хэмээн өвөр зуураа ярилцаад зунжингаа махассан махсаагаа  гаргажээ.Мань Жанлав гэнэт ухаангүй болж завьжаар нь цагаан хөөс цахарч хавь ойроор нь сандаргаад байтал “говийн мэргэн гэлэн” ирж,”Ай халаг жир биш хүн сэн даанч яаваа та минь,бузартуулж орхижээ” хэмээн амаа барин ханцуйдаа халаглаж,хонх дамраа дүнгэнүүлэн “ном гүрэм” уншаад үүр шөнөөр тэднийхээс яваад өгсөн юм гэдэг.Таван нас хүрч шанхыг нь хөндөх үеэр “еэ тэнгэрийн хүрэл сум...” хэмээн хашгирч хэлд орсон боловч, насан туршаа ээрч гацах тавилантай байжээ.

     Нарийхан хуруутай эцэнхий гараараа “мод толгой”-гоо бариад  авбал өглөөнөөс орой хүртэл хэдэн хавтага улаан дүнс баагиулдагийг хэн ч мэдэхгүй,мэдээд ч юуны хэрэгтэй билээ.Харин ганганшуухан цагаан гаанстай даа.Уг нь Жанлавт тийм юм байгаагүйг нутгийнхан нь юу эс андах вэ?Хаанаас,хэнээс юугаар,яаж авсан юм бүү мэд.

     Жавхлантын наад дээр хороотой байгаа хонь руу Жанлавыг мордуулахаар Дадь  хүү Цэдэнгээ  зарж,  буруу зөвгүй номхон “халтар морио” эмээллүүлтэл нөгөөх нь дүрсгүйтэж, тохомны нь завсар шагай хавчуулаад,эмээлийг нь буруу харуулаад эмээллэж өгөөд  мордуулаад явуулчихаж дээ.Орой нь Дадь мэдээд Цэдэнг гурамсан чөдрөөр ганц сайн хашраатал өвдсөндөө ярвайж байсан жаахан хүү,үүдэн шүдгүй жижиг зууван амаа ангайн тэнэгэрхэн инээж зогсоо Жанлавыг хараад өрөвджээ.Ням охинтой зунжингаа хонь хариулна,саах зөрүүлнэ.Тэр үед олон малтай хүн хүч дутмаг,хүнээс хэрэгтэй юм хөдөөд үгүй.

     Гэрийн гаднаас мордоод л хөдөл вүү үгүй юу морио тас ороолгон түрүүлээд л давхичихна.Давхиж явааг нь харах нээ хүн биш дээвэр цаваг моринд ачсан шиг харагдана.Хонин дээр очсон хойноо мориноосоо буучихаад өдөржин явган морио хөтлөөд алхална.Морио хөтлөөд л цулбуураа зажлаад л.Дадь “өө энэ нэг хэдэн хазаар чинь нэг ч цулбуур нь бүтэн юм алга.Манай “өнөөх”-ийн хийж байгаа ажил уу.Золиг чамайг үхэр ч ингэж хивэхгүй дээ.Энэ ер нь хаашаа янзын хүн гээч вэ.Энийг удаан байлгавал нэг ч хазаар бүтэн үлдэхгүй нь бололтой гэнэ.

      Намаршаад ирэхээр сэтгэл нь тогтохгүй байгаа янзтай гарч ороод л зуухны хүхээнд гараа элгэндээ тэврээд гөлрөөд зогсчихно.Дадь миний дүү төв ороод шуудангаар хот явна уу даа гээд л хэлчихвэл шөнө ч хамаагүй сумын төв рүү гүйгээд  явчихна.

     Хэнтий,Дорнот,Булган гээд Жанлавт зурхайн талаар яваагүй газар,уулзаагүй хүн гэж ховор.Зурхайн талаар чих л цохивол аль хэдийн тэр газарт яваа сураг гарна.Сүүлдээ Дадь гүйцэхээ болиод “амьд л яваа бол яршиг цаашаа...” гээд орхисон аж.

     Нэгдэл нийхэм гээд хөл толгой хүзүү сээрээ олохоо больсон үеэр “Жанлав зурхайч болж гэнээ”, “Цаадхи чинь тоог ч нэг бодох болжээ”,”Өдөр шөнө орсон намираа борооны ширхэгийн тоог бодож гаргаж болно гэнэ”,”Талын толгойн чулууны ширхэгийн тоог гаргах гэнэ” хэмээх сонин содон яриаг “нуруутай” нутгийн хөгшид ч ам хуурайгүй ярьсаар.

     Улаанбаатараас Багшийн Сургуулийн багш нар ирээд Жанлаваар тоо бодуулж “бараг барьж үзэх” дөхөөд явсанаа төвийн сонинд “толгойдоо тооны машинтай хүн” хэмээн бичсэн.

      Сумын хоршооны саяхан худалдагч болсон охин зөндөө мөнгө дутааж аймгийн сэргийлэхэд дуудагдаад явжээ.

      Тамхиа нэрээд хот явахаар айлд сууж байсан Жанлав “тэр муу жаахан охин юугаа идээ аж дээ.Та нар л буруу бодож амьтны үрийг зовоочихлоо” гэхэд сумын хоршоо дарга Цэнд “за чи битгий завхарсан юм яриад бай.Аймгийн нягтлангууд ирж тооллого хийж данс даягаа тулгаад  явсан юм.Чи дут” хэмээн зандраад өнгөрчээ.Хэдэн сар л хөдөө гадаагүй худалдагч охины тухай ярьцгааж шогширч “цагдаа сэргийлэх” гэхээр зарим нь сүнсээ зайлтал айсаар.Намрын өнгө орсон тарган шаргал сайхан өдөр өнөө худалдагч охин инээд алдсаар сумын холбооны өмнө бууж дээ.Сумын төвийнхөн шинэ кино ирсэн шиг хачирхан,сониучирхан бага шиг “цуглаан” болох дөхөөд таржээ.Худалдагчид буруу байсангүй,данс харааг санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу будлиантуулах нь будлиантуулж л дээ.Нээрэн л Жанлавын хэлээр “ энэ жаахан охин юугаа  идээдэх вэ дээ”.

     ...Өнөө “ээрүү хувилгаан чинь авгай авч байгаа гэнэ...За яршиг даа тийм амьтантай ямар амьтан суугаа аж даа.Хэдэн жил гадаа хөдөөгүй тэнэж явахдаа жаал жуул юм цуглуулсан гэнэ лэй.Түүнийг нь авах гэсэн “шулам”-ын шуналтай нэгэн биз...Үгүй нээрээ их аятайхан нүдэнд дулаахан хүн байна лээ.Арваад насны жаахан охин дагуулчихсан...Ээрүү дорой ч гэсэн эр хүн юм байгаа биз дээ...Уваа хөгшин азарга жороо сурна гэгчээр илүү зан байгаа даа...үнэн хирнээ гаажидтай үгс хуурай модны түймэр шиг.

     Олны хэл амны салхин доогуур шурган Дадийн зээ охин Жанлаваас заримдаа айж ичдэг тэрээр ангийнхаа бандид шоглуулсан уурандаа ...та одоо ямар хаашаа янзын заваан хүн бэ? Би таныг ээжид хэлнэ шүү.Танихгүй авгай дагуулж ирээд заваараад...хэмээн тас ширвэхэд тэрээр ганц ч гацахгүй ...миний дүү энэ хүн чинь монголын мундаг одон оронч хүн байгаа юм.Зайлуул нөхрийг нь муу хүмүүс хорлосон бололтой юм билээ.Би урьд нь нэр усыг нь сонсож байсан болохоос   ер уулзаж үзээгүй харж ч байгаагүй  юм шүү дээ.Нөхрөө хэрхэн яагаад хэнд хорлогдсныг тооны аргаар олж болно гэж бодоод намайг туслаач гэсэн юм .Уг нь ч гэрээс гарахгүй сар хиртэй  тоо бодоход буруутай хүн нь энэ гээд барин тавин эс  ч жим сураг нь гарах л юм байгаа юм... хэмээхэд Цээнээ охин  амаа ангайн гайхаад хоцорчээ.Огт гацахгүй ярьсанд нь л үхтэлээ гайхсан хэмээн хожмоо ярина.

     Жанлав донгио дожнио юм шиг хирнээ бас хирдээ хөөрхөн дүрсгүй шогч,үг газар  гээнэ гэж ер үгүй.Үеийн хэдэн хүүхнүүдтэй тоглож байгаа нь энэ гээд ноцолдчихно.Бүр Хажид гэдэг галзуу хүүхэн дээлийнх нь заамыг урж хаячихаад “дээл оёж өгөх өрөнд орж” байж билээ.

    Адуучид гүүгээ бариад зэл дүүрэн унагатай хөхүүр дүүрэн айрагтай үеэр айлын эхнэрийг өдөж “танайх чинь гүү барьсан юм уу,азарга уясан юм уу” хэмээгээд жийхайтал тэрүүхэн тэндээ инээж нуг нугхийж байхыг Авир хүүхэн “за чамайг даа гүүнийхээ ажлыг дуусгаж байгаад ганц сайн дөнгөнө дөө хэмээн бодохдоо “Хуруудаад хожно.Жанлав ямар айраг ууж чадах биш өвөрт нь хултай айраг хийж орхие” хэмээн дотроо бодоод буруу харан жуумалзан инээж,Жанлавын бувтнаад байгааг сонсоогүй шиг  байсаар  “гүүгээ саах”-аар гараад явчихжээ. Нар уулын цаагуур орж өдрийн халууны ээлж оройн сэрүүн ороод өглөө хийсэн саам исэн хөхүүр дэх айраг адуу усанд орж байгаа шиг шаагина.Ойрд айрагны тэрэг ирээгүй,нар их гарсан болохоор нэлээд “хатуурсан” айрагаа гадаах боошигнд хийж орхисноо санаж Авир юм угаадаг “банны том төмөр саваа “ гэртээ оруулж ирээд өнөө “хатуурсан” айргийг цүл палхийлгэн хийж орхиод Жанлавыг бариад авчээ.Айлынхаа Бурмаа хүүхэнтэй хамсан хамаг хувцасыг нь уран алдан тайлан хаяж дотуур өмдтэй нь үлдээгээд “банны саванд” түлхэн унагаж дарж байгаад тогооны уриагууран шүүрээр маажин угааж гарчээ.Санамсаргүй байсан Жанлав арай л өмдөндөө шээж орхисонгүй.Бага балчир ч гэсэн хэдэн хүүхдээс нь ичсэн гэж яана вэ? Дэрсэн шүүрний ормоор хорсоно гэж яаваа. Жанлав айрагаа гоожуулан өмд цамцаа шүүрэн авч гүйн гараад ойролцоо гэрэл нь харагдах сумын төв рүү алхчихжээ.Хэдэн өдөр халуурч хэвтсэн гэдэг сэн.

     Дадийг өөд болсноос хойш Жанлавт ойр дотны хүн гэхээр нь Дадийн хэдэн хүүхэд л байх.Харин төрсөн эгч нь хоёр ч ах нь байдаг байсан ч нэг их дотногүй.Угаас хол хөндий өссөн цаадуул нь ч наашаа гээд сүйд болоод байхгүй хэн.

     Дадийн том охин Нямтай их дотносуу.Хүнтэй суугаад аймгийн төвд оёдолчин болоод явахад нь хамгийн түрүүнд Жанлав хойноос нь очиж,  сүүлд байнга л тэднийхээр орж гарна.Яаж саахны хурга зөрүүлдэг байснаа.Орой тараг идээд унтахаар мах идмээр санагдаад гэдэс нь дугараад байдаг тухай ярьж нулимсаа гоожтол инээнэ. Тэр үед унаа ховор. Ням та яаж унаа олох юм бэ дээ гэхээр жийхайтал инээгээд ...ахыг нь “шилэн форд” ирээд аваад явна даа гэдэг байж.Нээрэн л тэр үеийн хөдөөнийхний зүүдэндээ ч үзээгүй унаа хашааны гадаа ирж зогсоод “тансаг сайхан үнэр”-тэй өндөр хүн хаалгаар цухуйгаад л толгой дохьдог гэж Ням сүүлд охиндоо ярьсан аж.

     Нямын бие өвдөж тааруухан байгааг хаанаас ч мэдсэн юм гэнэтхэн л ороод очиж,түүнийг өөд болоход толгой дээр нь ном уншиж засал жаягийг нь  хийгээд “уг нь миний дүү чинь сайхан сэтгэлтэй зуу наслахаар хүн юм сан даа.Хүний нас залуу гэнэн хонгор явахад аль дүрсгүйтэж томоогүйтэхийг хэлж барах вэ дээ.Могойтын худагт луу ичсэн байснаар үеийн гурван охин шилбүүрийн мод хийж байгаад тоглосон байгаа юм.Тэр цагаас  хойш Могойтын худагт байтугай манай нутагт “луу ичээгүй” юм шүү дээ.Луу ичсэн жил мал гойд таргалж тэвээрэн байгаль эх алгаа дэлгэдэг юм даа.Хайран хайран дөчин нас гэдэг чинь ертөнцийг дөнгөж л ухаарч эхэлж байдаг үе хэмээн шогширчээ.Хаанаас хэдийдээ сурсан юм бүү мэд маанийн номуудыг дүнгэнэтэл уншиж “ёстой л хувилгаан” дүрээ харуулсан сан.

     Зөв гарынхаа дунд хуруундаа зүүдэг алтан бөгжөө харж байснаа “ би үүнийг хоёр цэн “ болгоодохвол миний энэ яваа насны хүсэл биелэх юм даа хэмээн санаа алдахад “алт гэдэг ад зэтгэр” хэмээн ойлгож өссөн Нямын том охин нүдээ том болгон гайхан “...бас шуналтай...аан...” хэмээн харилхуу өнгөөр дуугарснаа хажуу дахь хүнээсээ зовов бололтой дуугүй болов.

   Монголд анх удаа “Далай багш ирнэ” хэмээн урт удаан хугацаагаар бэлдэж байх үеэр Жанлавын гар дэхь бөгж 2 болчихсон байлаа.Жанлавын нутгийн дүү эрдэм төгс ламбугай “Далай лам”-ын хөтөчөөр явж асан үед мань хувилгаан зурхайч өнөө алтан бөгжнүүдээ өргөлд өргөж өргөн олон түмнийхээ заяа буян,хожмын барчид нүглээс хэлтлэхийг даатган сүслээд ...за миний заяа буяны хэрэг бүтлээ...хэмээн туранхай чөргөр гараараа сүслэн залбирч суужээ.

     Таван шар мэнгэний жил Зэгстийн хонхорт тааж үл болох увидаст нууцын түүчээ болсон “хувилгаан зурхайч” төрсөн юм даа.Аръяа бол ум маани бад ми хум

                                                                                   2012 он   М.ЦЭЕМАА



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 328 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Д. Энхбаатар	210х110, зотон тос
Хүн 2
Хэмжээс: 600x304 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4609

Хүрэлтогоот
khureltogoot-33.jpg
Хэмжээс: 600x450 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3828

Хүрэлтогоот
khureltogoot-08.jpg
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4939


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn