Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цагаан Азарга
Оруулсан admin on 2012-01-22 20:17:56 (4280 уншсан)

Нүүгэлтсэн их үүлс гарч яах ийхийн зуургүй нарыг халхлаад борооны сургаар сэрүүсэж,Зэгстийн хэдэн бор толгодын хавьд шороо босч харагдана.Ожгоо гэрийн гаднаа тавилсан элдэв юмсаа цуглуулж,бараагаа тэнчээлээд гэртээ орж “дөчийн бидонтой усаар” чагтагаа даруулж хаяа хамраа бөхлөөд том том дусалтай борооны түрүүч дээвэр цаваг пад падхийн цохилж эхлэхэд гуулин гэртэй “хүрд”-ээ барьж аван гэрийнхээ зүүн хатавч тогооны том эрэгнэгийнхээ өмнө залбиран сөгдөөд сууна.Тэрээр тэнгэр дуугарахаас “нүгэлтэй их айдаг сан”.
Борооны түрүүчтэй хамт дан цамц нь норж биед наалдсан сөөсгөр шар халимаг үснээс нь борооны ус дусалсан жаахан хүү “хүүе гэхийн завдалгүй онгорхой хаалганы босгон дээгүүр сэвхийн үсрээд ороод ирэв....Моньд цаашаа ...Ожгоо сандран уулга алдснаа шүдгүй улаан буйлаа гарган инээж...аа ашгүй дээ муу Далхаа минь ирж хань болох нь юун сайн хэрэг вэ хэмээн хүрдээ бариатайгаа аяганыхаа өр рүү мөлхөж “миний хүү халуун цай уу.Сүрхий ширүүн бороо орох дог оо.Ашгүй амжиж ирлээ дээ хэмээн бүтээлэгтэй өрх рүүгээ,онгорхой үүд рүүгээ харж “ханьтай болсон доо” сэтгэл амарч нүд нь гэрэлтээд олзтой.

Тэнгэрийн дуу холдож борооны сүүлч зүүн уулын наад руу цайран зөөлөрч баруунаас гэгээ татаж хувингаар асгах шиг цутгасан зуны аадар бороо арилгах нь.Борооны түрүүчийн том том дуслуудад нүдүүлэн шалба норж орж ирсэн Далхаа хүү нойтон дээлээ бэлхэнцэглэн арай хуурайдуу ханцуйгаараа нүүрээ хаттал арчихад дан нимгэн цамц нь дулаан залуу биеийн илчинд бараг хатсан аж.Богино “сурагч” халимаг нь хэдэн тийшээ сөрвийж “сүрлэн толгой”-лоод инээдэмтэй харагдана.

Бороо орохоос л тэвэрч авсан гуулин гэртэй том хүрдээ хоймрынхоо авдар дээр аваачиж тавиад “еэ бас их дуутай сүрхий ширүүн бороо байна.Мал хуйд явсан муусайн хүүхдүүд гайгүй байгаа гэж хавь ойрынхондоо санаа зовно.

...Далхаа минь хаа хүрч явна даа...Аав аймаг яваад 3 хонож байгаа хотод малчдын хурал зөвлөлгөөнтэй юм байх.

...Далайхнаас авсан хээр үрээ уржигдар орой алга болчихоод хойноос нь яваа нь энэ.Өчигдөр Боомын хоолойхноос сураг гаргаад ирж байгаа юм.Танайхны айл Чогров гуайн адуунд байгаа сурагтай.Урагшаа л явах санаатай юм байхаа ...гэвэл яриаг сонсож суусан Ожгоо ...орой ч болж дээ.Хэдэн үнээгээ шувтрая даа.Миний хүү Чогровынхоор оччихоод ирж хонохын байгаа биз дээ.Буурай нь өрөмний хуушуур хийж дайлъяа даа хэмээн саалинд өмсдөг хуучин хүрэн жигүүн дээлээ өмсөөд гарч одов.

Галынхаа аманд суугаад тогоотой сүүнийхээ дор хаврын халтар аргал зээглэн хийж суусан Ожгоо, лааны бүдэг гэрэлд баруун багана налаад хойшоо харан халуун цай, өрөмний хуушуур дуутай нь аргагүй сорон идэж ууж суугаа Далхааг хань татан талархан харж нүүрэнд нь зөөлөн инээмсэглэл тодорч...ваа гэгээн... танайхнаар сонин юутай вэ дээ?Сүх аймгаас ойрд ирэх гэнэ үү? Амгалан юу гээчийг хийгээд байх юм дээ.Энэ жил танай тэрүүгээр тарвага элбэг үү.Намаршаад нутаг ойртвол Ожгоодоо “бор шөл” уулгах байгаа.Амгалан ч “нүгэлт хар гөрөөчин дөө” хэмээн нагац дүүгийнхнээ нэг дор нэг амьсгаагаар бүгдийг нь сураглаад авав.

Гэрэлд түмэн амьтан шаваад олон эрвээхий,шавьж хядах нь байна.Зулаа өргөчихье. Миний хүү идэж дуусаад лаагаа унтраачихаарай.Цаана чинь ор засчихсан байгаа шүү хэмээн хэзээний шалмаг тэрээр зэлтэй үнээ тугалынхаа оосор,орооцолдоог үзэхээр гарч явлаа.

....үлгэрээ сонс багачуудаа...радиогоор цээл сайхан хоолой уянгалж хөдөөний бид том жижиггүй өдрийн алжаалаа умартан чих тавин чагнацгаана....Амар сайхан даа жаргажээ.Үлгэрийн төгсгөл бүхэн сайхан даа.

Гэрийнхээ гадуур тойрч дүнгэнэтэл маань уншин өрхнийхөө оосрыг даялан орж ирсэн Ожгоо унтахаар хэвтэхдээ хүүрнэсэн нь Далхааг нойрны ертөнц рүү биш үлгэрийн чандад алхуулвай.”... Тээр жил манай “Булаг”-т нэг их бороо зүсэрсэн сайхан зун болж билээ.Танай аав тэгэхэд “жоохон жоохон чамаас бага Ширээ \бага дүүг нь хэлэв\ шиг л байсан байх.Манай нутагт Дэнзэн тайж гэж “моньшин” хүн байсан юм сан... хэмээн Ожгоо яриагаа эхлэв. ...”Талын булгийн усан дээр ганц бүгээн адуу байсан юм байх даа.Манай “муу бурхан болооч” усан дээр очихдоо анзаарсан ч үгүй гэнэ.Адуугаа услаад гаргачихаад хонио услахаар оруулж байтал Дэнзэн гуай хашин хээрээрээ эртээ гэгч усан дээр явж ирээд: “...за хэн минь манай Талын булаг”-ийн усан дээр “хосгүй амьтан ирээд байнаа.Чи баруун хойшоо лавхан шиг хараадахаач....гэжээ.Дэнзэн гуайг бодохноо “манай хөгшин” залуу л даа...Нүдний нь үзүүрт ува базарваань дэл сүүл нь намирсан сайхан цагаан азарга газар цавчлаад байгаа нь үлгэрийн амьтан л ийм байх бол уу гэмээр харагджээ.Дэнзэн гуайд “манай энэ хавийнх л лав биш гүйгүүл,зайгуул юм байгаа байлгүй дээ...сайхан л амьтан байна...хэмээвэл “би барина аа” гэсээр хашин хээртээ мордоод яваад өгчээ.Гүйгүүлийн замд садаа болвол хилэнц болдог гэдэг дээ ,настай хүн надаар юу хэлүүлээ аж хэмээн бодоод малынхаа ажилдаа үүртэн үд өнгөртөл “өнөөх”-ийг мартаж орхижээ.Булгийн усан дээр ойр хавийн уургач,адууч залуус цуглаж “цагаан азарга”-ыг барих юм болцгоож хоёр өдөр хөөцөлдөөд бардаггүй.Дэнзэн гуай “энийг барихгүй бол хорин хэдтэй байгаад яадаг байнаа.Өтөлсөн болохоос үхсэн биш. Залуу та нар чадахгүй бол би “баринаа” хэмээн өвгөн “шүлэнгэтээд” баахан ажил удаадахжээ.Дэнзэн гуайн унаган “Бараатын борлог”-уудын удмын сайхан зээрд халзан байдсыг дагуулаад гурав дахь хоног дээрээ бараа ч үгүй,сураг ч үгүй.Хангайн сайхан амьтан байж дээ.Харлаг Дэнзэн тэгж байгаад зонхигүй золиг шүү.Гүйж яваа адуунд шунаж байж сайхан байдаснаасаа салжээ хэмээн ярьцгаасаар өнгөрчээ

.Дэнзэн гуай ганц хүүтэй.Хүү нь манай хөгшний охин дүүтэй ураглаад удалгүй цэрэгт татагдаж урагшаа холоо хол говь руу явсан сан.Тэндээ очоод удалгүй “гэдэсний хижиг”-ээр “өнгөрсөн”гэдэг юм зайлуул.Ямар сайхан исгэрдэг хүн байсан гээ.Хол саахалтын газраас исгэрч байгаа нь сонсогддогсон.Хөдөөний мань мэт нь бүрэг ичимхий,найр наадам хөөгөөд явах зав ч үгүй сэн дээ.Тийм сайхан исгэрдэг хүн дуулвал “ширмэн тогоо ханхийлгэм” байсан даа гэж боддог доо...

Талын булгийн урд дэнж дээр манайхан байхад бага охины маань хөл сүрхий хугарч өвгөн эмчид төв рүү яваад ирэх замдаа “хий юмтай таарах шиг боллоо” хэмээн морьгүй явган ирсэн сэн.Сүүлд охины бие илаарь болохоор чухам хэрэгт дурлан яасныг асуувал “өнөө дэл сүүл нь намирсан цагаан азарга ирээд эмээлтэй морьтой юутай хүүтэй нь дайрч унагаад давхиад явчлаа.Унаган адуу эзнийхээ гай барцдыг авч явдаг гэдэг дээ муу халтар морь минь их “хэмхэрсэн “шиг байна лээ.Халуун зунаар ялаа,өтний хоол болохоос нь өмнө “нэг тийш” болгох сон . “ ...та нар гол усанд элдэв эсийн юм хийж уул ус дошгируулж орхив уу яав” хэмээн хэлчихээд хаалга хаян гарч одсон шүү. ...За за унтаж амар даа миний хүү хэмээснээ... Энэ уул хангай дов сондуул ус булаг чинь бүгдээрээ л эзэнтэй юм гэдэг шүү дээ.Бид л гэж усан нүдтэй цусан зүрхтэй хүмүүс болохоор юугаа ч мэдэхгүй л явах юм даа.Шувуу хүртэл сүүдэр туссан үрээ голдог эмзэг сэтгэлтэй гэдэг дээ....Ай хөөрхий уяхан ч болоод уудамхан ч замбуулан юм даа.

Ус нутгаа зорин гүйж яваа амьтныг ингээд буцаагаад хөтлөөд аваад явж байгаа даа Далхаагийн сэтгэл өвдөж “таана ханхалсан нутгийн ногоо нь хүртэл өөр байгаа даа.Хойшоо очихоор ус , ногоо нь ч “Ожгоогийн хэлээр гөрөөсний нүд шиг цэхийчихээд яасан амтгүй ямар хэцүү байдаг бол доо” хэмээн бодохдоо “хүлэг морь минь хүрэх газраа хүр дээ “ хэмээн ярьснаа унаж яваа буурал үрээнээсээ буув. Говийн унаган үрээний нүд уйтай шиг харагдахад нь тавьж явуулахаар шийдэв.Хазаар толгойноос нь мултлав уу үгүй юу хээр үрээ толгой өргөн унгас алдан урагшаа шулуухан давхисаар Баян уулын шувтрах хар үзүүрт яах ийхийн завдалгүй хүрч яваа нь дурангийн үзүүрт харагдана

.Ганцаар нэлээд удаан суугаад аавдаа үнэнээ хэлэхээр мордон давхиж одлоо.

М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 368 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-024.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5116

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4216


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3716


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn