Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хонины ээлж
Оруулсан admin on 2012-03-15 10:01:55 (2714 уншсан)

Наран сөрөг бууралтан харагдах өвсний шүүдэр хөөрч ногооны навчинд ганц нэг шүүдрийн дусал бүртийж бөмбийж харагдах хоньд өглөөний сэрүүнээр жаахан идээд авъяа гэх шиг уралдан гүйж шунан өвсний сөл хөөн яах ийхийн завдалгүй задгай бэлчээрт тарж ёстой л” сул асгасан сувд”.Тэртээд тэнгэр газрын хаяа хярхагт  Баян уулын орой өглөөний цэлмэг тунгалагт ихэмсэг дүрээр амирлангуй харагдах,агь ганга,хөмүүл таанын үнэр хамар цоргин голио царцаан дуу хаа сайгүй шаргилдан нуугиж нэгэнтээ намрын дохио ороо юм уу гэлтэй том том морин шоргоолжнууд далавчилсан энэ тэнд нисэн буух нь соньхон.Баруун хойгуур адуу хөөсөн хүн давхин өнгөрөх нь манайхны хот айлын хойд дээр байх “говийн Давга”-ын өнгөрсөн жил цэргээс ирсэн хүү нь бололтой.Морин дээр суусан байдал нь цаанаа л нэг цэмцгэр агаад адуучин хүн ийм л байдаг байх гэмээр “эрмэгдүү” харагдана.Ойрын хэдэн жил урагшаа цаг сайхангүй өвөлдөө зуд зурхан,зундаа ган гацаг нүүрлэж ер малын хамар хатгах юмгүй болоод наад тал нь наашаа аль эрт отроор орж ирээд одоо бараг нэг нутаг усныхан шиг хүн малгүй дасалцаад сайхан л байгаа шиг.Гэвч хүн мал хоёул нутаг орноо санагалзан хавар намрын ороо бусгаа цагаар ганц нэг үрээ байдаснууд адуунаасаа салж сарниж алга болчих гээд эздээ сандаргана.Говийнхон нутгаадаа сураг ажиг тавьж,цаг уурын мэдээг “зурагтаараа” байнга сонсож нүүдлийн хамар хаашаа хатгахаа шийдэж ядан  сууцгаана. Хаана ч нүүж сууж явсан адилхан монгол ахан дүүс байна хойно болоод л байх ч “идээшиж дассан нутаг” гэдэг дундуур өл хоолноос эрхэм байдгийг эзэддээ мал хуй нь байнга л сануулах нь “өнөд орших нутаг минь”...

     Нар голлон салхины үзүүр гангын хуурай амьсгалаар хацар нүүрийг ороолгон зөөлөн сэвших ч цагийн аясыг дагаад нэг л хуурай “ширүүндүү”.Наадмын дараа намраа гэж... Тогтон идээшлэх хоньдынхоо захад суугаад хуучны ганц нүдний дуран гарган энэ тэрхнийг сониучирхан харжээ суухад хөдөөх эгэл амьдралын мянга мянган хормууд нүдний үзүүрт “нэг өдрийн зураг” болон сэтгэлд хадаатай үлдэх.Баруун хойноос хээр морь унаж, багавтар бүгээн морь хөтөлсөн,эмээл дээрээ суугаа байдлаар нь нас тогтсон өвгөжөөр дүү хүн болохыг дурангийн хараанд өртөх байдлаар нь гадарлаад мань Намбаа гуай болохыг түвэггүйхэн танив.Намайг жаахан хүүхэд сургуульд ороход энэ Намбаа гуай бригадын эмч гээд ийм нэг бодь дуу хүн явах.Сүүлд сургууль төгсөөд ирэхэд багийн малын эмч гээд байж л байсан.Зах зээлийн гээд үймж шуугиад явсан арваад жилд бас л хэвээрээ “Намбаа эмч намбайгаад л байж байх”.Юм гэж сонин шүү гадаадад арваад жил амьдарсан би бие чилээрхэж ер нь л нутгаадаа явъяа хэмээн бодох болсоор хэд хэдэн удаа энэ Намбаа гуайг зүүдэлж билээ.Хүн чинь ойр тойрныхоноо санаж зүүдэлдэг байгаа даа гэтэл хахь хамаагүй “энэ хүнийг зүүдлээд” байдаг тэрхэн үедээ инээд хүрээд өнгөрсөн сөн.

Хотод ирэнгүүтээ л унаанд сууж өнжөөд нутагтаа иртэл миний бага дүү ч хүртэл малаа хүнд ацгаар харуулдаад,эхнэр хүүхдээ дагаад хотод байр сав унаа тэрэгтэй болоод тухлаад авч,нутагт таних хүнээр хомсдуу хан.Сураг тавих нь ээ хууччуулаас  баруун хойд талдаа мань Намбаа гуай л үлджээ янз нь.За даа сургууль номын мөр хөөж яваад,дараах нь  амьдралын араас мордож хүний нутагт олон жилийг үдсэн би утаа униар машин тэрэгний дуу шуугиан ер нь л хөдөлгөөн уймраанаас хол хөндий хэдэн сарыг хөдөө өнгөрөөх нь сайхан санагдаад дүүгийнхээ малчныд ирээд сарын нүүр үзэж байгаа нь энэ.Хааяа нэгхэн хонины хишиг тааруулж хөдөө хээр ганцаар ингэж суух нь “дээдийн жаргал”.Тунгалагтамир дээр гардаг “Ням өвгөн” шиг ганцаараа,эсвэл морьтойгоо яриад л уул хангайгаа харжээ суух нь  амгалан сайхан. Дэлхийн нэг талыг бараг туулаад ирсэн надад хөгжил хөдөлгөөн дуу хуур биш хөдөөх буйд “түмэн амгалант” нутаг минь юутай дулаахан ойрхон санагдана вэ?дээ.

Хоньдын хөлийн аясаар талын бүлээн салхин сэрчигнэхэд ойрхон цөмцөгнөн алхлах хар дэлт хөх тогорууд Төхөмийн нуурын  тохой цагаан дэрсний чигт гунхан ганхан алхалсаар, хоёр бяцхан дэгдээхий нь өдөлж гүйцээд ойр хавиар нисэлдэх нь намрын урт аяны бэлтгэлээ базааж байгаа бололтой.Хоньд захаасаа гэнэт хуйлран үргэхэд дуран барин эдвийг бодож суусан би цочлоо.Саахалт айлын эрлийздүү бөөвгөр гөлөг гүйж ирээд хормой доогуур шургах шахам эрхэлнэ.Хавартаа царигтай орж ногоонд цадаад байгаа хоньд салхинд толгой өргөн зогсоод ихэмсэгдүү нааш харах нь” энэ нэг бөөвийсэн хар юм чинь юу  вэ гэсэн шиг”.Унаж яваа морь хүртэл хоёр чихээ сортолзуулан хамар дуугарах аядав.Хөөрхий амьтан энэ нэг эрлийз гөлөг малыг хачирхалыг барж байх шиг.Уржигдар орой Дэмид гуайн зэлэн дээр гүйн хүрч хэдэн сарлагийг нь үргээж Должин эмгэний  сүүг асгуулж “муу гулиа чамайг хайран сүү хайран сүү...” хэмээн үхрийн баасаар шидүүлэн хөөгдөөд гомдож хол явсанаа  намайг цочоож,хоньд үргээн яваа нь энэ.Түмний газар хажиглуулж,баалуулж явсан би хөөрхий гөлгийг өрөвдөх.Өгчихье гэхээр өгөх юм надад одоохон доо даанч алга.Оройхон хонио гэрийн ойролцоо аваачиж орхиод харьж ирвэл өнөөх гөлөг дагаад ирлээ.Айлын эзэгтэй өдөр будаатай банштай цай чанаад таныг хүлээгээд байсан чинь ирдэггүй гээд тогооныхоо саван дээрээс таглаатай  савтай зүйл авч өгөөд “газ”-аар ажилладаг жижиг халаагуур асааж орхиод  гараад явчихлаа.Гэрийн зүүн хатавчны ханын үдээр нүүдэл суудлын ая даалгүй тасарч өрөөсөн гуя мод нь унжсан байснаар шургаад өнөөх гөлөг гэрт ороод ирэв.Манай ээж гэрт нохой оруулах дургүй хүн байсныг санаад айлын эзэгтэйгээс зовж ганц нэгхэн мах гурилны цөвдөл хаяж өгч идүүлээд бушуухан гэгч гэрээс гаргаж тавилаа.Одод ойрхон жингэнэлдэн байх шиг талын намхан тэнгэр дор малчны жаахан хүүг хөтлөөд хотоо эргэсэн шиг хоньдын шивэр авир хийн  санаа амгалан хивэн хэвтэхийг сонорлон цээж тэнэгэр алхаж явах нь ээ ,ээ энэ орчлонгийн “ДЭЭД АМИРЛАЛ” юм даа.

     Намрын сэрүүхэн салхи энгэр заамаар үлээж нар цаашилж байгаа нь мэдрэгдэм анир намуухан өдөр сумын төвөөс ирсэн цэнхэр мотоциклтой залуу үүдэн тушаа ирж зогсоод дээлээ гүвэн онгорхой хаалгаар шурган орж ирээд мэнд мэдэж зуухны зүүн талаар өгсөн аяганы өрний зүүн хойно ирж жижгэвтэр сандал дээр цомцойн суугаад “...за танайхан хаачив.Ахын бие сайн илааршиж байна уу? Баяр хаа хүрэхээр яваа вэ дээ.хэмээх хэд гурван үгийг солингоо өврөө уудлан дөрвөлжилж эвхсэн бичиг гарган над руу сарвайв.Дугтуйтай бичгийг задлан үзвэл гадагшаа явахаасаа өмнө ажиллаж байсан яамны тамгын газраас “ажилд орохыг” урьсан ч юм уу шаардсан ч юм уу нэг тийм албансаг хуурай “зарланрах уу” бичиг байхыг олж үзээд сэтгэл нэг их хөдөлсөнгүй.Зарлагаар ирсэн залууг хөдөлж явсан хойно ...нээрэн би чинь нутаг орондоо ирсэн ч ингээд л “айлд” байгаад байлтай нь биш “байдгийнхаа баруун хаяанд очнио гэдэг” болохоос доо хэмээн бодно.

      Намайг явснаас хойш хэдэн сарын дараа дүү маань хэдэн малаа эргэх малчныхаа өвлийн бэлтгэлийг базааах идэш уушаа авахаар яваад ирэхдээ “өнөө эрлийз гөлөгний хувь заяа хэрхэн дууссаныг”...намар гарсан хэдэн хэнз хургануудыг нь бэлчээр дээр хөөж бариад нэг нь бүр шархны халуун болж үхсэнийг яриад “ер нь л өсөж томрохынхоо хирээр малд халгаатай болоод байхаар нь цааш харуулсан” гэдгийг сонсоод өрөвдөх шиг...Аливаа амьтны өссөн орчин дассан орчноос даанч хол зөрөөтэй байх юм даа.Бурхан багш чи тэнд тийм амьтан болоод төр.Тэгээд ингэж амьдарч яваад төд насла гээд зурж бүрж орхидог шиг ээ.

2012 он         Цэемаа          УБ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 17 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-062.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2481

Анхны цас 2005 он
uvl-002.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2758

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-255.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2415


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn