Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуу
Оруулсан admin on 2012-05-21 22:54:09 (3782 уншсан)

Тэнгэрийн баруун хаяанд улаан ягаан туяа суумагтаад талд бүрий нөмөрч өдрийн халуун амьсгал сэрүүсэхэд  нимгэн тэрлэг дээлийн дал мөрөөр жиндэнгүй оргино. Унаж яваа “нэгдэл “ тамгатай  хүрэн морио давирсаар  Онхуудайн гуайнхны уяан дээр ирвэл сүүл хонгорцогоо чирсээр ирэх хөгшин халтар нохой нь уяаны баруун шон руу хөлөө дээр өргөн сарьж орхиод шүдгүй улаан буйлаа гарган амаа том гэгч ангайн залхуутай яа эвшээснээ Дарийн дэргэд ирж сүүлээ шарван толгойгоо гилжийлгэн гайхах мэт харан зогсоно.Өдөржин Боомын хоолойн “хөх түрүү”-д гүвдрүү болтлоо хазуулсан Дарийн зүүн нүдний дээд зовхи,баруун хацарт бандгар том гүвдрүү үүсэж,халуу оргин загатнана.Уржигдар өглөө хонио туугаад гэрээс гарсаар бүтэн 2 өдөр нэг шөнө морины нуруунаас буугаагүй Дарь  дөрөөгөө мултлан мориныхоо зөв тал руу унжсаар пидхийн унаад өгөв.”Хонио байдуулчихаад хужирт оруулж яваа Дарь өдөрчийн газраас ийнхүү зүтгэн зүтгэн ирсэн нь учиртай.Хонь малаа байдуулж,хужирлахыг  аав нь Дариар хийлгүүлэх хүн биш л дээ.Даанч ноднин намар хариулганы ацагт унуулдаг Дондогийн догшин хээрээс унаж бэртээд энэ жил бие барагтай орсныг хэлэх үү,ганц  ажлын хүнээ цэрэгт явуулчихсаныг хэлэх үү Дариас өөр хөдөлж хөлхөх хүнээр хомсхон хөгшчүүл охиноо  “бэрх”-дүү ажилд ийнхүү зарсан сан. Дуртай яа зарагдах “аян” ч Дарьд байсан аж.Хичээл,ном хэмээн гүйж орон хотод хэдэн оныг үдээд авсан Дарьд “хонь байдуулж,хужирлана” гэдэг давамгүй даваа ч “хэнийг ээ” зарчих ч билээ.Бүгд л ажилтай завгүй хэн.Дунд худагт хонь байдна гэдгийг Дарь мэддэг,сумаас хэн хэн тэнд энэ ажлыг хийхээр очдогийг ч мэдэх,”амрана” гэдэг амаа ангайгаад хэвтээд байдгийн нэр биш гэдгийг гадарлах тэрээр “салхинд гарч”,эв нь таарвал  малын эмч Төмөртэй уулзаж ч юуны магад вэ хэмээн бодоод “агсагдаж ядрахаас” нэг их айсангүй.

 Навчин тамгатай хээрийгээ

     Наймаалж битгий солиороорой

     Намайгаа гэсэн сэтгэлээ

     Насандаа ч битгий мартаарай... насандаа ч мартахгүй юм бол юундаа салхинд хийссэн хамхуул шиг салж холдож одсон юм бэ дээ...ай хөөрхий

Суурь сууриар нь тууж ирсэн хоньдыг химийн хурц үнэртэй бодис дүүргэсэн хоолойгоор хашиж байгаад хөөж оруулан “угаана”.Сумын  мал эмнэлгийн дарга Дэндэвцэрэн гуай “за хүүхдүүд минь аажуухан туугаад оруулчих.Хамаагүй хашгирч гуугалж байж зарим нэгнийг нь үргээгээд барьж авах гэж түвэг болох вий, зөнгөөр нь туугаад туугаад оруулчихаарай  хүүхдүүд минь  гэх.Мал эмнэлгийнхэн үхрийн тарилга,хонины угаалга энэ тэр гээд тун завгүй,сумын сургуулийн төгсөх ангийнхан бололтой хэдэн сөөсгөр банди нар заримдаа “онгироо” нь хөдөл вүү яав гэмээр хашгирч гуугалж пижигнэтэл элдэж, хөлдөж барьж аваад уусмалтай хоолой руу шидэж “дүрсгүйтэнэ”.Уусмалын үнэрт толгой өвдөж дотор муухай оргино.Өдрийн ид халууны үеэр Дарийн хонийг хэдэн талаас нь хашин шахаж байгаад”угааж” гарав.Раднаа гуайн “сахилгагүй шар” хавар эрт гарсан тахлай хургыг барьж аваад “хэрлийн”-д шидээд орхитол уусмалаас гарч чадахгүй удаснаа хөлөө өргөн доголоод гараад ирэв.Төмөрөө жаалхүү рүү нэг том харснаа “чи хонины хөл хугалчихав уу яав.Өргөж даахгүй байж хамаагүй шидээд...” хэмээн үглэсээр ойролцоо байх майхан руу ороод чимээ тасрав....За баларсаан...аавын чинь ууган хурганы хөлийг “Нэрмээ хугалчихаж.Одоо чиг барьж боохгүй бол яс нь арьсаа цоолж гарч ирээд өтний хоол болж сүйд болох байгаа яанаа “хэмээн Дарийн ааваас  айгаад байгаа шинжтэй....Мал л яриад байх юм даа.Надтай гүйцэд ч таван үг сольчихгүй...ёстой балай амьтан байна ш дээ хэмээн Дарь дотроо гоморхон хэлэх ч үггүй цухалдана.Хажууд нь нэгдлийн даргын дүү хархүү нүүр халуун оргитол хараад байх юм .Өнөө нүүрэн дээр нь “юм наалдчихсан юм шиг” гэгчээр хэмээн тэрлэг дээлэндээ багтахгүй болтлоо бухимдсаар хашин хүрэн морио давиран хонио туусаар “угаалгын газраас” холдон явлаа.

    Сар дээр хөөрч тэнгэрт одод түгээд хөдөөх буйдад  яваа Дарьд унасан унаа , туусан мал нь урагшаа гишгэхгүй оргиод урамгүй.Ойролцоох  дэрсний  уг голын ширэг рүү  хоньд гүйлдээд шир ширхийлгэн ширэг зулгаан идэх нь өдрийн халуунд алдсан өл хоолоо базаах мэт.Зуурам халуун өдөр юм бодох зав зайгүй “хөх түрүү”-тэй байлдсаар оройн сэрүүнтэй золгож байгаа Дарь одоо л Төмөрөөгийн тухай тухтайхан бодох.Төмөрөө Дарь хоёр нэг ангид найман жил сурсан төдгүй “ширээ хамууд”.Төмөрөөг Дарь “сэм сэм,үе үехэн шоглож орхиод “гэмгүй царайлаад” явна.Төмөрөө хааяа хааяа “гэнэт сахилгагүйтэн” гэзэгнээс нь татаж аваад арайтай л самардуулж орхихгүй хэн.Ангийн  “гал” Ганаа “энэ хоёр зодолддог эхнэр,нөхөр хоёр болох байхаа хэмээн нуг нугхийн инээж л байж билээ.Багынхаа хөгтэй хөгжилтэйхэн дурсамжаа бодож бүүргээ түшин явсаар  Онхуудайнхны уяан дээр ирж буй нь энэ.

     Хол зам,хоногийн уртыг морины нуруун дээр өнгөрөөсөн Дарь Онхуудай гуайн хөгшин дээр орж аяга цай уувуу үгүй юу буларсан хамаг бие нь арайхийн тавирч гэрийн зүүн талын орон дээр бүхэл чигээрээ хажуулж байтал гадаа хөгшин халтар нохой нь “яана вэ” гэмээр хуцаж боргох,гэрээс холгүй морины уяан дээр дөрөө ханхийн “оройн гийчин “ ирж буй”-г зарлав.

    Янжин хөгшин зуухныхаа аманд лааны гэрэлд  хүзүүгээ нугдайлган суугаад  тугалын ногтны шанаа чангалан уяж байв. Хаалга онгойлгон орж ирсэн хоёрыг гарынхаа алгаар гэрэл хаан  нягтлан хараад “өө малын эмч хүү...өнөөх нь хэн бэ дээ хэмээн гэрэл сүүдрийн завсраар онийн нарийн хараачлан харснаа...аан даргын дүү хархүү шив дээ хэмээв.Гараараа зуухны өмнөх газрыг  тулж босоод эрэгнэг дээрээс угааж давхарлан өрсөн  аяганууд авч  хуруунуудаараа шудран арчмаар оргиод халуун  цай дүүргэн хийж нэг нэгээр нь бариулж орхив.Энэ тэрхэнийг асууж ярилцаж суусан хоёр хонохоор шийдэв бололтой “морио тавихаар” гарцгаахад Дарь,Янжин гуайтай үлдэхдээ “эд нар хаачиж яваа юм бол ” хэмээн бодов.

        Хүүхдүүд нь өрх тусгаарлан гарч хоёрхон биеэрээ үлдэж хоцорсон хөгшчүүлд өөр өөрсдийнх нь хөнжил гудаснаас өөр юм үгүй тул “хоноцууд” өөрсдийнхөө дээлийг нөмрөөд бүхэл “хахалхан” л унтах шинжтэй ор дэрээ зэхэцгээнэ.Шөнийн  холын чимээ ойрхон сонсогддог доо.Саахалтаас мотоциклийн дуу паржигнан гарч удаж төдөлгүй гэрийн баруун хатавчинд тулж ирэн зогссоноо хаалга сэвхийн онгойж хүн орж ирлээ.Янжин хөгшин бүгшүүлэн ханиасаар ороо шажигнуулан эргэж дэрээ тэмтчин чүдэнз хайх хооронд орж  ирсэн хүн гэрэл гаргаж дээр өргөн барьсаар явж очин  аяганы  “өрөн “дээр байх лааг асаав.

     Орж ирсэн хүн “За Анжаа минь  Андиа хаачаа вэ ,төв ороод ирээгүй байгаа юм уу” хэмээн өөрөө асууж өөрөө хариулах нь нэлээд халамцуу шинжтэй.Базарынх том хүүгийнхээ сэвлэгийг үргээж өдрөөс хойш  найрлаад аа та хоёрыг аваад ир гэж намайг явууллаа гэвэл.Янжин хөгшин ... өвгөн орой ирнэ гэсэн байдаггүй морь мал нь зүгээр л байгаа даа санаа зовоод... чимээ тасарснаа... “байн” дээр ажиллаж байгаа хүүхдүүд ирээд ээ хэмээн дээлийнхээ ханцуйгаар амаа таглан бүгтхэн дуугаар яриад,Андиа нь маргааш ирээд очно биз дээ.Анжаа нь амжихгүй өдөр хэдэн тугалтай хөөцөлдөөд жаахан явчихсан чинь энэ муу хоёр хөл базаадаггүй.Харин энэ хүүхдүүд явах байлгүй дээ гэлээ.Хамаг бие нь булран задрах шахам өвдөж арай л хангинатал ёолохоос наагуур байгаа  Дарь  огцом гэгч “үгүй чиш” хэмээв.Залуус өндийн сууцгаагаад  “би явах уу чи явах уу” хэмээлцэх  нь найр наадамд дургүйдээ бус хэн нэгэнд хорогдоод байгааг урилга залж авчирсан гуч орчим насны Дэмид  согтуу ч гэлээ хүн л хойно ойлгов бололтой   “за бүгдээрээ л яваач дээ тэнд олон хүн найрлаж дуулж хуурдаад сайхан байна бушуул” хэмээн шамдуулана.

      Намаршаад ирэхийн багцаанд говийн айраг гэдэг юм арааны шүлс гоожуулам сайхан, “зэлгээнхэн”найран дунд ...сарьдаг өндрийн өврөөрөө ...хэмээн нүдээ хагас аньсан шиг найгаж суух ч мөн “жаргалтай” даа.

      Хувцаслах зуураа Төмөрөө гарынхаа тохойгоор Дарийг  зөөлөн ёворч авснаа, босоод дээлээ нөмрөнгөө “явах уу” хэмээн тонгойх зуураа шивэгнэв. Хөнжлийн нимгэн даавуугаар  нүүрээ халхлан хэвтэж байсан Дарь хэцүүг мартан өндийсхийснээ “саяхан л үхлээ хатлаа гэчихээд найр наадам гэхээр босч гүйхээрээ яадаг байнаа” хэмээн өөрөө өөрийгөө зэмлээд буцаад хэвтчихэв. Даргын дүү хархүү эргэцэн эргэж харан Төмөрөөг хүлээсэн үү,яасан хаалганы түгжээгээр оролдон цааш харан зогсоно.Төмөрөө гуйсан харцаар Дарь өөд хэд хэд харснаа зугуухан алхсаар  гарч явлаа.Мотоциклийн дуу пижигнэн залуус ярилцсаар судалдан одох нь харанхуйн агаарт хажууд шиг ойрхон.

      Явдаг ч байж уу  дээ .Дарь бодон хэвтэж байснаа зүүрмэглэж орхижээ.

      Шанааны нь үс сэрвэлзэж, гарт нь ямар нэг юм хүрэх шиг болоход цочин сэрвэл хажуугаар нь  хэн нэгэн дээлтэйгээ бүхэл хэвтээд мөрийг нь давуулан өрөөсөн гараараа тас тэвэрсэн байх аж.Дээлийн даавуу дал мөрийг нь үрж хөдлөх байтугай амьсгал авахад ч хэцүүхэн.Дарь...хэн бэ?...хэн ...гэтэл Батнягт байнаа...архи нэлхийн үнэртэж огиудас цутгав.Батнягт гэдэг нь “өнөөх даргын дүү хархүү” гэх бодол Дарийн тархинд зурсхийн орж ирэхэд байдаг чадлаараа түлхээд ч нэмэр алга.Ямар хашгирч орилолтой биш дээ.Янжин гуай сэрчихвэл яана гэх ичгэвтэр бодол зурсхийж “энэ Дандийн охин ч хүнээ байжээ...” чихтэй болгоны чихийг дэлдийлгэж,амтай болгоны амны зугаа болж хөгшин эцэг эхийнхээ нүүрийг улалзуулна гэхээс  Дарийн ясыг хусах шиг.Төмөрөөд ч гомдох шиг...Манай хөдөөнийхөн хэн хэнийд хэнтэй хоноод гарч явааг үүрийн таван жингээр ч болов харж,аргал хоргол түүхээр явах авгай хүүхнүүд цай цүйгээ ууж суухдаа ч “хорвоогийн ховыг нэмж чимэн бие биеэндээ ярьж жаргацгаадаг улс”.Тачигнатал хэрэлдээд,пижигнэтэл ноцолдоод гарчихаж чадахгүй ноомой дорой доо хожмоо гомдож явах юм гэж яаж мэдлээ.Нэг л мэдэхэд хүний эрхшээлд орчихсон хамаг биений бүхэл булчин шөрмөс чангарчихсан юу болоод өнгөрөвөө дөө.

     Зуны богинохон хирнээ ичгэвтэр шөнийн үүр хаяарч Дарь босон хувцаслаж гадаа гарлаа.Үүрийн бүүдгэр гэгээн дундуур болжмор дэрвэн нисэлдэж айдсыг үргээхэд “амьдрал гээч их давалгаан охин хонгор бие сэтгэлийг нь хаман авч одох шиг.Бие сэтгэл хоосрон гундаж өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт санан бүсээ чирч намуухан яраглан хэвтэх хонь өөдөө урамгүйхэн алхалахад нүднийх нь аяга нулимсаар дүүрч ирлээ.

     Найрлаж хоносон айлын гэрийн яндангаар утаа олгойдож,уяан дээрээс нь “адууны хүн” мордож харагдана.Ча чаж хэмээн нулимс амтагдах хоолойноос гарах авиагаа ч өөрөө сонсохгүй шахам яаравчлан алхалсаар гэрийн ойролцоо хоносон морио барьж эмээллэж мордоод явлаа.

    Хүсэлтэй хайртай ч хүрч болдоггүй,зөрчиж болдоггүй хил хязгаар гэж байх даа...

    Хожим Дарь нутагтаа амралтын далимаар очихдоо Төмөрөөг даргын “хүргэн” болсныг сонссон.Сэтгэл нь хоосрон орчлон хорвоо давчуу,тэнгэр хүртэл намхан санагдсаныг яана.           ...Тэнгэрийн уудмаар аялсан

          Тэргэл цагаан сар уу даа

           Тэртээх алсаас санагдсан

           Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ ...Нэр төрөө зүрх сэтгэлээсээ илүү бодож явсан залуухан халуухан,гэнэн хонгор нас минь дээ хэмээн бодох сацуу нүдний нь үзүүрт  зуны талын улаан халзан замаар тоос босч мотоциклийн жигдхэн нүргэлэх дуун сонсогдсоор  л...Дарийн хүү энэ жил “эмч” болоод  ижийнхээ нутагт ирж буй нь энэ...   

2012 он                      Бүрэн сум

 М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2321


khuv5-046.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3644

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-070.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2420


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn