Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Гомдоогүй ээ
Оруулсан admin on 2012-06-03 22:33:16 (3466 уншсан)

 Гэгээ бүүр  түүрхэн орж энд  тэндхийн бутас эрвийж сэрвийлдэн харагдахад шөнөжингөө багалсан айдас аажмаар холдож шинэ өглөөний үүр цайж байна.Хаашаа яагаад ,хэнтэй уулзахаар явж буйгаа ойлгож ядан “юу болоод өнгөрснийг” бодоход дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн завсар учраа олохгүй мунгинана.Аавыг ,ах нарыг нь толгой дараалан барьж ,одоо цэл зэлуухан номын багшийг нь барьж одов.14 нас ч гүйцэд хүрээгүй түүнийг “гэртээ харь” хэмээн хөөсөн ногоон малгайтан гэгч оготор цамцан дээрээ элдэв тэмдэг төмөрнүүд гялалзуулсан,өргөн өмд,ташаандаа хурдан буутай гүйлгэнүүр дээгүүр харцыг нэхэн бодохул “үстэй толгой арзайна”.

Оройны үс гэснээс үс нь дөнгөж ургаж эхэлж буй ч үсний уг нь шархирнам.

 Орхимжоо цуулж залгаад бугуйл хийж, замд тааралдсан адуунаас номгочлон барьж хөл залгахаар,хөөцөлдөв. Том гэдэстэй лазандуу хар хээр үрээхэн морийг барихын даваан дээр  гутлын ул ханзарч,бугуйл болгон залгасан орхимж хэдэн хэсэг болон тасарч орхилоо. Нэг өртөө газар гэдэг явган хүнд барагдахын эцэсгүй хол газар ажээ.Орхимжоо урж орхисон тэрээр том том хайргаар хайр найргүй нүдэх шороон  шуурганаар толгой нүцгэн,гутлынх нь ул ханзарч зулганд барьж оёсон хатуу сарьсны үзүүр хөлийг нь холгож  тэсэхийн аргагүйд гутлаа тайлан замын  зуур  дахь овооны  хөлд хаяж орхив. Тэнгэр хангай хилэгнэн уурсаж дошгирон шороогоор  тасралтгүй нүдсээр хоёр хонолоо.

Тэртээ зүүн хойд энгэрт Өршөөлтийн хийд чимээ аниргүй нэвсийн дүнсийнэ.Цагтаа Шанхын хүрээ,Чойрын дацангаас лам нар гороолон ирж “ном хаялцдаг”,ирсэн одсны зам гудас тул хөл тасардаггүй,хурал ном,цан хэнгэрэгийн дуу өдөр шөнөгүй дүнгэнэж,хүнгэнэж байдаг “ариун жанлав”-ын орон байсан даа.Нам гүмийн айдастай.

Даш сууж жаахан амрахад дух,хүзүү нь хөлрөнгөтөөд хүйтэн хар хөлс нь чийхарч “гол нь харлана”.

Уржигдар орой багштайгаа хоолоо хийж идчихээд дэнгийн гэрэлд номоо уншиж суутал  хаалга сэвхийн онгойж буутай цэрэг дагуулсан “цэргийн дарга” орж ирээд мэндийн зөрүүгүй “гавьж Жүрмэд мөн үү” хэмээн хариу хэлэхийн завдалгүй номын жавдан дээгүүр нь харайн хойморт гарч “за явнаа хө.Өнөө шөнийн дотор хүрээн дээр очсон байх тушаалтай хэмээн яаруулж,Жүрмэдэд дээлийг нь дутуу хагас нөмрүүлээд чирэх шахам  ёвчсоор туугаад гарсан.

Ёоворгон зантай байрын цэргийн дарга гарахдаа айсандаа уйлах нь уу гэмээр балмагдсан Даш руу эргэн харж...хүүхээд чи гэртээ харь мэдэв үү хэмээн хэлэх нь цаанаа нэг л хүйтэн аймшигтай санагдсан тул зэрэгцэн гэрийнхээ  босгон дээгүүрээ харайн гараад тэдний явсан зүгийн эсрэг зүгээд шороо манарган гүйсээр амьсгаадаж бахардахын хавьцаа зогсож  яасан ийсний ,яах ийхийн тухай бодоод бодоод олсонгүй.Харихаас өөр хаачилтай вэ дээ.

Хэдэн өдрийн өмнө Дашийн аавын адуучин Дэндэв ирээд явсан.Жүрмэд багш та хоёрыг  одоохондоо “хөдөөлж ирээд хэрэггүй,хаваржаа тохигүйхэн,хол нүүдэл хийхээр болсныг дуулгах гэж ирлээ гэсэн хирнээ нэг л хачин “нүүр буруулаад” байгааг анзаарсан Даш даган гарч Жарангийн хийдийн зүүн урд дэнжийг хүртэл хамт явахдаа Аажий \Дашийн ижий\-гийн хэлүүлснийг там тум сонслоо.Балжир зангийн их ахыг хүрээ рүү барьж авч яваад “хороочихож гэнэ”.Хоёр хоногийн өмнө зангитныг отгон дүү “маарамба”-ынх нь хамт бариад явсан.Багш та хоёрт энэ бүхнийг хэлээд юу хийх вэ? Хийсэн гэм нүгэл үгүй тэднийг минь төрийн  сүлд өршөөх  байлгүй дээ хэмээн  Аажий өдөр шөнөгүй л  тэнгэр хангайдаа дээжээ өргөж суугаа гэнэ.Манайхны тэрээд хаваржаа тохигүйхэн.Хүмүүсийн санаа сэтгэл ороо бусгаа.Уулзаж учирсан хүний амнаас өөдтэй үг гарах нь ховор “баригджээ” гэх боллоо хэмээсэн сэн.

Уг нь өдийд айлууд зусландаа бууж гүүгээ бариад,айраг цагаа дэлгэрч налайж байдаг даа.Замд “сууж” байгаа айлууд байтугай адуу мал ч ховор үзэгдэнэ.

Тэнгэр хангай хилэгнэж том том ширхэгтэй чулуу шороогоор нүүр нүдгүй нүдэх   байгалийн араншин сайнгүй.

Даш айдас дагуулсаар хөл нүцгэн хахир хаврын цагаар өлсөж ундаассан, айж ширвээгдсэн амьтан зүрх нь хагарахаа шахаж “ээжээ” хэмээн авралын тэнгэрээ  дуудан дуудан гүйсээр Жарангаас Булгуудийн хэцийг хүртэлх өртөө илүү газрыг  эсэн  мэнд туулж төрж өссөн бор гэртээ хүрч очжээ. Аажий “эвий минь дээ үр минь ингэж ч явах гэж дээ...Яасан цаг үе вэ хэмээн халаглан цэвэр даавуу самбайгаар хагар хагар тусаж цус  шүүрэх хөлийг нь боож, хөндүүр сэтгэлээ барьж дийлэлгүй нулимсаа урсгаж байлаа.

Хахир хаврын сүүл сар өнгөрч зуны эхний сар гараад судаг жалгаар ногоон өнгө дөнгөж суумагтаад урины түрүүч усны шувууд  бүрий нөмрөх тэнгэрийн энг задлан хүний сэтгэлд хургасан айдсыг нимгэлж ганганалдана. Сүүн дээжээ өргөж зогссон Аажий алчуурынхаа үзүүрээр нулимсаа арчаад усны шувууд ирж нутгийн нуурын мэлмий баясах нь дээ хөөрхий хэмээн ханцуйдаа залбирна.  “Дарь эх”-ийн тарни  дүнгэнэтэл уншин залбирахад харж зогсоо Даш өөрийн эрхгүй ээжийгээ даган цөвүүн цагийн хилэнцийг бага ч атугай нимгэлэх сэн гэх шиг цааш үргэлжлүүлэн уншиж  өнчрөл хагацалыг амсаж зовсон бие сэтгэлээ аргадмуй.

Цаг хугацаа явдагаараа явж  Булгийн хэцэд хавар гурвантаа ирсний дараахь зун айлууд зусландаа бууж гүүгээ барьцгаан “цөвүүн” цагийн айдас арайхийн холдоод байтал Дашийнхны хот айлд  урьд хожид үзэгдэж харагдаагүй “муухай үнэртэй” хар чийчаан ирж Жамсран гуайнхныг сураад яваад өгөв.Хүмүүс хөмсөг зангидан...за байз...Жамсран гуайнд чинь лам хар энэ тэр хүн байдаг билүү хэмээн бие биенээсээ битүү сэм сураглана.Дашийн аавын адуучин байсан Дэндэв эрлээр говиод яваад хоёр хоногийн дараа ирэхдээ Жамсран гуайхнаар халгаж халгаж очлоо гэсээр инээд алдан ярих нь  гэгээн гэрлийн сурагтай.Дэндэв “манай  Жамсран гуайн хүү чинь  хүрээнд дээгүүр алба хашдаг гэнэ.Жаамаа гуайн бие барагтай байгаа юм байна.Хүү нь Өмнөговийн дарга болоод үүгээр дайрч өнгөрчээ.Манай Самбуу ч том дарга болжээ хэмээн хүүрнэсэн нь бүгдэд  бахдалтай,сэтгэлийн нөмөртэй санагдана.

Ойрын хэдэн айлуудтайгаа зусландаа буучихаад гүүгээ барихаар том модон гадас гэрийнхээ зүүн урд дээр зоож байтал  сумын зарлага Цагаан ирж Дашид албаны улаан шугамтай бичиг гардуулж өгсөн нь “цэрэг татлагын зарлан дуудах”  байлаа.Хоёр хоногийн дотор сумын захиргаан дээр бэлэн байх хэрэгтэй хэмээн хэлээд мордоод явахад нь Аажий дургүйлхэж монголоо алдсан золиг чамайг гүүгээ барьж байгаа айлд ирчихээд  модон мухар юм ярьчихаад явж гэнэ хэмээхэд Даш”... ээ ижий минь тараах зар сүр их байгаа л байлгүй дээ.Хойшлуулж болохгүй алба ганзгалж яваа хэрэг хэмээн  өмөөрөнгүй дуугараадахлаа.

....Хувьсгаалт манай улс аа... хэмээн цог золбоолог залуу хоолойгоор дуулалдан зэрэгцээ гурав гурваараа морьтой цэргүүд  эгнээд  улаан туг намируулан хөдөөх хөндийгөөр  сүрлэг  явах нь тааралдасан хоньчин хургачин хүүхдүүд хүүхнүүдийн сэтгэлийг хөдөлгөж мөрөөдөлд дуудна.Аймгийн цэргийн комиссоор нутгийн цэргүүд орж дуусахын багцаанд Дашийг цэрэг татлагын комиссын гэрт дуудлаа.Чухам яагаад хэмээн  айхын өмнөхөнтэй орж очвол зүс харсан ...дарга “зиа эсэргүүний хүүхэд...хэмээн зуунгитан хэлэхэд  Даш навтасхийж “хэрэг хаашаа эргэх”-ийг ...бодохоос ёстой л үстэй толгой арзасхийж ...яанаа...яана.Гутлынхаа хоншоор руу харж  үлдэж хоцорсон өнчин ганц ижийгээ бодохоос нулимс хоолойд  аргадаж...яалтай билээ.

Талын номхон,намхан бор толгодынхоо энгэрт тугал хургатай хөөцөлдөж өссөн Даш бараг хагас сар хиртэй явж Ховдын хязгаарт хүрч ирлээ.Дашийг гэгээн төр харж  таван жилийн хугацаатай Ховдын хязгаарт цэргийн алба хаалгахаар болгосон нь золтой л хэргээ.

Мэдээ орохын л Талын булагтаа,Зараагийн өрмөн шаргал талдаа таана мангирын үнэртэй талын энхэр салхинд илбүүлж амгалан тайван уужуухан явсан тэрээр нүүрэн дээр унаад ирэх нь үү гэмээр өндөр өндөр ян сарьдаг уулсын сүрт оргилууд,,шовх шовх хадат улаан байцыг харах нь ээ сүрдэм.Цэргийн хүүхдүүд дорхиноо дасалцан нутаг орноо аав ижийгээ ярьцгааж,санаа алдах хэдий ч “том болж эх орны цэрэг болсон” бахархал нь тэднийг дотогшоо “нэрэлхүүлнэ”.Тэдэн дунд  Дорнодын  Чулуунхороотоос ирсэн барга  ноёны “бас ганц хүү нь” Даштай адил “будилж яваад “ирснээ бага сага л ярих .Энд ирэгсэд  “ам хатуутай”. Хатуу цагийн эрх юм байлгүй дээ.Таван жил гэдэг бага хугацаа бишээ.Амьд мэнд гэгээн төрийнхөө ивээлд багтсан түүнд таван жил гэдэг  маргааш л юм шиг санагдана.Аавын олон хүүхдүүдтэй  үймж шуугиад нутаг орноо санах ижийгээ зүүдлэх нь  ховордоод байтал цэргийн хороонд учир бүтүүлэг өвчин гарч дарга нар аймгийн төвөөс орос доовтор залж ирээд ч илаари болсонгүй.Дарга нарын нэг нь сэм  нутгийн “маарамба “-ыг авчирч “эм залсан “ нь зөвджээ.

Хилийн харуулд гарч  ийш тийшээ дурандаж байтал дурангийн хараанд өртсөн цулгуй томоос том хадан хясааны наран тал дээр  урт голигор олгойтой тос шиг хэлбэр дүрстэй сонин юм харагдаад байв.Харуулаас бууж ирээд нутгийн урианхай цэрэгт  Их Түнэлийн хадан дээр “олгойтой тос” шиг юм харагдана лээ гэвэл өнөө цэрэг залбирч “еэ багш минь тэр чинь олгой хорхой гэдэг амьтан  оролдож уурлуулбал  тэсэрч дэлбэрдэг гэнэ лэй шүү ойртож ч болохгүй .Цаг  цэвүүцэхээр хүний нүдэнд ил харагддаг гэж манай багш дээр айлддаг байсан юм.Еэ гончигсүм...сэм сүслэн залбирав....эргэн тойрон нүд харж байхад чинь хэмээн Даш хажуугаар нь биеэрээ халхлаад гарч оджээ.

Он цаг ирж буцсаар нэг л мэдэхэд Даш халагдах болж хоног өдөр тоолон,хэдэн адуугаа зүүдлэхээ шахаж байтал цагийн байдал тогтворгүй баруун хязгаараар хасгийн дээрэмчид  орогнож хувьсгалт цэргийнхэн рүү хэдэнтээ дайрч хил амгалангүй байгаа тухай ярьцгаах болжээ.Гэсэн ч  хэдэн нөхдийн хамтаар  Даш халагдаж уулын сайхан Бүрэнгээ,усны сайхан Баян төхөмөө эрэн тэмцэн иржээ.

Эргэж харих нутаг нуга гэр орон хүлээж суугаа ижий нь нар гарч дээ.Анх явахад нь дөнгөж хөлд орон паацагнаж байсан Дэндэвийн том хүү  “хурдны морь унасан мундаг эр болчихоод,Дашийг манай цэрэг ах” гээд даган гүйж,айл хунараар орж хөгшчүүлтэй золгож мэнд амрыг нь эрэхээр мордоход хань болон  ихээ том хүн шиг хэвлүүхэн явна.Нутаг гэдэг сайхан байнаа.Хязгаар ч адилхан л монгол газар шороо хэдий ч холын бараа үгүй нүүрэн дээр тулсан хад асга арсайж барсайгаад  давчуу санагддагаа ижийдээ л сонин болгож ярина.

Намрын дохио орж цагаан тоос  Зэгстийн таруугаар  нэл босч,Хадан хөвийн ус эзэнгүйрч уйтайхан .Ирэх жилийн өнгө ямар шуухан болох талаар цай уух зуураа нутгийн тулхтай хөгшид хүүрнэж  энэ хавар  Могойтын худагт “луу ичсэн” хавар зун сайхан болж өнгөрсөн дөө.Намар ч гэлээ сайхан л байна хөөрхий  гэцгээнэ.Говийн гэлэн хэмээхээ болиод  “Өршөөлтийн өвгөн” гэх болсон Надмид гуай “нар нэг л эвгүй шингээд” байх юм.Дээр үед  нар иймэрхүү шингэхээр хүний цус урсаж дайн самуун болдог гэдэг шүү гэвэл тулганы захад цай оочилж суусан эмгэн нь цочиж цайгаа цалгилуулан тавиад ...ува базарваань гэж энд тэндхийн  муусайн хүүхдүүд  сайн л байдаг байгаа даа хэмээн залбирч сэтгэл  нь  тавгуйрч тооно өөдөө харснаа эргэнэг дээрээ байсан модон саахуутай сүүг барин гарч одлоо.

 Анх ном үзэхээр явахдаа дайрч өнгөрсөн Мятав гэлэнгийнхний  бага охины тухай  бодож үзэв.Ижийгээсээ гэлэн гуайнхныг  асуух гэснээ нэрэлхэж “яваандаа болох биз хэмээн бодсон ч асуумаар санагдаад болж өгсөнгүй.Орой гүү тавихаар гарч явахдаа Дэндэвийн эхнэр Сүрэнгээс  сэм  “гэлэн гуайнхныг сурвал” урт гар гэзэгээ хойш шидэн жоготой нүдээр өөдөөс нь нухацтай харж ...за чи чинь алга болж болж ирчихээд муу ижийгийнхээ элгийг дэвтээлгүй “сэвгэр”-ийн араас одох нь уу гээд хи хи хэмээн  аальгүйтэн жуумагнав.

Шилээ маажиж бантахдаа  Сүрэнгээс...өө тэр яах вэ чи сандлаа авсан уу хэмээн асууж орхиод бүр шоолуулж,...за чи чинь байтлаа гүүг сандал дээр  сууж саадаг болоо юу хэмээн  тогоо шанага хангинитал инээснийг яана. Ижий нь арай сонсчоогүй байлтай вэ дээ.

Гал шаргал намрын аяг ааль намдуу айлууд  зуслангаасаа нүүгээ ч үгүй Баян уулын зүүн сугаад адууны эрэлд яваа Даш суурин дээрээ нэлээд удсан шинжтэй “сууриндуу” хот айлд хүрч очлоо.Сураг ажиг гаргахаар Сүрэнгээс асууж амаа таглуулсан “гэлэн гуайнхан” энэ ажээ.Улаа бутарсан хацартай цэвэр гоолиг охин байх.Нүд дүүрэн сайхан хүүхэн болжээ.Үүгээр дайрч өнгөрч явснаас хойш мөн ч олон жил болж дээ.Тэгэвч  сэтгэлийн чинад  дүр төрх нь хадгалаатай үлдснийг бодоход  “тавилан” юм болов уу хэмээн бодсныг нуух юун.Норжин  зүс таних төдий залуугаас нүд дальдравч шохоорхон сэм нүднийхээ булангаар харсаар...

Дашийн ижий Алдар \Аажий\ ,Дэндэв,Хас өвгөн гээд Тал булгийн хэдэн хүн Мятав гэлэнгийнд намрын сүүл сарын шинэдээр ,  бурханд нь хадаг тавьж Норжинг “бэр буулгахаар гуйж” ирээд явцгаав.Мөргөлийн модон  дэрнээсээ арайхийн холдож  Хажид хөгшин охиндоо “миний хүүхэн хүний хань болох нас болсоон болсон.Аав ижий хоёр нь ингээд үлдэж хоцрох боллоо.Хүүхэн хүн хүний нутаг гүний газар явдаг нь ёс юм хойно доо.Миний хүүхний заяа буян дэлгэрч,хадамдаа элэгтэй,ханьдаа түшигтэй яваарай даа хэмээн хамаг л сайн сайхан ерөөл бэлэгдлийн үгээ эгээ л найр хуриман дээр нь аятай хэлж байв.НОржингийн хамрын самсаа шархирч,”муу ижий аав  хоёр минь ядрах л байх даа” хэмээн бодохдоо  нулимсаа дотогшоо татаж зогсов.

Цонхигор цагаан наран бүүдгэр тэнгэрт ёлтойж хүйтэн жавар сүүгсэн  өдөр мөн л сумын зарлага Цагаан хамтралын сүргээс үлдэж хоцорсон  Учрал тавнангийн тамгатай яндан цагаан морь унасаар ирээд уяан дээр зогсож байсан Дашид  тамгатай бичиг өгөөд яваад  өгөв.Ой дөнгөж хүрч ганц нэг алхаж түүндээ баярлан алгаа ташин тэнтэр тунтар гишгэлэх охиноо харахад  Ховдын хязгаарын асга хад нүүрэн дээр нь тодроод ирэх шиг.

Дашийг “түр цэрэгт татах тухай зарлан дуудах “ мэдэгдэл иржээ.Хотод  Амгалангийн цэргийн анги дээр  “түр цэргийнхэн”  хөл гарын сургууль хэд хоног хийж байх зуур хуаранд нь баян баргын ноёны ганц хүү бас л ирсэн байлаа.Хуучин цэргийн андууд  ах дүү амраг садан уулзах шиг л баяртай уулзалджээ.Дарга нарын амнаас “хил хязгаар амгалангүй.Удахгүй Японтой байлдаж ч юуны магад вэ хэмээн ярих нь  айдастай.

Өвлийн адаг сарын шинэд гарч байтал түргэнийн бүрээн дуу хуаран даяар хадаж хуучин шинэгүй бүх цэргүүд жагсаж цэргийн хөгжим сүрлэг эгшиглэн  сэтгэл сэргэм.Дарга нар команд өгч  “цэрэг гэдэг зэрэг” гэх.

“БНМАУ-ын баруун хил хязгаарт хасгийн зэвсэгт дээрэмчид  өдөөн хатгалга хийж байгаад манай нам засгаас арга хэмжээ авч цэргийн анги нэгтгэлүүдийн хүчийг  алба хаасан хуучин дайчдаар нэмэгдүүлэн дайчлах арга хэмжээг авч....р ангид алба хаасан дайчдыг Ховдын хязгаарт шилжүүлэн суулгахаар тогтов...хэмээн маршалл Х.Чойбалсангийн шийдвэрийг  уншин танилцуулж дуусангуут,  үүрэг гүйцэтгэхээр цэргүүд машинд суун хөдөлцгөөв.Арваад хоногийн дараа Даш өнөө л нүдэнд дасал болсон байц өндөр хайрхануудынхаа бэлд ирж  албаа үргэлжлүүлэн хаалаа.Энэ удаа охиноо байн байн санах нь түвэгтэй.Өмнө нь бол ижийгээс нь өөр хэн  ч бодогддоггүй байсан бус уу.Хасгийн дээрэмчидтэй нэг бус удаа нүүр тулж үзсэн тэрээр ...дайн байлдаан өдөөн турхирдаг  хүмүүс жирийн хүмүүс яав ч биш  бараг үлгэр домогт гардаг “мангас бирд” шиг л юм байдаг болов уу гэж боддог бодлоосоо  цэрэг болсоор ичдэг болж билээ.

 Энэ нутгийн газрын  баримжааг сайн  мэддэг тул  тагнуулд явахыг  их хүсдэг сэн.Арын албаны энэ тэрхэн ажилд  Дашийг зарж явуулна.Өнөө баян баргын ноёны хүү харин Ховдод ирээгүй билээ.Хаачсныг хэн мэдлээ.Цэргийн нууц  юм хойно доо.

Хэзээ халагдах тухай хэн ч мэдэхгүй  явсаар л.Таван жил нэг л мэдэхэд  өнгөрч  нутгийн иргэн шиг болсон Дашийн хэл яриа хүртэл нутгийнхнаас ялгагдахын аргагүй болсон байлаа.Хамт ирсэн түр цэргийнхэн  гурван жил болсноосоо хойш халагдаж явсаар  л Даш  ганцаар үлдэж хоцорсон нь хачирхалтай..Цэргийн бага эмчийн туслах болж  тариа хийж сурчээ.Эдний цэргийн ангид бас учир битүүлэг өвчин газар авч Даш халуурч,бүр дэмийрч амь нас  нь хутганы ирэн дээр ирээд байлаа.Ухаан ороод  “ингээд хол газар хүний нутагт ясаа тавьдаг юм байж дээ”...хэмээн  бодоход  нулимс  шанааг нь  даган урсаж,өр өвдөн ...нялх балчир охиноо,ноён хүний хатан болж ирсээр жаргал гээчийг бага үзсэн хайртай ижийгээ,хэзээ яваад хэзээ ирэхийг нь мэдэхгүй ч  орой шөнө  чимээ чагнан хүлээн  суугаа Норжингоо бодохлоор  цээжний мах барагдана.

Цагийн тариа хийхээр  зүү тариур барьж орж ирсэн буриад залуу тонгойн “таныг  Доржпалам гэдэг хүнийг таних уу гэж бага эмч асуулгаж байна” гэлээ.Гайхсан Даш юм хэлж чадсангүй.Чимээгүй байсаар  сувилагч цэргийг гаргаж явуулчихаад гайхаж гайхаж ...”Дарь-эхийн  тарни”-аа уншаад  буруу харан хэвтэж байтал зөв талынх нь  мөрөн дээр нэг хүн элэгсэг зөөлнөөр дарав.Эргэж харвал хүүхэн хүн шиг шарангуй царайтай туранхайвтар намхан хүн инээмсэглэн зогсоод та намайг танихгүй байх аа.... би Доржпалам гэцлийн гарын шавь Гэмпил гэдэг хүн байна хэмээн намуухан зөөлөн дуугаар шивнэх төдий  хэллээ.Доржпалам гэцэл гэж Дашийн аавын отгон дүү билээ.Айх шиг, баярлах шиг.Энэ мөчөөс эхлэн  Гэмпил нууцаар  Дашийн өвчнийг “монгол эмийн” шид,түвд эмчилгээний аргыг хослуулан  эмчилж арав хоноход хөл дээрээ босох байтугай  Дашийн  өөрийнх нь үзэж байгаагаар “цоо эрүүл” болсон байлаа.Аагь үнэртэй ургамлын гаралтай эмийн үнэрийг дарах нууц аргатай байсан юм санж.Огт юу ч үнэртэхгүй амт нь жаахан эхүүн байдаг  аж.Овоо эдгэрлийг олсон  Даш, төвөөс ирсэн  цэргийн эмчийн “хүнд” гэсэн оноштойгоор цэргээс халагдаж нутгийн зүг дөрөө жийжээ.

Өр зүрхний гүнд уяатай дэрвэлзэж байдаг унасан газар угаасан ус гэдэг “гэр орон шиг,ижий шиг нь ээнэгшүү”.Өдөр шөнөгүй олон унаа мал сольсоор арайхийн Баян уулынхаа барааг харж  Хайрханы хөтөл дээр цэрэгт мордохдоо  цэргүүдийн  бий болгосон овооны хөлд ирэхэд эх нутгийнх нь сэвшээ хонгор салхи нүүр хүзүүг нь илбэж хат үзсэн хуучин цэргийг  цэцэгтэй  зун нулимстай угтжээ.Нэгэн цагт үүгээр толгойгоо ороох орхимж ч үгүй хөлөө халхлах гутал ч үгүй учраа олохгүй улаан нялзрай амьтан уйлан орилон өнгөрч явсан бол “хал үзсэн ухааны нөмөртэй нэгэн болоод хүрч ирлээ дээ.

Үймээний жилүүдэд эцгийг нь хороож,эд хөрөнгийг нь гурав хурааж,Дашийг нас биед хүрмэгц нь цэрэг нэртэй цөллөгт ийнхүү 13 жил болгоод  ирүүлэх нь энэ. Ай сайхан эх нутаг минь намхан номхон толгодтой  амар амгалан нутаг минь дээ хал үзсэн цэрэг овооны хөлд алга хавсран сууж Дарь-эхийн  тарниа чанга чангаар уншлаа.

Сүүлийн гурван жил Аажий илтэд хөгширч  сайхан хар шанханд нь ширхэг ч хар үс үлдээгүй гэлцэнэ.Могой жилийн зуны эхэн сард хур бороотой сайхан зун болж байжээ.Дашийн  охин Ням үеийнхээ гурван охинтой хурганы бэлчээрт тоглож байгаад  хонио ус руу гүйхээр нь хамт гүйж худаг дээр очжээ.Худгийн ус нэл ногооноор эргэлдэж байгааг үеийн гурван охин шохоорхон , шилбүүрийн мод хийж байгаад хутгаж тогложээ.

Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа гэнэт  их устай үер бууж  хурганы билчээр дээр байсан үеийн гурван охин  ойролцоох том маанийн үсэгтэй чулууны нөмөрт хорогдож байжээ. Бороо ширүүсч тэнгэр хүчтэй дуугараад байхаар нь Ням  охин  айсандаа “...ижий ...ээ хэмээн хашгиран  босон гүйтэл цахилгаан мэлсхийн  их гэгээн дунд жаахан охин үсрэн түрүүлгээ хараад унажээ.Хамт явсан Чулуун,Чандмань хоёр үүрд дэлхий ертөнцийг харах нүднээсээ салсан байна.

Ай хорвоо  дэлхий минь ...аяа хорвоо минь дээ би тандаа ямар элэг буруу юм хийлээ дээ.Нүгэл хилэнц байдаг бол намайг л та минь гэсгээн цээрлүүл. Учир мэдэхгүй бага балчир охин үрийг минь юунд гэсгээн цээрлүүлэв дээ...эвий минь дээ томоогүй ч юм бол доо...гаслан гаслан энэлнэ.

Эргэж харьж ирсэн хэдий ч үрээ алдсан эцгийн энэлэнд унасан Даш орчлон хорвоо орон дэлхий гэгээн төрдөө гомдоогүй ээ. Тавилан гэдэг юм алхам ч бүр сөөм ч зөрдөггүй гэдгийг “говийн гэлэнгийн  зурсан зураг,тавьсан төөрөг нь” илтгэжээ гэдгийг Даш ухаарсан.

Гэгээн төр минь гэгээн байвал гэгээн заяа минь гэгээн байна даа.Эгэл амьдралаар амьдарсаар Даш наян насыг зооглохдоо  гандан хийд  сэргэж,”нуурын багш ” жавдандаа залрах  гэгээн сайхныг үзсэн.Хаврын сэрүүхэн орой дээлээ нөмрөн хөөгдөн туугдаад явж одсон Жүрмэдийг шавь нар нь Дашийн нутгийнхан “нуурын багш” хэмээн өргөмжилж шашин номынх нь ариун лавринд  залалцсан буянтай.

 

                                     УМ САЙН АМГАЛАН ОРШТУГАЙ                             2012 оны зуны тэргүүн сар

                                                                                                                   М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 79 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Чойжин ламын сүм музей
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3426

Анхны цас 2005 он
uvl-020.JPG
Хэмжээс: 600x450 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2645

Анхны цас 2005 он
Жүжиг
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4129


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn