Хайрт нөхрөө дайнд үдэхдээ Харанхуй бүрийгээр долоон бурханд сүү өргөсөн Хамт олноороо мэнд л яваарай гэж Ханцуй дүүрэн чулуу боосон
өвөг дээдсийн үнэтэй шороо өстөн дайснуудад булаагдах үед өлсөж даархаа мэдэхүгй явсан өмөөрч үлдсэн баатрууд яана
үр удам хойчоо бодож үнэхээр Монгол орноо хамгаалсан үйл заяаны хагацал дундуур үнэтэй сайхан ялалт авчирсан
Хөнөөлт дайснуудын хүйтэн зэвсгийг Хөөрхий алд биеэрээ хамгаалсан Хөвчийн Хангайд хөхөө донгодоход Хөх Монголд минь заяа ирсэн
Утаат энэ жилүүдэд Булбарай үрс цөөхөн төрсөн Удмаа залгах аавын хойморт Унаган морьдын хэрэглэл үлдсэн
Цээлхэн энэ орчлонд дүрэлзэн асах гал шиг Цэцэг нутгийн хүү Ард-Аюуш дүрээ мөнхөлсөн Мартаж чадамгүй цагаахан аялгуунд нь Манхан нутгийн хүү Олзвой хадгалагдсан
Ариун их тэнгэрийн дор Амарсанаагийн бослого ялсан юм Маргад тэнгэрийн хөх огторгуйд Магсаржав нь ялалт байгуулсан юм
Баруун Алтай нутгийн минь Байгаль шороо үнэтэй юм Байлдаж байсан Баатруудын минь Бамбай бүхэн нь эрдэнэ юм
Сартай нартай энэ хорвоод сангийн хэрэм энгээр тархлаа Сайн сайхныг хүсэн ерөөж саваагүй үр нь найргаа өргөлөө
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-184.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3974
khuv5-041.JPG Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3878
Амсхийх зуур Хэмжээс: 600x800 264k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4289
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: