Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа: Эрэл
Оруулсан admin on 2012-07-25 22:46:55 (2759 уншсан)

 Уулын оройгоор манан татсан  сэрүүвтэр намрын  өглөө  Жигмэдийн хот айлын  зүүн хойно байх жижигхэн гэрээс цэнхэр дурдан дээлтэй дунд хирийн нуруутай хорин долоо найм  орчим насны залуухан бүсгүй хөнгөн цагаан данхтай зүйлийг барин гарч ирээд шаламгайлан алхалсаар урьдхан талдаа байх том цагаан гэр рүү орж яваа харагдана .Энэ хүүхнийг  баян Дэрэмийн ганц охин Гандиймаа гэдгийг энэ нутгийнхан байтугай  хацрын  гэгээнд нь бүдэрч явсан хол ойрын харчуул андахгүй билээ.Хүний амьдралаа гэж  алга урвуулахын дайдад л нар шиг мандаж,сар шиг ганцаардаж,өвлийн эчилгүй нар шиг бүүдийн бүүдийсээр шингэдэг гэдгийг  хэн хүнгүй мэдэх ч ирж буцсан амьдралын түг түмэн нугачаанд ийм амархан гудайж хонхойх юм гэж хэн мэдэх вэ.

Гандиймаа шиг гайхуулж явсан нь Зэгстийн голд хэд юм бэ дээ.

 Гялалзсан хар нүдтэй намхавтар цагаан охин сумын төвийн хааяа нэг болдог “бүжиг”-ийн  гол дүрд тоглож,өнөөдөр шинэ ирсэн эмчтэй вальс эргэжээ...нягтлан хархүүтэй сугадалцаад алхаж л явна лээ.Дунд сургуулийн  захирал тэднийхээс өглөө эрт гарч явах юм даа.Ажилгүй айхавтар авгай нарын ам хэлний бай болсоор мөнхийн юм шиг хорин нас нь үдлээд л  өнгөрөх усны шувууд шиг ганганаад талийжээ.

Дэрэмийн эхнэр Цэндмаа Гандиймаагийн хойд эх болохоор “хэзээд л сайн нэртэй хойдхи,урдах байлаа даа” хэмээн амаа жимийсээр . Тэр аягандаа дасаж дотор хүнтэйгээ л хааяа нэг ярилцахаас цаашгүй хэлээ залгисан мэт таг дуугүй л явна.Нутгийнхан зарим нь дуугүй хүний доодох нойтон гэж ам хэлээ билүүдэх ч,мэддэг зарим нэгнийх нь үгээр бол Дэрэм охиндоо ганхийж ганц үг хэлүүлэх  хүн биш ажээ.Дэрэм Гандиймаагийн худал үнэн үгнээс болж хөөрхий Цэндмааг наснаас нь эрт оворжуулж хөгшрөөж орхисон  гэхэд хилсгүйхэн.Эдний хаалгыг алхан орж ирсэн тэр үйлт өдрөөс хойш ямар балчиг намагт унаснаа сэтгэлийнхээ хатаар давахаас өөр аргагүй гэдгээ гүн ойлгож шүд зуун амьдрах гэж зүдсэн хөөрхий  бүсгүй.

Уг нь хүн сэтгэлээрээ амьдарч явах ёстой бус уу.Яагаад ч юм бэ зарим хүний амьдрал төөрч будилж,замын дунд гацаж,цагаасаа эрт хорвоогоос халих нь зурсан зураг төөрөг нь юм болов уу,алаг булагтай хорвоогийн аяг ааш нь юм болов уу ... хэн мэдлээ дээ.

Мэдлэг боловсролтой,дажгүй сайхан залуус ирж очоод эхэлснээ нүүдлийн шувууд шиг нүүр буруулан оддогийг  зарим нэг нь гайхаж харуусаж,зарим нэг нь нүд хэлгүй шиг дуугүй “бидэнд ямар хамаатай билээ дээ.Баян хүний эрх охин лаагаа иднэ үү луувангаа иднэ үү юуны хамаа вэ дээ гэх шахуу.Сумын төвийн хэдэн авгайчууд хормой султай харчууд л Гандиймааг харуулдан харж хормойдон дагасаар зарим нь  нэгээ илүү үзэж, “энэ ч одоо юу вэ дээ” хэмээн ад шоо болгож, эд хогшил мал адгуус аятай үзэцгээн хол ойроос ирээчин яваачингуудад сонин болгон ярих нь элбэг.

Хорьж цагдаж болдоггүй хорин хэдэн насандаа дэгж дэрвэж эрвэлзэж  дэрвэлзэж байсан Гандиймаа явуулын хүн дагаад хот газар руу  талийлаа гэх яриа газар авахад нэлээдхэний зүрхэнд шар ус хурж зарим нэг нь хэд хоногоор архи ууж сэтгэлийн шаналангаа тайлсан сурагтай.Харахын буян байна уу гэхээс хазахын буянгүй ч гэлээ тэдэнд харж явах сэтгэлийн баясалтай байгаа юу даа.Хэдэн жил сураг төдий л байсан Гандиймаа өнгөрсөн зун нэлээд ядарсан шинжтэй харьж ирснээсээ хойш хүний царай ч олигтой харж чадахаа байсан гэдгийг сонссон нутгийн хэрмэл хэдэн залуус хоног тааруулж  очжээ.Гүүний үрс гаргах найрын хойморт  халамцуу данхалзах ногоон Даваа Гандиймааг залгих нь уу гэмээр харж шүлсээ гүдхийтэл залгих нь өлсгөлөн араатны шинжтэй.

Хуучны цог золбоо нь гандсан Гандиймаа залгих мэт ширтэх халамцуу эрсийн нүднээс дальдчин гарч орж айраг,шимийн архи  илүү гэрээсээ дөхүүлмээр болж нааш цааш холхино.Галтайхан гялалздаг хар нүднийх нь цог золбоо буурч,хун цагаан хүзүү нь баруун тийшээ үл ялиг гилжийж,инээмэр болоход нь гардаг хацрын хөөрхөн хонхорхой нь арилж бүдгэрээд турж эцсэн ч гэж жигтэйхэн.Гэсэн хэдий ч  төрөлхийн сайхныг  орчлон авхай тийм амар залгиж чаддаггүй .Баян Дэрэмийнхэн хоёр жилийн өмнөхөн болсон их хүйтэн зуд хоёрт модоо барихаа шахаж,таргийн таван ямаа,саалийн хоёр үнээтэй үлдэж хотоо харлуулсан хэдий ч их савны ёроол хоосонгүй үлддэг билээ. Буянт мал хөөрхий дэлхий дэлгэнэсэн энэ цагаар исгэж уух айрагтайгаа л...

Гандиймаа гэнэт л хот руу явахаар шийдэж хөгшин эцгээ шамдуулж хэдэн хонь,нэгийн зэрэг үхэр нядлуулж аваад наймааны хэдэн хүнийг даган арилаад нэг он болоход олигтой сураг үгүй тул хүний л эцэг юм хойно Дэрэм хойноос нь явж хотод хэд хоноод ирэхдээ хүрлийсэн хар хүн л тамхи үг сүггүй баагиулахаас өөрийг хэлсэнгүй,Цэндмаа ч яав ийв хэмээн шамдуулж хэрэгт дурласангүй.Яасан вэ юу болов гээд асуучихвал” чи миний ганц охины мууг үзээд сайхан байна уу...” хэмээн хангинахыг хэлүүлэлтгүй мэдэх тэрээр амаа жимийгээд л хонинд явсан хүн цай уугаад мордох дайны л болоод өнгөрөв.Ямар ч атугай сайны шинжгүй гэдгийг мэдээд Цэндмаагийн толгойтой үс арзасхийв.Мань Дэрэм халамцаж ирэхээрээ сэтгэл нь тавирдаг юм уу,дотор нь хадгалаатай юм хатгадаг юм уу ярьж,агсарч бүр уйлж элдэвлэнэ.Архи уучихаараа  зарим хүн сайхан зантай болдог бол Дэрэм Цэндмааг гоочилж “чамаас л боллоо.Чи л миний ганц охиныг нүд үзүүрлээд энэ.Тэр ч байтугай энд нэг жаахан шимийн юм байсан алга хэмээн зориудаар Цэндмаад агсам тавих элдэв арга бач хайна.Дэрэмийг өдөрчийн ийн зовооход Цэндмаа ус балгасан шиг  л байх.Арайхийж унтахад  Цэндмаагийн  яс  амарч гэрийнхээ гадаа гараад алсыг ширтэн нүднийх нь аяга нулимсаар дүүрээд ирэхэд цээжиндэх зүрх нь багтаж ядан халгиж булгиж тонгочивч тэнгэрийн хаяа тэртээд, өөрийнх нь заяа  гэрийн буурин дайдад эргээд л...үүнээс цааш замгүй,бүр харгуй ч үгүй санагдана.Толгой дахь алчуураа засаж боогоод аргалд явахаар аргаа үүрч баруун толгой өөд алхлаа.

Гандиймаа авч хот орсон жаал жуул юмаа наймаачин Гэрэлтэй элбэж дэвсэн  махны зах дээр борлуулахчаа болоод нутгийн айлыг суран явж очжээ.Нутгийн айл Гандиймааг ирлээ гэж нэг их сүйд болсонгүй “хэл улгүй хөлд дарагдаад” хаширчихсан тэд бараг ад үзэх шахуу байгааг  хүнийхээ зөнгөөр мэдэрч тэднийг ер буруутгасангүй.Гэвч газар мэдэхгүй ганц бүсгүй хүн харанхуй шөнө нэвсийн нүүгэлтэх энэ  их хотод хаачилтай  вэ.Маргааш нь  Гэрэлтэй махны зах дээр уулзахаар тохирсноо бодоод толгой дээгүүрээ өмсөж ирсэн  дээлээ нөмрөөд “ бүхэл” чигээрээ айлын баруун орны өмнүүр хэвтээд өгөв.Замын ядрал,залуу насны бөх нойрондоо дарагдаад өглөө болсныг ч мэдсэнгүй.

Нүүрэндээ зохиогүй  унжуу хамартай,будгийг хайр найргүй нялж хөхөр татсан ,төрөлхийн царай муутай ч хямсгар ихэмсэг зантай өрөөсөн нүд нь үл ялиг солирдуу  хүүхнийг дагуулсаар Гэрэл болзсон цагаасаа нэг цагаар хоцорч ирээд  яарч сандчин “...зиа энэ миний эхнэр.Нэр нь Үүлэнсолонго гэж танилцууллаа.Гар барьж танилцсны гэрч болгон нэрээ Гандиймаа гэвэл хүүхэн сольсхийн хөлөөс нь толгойг  хүртэл шинжин харснаа ...хөдөөний хөөсөн мантуу...хэмээн дотор сэтгэлдээ шоолов.Үүлэнсолонготой гар барьснаасаа хойш Гандиймаа нэг л сэжиг нь хүрээд гараа сэмхэн ташаандаа үрж арчив.Бүдүүн богинохон мэтгэр хуруунуудтай нойтой хүйтэн гарыг барихад  сэтгэл дотор нь жихүүцэл төрснийг хэлээд яах вэ?

Авч гарсан мах марианы үнэ мөнгө нь дуусах тийшээ хандахад зүүж гарсан ээжийнхээ толгой ээмгийг “ломбардад тавиад “ хэдэн төгрөгтэй болтол түүнийх нь  талыг  Гэрэл зээлж аваад өсгөж байгаад өгөх юм болоод явжээ.Өвлийн уур орж хүйтрээд ирэхийн багцаанд Гэрэлийн холын садангийн ядруухан амьдралтай айл түлэх түлээ байтугай идэх хоолоор хомсхон  тэдэнд Гандиймаа шиг илүү тээр үгүй мэт.Гандиймаа муу аавынхаа буянд хоосон хонож үзээгүй нэгэн билээ.Их хотын урд дахь Богд уул цавцайн цайж хүйтний ам наашаа эргэсэн үеэр Гандиймаа өсөж төрсөн нутгаа гэр орноо,аавыгаа,Цэндмаа ижийгээ эргэн санаж хоолойд нь нулимс торж сэтгэл дотор нь хүнд оргино.Өдий олон жил болохдоо Цэндмааг “ижий минь” гэж ганц удаа сэтгэлээсээ ам дүүрэн  хэлж бай луу.Хөөрхий  муу аав минь ганц охиндоо юу байгаагаа тэмтэрдэг дээ гээд бодохлоор “би юу эрж хайж яваа юм бэ дээ “.

Хөдөөх буйдад дөнгөж мэдээ ороод  юм юмны зах зух гадарлаж эхлэхтэй зэрэгцээд  аав нь хүрэн торгон дээл дээр шар дурдам бүс шавхайтал ороосон уртаа хар  гэзэг нь тахимаа шүргэсэн гоё эгчийг сундлан авч ирээд “энэ хүн миний охины ээж шүү” гэсэн цагаас л Гандиймаад Цэндмаа хахь харь холын хүн шиг “ээжээ “гэхээр эрүү ам нь эвлэж өгөхгүй хэн.Дээр нь нагац эгч Намжилмаа нь “үхснээс үлдсэн  ганц дүүг минь хойд эхийн гар харуулахдаа очиж очиж татанхай Ядамын хүүхнийг  олоод ирж гэнэ” хэмээн ширэв татаж байсан нь хүүхэд ахуйн гэнэн томоогүй ой ухаанд “муу хүн ” гэсэн бодлыг унагаж өдий хүртэл сэтгэлийг нь хугасалж байгааг Гандиймаа өөрөө ч мэдээгүй билээ.Их хотын утаа униар шуугиан үймээн дунд  ганцаардан зовж хаашаа явахаа мэдэхээ болиод байсан Гандиймаатай хуучин нэгдлийн дарга байсан Батын охин Нарангэрэл тааралдсан нь түүнд нар мандах шиг болов.Нарангэрэл  хэзээний хотын ганган дэгжин хүүхэн болоод бүр гарч өгчээ. Ангийн хоёр дуу алдан уулзаж нэгэн цайны газар орж удтал ярьж суужээ.Ирээд нэлээд удсан Гандиймаа жаахан гундуудууг ажигласан Нарангэрэл тас тас хөхөрч ...хөдөө талын үзэсгэлэн хөдсөнд боодолтой ...гэгчээр за найз минь яаж шуухан амьдарч байна даа хэмээн ганган цагаан хуруундаа нарийн янжуур хавчуулан эрхэмсэж Гандиймааг сонжиж шинжсэн харцаар нэвт шувт харна.Хүүхэд байхын л хэл ам хурцтай,тас няс хийсэн сэргэлэн охин байсан Нарангэрэл  яг л хэвээр  нутгийнхан нь “даргын охин оготны нүхээр болов орж гарахаар ов живтэй амьтан шүү” гэцгээдэг нь үнэн ч шиг.

За найз минь найз нь чамд таарч тохирох ажил сураглая,сураглая май энэ миний нэрийн хуудас гээд алгын чинээ цаас сарвайв.Энэ явдлаас хойш сар гаруйн дараа гадаа гудамжинд байх утаснаас Нарангэрэл рүү яривал ...миний найзаа чи хаана байна.Одоохон хүрээд ирж чадах уу гээд хаягаа хэлэв.Таксины мөнгө байтугай ганц хуушуурын мөнгө ч үгүй гуларч яваа Гандиймаа алхаад очихоор шийдэн хоёр хар мориндоо мордоод ергүүлж гарав.Яамны хоёр давхарт гараад хаягийг нь харсаар явтал ...гадаадад ажилчин зуучлах агентлаг...гэсэн хаятай нэрэн дээр ...Нарангэрэл гэсэн байхыг  харж хаалгыг нь түлхэн онгойлговол буржийлгаж задгай тавьсан үс богино банзал цэвэрхэн  бариу  хүрэмтэй  намхавтар хүүхэн цонх руу  хараад зогсож байснаа Гандиймааг харав уу үгүй юу ...ороод ир,ороод ир гэх нь Нарангэрэлийн дуу мөн.

Хотод гундуухан гуларч явсан Гандиймаа ийнхүү нутгийнхаа сэргэлэн охины буянаар Солонгос улс руу явах  болсон доо “жигүүр ургах шиг”баярлаж ,байгаа айл руугаа тролейбуссар нисээд буучихав.Айлын эзэгтэй ч баярлаж,  цувдайгаар хийсэн буузаар Гандиймааг дайлж ид ид хэмээн шахна.

Хөдөө гэр рүүгээ хэлүүлэх хүн ч ойр алга,цаг давчуу,бүх л бичиг баримт энэ тэр зардлыг Нарангэрэл өөрөөсөө төлөөд  бүр Буянт ухаа хүргэж өгөөд тэвэрч салах  ёс гүйцэтгээд үлдлээ.Гандиймаа анх удаа тэнгэрт нисэж,харийн оронд очиж үзэхээр хөл нь газар хүрэхгүй яваа.

Инчоны буудал гэх түм түчигнэж бум бужигнасан газар гар тээшнээс ондоо юмгүй англиар “сорри”-гоос өөр сохор солонгос ганц үггүй хүн амаа ангайж “соёлын шок”-нд орно гэгч болоод байтал “сайн байна уу сайн явж ирэв үү”...монголоор хэлэхийг сонсохдоо чих нь шуугиад би чинь юу болов хэмээн өөрийгөө чимхэх дөхөв.Нарангэрэлийн зуучлах агентлагийн Солонгос дахь  суурин төлөөлөгч Нягтгэрэл гэгч залуу тосож авах нь энэ.Гандиймаа гар утасны үйлдвэрт нэг их хүнд биш ч гайгүй цалин хөлс зав зайтай ажилд орж эхний хоёр сар “болмоор санагдаад” сайхан байв.Сайхан ч юу байх вэ ямартаа ч хэл ус  там  тумхан гадарлаж ойр зуурын үг ярилцаж дөнгөхтэйгөө болоод байтал түүний “эзэн” гэх халзан толгойтой намхан эр Гандиймааг өөрийхөө ажлын өрөөнд ойрхон ажлуулах болов.Халууны улирал дөхөж  амралт эхлэх  үеэр “эзэн” Гандиймааг дуудаж жолоочтойгоо хамт яваад хүнсний зүйл бололтой нэлээд том тортой юмыг гэртээ хүргэж өгөхийг даалгав.Гандиймаа гайхаж ажилчдын байрнаас гарч үзээ ч үгүй гарах боломж ч үгүй түүнийг гэнэтхэн ийм “даалгавар” өгсөнд гайхаад айв.”Эзэн” байн байн Гандиймааг дуудаад л хааяа хааяа жижиг сажиг бэлэг өгөөд л нэг биш.Гандиймаад “эзэн”-ий гадаад байдал огт таалагдахгүй шолхойсон өмдтэй араас нь харахаар бөгсгүй юм шиг,дээр нь халзан толгой нь нэг л хүйтэн хөндий,дээрэнгүй  ихэмсэг харц,хөрзийсэн хөх алаг царай.Гандиймаа нүдээ аниад бодсон ч ой  тойнд нь “буухгүй”.

Ажилчдын амралт эхэлж бүгдээрээ “салхинд гарах болж”,эрчүүд нь гахай нядалж хүүхнүүд нь хоол унд бэлдээд манайхан хааяа хааяа ажлын газрынхан зугаалгаар явдаг шиг ойролцоох ууланд гарахаар явцгаах болж “эзэн”  сайхан зантай байх.Ууланд гарч бүгчим чийгтэй агаараас ангижрах шиг болцгоон Монголчууд нь “монголынхоо тухай бодож,хүүхнүүд нь гэр орон үр хүүхэд,хань ижлээ санацгаан нулимс унагах нь унагаж сэтгэл хөдлөөд өнөө “сөөжүү” –нээс нь ууцгаан ...ямар уудам юм бэ миний монголын нутагаа... хэмээн бие биенээ налан  “боолын хөдөлмөрт” зүтгэцгээх тэдний нүдэнд зүрхэнд нулимс хургаж... ай сайхан монгол эх орон минь ээ...

Нүдээ сэм нээвэл нүд нь эрээлжилж,толгой нь даахын эцэсгүй янгинан өвдөх...нарийхан цагаан гудамжаар гүйгээд гүйгээд...цагаан манан дундуур гэрэл оочин цоочин цоорч тод нүд хөмсөгний тал тал нь харагдаад тэртээ холоос...Гандиймаа...Гандиймаа...хэн байдаг билээ.Хөлөө хөдөлгөх гэтэл хөдөлдөггүй гар нь ч эзэнгүй...яанаа би хүний нутаг гүний хошуунд эрэмдэг зэрэмдэг болсон гэж үү...мэгшин уйллаа.Миний дүү битгий уйл харин ч санасныг бодоход гайгүй өнгөрлөө ямар өндөр хадан хясаанаас унасан байсан гэж сананаа. Бараг үхээд амьдарлаа шүү.Чи ч азтай охин юмаа.

Цагаан адар ширтэн хэвтээд Гандиймаа гэрээ аавыгаа,хойд эх Цэндмаагаа бодлоо.Өдий олон жил болоход  сайн муугаа  их л  ярьсан баймаар даа,бүр хэрэлдээд ч болох нь ээ.Гэтэл Цэндмаа ижийгээ юу бодож явдаг ямар юманд дуртай,баярлахаараа яадагийг бодоод бодоод олсонгүй орой унтчихаад л өглөө босоод л гараад явчдаг гэрээ хаана хаана юу тавиастай байдгийг ч нүдээ анин анин бодоод олсонгүй.Гандиймаа гэдэг хүн ер нь Монголдоо байх даа ямар байгаа вэ дээ.Бодож хэвтэхдээ өөрөө өөрөөсөө ичих ч шиг.Уг нь би чинь нялх балчир охин биш шүү дээ.Хөөрхий муу аав минь ганц охиноо гэж бие ухаанаа элэгдтэл амиа тавьж явахад би яадаг байлаа.Эрлээр хоног тааруулж ирсэн эрчүүдтэй өвөр хуваалцаад л эцгийн нэр сүр гэдэг юмыг уландаа гишгэж явдаг байж дээ.Цэндмаа ижийг аав нь элдэв  эсээр шалтаглан  загнах тоолон баярлаж “энэ нэг юмнаас л болж миний аз жаргал дундуур байгаа даа “...ухааны юм бодож ганц үг хэлээдэхвэл аавтайгаа элбэж байгаад уйлтал аашилж загнаж өрийг нь мөн ч олон удаа өмөлсөн дөө хөөрхийг.

Бурхан ухаан муутай намайг ухааруулах гэж алс хол хүний нутаг руу явуулж л дээ.Үхэх өдрийнх нь шороо пурхийх болоогүй л байгаа юм байна даа гээд бодоход өөрийн эрхгүй гар нь салгалан чичирч  байлаа.

Хүйтэн гар энгэр заамаар нь орж ирэхэд цочин сэрсэн Гандиймаа өндийж иртэл халуун ногооны эхүүн үнэр ханх тавьж хөнгөхөн жижигэвтэр хүн цээжин дээр дарчихаад ,хөх дэлэнг нь базалж байлаа.Эзэн хэмээн ой ухаан нь цэлмэн тэнчээлэхэд ухасхийн өндийж дээрээ байсан хүнийг  хийстэл өргөн шидээд босон гүйснээ л санах төдий.Одоо л сэргэж байгаа нь энэ.Суурин зуучлагч Нягтгэрэл гэр бүлийнхээ хамт ээлжлэн Гандиймааг сар хиртэй сахиж эгээл халуун элгэн ах дүү шиг нь асарч сувилан,монгол хүний сайхан сэтгэлээр хандсныг босож суухтайгаа болсны дараа сонсож “би ямар хүний өмнөөс энд ирсэн биш дээ ямар сайн хүмүүс вэ “хэмээн бодохын ялдамд нүдний нь аяга нулимсаар дүүрээд ирнэ.Хүн зовлонд нугараад ирэхээрээ уйланхай болдог  юмуу даа.

Цонхоор хүний нутгийн бүүдгэр саарал тэнгэрийг харан зогсохдоо монголын торгон цэнхэр тэнгэрийг гүн сэтгэлдээ үгүйлж ,“миний нутгийн тэнгэр шиг биш юм аа” хэмээн бодсон ч тэнгэр намайг өршөөлөө хэмээн бодохуй сүсэг төрж хөл нь тахимаараа нугачина.

Ураг ядрахаараа төрлөө,тураг ядархаараа уулаа гэж...Гандиймаа  хөл дээрээ босдог болонгуутаа л эх нутаг ижий аав руугаа тоостой шороотой ч тос даасан монгол руугаа сэтгэл нь гүйгүүл морин шиг тогтож ядсаар буцсан сан..

Эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг атлаа эм хүн нэг сөхрөхөөрөө уруугаа харсан уутны ам сэгсрэхтэй адил ... гэцгээдэг.Гандиймаа би яасан ч уруугаа явахгүй  өргөөд авах аав ижий хоёр минь байна.Өсөж төрсөн нутгийн минь  ах дүү нар харж байна.Үгүй ядахдаа Батаа даргын Нараа байна даа.Итгэл гэдэг ямар их хүчтэй болохыг над шиг нь л сайн ойлгох байхаа.

Намрын таанын айраганд халамцсан нутгийн залуус хоёр литрийн багтаамжтай том морин хулаар бие биенээ шахаж  талцан хуруудаж дуулалдахад  Гандиймаагийн нуруу гүйцэд тэнийж түмний газар “жаргалыг хайж явснаа” бодохоор аз жаргал хөлийн өлмий дор нь дэвсээтэй  “бүлээхэн” байгааг ухаарна.                                        

     М.Цэемаа                      2012 он                Эмээлт өртөө



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_26.JPG
Хэмжээс: 700x525 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1185940

Өвөрхангай
ubr-002.JPG
Хэмжээс: 1280x960 592k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2698

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-271.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3703


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn