Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЭРЭМГИЙ
Оруулсан admin on 2012-07-25 22:51:31 (3093 уншсан)

 Зуны бороотой шөнийн зэвэргэнд  эргэн тойрон гүн нойрондоо дарагдах мэт нам гүм.Бугуйндаа гурамсан  суртай ташуур уятай морь унаачийн нимгэн даавуун өмсгөлтэй  жаахан хүү  машины дугуйны нөмөрт дагжин чичирч үүрийг хүлээнэ.Тэртээ дээгүүр үүлсийн чөлөөгөөр ганц нэг хэн харагдах оддын гэгээ зүрхэнд нь тонхийж  Эрэмгий хүү ижийгээ  хэлд орж ухаан суугаагүй жаахан хоёр дүүгээ санана. Бүлээн нулимс  хацрыг нь даган урсаж,бяцхан зүрхэнд нь бөөн гуниг багтаж ядахуй  цээж нь оволзоно.Эрх хэлгийхэн  долоохон настай тэрээр эгээ л томчуудын адил унтах нойр,идэх хоолоо хагаслан “амь зуухын  төлөө” амьдарч яваа нь энэ.

 Алдар цол нь олноо мандсан уяач Мэргэний “Хүлгийн шандас” галынхны  нэгэн  өглөө нүргээнтэйхэн эхэллээ.Мэргэн манлай уяаныхаа зүүн хойно эвхмэл сандал дээр жондойн суугаад ...хөөе хэнээ...хөөе хөөе чи тэр  Янзаган сайдын хүрэн морийг хөтлөөд ирдээ...урьд шөнө морь  хэн маналаа.Наадхи чинь яаж орхио вэ” гэдэс “гэж байдаггүй гэснээ...өө улаан туя гэж урьд шөнө шороо долоолгочихсон байна  ш дээ... хэмээн хангинаж гарлаа.

Арав гаруй туслахтай  хорь гучаад унаачидтай ёстой л нижгэрдүүхэн уяаны гал даа.Ойр орчимд айл амьтан ч  үгүй зэлүүдхэн хээр хөдөө элдэвт сатаарч ажил хийдэхгүй “ганцхан л зорьсон ажил”-даа сууцгааж,явцгааж,унацгааж байгаа нь энэ. Эрэмгий хүү Янзаган сайдын “гал хүрэн”-ийг унаж өнгөрсөн жилийн улсын  наадмаар арваадаар давхисан сан.Янзаган сайд онигор нүдээ бүр онийлгож байгаад л  Мэргэний “ сайн уяач” болохыг газар тэнгэр сонстол хэн хүнийг залхтал яриад том том баадан боодолтой бэлгээр шагнаад  урт гялгар шилтэй гадаад архи нэлээдийг султгаж орхиод найган ганхаж бас ч үгүй амандаа...урьхан хонгороо...хэмээн аялсаар одсон сон.Энэ жил хүрэн морь сайн давхибал уяач Мэргэний нэг хүслийг биелүүлэхээр болсныг “Хүлгийн шандас “ уяаны галынхан  унаач, яваач,бүр тогооч, үйлчлэгчгүй ярьсныг яана.

Барцадтайхан байгаа хүрэн мориныхоо хаа гуяыг илж зогссон Янзаган сайд ...манлай минь ээ нэг ийм юм байх юм...гэснээ бөхийн манлайн чихэнд хошуугаа нааж байгаад шивэгнэж  гарлаа. Манлайн нүүрэнд баярын мишээл тодорч ...зөв шүү зөв хө.Уг нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм хойно болох байлгүй...гэж ирээд  л хөдөө хөхөрч гадаа ганддагаа мартан  “ухаантан “царайлав.

Уртын сунгааны өдөр болж ойр хавийн уяаныхан нийлэлдэж морио сунгах юм болж морьтой нь морьтойгоо,мотоциклтой нь мотоциклээ,бас зарим нь том том хар жиипнүүдээрээ шороо манарган давхилдаж “чи хаана байна.Би энд байна”  хэмээн дор бүрнээ  гар утсаа цохих дөхөв.Унасан хүүхдүүд,уяа морьдын зүс манарсан их шороонд өөр өөр зүстэй,өнгөтэй болж харагдаад мөргөлдөж харгалдах дөхснийг хэлээд яах вэ.

Янзаган сайдын хүрэн морь  гараа алдаж гараад нэлээд доогуур ирж уясан уяач,эзэн хоёрынхоо урамыг хугалж  бөөн хэл ам удаадахлаа.Эрэмгий хүүг “морь тавиач” нь алдчихсан тухайгаа хэлж  хэл амнаас өнөөхөндөө  амархаан мултарч орхилоо.Мэргэн манлай “...муусайн гуйлгачингууд хүний хоолыг зүгээр хороогоод орчлонгийн тоос хөдөлгөөд явж чадахгүй юм даа.Гараатай морины гараа алдаад морины давхилын эрч хариулчихлаа байна.Муусайн юмнууд ингээд л нэг зонхигүй шүү хэмээн дээшээ долигноод байгаа юм уу,доодуулдаа дээрэлхээд байгаа юм уу байдгаараа бөгтийж, нүүрнийх нь  арьс үрчийчихсэн  хойш урагшаа алхална. Ургаж бараг гэзэг болсон үс нь малгай доогуур нь цухуйж шилэн хүзүүг нь дараад  эрвийж сэрвийн сэгсийж харагдах.Уртхан  үзүүрийг  хаман  сүлжиж нарийн сураар боож унжуулсан  нь зарим нэгнийх нь нүдэнд “сангасваа” гэж ийм л амьтан байсан байх гэж харагдахаар.

Тэнгэрийн шар зам туяарч,нулимстай нүдэнд нь одод бужигналдах шиг.Эрэмгий хүү “хүнд хэцүү өдрийн ард арайхийн гарч“  Болд ахынхаа машины урд дугуйны хажуу бөөрийг налан  суугаад ижийгээ, дүү нараа санагалзах.

Болд  гэрт нь орж ирээгүй бол Эрэмгий хүү ээжийгээ, дүү нараа яах байсныг бодохлоор “аймаар”.Болд  өвчтэй ээжийг нь эргэж тойрч  дүү нарыг нь цэцэрлэгт оруулж бүр сүүлд нь  хүүг өөрийнхөө компаний  ажилчин болгож аваад сар бүр цалин болгож  мөнгө өгдөг юм чинь  Болдыг юу л гэнэ за л гэхээс өөр аргагүй.Болд , манлайнхнаар ирээчдийн нэг ,овоо биелэгжүү хүн  билээ.

 Ээж нь хүүдээ “миний хүү хөлстэй хөлсгүй нь яах вэ Болд ахынхаа үгэнд л сайн ороорой.Түшиг тулгуургүй бидэнд ямар их тус хүргэв дээ.Энэ хүн л байгаагүй бол бид яах байсныг яаж мэдэх билээ.Аашлуулж загнуулалгүй яах вэ буруу хэрэг  хийсэн бол загнуулах юу ч биш зодуулсан ч дүүрсэн хэрэг хэмээн хэлчихээд, дээлээ ханцуйлан босож зогсоод ,“миний хүү морио сайн унаад түрүүлээд ирээрэй”гээд  удаан өвдөж шаналсандаа турж эцсэн туранхай гараараа толгойг нь илж сайхан үнэртэй энгэртээ тэврээд үнсэн  үдсэн сэн.

Идэх хоол байтугай түлэх түлээгүй гэртээ өвчиндөө шаналсан эхийнхээ орыг тойрон зогссон балчир гурван хүүхэд уйлахаас өөрийг  чадах сан гэж үү.Бяцхан өөвгөр гэрийнх нь үүдийг өрхтэй нь өргөн орж ирсэн хүн бол Болд билээ.Тарган шар залуу хоймор өөд , тооно өөд нь нэг хоёр харснаа,уйлсан нулимсандаа халтартаж,хүйтэн гэртээ даарч улайсан гараа амандаа барилах хэдэн арчаагүй нялх амьтдыг харж түвдсэнгүй гүйн гарч одлоо.Төд удалгүй дуудаад дуудаад ирдэггүй  өрхийн эмч “өндөр цагаан Тунгалаг”-ийг чирэх шахам сугадсаар орж ирэхдээ нэг гартаа шуудайтай түлээ барьсаар  ирээд хэзээний энэ гэрийн эзэн шиг зууханд мод хийж  гал асаахаар сөхрөн суусан байлаа.Тунгалаг хүүхэн намжир хаялан ийш тийш харснаа ярвайн байж “даатгалын дэвтэр байхгүй л биз дээ” гэлээ.

Халуундаа дэмийрэхээ шахан шаналах хөөрхий эмэгтэйн уруул нь үлэг ялиг хөдлөн  ямар нэг юм хэлэх шиг болох нь сонсогдсонгүй.Тунгалаг “эртүүд би үзсэн ш дээ.Хуучин бэртэл нь  цочмог үрэвсээд байгаа  байхгүй юу.Яаралтай хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэж эрт хэлээгүй юу хэмээн гэр доторхийг ширвэн харах нь  “цагаан сар гэдэг чинь ядуу хүний зодуур” гэж хэзээ ч билээ хэн нэгэн  хэлсэн  санагдав.

Хэд хоногийн өмнө  Хэрлэн  хүү адайр зантай өндөр том   хар эрлийз  үрээнээс унаж бэртээд  баруун сүвээнийхээ хавьцаа дарж явах заримдаа Эрэмгийтэй хоёулханаа үлдэхээрээ уйлдагсан.Эрэмгий Хэрлэнгийн  шаналангуй царай өөд харж “...яасан бэ өвдөөд байна уу гэвэл...өвдөх ч яах вэ өвдөж л байна.Гэртээ л харимаар байна ижийгээ  муухай их санаж байна... гээд тонгойн сууж нусаа татан ханцуйгаараа  нүүрээ шудран арчаад үл ялиг доголсоор босоод яваад өгч билээ.  Их  сунгааны өмнө бүр хэвтээд босож чадахгүй болсон Хэрлэн хүүг  Мэргэний дүү  хархүү аваад ойролцоох сумын төв рүү явсан ч сураг  алга.

 Гэрт согтуу хүмүүсийн чанга чанга ярих сонсогдож ...уваа алтаар урс... энэ жилийн улсын наадмын түрүү магнай минийх...минийхээ ...хэмээн паргиа сөөнгөдүү хоолойгоор  хашгичих нь манлайн дуу мөөн мөн....би чиний хэлснээр л болсон шүү.Одоо чиний л “ажил” үлдээд байна гэх нарийнхан жонгинуур дуу  гэрийн хоймор талаас сонсогдох нь Янзаган сайдынх.Өнгөрсөн жилийн бүсийн наадмын түрүү магнай сэрвээ  өндөр сайхан зээрд үрээг  Мэргэний үгэнд орж далан сая төгрөгөөр үнэ зохин  худалдаж авснаа хэлж байгаа хэрэг.

Тэртээ дээр бужигналдах эрхэсийн гэгээ сормуусаар тоглохуй агшнаа Эрэмгий хүү  ардаа  үлдэж хоцорсон хэдээ бодохгүй байж чадахгүй нь.Хүн ер нь алдаа онооны алтан дэнсэн дунд хамгийн дотно хүмүүсээ бодохгүй,санахгүй байна гэж үгүй билээ.

Тэнгэрийн дорно хээлэнд ягаан гэгээ будамшаад талын болжмор сэргэн дэрвэн нисэлдэхэд хүүгийн  нүдэнд  хургасан айдас жихүүцэлийн нулимс ор мөргүй арилж шинэ гэгээн өглөө  баярын совин гэрэлтүүлэн гийлээ.

Эрэмгий  нэр нь хүртэл талын морьтоны омогшил оо.

                           2012 он                     Цагаан хөтөл



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-026.JPG
Хэмжээс: 600x800 242k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3052

Их Монголын шүтээн зураг
b-005.jpg
Хэмжээс: 300x411 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3749

Должин : Зам зуур
zam-043.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3498


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn