Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Оруулсан admin on 2012-09-05 23:00:45 (3009 уншсан)

                           

Олон жилийн өмнө  Талын толгойн баруугаар нутагладаг дэнхэр Цэгмэд гэдэг өвгөнийх байдаг сан.Нэгдэлийн тэмээчин тэрээр морь уянаа.Тэднийх хурдан зээрд морьтой тэр нь сумандаа бол “дархан аварга” л гэсэн үг.Ойр хавийн хэдэн сумдын гарын таван хуруунд багтах уяачид Цэгмэд гуайнхыг сурахаасаа зээрдийг л асуух .Энэ жил мал гайгүй царигтай орлоо хэмээн билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэхийн ялдамд  ирэх наадмын тухай цухасхандаа  Цэгмэд гуайн “аварга зээрд”-ийг асуухгүй өнгөрнө гэж үгүй.Бараг эзнээсээ илүү нэр цууд гарсан энэ хүлгийг  дааганаас нь л “жороо” Жанцангийн бага хүү  Орлом унах л даа.Цэгмэд гуай Орломоос өөр хүүхдээр мориныхоо ажлыг ч хийлгэхгүй.Хаа байгаа өртөө илүү газраас л хатсан хавраас эхлэн сурагласаар хөтөлгөө морьтой очиж Орломыг авна.Орлом ч сургуулийн амралтаа эхлэв үү үгүй юу гэрээдээ биш Цэгмэд гуайнх руу л явчихна.Цэгмэд гуайнх олоон олон ач зээтэй хирнээ “төөрч төрсөн “ гэгчээр Орломын хойноос сүйд болно.Нэг удаа том ач хүү нь Орломтой барилдаж байгаад  унаачийнх нь цамцыг урж орхитол өвгөн сүрхий уурлаж уургын хуйв буулган морин дээрээс ороолгон хөөж авчрахад бэр Янжин нь ил хэлэхгүй ч дотроо хүүгээ өмөөрч “ их гийгүүлж дээ.Яйжгий Жанцангийн  хүүгээс миний хүү дор л байж гэнэ” хэмээн ундууцсан удаатай.”Үгүй энэ нэг юм ер зүгээр суух ч үгүй шүү дандаа дэггүйтэж,зүггүйрхэж байх юм хэмээн эмгэн Ханд үглэхэд Цэгмэд гуай “чихгүй” шиг л суух.Ач нар нь уйлалдаж майлалдаж энэв тэрэв гэвэл хамгийн түрүүнд л “Орломыг яачихав,ийчихэв” хэмээн дуугарч арай л өөрийнхөө хүүхд үүдэд  “ад “ болохгүй шиг л байна.

 -Миний хүү  уяан дээр цээртэй үг хэлдэггүй юм шүү дээ

За өвөө

-Миний хүү нэг гэртээ хариад ирнэ байгаа.Сунгаа  яагаа ч үгүй байна шүү дээ

Яах юм бэ нэг л мэдэхэд наадам хаяанд ирчихнэ.Найман сард л гэртээ өнжье.

Өвгөн хүү хоёрт орчлон дээр  “зээрд”-ээс нь өөр эрхэм юм үгүй.Хүү ч өвгөн өөрөөс нь өөр хүнээр “морины ажил” хийлгэдэггүй болохыг мэднэ.Орлом  ойролцоох нуурын усан дээр очиж хааяа усаар тоглоход өвгөн дургүй.Өөр бусдаар юу л хэлнэ вэ өвгөн “за тэгье дээ” гэнэ.Агент орж эмгэндээ ногоон цай,улаан тамхи залгуулахдаа  “вафли” хэмээх өрмөнцөр нялуун хавчуургатай  жигнэмэгийг хэд хэдийг  хөдөлмөр өдрийнхөө хөлсөөр авчраад бор авдартаа хийчихээд сэм сэмхэн Орломд   өгнө.  Ач нараасаа нууж,цаасыг нь галдаа шургуулчихна

Удаан гэгч хуучин муу мод толгойгоо угзран уяан дээрээ Цэгмид гуай суусаар л.Ач хүү Нэмэхээ нь гүйн очиж “ээж таныг будаатай цай уу  гэж байна”гэхэд алсыг харан мод толгойгоо зуугаатай чигээрээ бодол болон суусан өвгөн займчин дороо хэд найгаснаа “хүүхээ...миний хүү өвөөгөө татаад орхи...хэмээн гараа сунгангаа  “муу хүү минь сайн л харьсан байгаа даа” хэмээн хөхөртөх алсаад  хараа билчээн санаа алдав.Нэмэхээ хүү өвөө та Орломыг санаад байгаа юм уу.Өчигдөрхөн явсан ш дээ хэмээн цайлганаар ярьсаар өвөөгийнхөө алхааг гүйцэж ядан бөндөгнөн шогшино..

Ээжээ... та наад цамцаа хурдан оё л доо ...Орлом хүү гэрээ их санасан шиг санагдаж байсан даа.Цэгмэд гуайн том хүү цэнхэр “иж”-ээр хүргэж ирэхэд гэрийнхээ гадаа буугаад ээждээ үнсүүлснээс хойш нэг их удалгүй арагшаа яарах сэтгэл нь оволзож эхлэв.

Гэртээ гурав ч хонохгүй явах тухай л яриад байх юм.Гэрээ мартсан Гэсэр л гэж чамайг хэлдэг байх даа хэмээн Орломын эх үглэх.Унтаж сэрээд гэрээс гарах нь ээ уяа морьдын ижил дасал болсон бараа үгүйд сэтгэл гонсгор гэрийн сүүдэрт тэрийн хэвтэх хөгшин халтар нохойныхоо дэргэд нүдэндээ нулимстай суух хүүгээ хараад эх нь өрөвдөж  “энүүгээр Гэрэл жолооч ирнэ гэсэн юм сан хэдэн эргүү тойруу хурга ачаад эмчилгээ тэжээлийн цэгт хүргэнгээ манай энийг Цэгмэд гуайнх руу дөхуулээд өгөөч гэвэл дургүйцэх болов уу яах бол хэмээн бодож сууснаа босоод арагаа үүрэн арын толгой өөд  аргал түүнгээ  алсын  бараа харахаар яваад өгөв.

Хүлээн авагчийн дуу, сумын чанга яригчтай  зэрэгцэн...БНМАУ-ын  ардын хувьсгалын 63 жилийн ойн баяр наадмын ажиллагаа ёслол төгөлдөр нээгдэж нам төрийн удирдлагууд төв цэнгэлдэхэд  байраа эзэллээ...сумын төвөөр энд тэндгүй мотор пижиг пажиг хийн дуугарладаж цэнхэр,улаан иж мотоциклууд зөрөлдөн , гоёлын дээлээ өмссөн хүмүүс цэцэг лугаа өнгө алаглан сүртэй баяртай жавхаатай.

Өвгөн Цэгмэд орой нь цоорхой хуучин муу бүрхээ ар шилэндээ хаячихаад байн байн дөрвөлжин хээтэй цагаан алчуур  өврөөсөө гарган толгой нүүрээ арчин их л шимтэнгүй ,хичээнгүйлэн  зээрд мориныхоо сүүлийг боож харагдана.Улаан шаргал хувцастай ,богино түрийтэй хар гутал өшиглөсөн Орлом мориныхоо толгой хавилцаа зогсоод  мориндоо ямар нэгэн зүйл шивэгнээд байх шиг соньхон.

Морь тавьж өгөхөөр яваа 69 машинтай сумын хэдэн багавтар дарга нараас хамгийн залуу нь эвлэлийн Батмөнх гэдэг бор залуу  бухимдуу хоолойгоор ...яваачээ...эргэх хаа ч байсан юм.яв явцгаа... хэмээн машины сигнал дуугарган сүр үзүүлж урт хуйвтай шилбүүрээр тааралдсан хурдан морьдыг ороолгож харагдана.Орлом хамгийн түрүүнд хэдэн хүүхдүүдтэй ханилан хөгжилтэй кино ярьж,ард юу болоод явааг ч мэдэх юм алга.Орломд өвөө нь санаа зовох юмгүй дээ эргээд хөлс нь гарч байгаа бол жолоогоо сул тавьчихаарай зээрд морь нь сурцтай сайн морь юм хойно хаана яаж явахаа өөрөө мэднэ дээ гэсэн сэн.

Орлом морины гарааны газарт наснаасаа олон очсон доо.Морьд эргэх дохио өгөнгүүт л...чүү... гээд гараараа хий саван хөлөөрөө  давирангуут л их тоосноос зээрд морь сугаран гарч давхилаа.Ард морьдын төвөргөөн сонсогдсоор холдсоор л...

Орлом эхлээд чих нь шуугиж байснаа дорхиноо гайгүй болж үүлэн дээгүүр хөвж явах шиг санагдан “нэг их сайхан,юутай ч зүйрлэмээр юм бэ дээ”.Гэнэт гэдэс нь базалж юу юугүй “сур харвах” шинжтэйд мориныхоо амыг татан явдлыг нь зөөлөн сааруулж зогсоогоод буун харайж  жолоогоо тохойндоо углаад   хөтлөн  ойролцоох бут руу гүйлээ.Зээрд морь юу ч болоогүй юм шиг толгой хаялан харганын толгой дээр зогсож Орломын “сур харвах”-ыг шохоорхон харах шиг.

Орлом хагас тэгнэн мордоод чүү гэтэл зээрд морь  чих шуугиулан давхиж одлоо.

Тамхиа нэрэн суух өвгөн Цэгмэдийн  дотор сэтгэл нь   дэнслэн  дэвхцэж байлаа.Гэлээ гээд салхи залгин давхилтай биш хэнхдэг цээжинд нь баяр, гэрэл тусаж босож суумаар.

Морь ирлээ...морь гараад ирлээ... бараан морь байх шиг.Аль дурангаа...аль вэ хойшоо бол хойшоо бол...сумын хэсгийн төлөөлөгч улаан мод барьчихсан барианы зурхай руу гүйж яваа харагдана.

Хөлсийг нь харахлаар давхисан шиг...тэрнээс биш Орлом айл хэсч яваад ирсэн гэмээр  зээрд морь ч амьсгаа ч үгүй л байх шив.Аргагүй л аварга морь юм даа...

Орломыг  буугаад мориныхоо хөлсийг сэврээж байтал аман хүзүүний бор морь орж ирж байгааг нүднийхээ булангаар харав.Орлом  эргэж хараад л завтай зугаатай явсан сан даанч тоос л гозойж харагдаад байснаас биш морьд  нь харагдахгүй байсан даа.

Чанга яригчаар улсын наадмын их насны хурдан морьдын тухай ярьж байна.БНМАУ-ын  манлай уяачийн    хар хээр зүсмийн морь хол саахалтын дайны түрүүлэн ирж хурсан олон уясан эзнээ,унасан хүүхдээ баярлуулж баясгалаа...нэвтрүүлэгчийн цээл хоолой эгшиглэж  сумын наадмын индэр доргиж байхад өвгөн уяачийн эрээн шанааг даган бүлээн нулимс гол горхи шиг урсан гарч,унаач  бүлтэн бор хүү Орлом холыг мөрөөдөн санаж цээжиндээ инээмсэглэлтэй,“аварга зээрд” морь толгой хаялан  ялаархаж зогсоно.Өвгөн уяач зээрд морио “ид” л хавтай байхад улсад ганц явж үзье байз хэмээн бодоод нэгдлийн дарга дээр хоёр ч удаа орж байж дээ.Уг нь миний зээрд морь чинь жигүүртэй юм шүү дээ хэмээн халаглан хэлснийг нь сумын төвийнхөн дэгсдүүлэн ярьцгааж Цэгмэд гуайн “жигүүртэн зээрд” гээд нэрлэчихэж билээ.

Олон жилийн хойно Орлом томоо залуу болоод гадаад оронд ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирэнгүүтээ л нутагтаа очиж “аварга,жигүүрт зээрд”-ийнхээ зөнөж үхснийг сонсоод харамсахдаа том том нулимс унагалсан аж. Хэрвээ Цэгмэд “ажаа”-д зав гарч улсад зээрдийг уралдуулсан сан бол  лав аваргуудтай эн зэрэгцэх байсан даа хэмээн бодоход  нялх багын дурсамжууд нь сэтгэл дотор нь амилж,зээрд морины гараанаас “айдаг” байснаа бодож инээмсэглэв.                                                                       2012 он Наадам дээр

                                                                                                 М.Цэемаа

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 26 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4510


khuv5-045.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2612


B2-022.JPG
Хэмжээс: 600x400 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2811


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn