Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Тогоруу буцна
Оруулсан admin on 2012-10-24 11:25:06 (3298 уншсан)

                         ТОГОРУУ БУЦНА...

Намрын уйлганасан сэрүүн бороо хоёр хоног орж хөдөөнийхөн түлш алдаж аргал нойтондоод , оготор шар нараа үгүйлэн зутруудуу.Хэдэн  жил “...ирээчээ...” хэмээн арайтай л шувуугаар хэл дайлгүй ирсэн очсон уулзсан учирсан хүн хараар төдийгүй байсхийгээд л утсанд нь огт танихгүй дугаараас залгаж олон жилийн өмнө өөд болсон Ожгоо шиг нь дуугарах түүнийгээ Одгэрэл хэдэнтээ “өөртөө” ад үзсэсхийн?...яасан сайхан завтай улс вэ...хэмээн түвшээн “илүү үзсэн” сэн дээ.

  

Тэртээ хойгуур адуу хөөсөн хүн өнгөрч явах, зэрэглдээх хотонд уяагаар нь Тдүүрэн морьд. “Илүү гэр”-ийнх нь тооноор уур савсахыг  хараад Цэрэнхорол эгч “тогоо тавьж” байгаа хэрэг .Хөдөөнийхөн ч нээрэн завтай зугаатайхан улс шиг вэ хэмээн өвөр зуураа бодон гараа ханцуйдаа лавхан хийж элгээ тэврэн алхална. Ойролцоох толгой дээр гарчихаад ирж явахдаа зүүн нуурын эргээр тогоруу сүрэглэснийг хараад өөрийн эрхгүй сүүрс алдлаа.

Үхэр тугал мөрөөлдөж   дуу шуугиан болж Дулам шаваастай аргалынхаа урдаас хашгирч...Цэнгэлээ ...Цэнгэлээ миний охин гүйгээрэй...үхэр тугал  нийлэх нь байна шүү ...миний хүүхэн гүйгээрэй...гүйгээрэй...муу барам хуухай зунжингаа нийлж сурчихаад тугал дагуулаад,дэнхийчихээд...үглэх нь чихэнд сонсголонтой.Одгэрэл  зогсоод ...Дулааны дэнж,Далантүрүүний дээд эхэнд “завод”-н дээр байсан үе нь амилахуй... үеэл Дулам хүүхэн нь эгээл “Ожгоо” шиг нь санагдаж нулимс ч гармаар аятай...

Дулам,Одгэрэл  хоёр хоёрхон  хоногийн зайтай төрсөн “төөлбөл бие чацуу,тоолбол нас чацуу” “аргагүй л бүл эгч дүүс” билээ.Дөнгөж аравдугаар ангиа төгсгөөд Одгэрэл дөрөвхөн хоног л Ожгоо дээрээ ирж байгаад яваад өгсөн.Намар нь Одгэрэл Оросод инженерийн сургуульд явж,харин Дулам Дундговийн ХАА-н техниккумд сурахаар  үлдсэн сэн.Нэгэнтээ нэхэн санахад гучин жил ард үлджээ.Гучин жил гэдэг мөн урт хугацаа шүү...үгүй байз хүний наслахын гуравны нэг биш үү... хэмээн өөрөө өөртэйгөө ярихдаа ...хөөе бас ер наслах нь хэмээн өөрийгөө Одгэрэл дотроо шоолж өөрөөс нь өөр хүн ойргүйд ганцаар чанга чангаар инээлээ.Урт богино наслахын тухай тэр ерөөс бодож байгаагүй билээ.Одгэрэлийг сургуулиа төгсөхийн жил Ожгоо нь өөд болсон тухай хэл ирэхэд хэд хоног л “обший”-доо хэвтэж уйлсанаас өөр юмгүй.Нэгэнт өөд болсон хүний хойноос их  усан нүдлэвэл эргэхэд  нь усан үер замыг нь хаачихаад явуулдаггүй гэнэлэй гэх “саахалтын хоньчин өвгөн”Бадгаагийн үгийг санавч, нэгхэн настай нялххан байхаас нь хүн шиг хүн болгох гэж олон олон шөнүүдийг үгтээн үгтээн уйлахад нь уйлж,инээхэд , дотор нь цэлмэж,өнчин өрөөсөн нялх зээ охиныхоо  төлөө чухамдаа дүрэлзэж буй галд ч орохоос буцахгүй халуун дулаан сэтгэлтэй, өрөвч уяхан  эмгэн ижийгээ ботгондоо гунганан гунганан ирдэг ингэн тэмээ шиг сэтгэл уяран санаж уйлахгүй ер байж чадаагүй ээ.Харин түүнээс хойш хэзээ Одгэрэл уйлснаа санаад бодоод  ч олохгүй.Одгэрэл,Дулам хоёр сургуулиа төгссөнөөс хойш “зах зээлийн” гэх хар шуурганд өртөж хаа яваагаа ч бараг мэдэлцэх төдий л хэдэн оныг бараад байтал эрэл сурал болсон нэг хүн ирээд хоёр өдөр ажил дээр нь  хүлээж хүлээж явсан тухай ажлынхаа газрын үүдний жижүүр өвгөнөөс там тумхан сонсоод “бараг ч Дуламын л  талын хүн...” байх хэмээн гадарласан ч нэг их юм бодсонгүй тэгсхийгээд л өнгөрч.

Ожгоо нь Дулам,Одгэрэл хоёрт хүний орчлонгийн жам ёсны тухай,хүний сайхан ,муухай сэтгэлийн тухай үлгэр шиг домог шигийг ярина.Дуламыг ээж нь дуудаад аваад явчихаар сэтгэл нь нэг их гонсгор,хааяа хааяа ус барихаар яваад удлаа хэмээн аашилж суран ногтоор ороолгоод авахаар нь жигтэйхэн их өмөөрч “надаас хойш л...та нар минь энэ хоёрынхоо толгойг мэдээрэй дээ...” гэж хамт уйлахаа дөхдөг сөн.Дунд сургуулиа төгсөж гадаадад сургуульд явахаар боллоо хэмээн Одгэрэл Ожгоогоо хүзүүдэн эрхлэхэд цай ууж сууснаа гэнэтхэн нулимс нь хацар дээгүүрээ бөмбөрч ирснээ “Мөн ч амархан юм аа саяхан л улаан цурав амьтан энэ энгэрт атиралдаж,яаж ч хүн хийх билээ гэхээс ухаанаа олдоггүй сэн” ... дээлийнхээ дотоод энгэрт нүүрээ наан удтал уйлж сууснаа сэтгэл нь онгойв бололтой зөв гараараа үсээ хойш илж алчуураа засан боогоод...муу ёр ч байгаа даа  охиноо хол газар явах гэж байхад нь хэмээн  Одгэрэлийн духан дээр үнсээд Ожгоо нь алзахгүй ээ олонтойгоо бужигнаад сууж байтал нэг л мэдэхэд миний хүүхэн яваад л ороод ирнэ дээ.Ожгоог нь ер наслана гэж манай нутгийн “мэргэн шовгор” хэлсэн гэдэг  ... нулимсандаа улайсан зовхио хурууныхаа өндгөөр арчаад инээж л байж билээ.

 Хэсэгхэн зуур юм бодон доголон бодолдоо доголон нулимстай суутал гарт нь  зөөлхөн энхрийхэн  гар шүргэж ...аниа таныг эмээ будаатай цай уу гэнээ хэмээн наран сөрөг сөөвгөр үс нь зөөлөн салхины аясаар хийсмэглэн зогсох үүдэн шүдгүй жаахан охин Цэнгэлийг  хараад өөрийн эрхгүй өхөөрдлийн сэтгэл төрж “миний хүү... за одоо очлоо...эмээдээ очлоо гэж байна гэж хэлчих гэхдээ Одгэрэл өөрийнхөө дуу хоолойг таньсангүй.Хэзээ ч билээ хэн нэгнийг ийнхүү эрхэмсүү,нялхамсуу,өөриймсөг дуудаж нэг үзлүү дээ...

Өглөөг өглөө,оройг орой гэлгүй цаас,дэвтэр тэврэн гүйсээр явтал нар аль хэдийн гудайж “нэг л их завгүй хүн”.Хүний амьдралын эрээн мяраан нь Одгэрэлийн хаагуур нь зөрөөд өнгөрсөн юм болдоо мэдэхгүй...

Одгэрэл багадаа  өөрийгөө дандаа голж,нэрээ хүртэл чамлаж явдаг сан.Одгэрэл байхдаа яах вэ дээ шөнө төрсөн хүний ухаан өдөр төрсөнөөсөө ахар байдаг гэж хэнээс сонссон ч юм бол доо.Од гэдэг чинь онийсон гэсэн үг шиг хэмээн Ожгоодоо овоо том болсон хойноо нэг адарч байж билээ.Одгэрэлд бодох юм ганцхан “сур сур бас дахин сур” л байлаа даа.Хэдэн дээд сургууль төгсгөж хэдэн диплом авснаа  өөрөө ч бараг мартсан.Сургууль төгсөх бүр л “дарга,даргын шат” ахиад л байсан,одоо ч захирлын зиндаатай “хөгшин авгай л болж үлдэх шив.Одгэрэл  өөрийгөө урьд хожид хэзээ ч ийнхүү “доошлуулан чамлаж” байгаагүйгээрээ чамлалаа.

Даацын цагаан нуураас усны үнэр сэнгэнэн үнэртэж шингэж буй нарны наагуур хэдэн тогорууд өмнийг барин  нисэн өнгөрөхийг суусан газраасаа саравчлан сониучирхан харвал элгэн тал нь шингэж буй нарны алтармал ягаан цацаргыг шингээн “наран тогоруу”-д нисэн одох нь тэр.Сэтгэл нэг л хоосон оргиод уйтайхан суусан газраасаа босмооргүй ч...

                                               М.Цэемаа                           2012 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 600x584 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2784

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-153.JPG
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2325


flo-014.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2584


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn