Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : САЛХИЛАХ НЬ
Оруулсан admin on 2012-11-12 19:50:43 (3711 уншсан)

Сумын төв ороод буцаж явсан Ганаа замдаа айл хэсмээр санагдаад Ар хонхрын урд дээр ирэнгүүтээ морио чүү...үү хэмээн давирахад  салхинд др...дрхийх гөлөмний чимээнд үргэн  хэд хэд пад падхийн урамгүйхэн хүнд хөлөө чирэн дэгэнцэн шогшмоор  болох  хонгор морио бөхийж байгаад л бахтай нь аргагүй давирч,ташуурдаж хойш урагшаа тонголзож гэдэлзэн өөрөө өмнөөс нь давхих нь уу гэлтэй эмээл дээрээ тонгочив.

Иш..ш энэ бид хоёрын байж байгааг дээ.Урагшаа гишгэхгүй унхиагүй хог...хэмээн сүр үзүүлэн цулбууртай гараа дээш  өргөн хариугүй савах нь уу гэмээр болж ирснээ ийш тийшээ харж...ува алтаар урс ...хашин Ганаа галзуурчихаж мориныхоо толгой руу буруу зөвгүй саваад л улаан тоос амьтан явна гэж Тойрмын голоор нэг ярих вий дээ хэмээн нэг муу юм нэрэлхэхчээ болов.

 Нар үд голлоод агь хоолой  аргатал үнэртсэн талын зөөлөн салхи энгэр цээжээр нь сэнгэнээд унаж яваа унаа урагшаа гишгэхгүйд  ялаа үргээн хааяа нэг салхи хөгжөөн шүднийхээ завсраар сийгүүлэн ...шс..шсс ээ...хүрэн толгойн сүүдэр нь хүүшлээд хүүшлээд ээ...ээ...эи...хээ...хэи ...еэ...ганц сайхан салхи сэнгэнэтэл давхиад "ажил" дээрээ буучих юмсан.Ганаа гэх өрөөсөн нүд нь үл ялиг хялардуу намхан бор залуу.Булчин шөрмөс  зангирсан гарынх нь хүдэр бадир шуун дээр хааяа нэг "хөх түрүү" суухад үргээлгүй тэсвэртэй еэ харж,"больж муу хог ингээд согтоод унаж байвал таарна даа.Үгүй ердөө жинхэнээсээ тасраад уначихваа хөөрхий" хэмээн хөгжилтэй нь аргагүй инээн баясахад баруун хацар дээр нь үл ялиг хонхойх ,гэнэн хүүхэдрэхүү инээд нь зуны аагим халууны агаар доргиож  хөдөөний эгэл боргил залууд нялхасуу төрх нэмнэ.

Өглөөний сүүгээ машиндаж дуусчихаад "цөцгий хүргэх"-ээр долоо найман тэмээ ачааллаж аваад нормын хонгор морио унаад гарсан сан.Харин ч өнөөдөр "цөцгийгөө хурдан тушаачихлаа.Нар яагаа ч үгүй ээ.Замдаа ганц хоёр айлаар орж аяга тагш айраг олж ууя байз хэмээн морьтойгоо ярьсаар Ар хонхрын урьд дээр иртэл адуучин  Бавуугийн хүү суналзсан урт уурга барин давхин хажуугаар нь ороод иртэл хэзээ ч юм уурганаас хаширсан хөгшин хонгор морь нь ухасхийгээд баруун хойш нь уухчин аваад давхичихлаа.

Моньд чамайг яасан хатуу амтай золиг вэ хэмээн Ганаа хамаг хараалаа урсган байж "ёо ёо арайтай л тараагаад хаячихсангүй ... " ганцаараа ярьсаар цааш бөхөг бөхөг хийн  хэзээний өвгөн хүн шиг бөгтийн гэлдэрүүлнэ.

Цөцгий хүргэхээр явдаг зам дээр "адуучид"-ын  хэд хэдэн айл байх.Бүгд л зэл дүүрэн унагатай бас л унага татах,гүү саах хүнээр ховор живэр дүү.Гэлээ гээд "улсын ажил"-ыг цалгардуулах нь юу билээ.Адуучин Начингийн эхнэр Цэрмаа төрөхөөр  сумын эмнэлэгт хэвтсэн хойгуур гүүг нь саах хүн үгүй болж саахалтынх нь хоньчин Хоргой ирж гүүг  саадагсан.Халуунаас түр ч атугай  зугатахаар Начингийнд иртэл Хоргой хүүхэн саамны хувин тохойвчлоод "за ашгүй дээ.Татаачин ирлээ. Гүү саах болчихоод байдаг унага татах хүнгүй яая даа гэж байтал сайн хүн санаагаараа мань Ганаа хүрээд ирдэг байна шүү.Ашгүй дээ миний дүү гээд мориноосоо буувуу үгүй юу бариад авлаа.

Гүү саах зуураа Хоргой ам хуурайгүй  ярьж Ганаа чамайг яагаад "хашин "гэдэг юм бэ? гэж ирээд л чанга чанга тас тасхийтэл инээж эмнэг догшин даага сарваа үргээгээд авав.Ганаа Хоргойгийн ярианд бүр согтож бараг сүүлдээ юу яриад байгааг нь ч ойлгож ядав.Гүү сааж дуусахын багацаанд нар нэлээд баруунаа ташсныг хараад Ганаа яарч "Бөгсний ажил хэцүүдлээ хэмээн хэлчихээд би юу хэлчих вээ гэх аятай Хоргой руу том хартал өнөөх нь анзаарсан сөхөөгүйд ...еэ яанаа үхэр тугал...саалины цаг" хэмээн утга авцалдаа муутай хэдэн үг хэлчихээд зэлний баруун хойно тушиж орхисон мориндоо яаран  хүрч мордоод гэлдрүүлэн холдсноо гар хөлөө савчин давирч  шамдлаа.

Нутгийнхан нь Ганаагийн бүтэн нэр байтугай хэдэн настайг ч мэдэхгүй шахам.

Ганаа ч одоо хэдтэй билээ дээ гэж бригадын тоо бүртгэгчээр  шинэ ирсэн залуу, заводын эрхлэгч Жамбалаас  асуухад "...за байз...Дариагийн л дүү шүү дээ ...хэмээн хариулсан гэдэг.Дарь гэж галав шалавхийсэн нарийхан шар хүүхэн.Овоо болсон нэг хүүтэй.Хэрэгт дуртай зарим нь Дарийн хүүг "төлөөлөгч"-ийн хүүхэд  хэмээн хэл амаа билүүднэ. Хэсгийн төлөөлөгч Занын хүүхэд арай биш биз дээ гэж Содном өвгөн алмайрахад, урт хэлтэйгээрээ зартай "шар" Хажидмаа  хэн мэдлээ айраг цагааны цагаар цувдаг өнөө олон "төлөөлөгч"-дийн л нэгний балаг биз.Манай энэ "гөлрөө  хар" ч гайгүй байлгүй хэмээн намжирдав.Тэр  нь амтай ажилтайгаараа улаан хөлтнийг урдаа гишгүүлдэггүй Хажидмаа хүүхэн "хэсгийн төлөөлөгч хар Зана"-ыг хүзүүдээд авсан байсан үе л дээ.

Наадмын дараа намраа гэж... Сүүний заводын хүүхэд хүүхэн нийлсэн арваад хүн  "хадлангийн гар хадуурын баг" болж цөцгий чанагч Бадгаа өвгөнөөр  даргалуулан Өвөрбулагийн дээд эхээд гарч өглөө.Сумын сургуулийн  төгсөх ангид орох хэдэн банди нар уурга хийхээр Туулаас  хоршоо дарга Зэвгээгийн авчирч айлуудад тараан өгсөн хэдийн зэрэг бургасыг үзүүрлэн барьцгааж хадланд биш анд яваа улс шиг "зэвсэглэ"-жээ.Заводын эрхлэгч Жамбал гуай "за хүүхээд өдөржингөө уул хад хэсэж алга болцгоогоод хадлангийн төлөвлөгөө тасалж орхивоо моньшнууд минь "ганц нэгийг л... тоншвол барав"хэмээн аминчлан захихыг Ганаа сонсоод "би хадланд явъя" хэмээн өндөлзвөл "тэр ярихгүй ээ чи бид хоёрт барж дийлэхгүй ажил байна гэм...гээд газар тулан босоод завилж суусан дээлийнхээ хормойн шороог ч гүвэлгүй ууцаа үүүрэн заводын гэр өөд алхчихав.

Өдрийн халуун арайхийн бууж нар баруунаа унахын багцаанд  айлуудын үнээний зэлэн дээр утай май болж хувин сав дуугаран "хаа хөж...хүүе гүйгээрэй хувинтай сүү уучихлаа муу мялзан чинь... наад бухаа олигтойхон цааш нь хөөгөөчээ...авгай хүүхнүүд хашгирч үглэж энд тэнд урамдан мөргөлдөхөөр зэхэх улаан нүдтэй бух,бухандайнууд,оодогносон үнээнүүд...Эднээс холхон заводын гэртээ Ганаа нөгөө л шүднийхээ завсраар сийгүүлэн...сс...ссшш...сс..ээ...эие..ээ...хээ...хэмээн уянгалуулан ...хүрэн толгойн сүүдэр..ээ..эе..ээ...эрдүү хоолойгоор өөртөө дуулан жаргалтай яа сүүний машинаа угааж, угсарч дуусаад гэрийн хаалгаар харагдах улаан хадан оройт уулсын дээгүүр харж санаа алдана.Хөөрхий юу бодоо юм бол доо...

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг.Хэд хоногийн өмнө болсон бригадын өдөрлөг эдний сүүний завод дээр болж намын дарга Сампил гуай " өнгөрсөн хавар ах дүүгийн найрамдалт Вьетнам руу Хятдын эзлэн түрэмгийлэгчид дайрч дайн болох дөхөөд манай ган бат найрамдалт Зөвлөлтийн улаан арми туслахаар очиж харийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулсан тухай кино ший шиг ярьсан даа.Янзтай бүр Ганаагийн сэтгэл хөдөлж болж өгвөл цэрэгт явчихмаар санагдаж билээ.Даанч Ганааг групптэй гээд голоод цэрэгт  авдаггүй.Хасчихсаан 07-гоор бүр гарчихсан ш дээ.Тэгэвч Ганаагийн нүдний нь өмнө   байлдаантай цагийн баатар эрсийн эрэлхэг царай  гарч ирээд... Пүрэвочир гуайн хааяа хааяа ирж гаргадаг киноны гол баатрууд эх орны дайны жинхэнэ баатрууд "орос ах нар"...ёстой бахадмаар.

Ингээд нээрэн Сампил даргын хэлээр дэлхийн гуравдугаар дайн болвол би яаж ч байсан цэрэгт явах юм шүү.Тэр муу бээвийсэн хятдуудыг арвыг өлхөн дөнгөх байлгүй гэж бодсноо өдөр чанасан дөчийн бидонтой цөцгийнүүдээ "барьж аван тонгорч нааш цааш харуулан сүүний гэр дотроо шороо босгон баахан "сахилгагүйтээд" авав.Толгойгоо ороосон цагаан даавуугаа авч сүүний машиныхаа гар дээр өлгөөд гэрийн тооноор тэнгэр өлийн харснаа ...манайхан чинь юу болоод  үнээгээ удаан саагаад байгаа юм бэ дээ хэмээн хойш урагшаа алхснаа сүүний машиныхаа гарыг нар зөв тойруулан хэд эргүүлснээ ганцаараа инээж...салхилчихвал ч салхилаад л өнгөрнө шүү дээ  Ганаа хүү...гуяа алгадан дэвж яваа аймгийн арслан Загаа шиг байх чинь ээ...

    2012 он  УБ М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 94 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-057.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3449

Должин : Зам зуур
zam-041.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2516

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
Хэмжээс: 600x592 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2804


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn