Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 14:19:27 (2856 уншсан)

сүү барьсаар орж ирлээ. “Наашаа ирж, бичиж байгааг тонгойж харах вий дээ” гэж санаа зовохдоо түүн рүү сэмхэн хялмалзаад байлаа. Ямар ирэнгүүт нь жаахан охин шиг хамаг юмаа хумиад, нуугаад уналтай биш. Тэгэхгүй гэхээр хөгшин улс бие биенийхээ сэтгэлд юм хийчихвэл үхтлээ юугаа ярьж суух билээ. Би чухам ямархуу царайтай болсноо анзаарсангүй. Өвгөн маань
- Бичээд бай, бичээд бай өвгөн нь ойрхон гараад ирье гээд нүдээ нэг хөөрхөн ирмээд, нэг их халуун дулаахан харлаа. Энэ хүн надад үнэхээр хайртай юм гэдгийг мэдээд мөн ч олон жил болж байна. Би ч азтай л хүн. Гэхдээ яг одоо бол “хурдхан гараасай” гэж бодож байв. Хүн гэж муухай шүү. Өвгөн гарч хаалганы түгжээ торхийхэд би цааш нь үргэлжлүүлэх гэснээ нэг их сонин санагдчихав. Бодвол өөрөөсөө л ичээд байгаа бололтой. Яаж яваад энэ сэдэв рүү орчихов доо. Санаа зовмоор юм. Энэ зохиолч нар ер нь яаж болж байдаг юм бол? Магадгүй, тэдэнд өөрсдөд нь хамаагүй байдаг болохоор тэр юм болов уу? Харин энэ бол миний амьдрал учраас үр хүүхэд, хань ижил гээд бүгд уншина гэж бодоод санаа зовоод байж болох л юм. Ямартай ч гэсэн нэг хэсэг сууснаа үзэг цаасаа цааш нь түлхэж, энэ сонихон хэсгийг зүгээр л дурсаж бодъё гэж санаад гэрээ цэвэрлэж гарлаа. Тэгэвч бодол санаа минь аль тэртээх халуун залуу насандаа очсон байлаа.



                                                        *   *   *

Тэр эмч намайг тэр шөнөдөө эзэмдлээ. Яагаад эзэмдүүлсэн гэхээр Сүхээгээс хойш орь тас орхигдсон тэр сэрэл мэдрэмжийг би битүүдээ хүсч байсан юм билээ. Тархи толгой манараад л доошоогоо халуу шатаад л явчихсан. Би хүний бие физилоги судалж байгаа хүний хувьд өөртөө чухам ямархан үзэгдэл явагдаж байгааг анзааралгүй яахав. Харин сэтгэл санааны хувьд маш сонин мэдрэмжинд байв. Би түүнд
- Та маскаа зүүчих тэгэх үү? гэсэн чинь тэр ихэд гайхан
- Би тийм царай муутай байна уу? гэсэн хэдий ч надаас хариу сонсолгүйгээр хурдхан шиг маскаа зүүв. Яагаад гэвэл тэр хүсэл тачаалдаа дийлдэж юу ч хэлсэн зөвшөөрөхөөр байснаас гадна маск гэдэг чинь эмнэлгийнхний эрүүн доор л байдаг болохоор нэг их төвөг болоогүй байх. Би тэр хүнээс ер харц салгасангүй. Өрөө харанхуй ч сарны гэрэл түүнийг харахад хангалттай байлаа. Хэсэг аахилж уухилаад намайг яг сайхан болж байтал тэр дуусчих нь тэр. Тэр юу ч юм яриад л, уучлалт гуйгаад л . . . эрчүүд чинь ер нь тиймэрхүү амиа бодсон чанартай ш дээ. Хэсэг хугацааны дараа тэр дахин хүсэж эхлэв. Энэ удаа би өөрийгөө л бодохыг хичээж, дахиад маскыг нь зүүлгэж байгаад дээр нь гараад авлаа. Миний сэтгэлд би түүнтэй биш, миний хүүхдийг устгасан тэр масктай хүнтэй л байгаа юм шиг төсөөлөгдөөд байх нь тэр. Гэхдээ би түүнтэй бэлгийн ажил хийгээд байгаа юм уу эсвэл тэр миний доотохыг ухаад хамаг юм гаргаж шидээд байгаа юм уу бүү мэд. Би ялгасангүй. Нэг мэдсэн чинь би эмчийн дээр маш хүчтэй, эрчтэй хөдөлж байснаа л санаж байна. Энэ бүх хугацаанд тэр масктай нүүрнээс харцаа бас л салгаагүй. Бүх зүйл дууслаа.
- Чи ч галзуу охин юмаа гэж баярласан гэхээсээ илүү гайхсан өнгөөр хэлж байлаа. Надад тэгж санагдсангүй. Байх л ёстой мэт.
- Яагаад надад маск зүүлгэж байгаа юм бэ? Би тийм царай муутай юм уу гэж түрүүнийхээ асуултыг асууж байна. Би бас л хариулаагүй. Ер нь ганцхан тэр эмч ч биш түүнээс хойш надтай учирсан бүх эрчүүл ингэж асуудаг байлаа. Би хөндий хоосон өнгөөр “үгүй” л гэнэ. Зарим нэг шалчигнасан нэгэнд нь бол “тийм” л гэчихнэ. Надад тэдний гомдох баярлах хийгээд сэтгэл зүрх нь огт хамаагүй байсан юм.
Би сургуулиа төгсөөд эмч болсон. Ингэж тэгсээр нэг мэдэхэд нас ч гуч гарчихав. Олон ч оюутан банди нар надтай жижүүрт хонодог байсан. Мөн ч олон удаа жижүүрт гарсандаа. Мэдээж бүгдтэй нь биш гэхэд надтай унтдаг хөвгүүд байдаг л байлаа. Тэдэнд бүгдэд нь маск зүүлгэдэг байсан юм. Би чухам хэдэн хүнтэй унтсанаа мэдэхгүй. Гэлээ гээд намайг учир замбараагүй амьтан гэж бодохгүй байх. Учир нь хүний амьдрал гэдэг ихээ урт. Дамаа бүр ганц бие бүсгүй хүний амьдрал түүнээс ч урт байдаг юм.

                                                           *   *   *

Энэ мэтийг бодсоор гэрээ цэвэрлэхэд өнөөдөр яагаад ч хийж амжихгүй дээ гэсэн ажлаа бүгдийг нь амжуулчихав. Өвгөн ч ороод ирлээ. Гадаа өвгөчүүлтэй шатар тоглож гэнэ. Бас хожиж гэнэ. Тэрийгээ ихэд хөөр бахдал болгон ярих аж.
“Тэтгэврийн хүмүүс ээ гэж иймэрхүү янзтай л өдөр хоногийг өнгөрөөдөг улс байдаг бололтой” гэж өвгөнийгөө ярих зуур бодож байлаа. Удахгүй би ч гэсэн сэтгэл зүйгээрээ эдэнтэй адилхан болно. Харин өнөө маргаашдаа арай л үгүй болов уу. Хүүхдүүд маань ирнэ гэсэн алга. Ажил нь болсонгүй юм байхаа даа. Оройдоо тэгэс, ингэсгээд зурагт харж өнгөрөөлөө. Хэвтэхийн алдад өвгөн маань
- За өнөөдөр хэр их юм бичив дээ? гэнэ
- Нэг их шальсангүй ээ
- Ганц суугаад л биччих тийм амар юм гэж хаа байхав дээ. Жаал бодохгүй юү дээ. Зураг, хөрөг гээд дурсамж сэдрээх юу байна, түүнийгээ үз гэж байна. Тэр зөв л юм хэлж байлаа.
Маргаашнаас нь эхлэн овоо суулаа. Хананд Сувдаагийн зураг инээмсэглэнэ. Өчигдөрхөн арчсан болохоор өнгөлөг харагдана.

                                                          *   *   *

Энэ манай охин Сувдаа биш шүү дээ. Миний найз Сувдаа юмаа. Хүүхэд байхад эднийх манай доор, нэг давхарт байдаг байлаа. Тэнд чинь нөгөө бандийх байгаагүй билүү? гэж гайхаж магадгүй. Тэднийхийг нүүж ирэхээс өмнө энэ Сувдаагийнх байсан юм. Айлын ганц охин. Надаас ганц хоёр дүү. Гэхдээ бид бараг ухаан орсон цагаасаа л хамт тоглож өссөн найзууд. Тэдний аав ээж Хөдөө аж ахуйн яаманд ч билүү ажилладаг. Ямар ч байсан байнга л хөдөө явсан гэдэгсэн. Охидууд л болсон хойно орцныхоо өмнө элдвийн зураг зурж, чарта хэмээх үсэрдэг тоглоом тоглоно. Сувдаа их адтай. Хэзээний л биднийг бүгдийг нь хожно.
Намайг найм төгссөн зун манайх зуслан нүүлээ. Ер нь жил болгон ингэдэг л дээ. Эргээд намар ирсэн чинь Сувдаагийнх байхгүй болчихсон байсан. Аймаар. Аав ээжийн яриагаар бол Сувдаагийн аав ээж нь хөдөө явж байгаад осолд орж нас барцгаасан байв. Харин Сувдааг асран хамгаалах хүн байхгүй тул асрамжийн газар аваад явсан байлаа. Би Сувдаагаа хичнээн их өрөвдсөн гээч. Гэвч түүн дээр очиж чадахгүй нэг хэсэг удсан. Яагаад гэвэл асрах газар гэхээр л нэг сонин бие зарайгаад, хөндий хүйтэн, айдас төрмөөр төсөөлөгдөнө. Тэгж, тэгж нэг удаа хүнээс асууж байгаад очлоо. Хөөрхий Сувдаа маань намайг хараад л уйлж гарав. Ээж аавыгаа алдсан амьтан тэгэлгүй яахав. Түүний ярьснаар бол гэр орноо, аав ээжийгээ, байраа, сургуулиа, намайг хүртэл санадаг гэнэ. Байрных нь охидууд дээрэлхдэг гээд ер нь хэцүү байдгаа ярив. Би гэрийнхэндээ хэлж түүнийг авчрах юмсан гэж мөрөөдсөн боловч хэлж чадаагүй юм. Тэгээд сарын дараа ч билүү дахиж очиход Сувдаа тэндээ дасчихсан, уйлж унжихаа больсон байлаа. Миний их өрөвдөл ч түүнд хэрэггүй байв. Харин намайг түүн дээр гурав дахь удаагаа очиход тэр бүр тэс өмнөө охин болжээ. Байж байгаа байдал, хэл яриа, тэр ч бүү хэл харж байгаа харц нь хүртэл өөрчлөгдсөн санагдана. Өдөр хоног өнгөрөх тусам Сувдаа миний сэтгэлээс холдож байлаа. Барагтай бол түүнийг санахгүй. Хаа нэг бодогдсон ч тэгэсгээд мартагдана. Тэгээд ч тэдний оронд нүүж ирсэн өнөө шар хүүтэй хайрын романс зохиогоод завгүй ч болсон байж мэднэ. Хүүхдийн сэтгэл гэдэг хөнгөндөө. Тэр үеэс хойш Сувдаатай уулзаагүй юм.
Харин Анхмаа бид хоёр их ойртсоныг урд хэлсэн билээ. Тийм л юм бол яагаад Анхмаагийн биш түүний зураг манайд байгааг гайхаж магадгүй л юм. Энэ зураг чинь түүний гуч гарсан үеийнх нь зураг л даа. Анхмаа маань сургуулиа төгсөөд гадаад хэлний сургуульд орсон байлаа. Намайг эмч болсон хойно над дээр хааяа ирнэ. Хүүхэд байсан тухайгаа жаал хуучлана. Овоо холбоотой байснаа нэг хэсэг алга болчихов. Тэгтэл харин хүнтэй суугаад хоёр ч хүүхэд ойрхон гаргасан гэж нэг удаа ирэхдээ ярьлаа.
- Үгүй чи тэгээд яагаад надад хэлж ярьдаггүй ямар сонин хүн бэ? гэхэд хэсэг түгдэрснээ
- Сюрприз барих гэж булзааруулав. Анхмаа маань ярьж байнаа. Оюутан байхдаа нэг залууд дурласан боловч тэр нь бүтэлтэй болоогүй юм байх. Тэр үедээ миний анхны хайрыг санаж, тийм жаахан охин яаж зовж, шаналж байсан бол гэж хүртэл бодсон гэнэ. Харин сүүлд өөрөөсөө нилээн ахимаг насны хүнтэй сууж, хоёр хүүтэй болж гэнэ.
- Сайхан л амьдарч байгаа юм байна ш дээ гэвэл
- Сайхаан, сайхан гээд дуу нь цаашлах янзтай. Бодвол бас л нэг асуудал байдаг бололтой. За тэгээд аль хүний амьдралын нарийн ширийнийг тэр гэхэв дээ. Ажиглаад байхад нөхөртэй хүүхнүүд заавал нэг сэтгэл дундуур явдаг хойно. Нэг үеэ бодвол бид чинь гуч гарчихлаа. Өөрсдийн л шийдэх асуудал гээд л надаас юм асуучихсан юм аятай зайлуулж бодлоо. Харин Анхмааг гарсны дараа надад анх удаа
“Ингэхэд надад ингээд ярих хань ижил байгаа билүү” гэж гэнэтхэн бодогдсон юм. Би өдий хүртэл хүүхэд олохгүй байв. “Хань ижлээ байг гэхэд ганц хүүхэдтэй болох юмсан” гэж анх удаа бодсон доо. Тэрнээс хойш бараг өдөр бүр шахуу бодсон гэвэл болно. Юун төлөө эмч хүн билээ элдвийн шинжилгээ өгч, эмчилгээ хүртэл хийлгэлээ. Тэр үед би өөрөөсөө нилээн хэд дүүмэд нэг залуутай болздог байлаа. Болзох ч юу байхав дээ. Тэр оюутан. Түүнийг би “Хөөрхөн хүү” хэмээн өхөөрдөнө. Хааяа ч бас эгдүү хүрмээр. Юмаа нууна гэж байхгүй. Надад мөнгө хэрэг болоод байна л гэнэ. Мөнгө төгрөгний хэрэгцээ хааяа гардаг байсан юм шиг байгаа юм. Утас дуугарч “Huurhun huu” гэсэн нэр гарах юм бол тэр ирэхийг хүсэж байнаа л гэсэн үг. Би ч ирэх тоолонд нь хэдэн төгрөг өгнө. Хөндлөнгийн хүн харах юм бол би нэг биеэ үнэлэгч залууг аваад байгаа юм шиг л харагдана. Мөн л нөгөө маскаа зүүлгэчихнэ. Түүнээс хүүхэдтэй болъё гэж бодоод аргаа барахдаа масканд учир байна гэж санан авахыг нь ч зөвшөөрсөн. Яаж ч хичээгээд олсонгүй. Анхны хүүхдээ авхуулсан тэр аборт л нөлөөлсөн байж таарав. Ийм үед ээждээ л их гомддог юм билээ дээ. Өөрсдийнхөө нэр нүүрийг авч гарах гэсэндээ миний хүүхдийг устгасан гэж бодогдоно. Гэтэл ганц охин нь бүх насаараа хүүхэдгүй болох бараан тавиланд уначихдаг гэж бодоод ээждээ насан эцэс болтол нь гомдсондоо.
Нэг удаа ажлаа тараад алхаж явлаа. Хүмүүс хос хосоороо, зарим нь хүүхдээ хөтөлчихсөн инээмсэглэн зөрнө. Гадаа тэнгэр цэлмэг, салхи шороогүй тогтуун байсан хэрнээ сэтгэл учиргүй гэгэлзээд, хачин гуниг төрчихөв. Хуучин байрныхаа тэрүүгээр очлоо. Хүүхэд ахуйн тоглож байсан газраараа явлаа. Хотын төвийн байр юм болохоороо нэг давхар нь тэр чигээрээ өргөтгөл хийгээд янз бүрийн үйлчилгээний газар болсон байв. Сүхээгийн байрыг хүртэл урагш нь сунгаад “Ганц сувд” гэдэг кафе болсон байлаа. Надад яагаад ч юм сонин санагдаад орлоо. Их цэвэрхэн аятайхан газар юм. Үйлчлэгч нар нь хүртэл учиргүй нахилзаад хоол захиалахгүй байхын арга алга. Хоол идэх гэхээр ганцаардаад тэгээд бас зүгээр байж болохгүй аяга ногоон цай аваад сууж байтал цаад өрөөнөөс хэн гарч ирсэн гээч.

                                                            *   *   *

Хаалганы хонх дуугарах шиг болов. Дахиад дуугарах болов уу гэсэн таг. Үгүй, тэгээд цааш нь бичих гэсэн чинь хамаг анхаарал хаалга руу сортолзоод болдоггүй. Арга ядаад очиж онгойлголоо. Хэн ч байдаггүй. Бүтэн цээжээ гаргаж, гадаах хонгил руу харсан боловч хүн алга. Заримдаа хий юм сонсох, хааяадаа ямар нэгэн үйл явдал яг давтагдаж байгаа юм шиг санагдах энэ тэр бол хүнд байдаг л даа. Гэхдээ энэ нэг л сонин. Эргэлзсэндээ эргэн, эргэн харсаар ширээндээ ирж суулаа . . .

                                                             *   *   *

Эгээтэй л хашгирсангүй. түүнийг дагуулаад л хараад байлаа.
- Миний дүү хүн багатай үед үүгээр түүгээрх юмаа байнга тэгшилж, янзалж бай. Хүн орж ирэхэд сэтгэлд дулаахан байдаг юм гэж хэлчихээд намайг хараад зогсчихлоо. Би түүнийг түрүүлж харсан болохоороо инээмсэглэв. Тэр

Үргэлжлэл бий . . .

 



( Сэтгэгдэл бичих? | Article1 | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 36 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хос тогоруу
Хэмжээс: 600x514 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5450

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2422

зотон тос 80х100 см
Эрэлч
Хэмжээс: 600x469 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3510


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn