Нар өтөлж намрын сэрүүн ирэхэд
Навч хөглөрч шувуу нисэн одоход
Найргийн мөртөнд гунигын бороо зүсэрч
Нандин сэтгэлд хайрын өвс хагдарна
Зүгээр л энэ шувууд шиг нисэн одно гэж хэн мэдлээ
Зүсийг чинь ингэж санаж бэтгэрнэ гэж яаж мэдлээ
М. Батнайдвар 2011.09.09 17:03
Өөрийг чинь л хайрлаж өөрт чинь дурлаж явахдаа
Өөрийг харж өнгөрсөнд шунаагүй ээ би
Харцанд чинь уусаж хайрандаа тэвэрч суухдаа
Хөөрхөнийг хайж үзэсгэлэнд хууртаагүй ээ би
М. Батнайдвар 2011.09.09 17:32
Магадгүй чи надад итгэхгүй байх
Маргааш болоход зүсийг минь мартах байх
Мандаад нар дээшилхэд чи өөр нэгэнд дурлаж
Миний нэрийг ч санахгүй алхах байх
Гэвч би тэгэхгүй ээ амлая
Бие минь хөрж зүрх минь зогсох хүртэл
Би чамайг хайрлаж урьдынх шигээ дурлана
Битүүхэн гуниж чамайгаа би санана
Бие минь шархирч ухаан минь балартсан ч хүлээнэ
Бэх минь дуусч гар минь татсан ч би шүлэглэнэ
Зүгээр л унтаж байсан зүрхийг чи үүрээр сэрээж
Зүүдний ертөнцөөр чамайг л эрэхэд хүргэсэн
Зүү биш тэвнээр хатгасан ч өвдөхгүй зүрхийг
Зөнгөөрөө чи шаналгахад хүргэсэн
Би чамд хайртай
М. Батнайдвар 2011.09.09 02:19
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-091.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4714
flo-011.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5065
mongolia2007year-046.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4064
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: