Бал минь дуусч, цаас минь дүүрлээ хайраа
Бадаг минь дундарч, мөр минь богинослоо
Хайр минь хөрж, халамж минь холдлоо
Хагацах цаг ойртож, ханилах тавилан дууслаа
Гэрийн чинь хаалгыг саваад би гарахгүй ээ
Гэм хийсэн хүн шиг чимээгүй орхин одохгүй
Бардам зан шудрага сэтгэл минь байгаа болохоор
Баяртай гээд уруул дээр чинь үнсээд одно оо
Архи ууж согтохоороо би чамайг санахгүй
Агсам тавих гэж гэрийн чинь үүдийг балбахгүй
Хагарталаа баяжиж хүний тансагт хүрсэн ч
Хайрлаж байсан чамайгаа бусдад би муулахгүй
Өөр ханьтай болчихжээ муу янхан чинь гэж
Үеийн нөхөддөө муулж жаргалд чинь атаархахгүй
Уруудан доройтож явахад чинь хохь чинь гээд
Улаан нүүрээ нууж чамаас би зугатахгүй ээ
Хайртай байж, хайрлаж энхрийлж байсан минь үнэн болохоор
Хань минь гэгдэж халамж дүүрэн байсан болохоор
Хаа ч явсан чамайгаа магтаж дуулна
Хамаг сайхныг чамдаа л хүснэ
М. Батнайдвар 2011.09.23 09:13
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-011.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4056
flo-002.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4765
B3-002.JPG Хэмжээс: 600x399 99k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5524
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: