Өглөө бүрийн эхлэлд
Өдөн дэрнээс сэрэхэд
Үлэмжийн ялдам төрх чинь
Өөдөөс ширтэн инээнэ
Нарны туяанаас ч хурц
Намрын өдрөөс ч дулаахан
Насны минь хань
Намайг дуудан сэрээнэ ээ
Амтат ундыг бэлдчихээд
Аяархан чи үнсэхэд
Амтлаг зүүдээ ч умартан
Алаг нүдэнд чинь уусна
Тоонот гэрийн хойморт
Толгой холбон ханилсан
Тоост хорвоогийн буртагаас
Танхил чамаар халхлуулсан
Миний хайрт гэргий
Мэлмийд минь үргэлж үзэгдэнэ ээ
Удахгүй эхнэр болох дөхөж
Удамт үр минь мэндэлнэ
Унаган багын ааль нь
Уянгалаг бүүвэйнд хувирна
Мөч бүрийн дурлал чамд л очдог болохоор
Мөнгөн сарны туяанд чамтай л би ханьсана
Мөнхийн ариун хайр зүүдэнд чинь орших болохоор
Марал шөнийн зүүдэндээ чамтайл ганцхан эрхэлж
Мандах нарны цацрагаар
Мөрийг чинь дэрлэн сэрдэг
Миний ганц хань
Мөнхийн алтан зулаа...
М. Батнайдвар 2011.10.09 16:45
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Жагсаад Хэмжээс: 600x450 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4279
mongolia2007year-081.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4520
Гунигтай хүү Хэмжээс: 600x1108 244k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4211
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: