Сарны нулимсыг би сая үзлээ
Санаа сэтгэл минь сая л гуних шиг боллоо
Сайхан бүсгүй чамд мөрт тэрлэнэ гэдэг
Саваагүй найрагч надад учиргүй санагдлаа
Тас харанхуйн дундаас хурц гэрэлд зорчих
Танхил ялдам бүсгүй минь энд бүү хорогдоо
Тайгат ноён оргилоос хун болон ирчихээд
Тасын аварга далин дээр өд болон нисдээ
Уран яруу ч гэлээ найраг минь
Урсгал харцыг чинь яахан гүйцах билээ
Уярам зөөлөн ч шүлэг минь
Үзэсгэлэн гоод чинь хэрхэн хүрэх билээ
Учир юуг нь мэдэхгүй тул гэнэхэн найрагч би
Уужим сэтгэлээр тунгаан замд чинь би үдье ээ
Диваажин хүрэх замыг чинь
Дэгжин шүлгээрээ би гоёоё
Тэнгэрт өгсөх шатыг чинь
Тансаг найргаараа чимье ээ
Эргэж харалгүйгээр морддоо
Ихэмсэг бардамнаар алх
Энэ цаг дуусч тэнд учрахаараа
Энгүй сайхан мөртүүд тэрлэж өгье
М. Батнайдвар 2011.10.10 05:2
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-015.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5163
mongolia2007year-051.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4026
zam-066.JPG Хэмжээс: 600x450 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4178
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: