Сайхан дурлах юмсан
Салахгүй тэрнээс зүүгдэх юмсан
Салаад одоход нь баярлах юмсан
Сайхан нэг дурлах юмсан
Үүрээр гэртээ халамцуу ирэхсэн
Үглэх хүнгүй агсамнах юмсан
Үүлгүй тэнгэрээр дүүлэхсэн
Үнсээд шимхэн янагтай болохсон
Хүйтэнд хөнжилд хайрагдсаар залхаж байна
Хүн бүртээ сээтгэнэсээр уйдаж байна
Хүний төлөө биш өөрийгөө бодсоор
Хөл минь цуцаж ам минь чилж байна
Хайртай шүү гэж хүн болгонд хэлэхийн
Харин зарим нь намайг банзал гэхийн
Хаана байнаа тэр их шалиглаад явсан минь
Хаа очиж гайгүй дөнгөж мянга л дөхөж байна
М. Батнайдвар 2011.09.12 22:51
Найргийн тэнгэрт од болон гялалзаж яваа хоёр дүүдээ тэрлэе
Нас нь бага ч ухаан нь дийлсэн дүү нартаа шүлэглэе
Нас нь явж өтөл болсон ах нь яах вэ
Намрын жихүүн ирсэн ч гялалзаж л явна
Хайраас хол хэдэн ч жил өнгөрөв дөө хөөрхий
Хагацлаас хойш хэдэн ч хаврыг элээчив зайлуул
Дурлаж дуулалгүй удсан болохоор
Дууны минь өнгө бүдэгхэн болчиж
Хүнийг хайрлаж хамаг бүхнээ зориулчихаад
Хөөрөн баясаж нойргүй их хоносоон
Хүнийх болоод явсан хойно нь
Хичнээн ч уйлж шүлэг тэрлэснээ мэдэхгүй
Анх дурлаж байхад амттай уруул шүлэглэдэг байлаа
Арай хожим нь амьдрал тэрлэдэг байлаа
Аа бас янаглал хааяа биччихээд
Айж түүнээсээ ичингүйрдэг байлаа
Шөнө зүүдэндээ мөрт холбочихоод
Шүүдэртэй уралдан дэвтэртээ сийрүүлнэ
Сүү шиг сэтгэлтэй хонгортойгоо уулзаад
Сайрхаж түүндээ итгэдэг байлаа
Одоо бодоход нэг л удаа аавын тухай тэрлэсэн
Олон найздаа зориулж ганцхан удаа л шүлэглэсэн
Оргилсон хайрын тухай сая саяар нь бичсэн атлаа
Ойрхон байдаг ижий дээ ганц ч мөрт зориулаагүй ээ
Харамсмаар гутмаар юм их болж дээ хөөрхий
Хайрламаар бахархамаар зүйл ч чамгүй болждээ
Найргийн тэнгэрээр дүүлж л мөртэй юм байна
Нас минь явсан ч нэр минь бүтэн хэвээрээ л юм байна
Намар одоо хаяанд ирчиж дүү нар минь жиргээд бай
Намба суусан ах нь ахиж тэрлэхгүй ээ уйдаж байна
М. Батнайдвар 2011.09.14 01:01
Зүрх сэтгэлдээ дур булаам залуу чамдаа шүлэглэе
Зүггүйтэж хайрладаг ч битүүхэн ичдэг бүсгүй би чинь
Зөн билгийн шувуудыг даган нисэн ниссээр
Зүйргүй төгөлдөр чамтай би учирсан
Хархан нүдээ чилтэл хараад хараад ханашгүй билээ чи
Хан тэнгэр шиг ханхар цээжтэй залуу билээ чи
Бусдын хэлэх үг хайрыг минь өргөхгүй ч
Бүрхэх тэнгэр шиг аянга мэт сэтгэлийг минь сэвтээх юм
Гэнэхэн тэнэгхэн намайгаа уучлаарай
Гэргий чинь болж түшиг чинь байнаа би
Гэвч үе үехэн сэтгэлд минь үер бууж
Ганц олдох чамаасаа би ичдэгээ
Хэн ч мэдэхгүй чиний минь дур булаамыг
Хэзээ ч хувирашгүй үнэн сэтгэлийг чинь
Хиргүй ариун хайр итгэлийг чинь
Хэн бүхнээс урьтаж би л олж харсан чиний үзэсгэлэнг
Өршөөгөөрэй намайгаа чи минь сэтгэлдээ
Үүрийн шаргал наран шиг хайранд чинь согтдогч
Өвлийн жихүүн үдэш иг төрхөөс чинь би ичдэгийг
Өршөө чи минь намайгаа зүрхэндээ
Гаднах төрхөндөө чи минь баг өмсөх хэрэгтэй байсан юм гэж үү үгүй ээ
Гашилаад мууддаг сүү шиг тэр царай надад хамаатай гэж үү үгүй ээ
Гагцхүү чи миний сэтгэлд миний нүдэнд л төгс төгөлдөр
Гандаж хэзээ ч хуучралгүй чиний минь хайр л аз жаргалаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
art_15.jpg Хэмжээс: 600x350 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5698
erd-001.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4431
mongolia2007year-244.JPG Хэмжээс: 600x450 85k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4019
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: