Хэрвээ чи надад дасаж дурласан бол Хэрэггүй дээ залуу минь эртхэн сэтгэлээ буцаа Хэтэрхий их оройтвол жүжиг болон хувираад Хэтрүүлсэн зүрхнээс чинь нулимс урсах болно Дураар өссөн миний бодол ондоо Дуугүйхэн ирчихдэг тэр л жаргалд итгэдэг Дурсаад хоцордог тэр л шаналалд ганцаарддаг Дусал нулимсны шорвогт ангадагаа Хэтэвч дүрэн мөнгөнд минь Хийсвэр сэтгэлээр бүү шунагла тэр дурлал биш Хээнцэр төрсөн зүсэнд минь Хээгүй хайраар бүү зочил тэр дурлал биш Анх догдолсон мэдрэмжээрээ л Алсдаа намайг хайрла тэр дурлал Аажимдаа төрдөг увьдаснаас Алхам холдоод хар тэр чинь би Учирлын гудманд хараа булаасан тэр л хархүүг хайрлахаас Удаан цэнгэлд хорогдож дассан чи надад хэрэггүй ээ Ургах нарнаар зүүдэлж сэрдэг тэр л хөвгүүнд дурласнаас Уртхан шөнүүдэд энгэр зөрүүлсэн чамд бишээ Зүрхэнд хоногших тэр л дүрийг чамаас хайдгаас Зөрүүдлэн эрхэлдэг хонгор аалийг чинь биш Зуны үдшээр сэтгэл булаасан чамайг хайрладгаас Зуун жилийн ханилгаанд чинь биш ээ Дурлалын тухай бодол минь ийм болохоор Дулаахан сэтгэлдээ анхны учралаа сана Яг тэр үед үнэн дурласан бол Яахын аргагүй чи миний хань мөн. Цагийн уртад татагдах сэтгэлийг чинь Цагаахан хайр гэж би харахүуй ойлгохгүй Цал буурал болсон ч өнөөх дурлалаараа л дурла Цайлган чамайгаа орхиж өөр нэгнийг харахгүй ээ
М.Батнайдвар
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-103.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4212
erd-009.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4339
Амсхийх зуур Хэмжээс: 600x800 264k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4337
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: