Түмэн өнгийн бодолууд ар араасаа цуварч Түгших эмзэг сэтгэлд жаргалт зовиур болохуйяа Түймэрийн гал адил дурлал зүрхэн тушаа дүрэлзэж Түрэн довтолгосоор сэтгэл юуг минь эзэмдэнэ Бүхий нандин дурсамжууд бодолоос минь арчигдаж Бүрэнхий байсан амьдралд хайрын нар гийхүй Буйдхан орших ирээдүй алган дээр минь бууж Буун дуунаар зууднээсээ цочих шиг болмой Нэрмэлийн амтанд шунаглаж хээр хөлчүүрэн хонох шиг Нэхэл ихтэй хайр минь тэнгэрийн зурвасруу тонилмой Нэхмэл цамцны зангилаа шиг сэтгэлийн шарх хөвөрхөд Нэргүй захидалууд шатаж чамтай л цуг улдэмой Жаргалын ганц дэлбээнд бие цогцосоо даатгах шиг Жавартай голын эхрүү хөл нүцгэн жирийхэд Жатагийн хорлолд өртсөн бөөгийн сүнс амирлах шиг Жавхалант амрагийн дүр нүдний цөцгийнд шингэмой.
М.Батнайдвар
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-101.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5264
khureltogoot-21.jpg Хэмжээс: 600x450 153k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5885
zam-024.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4288
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: