Он цаг хугацааны уртад Ододтой ярилцахад чи л дэргэд минь байсан Омог бардам нөхөр минь чи байсан Одоод явж байгааг чинь мэдэрсэн гэвч итгээгүй Оногдох тавиланг хүлээгээд л би суусан Орчлонд ганц андыгаа холдож байгаад би харамссан Гутарсан уусан гудамжинд гарсан Гурван нарны хооронд амьдрал минь нүдний минь өмнө сөнөж байгааг харсан Сагасан сэтгэлээс сайн нөхөр минь одсон Санах зүрхнээс чи хийссэн гэвч Андын хайрыг чинь Арван жил санасан ч чи ирээгүй Амгалан төрхөө бодолд мөнхрүүлчихээд явчихсан Агсам занг минь номхотгох үгсээ Архины шилэн дээр бичээд зугтчихсан Тэр л өглөө сэрээд л би түүнийг харсан Тэр даруйдаа усанд живихийг би хүссэн Уйтгар гунигаа угаахыг хичээсэн Урам минь хугарч өөрийгөө үзэн ядсан Уур минь шатаж нүүрээ хутгаар сийчсэн Ухаан минь орж гарсан мансуурсан Уужим бодолд минь нар гийгээгүй шөнөөрөө л байсан Тэр одтой шөнө хэвээрээ л байсан Тэнэг би хараад сувдан нулимс унагасан Оргилсон чарласан үснээсээ зулгааж толгойгоо шаасан Оршуулахыг хүссэн ч чадаагүй Харин бодлоос гарахгүй дүр чинь хаашаа ч юм үргэхэд Харцанд минь одод харагдахаа байсан Хаалгыг минь тогшоод ахиад чи ирсэн Хайр минь хүрч тэврэхийг оролдсон Хачин их баясаж зүрхэнд гийсэн Харанхуйг марттал хагарталаа би баяссан Яг одоо чи минь дэргэд наран ургахыг хүлээж сууна Яагаад ч юм би чамаас салахгүй гэж гарыг чинь атган бодлогширно Ялалт гэж байхгүй хожигдол ч мөн адил Ямх ч холдолгүй найз минь чи байхад л болно Хэзээ ч чамаас холдохгүй бас гомдоохгүй Хэтэвч дүүрэн мөнгөөр ахин арилжихгүй Хэний ч өмнө би байж чамайг халамжилна Галт сумны өмнөөс үл айн чамайг хамгаална Ганц олдох амьдралдаа андынхаа төлөө үхнэ сэхнэ Үгүйрэхгүй хоосрохгүй чи байхад Үгийг чинь сонсох л хангалттай надад М. Батнайдвар
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-002.JPG Хэмжээс: 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4342
B2-012.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4259
IMG_1064.jpg Хэмжээс: 600x490 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4288
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: