Мөрөний ус шиг дөлгөөхөн аальтай Мөрийтэй тоглоом шиг татах увьдастай Мөхөшгүй хайрын гэрлэн цацрагтай Мөрөөдлийн гүнжээ би хайна Алсаас ч дүр нь тодрон туяардаг Амтат уруул, зөөлөн арьстай Асах гaл мэт жавхлант нүдтэй Аавийн охиныг би зүүдлэнэ Салхинаас түрүүлж зүүдийг минь мялаадаг Сархадаас илүүтэй согтоон жаргаадаг Самсаа шархирам уяхан сэтгэлтэй Сайхан хонгорыг би сураглана Бодлоос минь хэзээ ч үл гарам Бороотой зуны солонго мэт үзэмжит Босоо хийморийг минь үргэлж сэргээдэг Ботгон алаг нүдэн бүсгүйг би хүснэ Амнаас унах үгс бүрт нь ухаарал шингэсэн Айлгүй зэвүүн зангаас тэс хол Айлын ухаант гүнжийг би хүлээнэ Аргандаа оруулан ханилахыг мөрөөснө Цас шиг цагаан царайтай Цус шиг улаан уруултай Цайлган өгөөмөр сэтгэлтэй Цаглашгүй үнэнч хонгорыг би хүлээнэ Амраглахын төдийд диваажинд очим Амсахын мэдрэмжинд жаргалд мансуурам Аглаг талд ургасан сарнайг би хайна Алсын одноос ирсэн дагинийг би эрнэ. М.Батнайдвар
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-086.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5000
YolHad_14.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4035
mongolia2007year-047.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4955
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: