Шатаж буй сэтгэл газар авлаа Шаржигнах шүлэгс минь үнс боллоо Амьд байгаагаасаа залхаж үхэлийг хүслээ Амтгүй хорвоогоос би ингээд халилаа Зугаацаж ирсэн бүхэн уулын цаагуур далд орлоо Зугатаж явсан харанхуйд өөрөө цөмрөн орлоо Зузаан уруулын амт сэтгэлд замхарлаа Зурагдаж гүйцсэн пянз эргээд эгшиглэлээ Цав цагаан сарнай биеийг минь бүрхэн байна Цас орсон хээр бороо шаагиж байна Цус болсон цамц хатаж заваарсан байна Цуглаж тойрсон бүхэн нулимс урсгасан байна Ламын дээлтэй чөтгөр хип хоп дуулан байна Лагшин тавирсан ч гэлээ зүрх цохилон байна Хонх дамарын чимээ рок хөгжим шиг байна Хорсол тээсэн бодолууд замхран уусаж байна Арван зургаатай онгон охины дунд чөмөг барьсан Атгаг муу ламба гуай лүйжин тавьж байна Амирлаж ядах сүнсийг эргэн дуудаж ирээд Агтны ташуураар намайг хөөн тууж байна Өмхий аман дахь архиа нүүр нүдгүй цацна Өмнөөс нь хэлэх үгийг үл тоон байна Алтан хайрцаг нэртэй төөргөө тайлагнан байна Ард үлдсэн хүмүүсийг худал мунхаруулж байна Үхлийн хаалга гэж үлгэр бодож байжээ Үнэндээ зүгээр л хоосон зай байна Үйлээ эдлээд хонин гүрвэл болох нь уу гэтэл Үзэсгэлэнт охидоор дүүрсэн хаан ширээнд залрав Хамаг хуурамч бүхэнд Хачин их итгэж байж Хайртай гэж итгэсэн бүсгүй Хаяад явчихсан байна аа. Ямартай ч үхэж амрав бие тавирч сэтгэл тайвширав Ядмагхан найрагч би хорвоогоос халив инээд хүрэв ээ гэж. М. Батнайдвар 2012. 01.11 01:26
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-021.JPG Хэмжээс: 600x400 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4817
mongolia2007year-173.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3908
zam-100.JPG Хэмжээс: 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4349
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: