Шинэ ногооны анхилам үнэр тэнгэрт ханхалж Сэрсэн зүрх эзнээ хайхаар аяны замд мордож Сэтгэшгүй дурлалын гэгээхэн өдрүүд орчлонд морилож Сэтгэл зүрх гэгэлзүүлэн гадагш хөтлөн гарна Тув тунгалаг агаар цээж юуг минь дүүргэж Тууштай хайрын сэтгэл хаа ч юм нуугдаж Өнчин зүрх мэт өдрийн уртыг холхин өнгөрөөж Өлссөн барс мэт ганган бүсгүйчүүдэд шүлсээ асгаруулна Хавар яг ийм яг иймхэн улирал Хачин хуурмаг ч гэлээ Хаварт би дуртай Хаа сайгүй хэсүүчилдэг харцандаа би дуртай Дурлалын их аянд мордоход Дулаан хүрэм хэрэггүй үстэй малгай бүр ч зохихгүй Духдуулж тавьсан жижиг бүрх дөрвөлжин хоншоортой гутал болно Дурсамж хэрэггүй инээд хангалтгүй дууны эгшиг нялуун сүрчиг л ивээлтэй Яг энэ улиралд л өөриинхөөрөө амьдарна Янаг хайрт эхнэр хүүхэд аль алинийг мартана Яахав дээ гуравхан сарыг өөртөө зарцуулахад яадгийм Ямар тэглээ гээд гурван зуун жил үргэлжлэх биш энэ улирал тэр дурлал Ийш тииш шидлэх харц хээнцэр нүцгэн гуа өөд тусаж Ихэмсэг төрх ганган охид өндөр өсгийтийн өмнө нугаларч Их л яруухан ялдамхан үгс цээжнээс боргилж Ижлээ хайж зүрх зугтаж улаан торгон хөхөвчинд очин наалдана Тогтуун биш салхинд намилзах бүсгүйн хар гэзэг Товолсон цагаас хоцроход үл ялиг гундсан сарнайн дэлбээ Толитол самнаж янзалсан үс зүс сахал самбаа Тоймгүй олон үдшийн болзоо халуухан үнсэлтүүд нэг өдрийн дурлалууд Буруугүй буруутангууд буртаггуй цэмцгэрүүд Будмал төрх бусдын дээгүүр цавчих дүрэлгэн харц Шөнийн цэнгэл хөлсний сүрчигний эхүүн унэр Шунхан уалаан уруул шудрага бүс явдал шимсэн хүзүү Хавар........ М.Батнайдвар 2012.02.28
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-029.JPG Хэмжээс: 600x453 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5761
zam-107.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4308
zam-014.JPG Хэмжээс: 600x450 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4970
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: