Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь
Цалингаа бариад ирэхэд чи минь гэрийн эзэн шүү дээ гэдэг юм
Цадиггүй аашилж хааяа халамцуухан ирэхэд
Цамцыг минь тайлж халуун хөнжилд амраадаг юм
Хайр нь тэр онигор нүд, бор царай, батгатай нүүрэндээ байдаг юм
Халамж нь харин сэтгэл зүрх аалинд нь байдаг юм
Хал пал ихтэй амьдралын шуургыг хамтдаа сөрж
Хатуу ч гэсэн үнэн үед надаас урваагүй юм
Өнгөнд шунаж өөрийг би сонирхохгүй ээ
Өөр юу ч хэрэггүй надад тэр минь хамгаас үнэтэй
Үүрээр гэртээ ирдэг царайлагыг би сонгохгүй ээ
Хэтэвч өнгийж шуналдаа идэгдсэн хөөрхөнөөс
Хэний ч өмнө намайг хайрладаг тэр царай муутдаа би хайртай
Яадгым тэр чинь наддаа л хөөрхөн
Янаг сэтгэл бадарч түүндээ л би шунадаг юм
Яах гээв миний амьдралд та нар оролцож
Явах мөрөөрөө яв тэр гүнжийн багтай шуламтайгаа
М. Батнайдвар 2011.09.07 03:36
Хайр нэг хөрчихөөрөө буцаад яагаад бүлээсдэггүй юм бэ
Харц нэг буурчихаараа буцаад яагаад ширтдэггүй юм бэ
Гал бөхөж үнс үлддэг шиг
Гаднаа чи үнссэн ч сэтгэл чинь нисчихсэн
Худал хуурмагт дургүйг чи өөрөө мэдсээр байж
Хуурамч инээж намайг юунд зовооно вэ
Яахав дээ чи намайг үзэн яд бүсгүй минь
Ялдам инээхээ больж хөмсөн зангид
Зүүн уулын цагуур далд орсон ч гэлээ
Зүрх сэтгэл минь хэдийнээ чинийх болсон
М. Батнайдвар 2011.09.07 04:31
Нүүгээд явдаг шувууд шиг хайр байдаг юм уу
Нуугаад унагадаг нулимс шиг зовлон ер нь байдаг юм уу
Ингэж чи ч бич шаналаад яахав
Эмзэг сэтгэлээ хоёр талд хуураад ч яахав
Ийм хайр ийм амьдрал гэж юу байсын бэ
Эргэж харалгүй явда чамд жаргал хүсье
Шөнө болохоор би шүлэг тэрлэх дуртай
Сүүтэй шаргал сарны туяанд бэх цаас холбож
Шүүдэрт ертөнцийг шүлгийн онгодоор харж
Шөнө бүр би шүлэг тэрлэх дуртай
Үдэш бүр би найргаа бичих дуртай
Үзэр цаас холбож сэтгэлээ нээх дуртай
Үйлийн үр, хайрын тухай бичих дуртай
Үймэрч буй сэтгэлээ мөртөөрөө үргээх дуртай
Ядруухан ч гэлээ яруухан шүлгэндээ би уяарч
Ядам хурууныхаа бөгжийг авч хаятал гуньж
Ямх ямхаар холдох залуу насны илчиндээ харуусч
Янаг хайрын шүлэг олноор би бичдэг
Болор цомын найрагч сэтгэлээ баясгаад
Бодолоо цэгцэлж үгсээ би урсгадаг
Бор дарсыг сөгнөж зүрхээ би чангалчихаад
Босоо хийморьтой шүлэгээ гандтал би тэрлэдэг.
М. Батнайдвар 2011.09.07 04:45
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Батбаатар Хэмжээс: 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5544
mongolia2007year-263.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5285
zam-050.JPG Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4805
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: