Дурлал гэдэг тэр зүйлээс чинь
Дуслын төдийд амсахад
Дуулим хорвоо бүхлээрэй эргэж
Дуутай залуу нас үелэгддэг юм билээ
Амсхад амт нь зөөлөрч
Архи шиг бас гашуун юм билээ
Ахиад цааш нь балгачихаар
Алаг зүрх нь хайраар дүүрдэг юм билээ
Халихаас нь наана зогсохгүй бол
Хагацал болоод хоосорчихдог юм билээ тэр зүрх
Дуусахаас нь өмнө дахиад уухгүй бол
Дуу гарахаа байж үхдэг юм билээ
Гэхдээ нэг амсчихаар тэр дурлал чинь
Гарч чадамгүй донтон шиг болгочихоод
Гараас нь мултраад зугатах гэхээр
Гарцаагүй хөлөөс дүүжлэгдчихээд хэцүү юм билээ
Хүч оюунаа дайчлан байж
Хүлээснээс нь мултарчихаар
Оргилж халиад байсан дурлал чинь
Ор мөргүй уурсчихаад
Орондоо унтах ч чадалгүй болтол
Оролдон намайг тарчлаах юм билээ
Ээ хөөрхий тэр дурлалаа гэж
Эцэс нь харагдахгүй далай ч юм уу
Ай чааваас тэр дурлал чинь
Атгын чинээ өчүүхэн ч юм уу даа
М. Батнайдвар 2011.09.28 22:07
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-011.JPG Хэмжээс: 600x450 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5016
zam-053.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3930
Бурхдын орон Хэмжээс: 600x524 178k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4212
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: