Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/
Оруулсан admin on 2013-07-07 20:34:27 (3310 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/

 “Хайр аа, би чамайг санаж үхэх нь ээ. Ядаж байхад яасан ч их түгжээтэй юм. Автобусанд бараг цаг бөглөрч байна. Чи минь юу хийж байна. Хайр нь одоохон очлоо. Үнсье, хайртай шүү. Bye.”

Дөнгөж сая ингэж ярьж байсан охиноос нүдэнд дулаахан өвөө суудал тавихыг хүсэв. Охин босох нь бослоо. Өвгөн “Баярлалаа хүүхээ” гээд суудалд сууж амжаагүй байхад харин миний чихийг “Зайлциймаа. Хөгширснөө юундаа гайхуулдийн...” гэж амандаа үглэх охины үг дэлсэв. Хөх хүрээ татсан нүд нь олзуурхан баярлаж суудал руу дөхсөнийг харсан хүний хувьд тэр өвөөг би ямар их өрөвдөв өө.

... Хайран чиг “хайр аа” гэдэг үг... Тийм эрхэм үг ингэж чиг үнэгүйдэх гэж дээ.

Уншигч тантай энэ удаа хэн хүний амнаас элбэг сонстох болсон энэ нандин үгийн жинхэнэ утгыг хайсан санаашралаараа дахин нэг уулзая.

Жихүүн

Хүмүүний сэтгэл энэ нийгэм хоёр ав адилхан хуйсгануур. Тэнгэрийн араншин мэт янз бүр.   Бороог асгаж, цутгаж, шаагиулж байгаагүй юм шиг ангуулж цангуулж хатаана.  Нараар ээж. шарж, дулаацуулж байгаагүй юм шиг хайрч, жиндээж хөлдөөнө.

Өглөө гэрээсээ гарахдаа “ хайртай” гэж эхнэрээ үнсээд гарсан захирал ажил дээрээ ирээд ажилтнуудруугаа арслан мэт архирч мэдэх, хүйтэн...

Унтаж байгаа хүүгээ өхөөрдөн үнэрлэж “сэрээчихвий” гэж гэтэж гарсан эмч ээж тасагтаа ирээд өвчтөнрүү хямсаганаж бас омогдож мэдэх, ширүүн... 

Залуус хүүхдийн цовоо инээдэнд уяран ажлаасаа гарч ирсэн багш эзэгтэй гэртээ ирээд архины эхүүн үнэрт нүд нь хорсон, нулимс цийлэгнэж мэдэх, гашуун... 

Санаж, сэмэрч, үгүйлж, дутаж учирсан амраг хань нь гундааж, гомдоож, илүүдэж мэдэх, үнэн...

“Эх орны минь газар шороо, эрдэнэ болсон толгод минь” хэмээн сэнтийд заларсан “зангиатнууд”, “эхнэр  минь, хэтэвч минь хэмжээтэй, суудал минь хугацаатай” хэмээн “өндрөөс буух”-даа бэлдэн уурхай банкалж мэдэх, өрөвдөм....

Сэхүүн

Бурханы зурсан гоо үзэсгэлэн байтал өөрөө урласан мэт хүүхнүүд бардам. Ээжээс тасарсан амь байтал хаднаас ургасан мэт залуус сагсуу. Тэнгэрээр услуулж, газраар тэтгүүлж ургасан байтал өөрсдөө ургасан мэт цэцэгс хээнцэр. Өндөгнөөс гарч ниссэн байтал өндрөөс өдөлсөн мэт жигүүртэн ихэмсэг. Сэтгэлээс ивлэсэн байтал салхинаас цуглуулсан мэт хайр жиндүү. Өвгөдөөс өвлөсөн нутаг минь байтал өрнөдөөс тээвэрлэсэн мэт баярхуу. Заримдаа ч...

Ялгуун

Цэцэг цэцэгсийн сайхнаар өнгөө нэмж газар дэлхий нэг л нялхамсуу. Цэнгэл цэнгэлийн дээдээр хуршиж хүмүүний сэтгэл нэг л элгэмсүү. Баяр баярын дээдээр амташч багачуудын харц нэг л энхрий. Хайр хайрын сайхнаар гоёж хүүхнүүдийн алхаа нэг л цэмцгэр.  Ухаан ухааны дээдээр бяр сууж эрчүүлийн хийморь нэг л тэнгэрлэг. Зөв зөөлөн ардынхаа сэтгэлд тэгширч Монголын минь тал нэг л цайдам...

Намуун

Жаргал ноцоосон гэрийн хойморт аргамжсан нархан ээжийн бүүвэйнд нойрсоно, тийм л амгалан эх орон минь. Наадамд зодоглосон эрчүүд дэвжээ хотолзтол дэвнэ, тийм л омголон хийморь минь. Саран авхай ододтой ижилсэж өнгө сүлсэн Монголын минь шөнийн тэнгэр тогтуун, тийм л уужуу ард түмэн минь.  Салхин өөрөө чагнаархаж хүслээ шивнэсэн татлага, тийм л уярам хуурын эгшиг минь....

Ус мэт...

Гэрээсээ ханиа үнсэж гарсан тэр сэтгэлээр ажлаа бас ажилтнаа ч хүндэлж мэдэрдэг бол, хүүгээ харж элгэмссэн тэр сэтгэлээр бусдыг бас ойлгодог бол, залуу үеийн инээдэнд цовоожсон тэр харцыг нь ухаалаг нөхрүүд мөнхөлдөг бол, ундарсан их сэтгэлийн галаа эцэст нь хүртэл манаж бөхөөдгүй бол, нутаг шороогоо гэсэн сэтгэлээ нимгэн түрийвчиндээ захируулдаггүй бол хүмүүний нийгэмд солиорол, хийрхэл ноёлж, сэтгэлийн гүнд гоморхол, цөхрөл хуралдахгүй төгс хайрыг мэдэрч жаргахгүй юу.

Баяр гуниг ээлжилж,  сэтгэлийн зөрчил үерлэж байдаг дотоод ертөнц минь амгалан бол хүйтэн халуун ээлжилдэг гадаад ертөнцдөө бид амгалан аж төрж болох биш үү.

Хайр дурлал гэгч мөнхийн оршихуй. Ганцхан зуны настай цэцэг шиг залуу насандаа нуулгүй зарлаж, гадагшаа цацаж хайрлана. Гангар шаазан шиг инээд нь томоожихын цагт зарлалгүй нууж, дотогшоо огшиж хайрлана.  Хайруу өвлийн цас тэргүүнд нь малгайлахын цагт хав дарж өөдөө өмөлзөж хайрлана.

Хэнийг ч хэзээ ч уярааж битүүхэн гуниг, цагаахан жаргалд автуулж байдаг хайрын үнэ цэнэ дэндүү их ээ, хүмүүс минь.

Уулыг нурааж, тэнгэрт тулсан цамхаг босголоо ч хайргүй бол хов хоосон. Эрхэсийг судалж мэргэдийг ичээсэн ч хайргүй бол хув худлаа. Буян өглөгөөр суварга босгосон ч хайргүй бол хөв хөндий.

Хэн дуртай нь хаа дуртай газраа хэлээд байдаг ХАЙРаа гэдэг үг жинхэнэ сэтгэлээс чинь гарсан бол явсан газар болгондоо гэрэлтэж, уулзсан хүн бүрээ инээлгэж, ажилласан салбар бүртээ амжилтанд хүрэх байсан. Дээдсийн өмнө бялдуугүй, ядуусын дэргэд бардамгүй, өтгөсийн үгэнд бухимдалгүй, нялхасын уйлаанд бачимдахгүй байх байсаан.

Ямар саванд хийсэн ч савны зоргоор хэлбэрээ олж тогтдог, ямар хатууг ялгалгүй дэвтээж, мөлийлгөж байдаг, асгасны зоргоор гоожиж, урсгасны зоргоор өөрөө цэвэршиж байдаг, бүхий л бохирыг шүүж, бүхий л хатууг зөөллөдөг, ямар ч нөхцөлгүй оргилох яг л ус мэт биенээ хайрлахсан.

Хайрласан шиг хайрлаж, дурласан шиг дурлаж, жаргасан шиг жаргаж чадахгүйн шалтгааныг хүмүүн та өөрөө амирлуулж чаддаггүй нь бүр хуурамч...

Сэтгэлийн энгээр хайр тань хэмжигдэж, хайрын энгээр хорвоо хэмжигдэхийн учрыг өөрөөсөө хайж, авах хайрын жаргалыг горилох биш, өгөх хайрын жаргалыг амтлахсан даа хүмүүс минь.



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-048.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3382

Зураач : Б.Хонгорзул
khongor022.jpg
Хэмжээс: 600x486 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3131

Б. Бүдбаяр 1986	60х80, зотон тос
Намрын ааг
Хэмжээс: 600x436 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2863


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn