Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Б. Чинбат. Үдэлтийн цайллага. /өгүүллэг /
Оруулсан admin on 2013-09-04 09:29:27 (4764 уншсан)


Болд ажил нь дуусаж өгдөггүй жаахан оройтож ирлээ. Цайллага гаднаас нь харахад тун сайхан болж байлаа. Ширээг П үсэг хэлбэртэй зассан бөгөөд дүүрэн архи дарс, пиво, жимс, чихэр өржээ. Цайллага эхлээд нэг цаг болсон бөгөөд хүмүүс аль хэдийн халаж , түрүүчээсээ дуу шуу нь жаахан өндөрсөж, зарим нь бүүр улаа бутарсан харагдана. Нэг өрөөний хэд нь тэрүүхэндээ бие биеэ бараадан суусан харагдана. Үйлчлэгч нар хоосорсон дарс, пиво, архийг зогсоо зайгүй шинээр сольж авчирна. Хойморын ширээний голд үдэлтийн эзэн болох байгууллагын дарга Дүгэржав сууж, хоёр хажуу талд нь түүний талын хүмүүс болох Чимэд, Баатар нар суужээ. Харин шадар хүмүүс болох Доржоо, нарийн бичиг хүүхэн болох Чимгээ хоёр харагдсангүй. Уг нь тэр хоёр л өнөөдөр даргадаа хамжаа болон ирсэн хүмүүст үйлчлэх гол ажлыг удирдах ёстой байсан биз дээ гэж Болд бодож байлаа. Болдыг дээш нь суулга гэж хүмүүс хэлсээр нэг мэдэхэд ширээний дээд буланд очихлоо.
Хожигдож ирсэн Болдод торгуулын гурван хундага шахан өгсөнөөр тэр бусдын адил халж ирлээ.
Дүгэржав энэ байгууллагыг өнгөрсөн дөрвөн жилд удирджээ. Удирдсан гэхээсээ илүү томилогдон ажилласан гэвэл илүү онох байх. Хоёр сарыг өмнө болсон сонгуулиар Дүгэржавын нам сонгууьд ялагдан цөөнх болж, ялсан намын талын хүн өнгөрсөн долоо хоногт шинээр тус байгууллагад даргаар томилогдон ирсэнээр Дүгэржавын энэ байгууллагыг удирдах явдал эцэс болж, өнөөдөр үдэлтийн цайллагаа хийж байгаа нь энэ. Багцаагаар харвал ирэх ёстой уригдсан хүмүүсээс тал нь алга.
Бодвол тэд шинэ даргад яаж таалагдах вэ гэж элдэв арга чарга хайн ухаанаа чилээж яваа биз.
Тус байгууллагад дөрвөн жил болоод шинэ дарга ирдэг уламжлал тогтоод одоо гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байгаа нь энэ билээ.
Дарга ингэж олон солигдох нь сүүлдээ бүүр тамын ажил болжээ. Эхэндээ шинэ хүн ирэх нь зүгээр юм гэж бодох хүмүүс нь олон байсан ч яваандаа хүмүүсийн ажил хийх идэвх суларч, өөрийн хариуцсан үндсэн ажилаа яавал сайн хийх вэ гэхээсээ илүү шинэ даргадаа яаж таалагдах вэ гэсэн уралдаан хүссэн хүсээгүй өрнөөд байх болжээ.
Даргын танил тал, хамаатан садан, нэг нутаг нуга, хамт сурч байсан нөхдүүдийг эрж олоход мэргэжсэн хэсэг нөхдүүд бий болоод, тэр олсон хэлхээ холбоогоо ашиглан, ажил, албан тушаалд ахицгааж, хуучин хамт нэг дор ажиллаж байсан нөхдүүдээ дорд үзэн хүнээ байх нь олон гарах боллоо.
Ирсэн шинэ даргад долигнон, чадал дорой, бие хамгаалах чадвар муутай, эсвэл ажилдаа сайн ч жаахан идэж уудаг нөхдүүдийг элдэв шалтаг гарган халж, даргын хамаатан садан, найз нөхдийг ажилд уралдан оруулж, бие биенээсээ өрсөн даргад тал засан нэр нүүр олж авах ажээ.
Угаасаа ингэж хамаатан садан, найз нөхөдөөр нь дамжуулан өөрийн гартаа оруулж авдаг нь жам юм.
Хуучин дарга явмагц үтэр түргэн мартаж, дараагийн даргыг өмнөх даргыг яаж хүлээн авч өөрийн болгосон тэр аргаараа өөрийн болгох нь нэн чадмаг. Ирж байгаа дарга нар ч гэсэндээ, өмнөх дарга нараасаа дээрдэх юм алга ажээ. Харин ч мэдлэг боловсрол нимгэн, чадал муутай, хүн чанар ядмаг, улам ч нэр алдарт дуртай, өөрийг нь магтан зусардахад нэн дуртай байх нь сонин.
Болд тамхи татахаар гадаа үүдэнд гарлаа. Үүдэнд тамхи татсан, халууцсан хүмүүс их байлаа. Хүмүүсээс жаахан холдох санаатай нилээн хол яваад буланд дөхөж очтол жигтэйхэн танил хоолойтой хүмүүс инээд алдан чанга чанга ярьж байх нь тэр. Найрын ширээний голд Дүгэржав даргын хоёр талд сууж байсан Чимэд, Баатар нар ажээ.
- Үдэлтийн цайллага ид дундаа орчихлоо доо.
- Чи Дүгэржав даргад сайн үйлчилээрэй. Хундагыг нь хоосон байлгаж болохгүй шүү.
- Тэрийг би мэдэж байгаа. Найз нь чадлаараа л үйлчилж байна.
- Цаадах чинь дөрвөн жилийн дараа даргаар дахиад хүрээд ирж чадах л дэмжлэгтэй хүн шүү.
- Тийм гэж үү.
- Тэгэлгүй яадаг юм. Юмыг олон талаас нь харж бай.
- Би бол өнөөдөр энд хэрэггүй л ирж гэж бодож байлаа.
- Юмыг тэгж битгий өнгөцхөн бод. Холыг харж бай. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг юм.
- Хөөе, өнөөдөр яагаад Доржоо, даргын нарийн бичиг Чимгээ хоёр ирсэнгүй вэ?
- Тэр хоёрыг ирэх хэрэггүй гэж би хэлсэн юмаа. Өөрсдөө ч ирэх дургүй байсан. Тэр хоёр одоо шинэ даргатай уулзаж байгаа. Бид чинь замаа засах хэрэгтэй биз дээ.
- Чиний толгой ч ажилладаг толгой юмаа.
- Дарга бол хүмүүст л дарга гэж харагддаг хүн. Гол шийдвэрийг бид дөрөв гаргаж байгаа шүү дээ. Хүзүү хаашаа харна, толгой тийшээгээ гэсэн үгтэй шүү дээ.
- Чи түрүүн хэнтэй яриад байсан бэ?
- Доржоотой ярьсан юмаа, бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна гэж надад хэлсэн
Чимэд, Баатар нарын яриаг сонсоод Доржийн ой гэнэт гутлаа. Тамхи татах гэснээ ч татаж чадсангүй. Тамхи татах дур нь аль хэдийн унтарчээ.
Тэр буцаж орлоо.
Хүмүүс үг хэлж, бэлгээ өгөх ажээ. Хэлж байгаа үгс нь учиргүй л бие биенээ дуурайсан, явж байгаа даргад тал зассан байх ажээ.
Хоол ирэхээс өмнө шахуулаад уусан тул уусан гурван хундага нь дороо л ходоод халуу оргиулж, тархинд нь гарчихсан ажээ. Гэнэт учиргүй дуулмаар ч юм шиг, эсвэл хэдэн хатуу үг найрын голд суугаа энэ оройны гол хүнд хэлмээр ч санагдана.
Таны урьд хойно чинь үргэлж явж байдаг шадар хүмүүс чинь яагаад харагдахгүй байна вэ гэж амыг нь асуух гэснээ больж Болд үдэлтийн цайллагыг орхин гарлаа.
Гарах хаалган дээр тэр хоорондоо инээд алдан ярилцсаар орж ирэх Чимэд, Баатар хоёртой зөрлөө.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 411 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-016.JPG
Хэмжээс: 600x450 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5344


khuv5-017.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3496


erd-007.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3959


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn