Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуучин
Оруулсан admin on 2013-10-08 10:22:10 (3694 уншсан)

Гэгэлзэж гиншигнээд байвал жаргал үздэггүй гэдэг гээд Ожгоо муухай харав.

Нансалын хоолой дээр ямар нэгэн тээглээд уйлмаар болно.Хоёр салаа гэзгийг нь чанга сүлжснээс болж нүд нь жартайсан Цэцэг гайхаж хөшсөн мэт зогсоно.Цэцэг Дадийн том охины гэртээ орхиж гарсан тэднийхний “гал дээрх гал зээ” амин сүнс нь болсон охин. Алаг хайрханы өврийн хөндлөн хөх жалганд  хүний мөрөөсөл болсон гурван бүсгүй хүн хатуу  өвлийг давж,хахир хавартай золгоод байгаа нь энэ.Гэр малын ажилдаа дарагдаад бие биетэйгээ дуугарах ч сөхөөгүй шахам өнжих тэдэнд дуу аялах нь гэрэл зэргээр болмоор санагдахчихуй хэрхэн нүгэлтэй болохыг Цэцэг багахан биеийн ухаанаар бодоод олохгүй хэн.Дээр нь Ожгоо үргэлж “бүсгүй хүн бүтээд үхчихгүй л бол дуугүй нь дээр,эр хүн галзуурчихгүй л бол дуутай шуутай нь дээр “гэх.Нэг бодохноо зөв ч шиг нөгөө бодохноо “шал тэрсүүд” шиг.

Цэцэгт Ожгоогийн “бүсгүй хүн...” гээд яриад эхлэхээр өөрийг нь голоод байх шиг санагдах болсон нь ухаан сууж эхэлснийх.Сумын эмнэлэг дээр Дадийн том охин төрөхөөр очиж өвдөөд 3 хоног болсон гэдэг Дадь Ожгоо хоёр охиныхоо ёолох дуунаар сууж чадахгүй хоёулаа хоёр тийшээ босоод уйлах нь уйлаад л явцгаадаг байжээ .Охин төрөхөд нь Дадь “хүсэн хүлээсэн эр хүн нь биш” байсанд сэтгэл дундуураа нууж чадалгүй  “муу охиныг минь зовоож зовоож нэг муу охин”гэсэн ч хожим амиа тавьж өсгөсөн сөн.Ямартаа л Нямыг охиныхоо эцгийг дагаад төв суурин бараадан явахад нь “та нар залуу улс дахиад л гаргана биз бид хоёр ч энүүнээс хол хөндий байж чадашгүй ээ насны танаг барагдаад ирвэл л охиноо аваарай гээд улаан цурав амьтныг авч үлдсэн аж .

Хаврын их ажлын наагуур цаагуур “...ишш муу охин минь хатсан хаврын хар хавсарганы байгааг дээ...” хэмээн Цэцэгийн сайртай бор хацрыг үнэрлэн илнэ.Тэр бүрий Цэцэгийн хөл газар хүрэхгүй.

Нансал Ожгоогийн их ахын отгон охин.Аймгийн соёлын ордонд дуучин байгаад айлын нөхөр уруу татаж айл гэр үймүүлсэн хэргээр ажлаасаа халагдаж,ааваасаа”жавтий” хүртээд” амьдрал үзэх”-ээр ирсэн хүн.Өвөл тохилог өвөлжөөнд хийх ажлаар барагтай өдрийн богинод өвдгөө тэврээд гунигтай дуу гиншигнэж суугаа Нансалыг Ожгоо “муу барам хуухай өр алдсан хятад шиг гиншигнэж гонгинолоо хэмээн ил аашлавч цаанаа өр  нимгэдүү нь дууны өнгөнд илхэн.Цэцэг Нансалын дуунд уяраад ч байгаа юм уу ухаан суугаад ижийгээ санаад ч байгаа юм уу уйлчих гээд л.Алаг хайрханыхаа өврийн жалганд ийн гурвуул мунгинуудуухан хаврыг барж сууна.

Тэртээ зүүн жалгын дээд эхээд хар халзан бяруун гунж тугаллаад тугалаа хаяад гүйж хүрч ирээд хорооны мухарт ороод хэвтчихэв.Ожгоо аргаа үүрэн очиж нялх тугалыг авчирлаа.Зурвас халзан нялх тугалын туур нь хүртэл зөөлхөн.Тугалаа эхэд нь амлуулах юм болж өдөрчийг хорооны мухарт авахдаа ажилдаа улайрсан хэд даарахаа ч мартсан бололтой.Төрүүлсэн үрээ хажиглан тийрч,хошуугаараа нударч унагах бяруун гунжийг ер зөөлөрч өгөхгүйд Цэцэг нүднээсээ том том нулимс дуслуулан уйлахад Нансал “юун сүртэй ч билээ.Энэ чинь нүүрэндээ үстэй адгуус шүү дээ” хэмээн намжирдав.

Цэцэг нялх тугалыг өрөвдсөндөө ч тэр ижийгээ улам ихээр санаж хорооны ард гараад баахан уйлж авав.Хүний дэргэд уйлахгүй  нуугдаж байхыг бодоход Цэцэг том болжээ.Ожгоо бяруун гунж ч гайгүй байдаг даа энэ ер нь яасан мугуйд золиг вэ гэснээ “өөвлөх”-өөр шийдэв.Нялх уургандаа дэлэн хөх нь сэрийсэн хар халзан гунжаа барьж эвэрдэн  уяад,дөрвөн хөлийг нь тушиж   нялх тугалаа дэлэнд ойртуулж өөвлөж гарлаа.Тушаа хүлээгээ тасчих шахам тонгочих бяруун гунж аажмаар зөөлөрч тугалаа үнэртэнэ.Цэцэгийн цээж, хоолой дээр гашуу оргин тээглэлдээд хариугүй гарах гээд...Ожгоог даган Нансал аялж байснаа уянгалуулан өөвлөж гарахад Ожгоо дуугүй болж тугалаа эхэд нь ойртуулж,нуруу хондлойд нь чихэртэй хярам түрхэнэ.

Нансалын хоолой зөөлөн эерүү байснаа улам уянгалан Алаг хайрханы гуу жалгын  энгээрхүй,хаврын хавсрага салхи түр саатан,чагнаархана.Уулын энгэрийн өвөлжөөнд аргалын шингэн цэнхэр утаа газраар явгалан буухуй хорооны мухраас  зөөлөн бүүвэйлэг дуун хадсаар.

Яг л  энэ үеэр Алагхайрханы гуу жалгаар яргуй эртээ хэнзэлсэн байх аа.

Зүрх зүрхийг гэгэлзүүлэн дэгэлзүүлэн дуулах Нансал эгчийг минь хайрлахгүй дурлахгүй байж хэн чадах сан гэж ээ...Цэцэг уртаар санаа алдах нь ээ...Ээ хүний хорвоон ...

                   2013 он  М.Цэемаа    УБ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 92 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ж. Болортүвшин 1982	100х80, зотон тос
Чамд хэлэх гэсэн үг
Хэмжээс: 600x748 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3404


Надаа ч бас байна
Хэмжээс: 600x800 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3880

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-211.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2382


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Би хавар байсан бол
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn