Харгана хошуурсан цагаан дэнжид
Хүй дарсан бууцтай
Халхын сэцэн сартуул хошууны
Үр хойчийн удамтай
Байран суурин нутгаа олсон
Багавтар жижигхэн суурин
Өчнөөн жилийг элээж энд ирэхдээ
Өргөн айлсалтыг өөрөөсөө эхлүүлэн
Баясгалант амьдрал нэгдэлийг удирдаж
Баргын хүү нь тодорч явсан
Манай сумын төв
Мандах наран доорхи жижигхэн суурин
Жаран жарныг алгасан
Жаргах наран доор оршихдоо
Хот аймаг хоёроосоо
Холхон оршдог ч
Хөгжлийн замаа хүлээж буй
Хөдөөний нэгэн л сумын төв
Алсхан хэрнээ ойрхон
Амьдралд намайг хүн болоход
Аав шиг минь ачилж
Ээж шиг минь энэрсэн
Энэ манай сумын төв
Хорин ортой хүн эмнэлэг
Холбооны улаан дүнзэн байшин
Намайг хүн болгосон дотуур байр
Найман жил хоолны хэрүүл хийсэн гал тогоо
Баяраа хийдэг цэнгэлдэх хүрээлэн
Байнга тэмцээн уралдаан болдог спорт ордон
Улаан будагтай дээвэртэй сумын сургууль
Улаан буландаа орой бүхэн бүжигтэй соёлын төв
Будагны үнэр ч гараагүй шинэхэн цэцэрлэг
Бууж мордоод үдэлдэг буудлын саарал байшин
Бүгд найрамдах улс байхад бүтээсэн
Бүрээ үлээж буй хүүхдийн баримал
Бүсгүй хүн сүүгээ бариад угтаж буй
Уурхайтын дөрөлжийн
Угтаж үдэгсэдийг тосдог баримал
Төр захиргааны ягаан байшин
Төрөхийн өмнөх ногоон байр
Таван хошуу малын баримал
Таван шарын барилгууд
Нар тэнцсэн хөх тэнгэрийн доорхи
Амар амгалан суурин
Наадам болоход түмний хөлд дарагддаг
Чимээ шуугиантай суурин
Холбоо нуурын эрэг дээр мөнхийн буудалтай
Хорвоод Сантмаргаз нэрээрээ танигдсан дархан нэртэй
Арван арванаар түүхээ үр хойчдоо үлдээж
Ардын засгийн дараахан байгуулагдсан
Тунарсан бараан үүлний доороос өнгө ялгарч өндийсөн
Туулсан түүхэндээ сэтгэл бардам энэ жижигхэн суурин
Манай сумын төв өө
Н.Тайванжаргал
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Энэ би л дээ. Ногоочин болох гэж үзэж байгаан 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6895
erd-005.JPG 600x450 58k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5547
mongolia2007year-038.JPG 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5262
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: